Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,

Шүүгдэгч: *******, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүхуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрыхяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914006007200403 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөхүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******ад 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгоаймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 6-8 тоот хашааны үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г гэр бүлийн хүчирхийлэүйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Ялладүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлобаримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүү хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 10 дугаар, сарын 16-ны өдөр би ажил дээрээ байж байхад манай хуурай дүү ******* гэдэг дууддаг залуу 1 шил архи авч ирж өгсөн. Тэгээд хамт ажилладаг хүнтэйгээ уусан юм. Тэгээд гэрт нь орж дахин 1 шил архи уугаад цахин дэлгүүрээс 1 шил архи авч уугаад би тасарсан байна лээ. Эхнэр над руу уурлаад хэл амаар дайраад байхыг нь би мэдээд байгаа юм, нэг мэдсэн чинь би цагдаагийн газаирсэн байсан, тухайн үед эхнэрээ цохисноо санахгүй байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 182/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би нөхрийнхөө утас руу нь залгахад утань холбогдохгүй байхаар нь хадам аав руу залгаж ажил дээрээ байна уу үзээдхээч гэхэд хадам аав “ажил нь цоожтой байна” гэсэн. Тэгээд орой 17 цагийн үед би нөхрийнхөө ажлыгазрын хажуугийн айл руу залгахад “манайд байж байгаад гарлаа гэсэн дараа нь залгахаутсаа авахгүй байсан. тэгээд ******* гэх залуу 17:40 цагийн орчимд байх над руу залгаа “******* ах ******* ахынд байна согтуу байна: гэсэн. Тэгээд би ажлаа дуусгаад настай охиноо цэцэрлэгээс нь аваад ******* гэдэг ахын үүдэнд очсон. Тэдний 2-6-09 тоотод байдаг юм Би машинтай хашааных үүдэнд очоод нөхөр ******* согтуу машинганцаараа орж ирээд хажууд суусан Би тэгээд уурлаад архи уулаа ажил ихтэй байж гээд хашхичсан чинь ******* миний урдаас “гичий минь" гэхээр нь би урдаас нь чнамайг гичийгээр дууддаг хэн юм” гэж уурлахад ******* миний нүд рүү гараараа удаа цохисон тэгэхээр нь би утсаа бариад авсан чинь “чи хэн рүү залгах гээд байгаа юмгэсэн. Тэгээд би машинаасаа буугаад *******ыг машинаасаа буулгаж татсан чинь ******* газар уначихсан. Нэлээн согтуу байсан юм шиг байна лээ. Яг тэгж байхад ******* гэдэг залуу хашаанаас гарч ирсэн. Тэр залуу бол эрүүл байсан тэгээд... гэх мэдүүлэ/хх-ийн 17-18/,

...Бид 2 одоо эвлэрсэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 49/

4. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.10.17-ны өдрийн 609 дугаартай шинжээчийн: 1. *******-н биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрхуралт бүхий гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн ххугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заэрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөшинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 9/ болон хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтасхэргийн 65 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэсудалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаанотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлтогтоол гаргаж, шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөтул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар торгох я оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өБаянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 6-8 тоот хашаанүүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г гэр бүлийхүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсонь хохирогч *******, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийшинжээч эмчийн 610 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдобайна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д згэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлагхүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийхуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайхүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэбуруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хөнгөрүүлэнөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ымэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэүзлээ. Шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргхэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүбусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийхувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаазүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг гэр бүлийхүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэгэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэтэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаашийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******ад оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюдөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан *******аашүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийБаянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүбиелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоотооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахШүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгцагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийхувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэарга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.1 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыдурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхиэтгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусаоролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаавахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаагомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энхуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнбиечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эзөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдашатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэбичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаадавж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолтогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээүргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ