| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2018/0331/Э |
| Дугаар | 331/ШЦТ/2018 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 331/ШЦТ/2018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
улсын яллагч Б.Энхболд
шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн
шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Дд холбогдох эрүүгийн 1834005970359 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/ Шүүгдэгч Ш.Д нь "Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 124- ийн даваа гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 05-ны өглөө 08.00-09.00 цагийн орчим 95-46ДАХ улсын дугаартай Тоёота Витз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ш.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2018 оны 08 дугаар сарын эхээр Дархан хотоос Улаанбаатар хот руу өөрийн хүү Н.Өнөболд, охин Н.Зулцэцэг, хүү Н.Анхбаяр, Н.Ч, охин Н.Отгонцэцэг нарын хамт яваад хотод төрсөн эгч Ш.Дэлгэрмаагийнд байж байгаад хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэлийг бэлдээд хотод 2-3 хонож байгаад 2018 оны 08 дугаар сарын 04- ний орой 23 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан хот руу гараад явсан ба явж байхдаа Улаанбаатар хотоос гараад Урьхан үйлчилгээний төвөөс наана байрлаж байсан колонкын ойролцоо зогсож машиндаа хүүхдүүдийн хамт хоноод өглөө 06 цаг 30 минутын орчимд замдаа гараад Урьхан үйлчилгээний төвд очиж хүүхдүүдийн хамт хоол идээд замдаа явж байтал Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байтал гэнэт зам дээр машины урдуур хүн гүйх шиг болсон. Тэгэхээр нь би хүн дайрчих шиг боллоо гээд жолоогоо баруун тал руугаа дараад замаас гарч онхолдоод 1 бүтэн эргэсэн. Би машинаасаа буугаад хүүхдүүдээ гаргасан. Тэгтэл удалгүй эмнэлэгийн машин ирээд бид 5 хүүхдийн ийн хамт Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд хүү Чын тархинд хүнд гэмтэл учирсан байна гэсэн. Харин бусад хүүхдүүд маань зүгээр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нэргүйбаатарын мөрдөн байцаалтөгсөн: ... Намайг Завхан аймагт явж байхад манай эхнэр Д надруу утсаар ярьж 2018 оны 08 дугаар сарын 05-ны өглөө Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байхдаа зам тээврийн осолд орж хүү Чын биед хүнд гэмтэл учирсан гэж ярьсан. Тэгээд би ирж гэмтлийн эмнэлэгт хүүгээ асарч 20 гаруй хоносны дараа хүүгийн бие тэнхэрч 08 сарын сүүлээр бид хоёр эмнэлэгээс гарсан. Миний хүү Ч одоо 5 настай, цэцэрлэгт явдаг. Одоо биеийн байдал нь дээрдэж цэцэрлэгтээ явж байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Нэргүйбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Эхнэр Джолоодож яваад осолд орсон 95-46ДАХ улсын дугаартай Тоёота Витз маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Тээврийн хэрэгсэлтэй санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/, Насанд хүрээгүй гэрч Н.Өнөболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2018 оны 08 дугаар сарынны өглөө манай ээж машинаа барьж явсан.Осол болохын өмнө хоёр машиныг гүйцэд түрүүлсэн. Тэгээд хэсэг явж байгаад машин онхолдсон. Машины хаалга онгойхгүй болохоор нь урд шилээ өшиглөөд дүү нараа гаргасан. Ээж машины гадаа 2 метрийн зайд ухаангүй байсан. Тэгээд удалгүй машин ирээд цагдаа дуудаад намайг аавтай минь яриулсан. Цагдаа ирээд дараа нь түргэний машин ирээд ээж дүү нарыг маань аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9755 тоот: -Ш.Дгийн биед цээжний баруун талын 5,6 дугаар хавирганы хугарал, баруун шибаруун гуянд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. -Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэхамаарна гэх дүгнэлт /хх-ийн 34 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9754 тоот: -Д.Чын биед зулайн ям, чамархайн яс, суурь ясны заадас дагасан зөрүүтэй шугахугарал, тархины чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дахь цусан хураа, чамархайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 54 хуудас/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Х.Мөнх-Эрдэнийн 2оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 00000107 тоот: -"Тоёота Витз" маркийн 95-46 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ш.Д нь МУ-ын Замын хөдөлгөөний 9 9.2 " , , ." гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. -Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв гэх дүгнэлт /хх-ийн 60 хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-14 хуудас/ Шүүгдэгч Ш.Дгийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 хуудас/ зэрэг болно. Хавтаст хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлбаримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. . :
Шүүгдэгч Ш.Д нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “124-ийн даваа” гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 05-ны өглөө 08.00- 09.00 цагийн орчим 95-46ДАХ улсын дугаартай Тоёота Витз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Ш.Д, насанд хүрээгүй гэрч Н.Өнөболд нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9755, 9754 тоот дүгнэлт, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 00000107 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Хохиролын талаар:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Нэргүйбаатар нь шүүгдэгч Ш.Дгаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна. Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ш.Дгийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Дгийн үйлдэхолбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Ш.Дг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ш.Дгийн тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Ш.Дгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд гаргасан байна. Шүүгдэгч Ш.Дгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ш.Д нь гэм буруугийн талаар маргаагүй, энэ гэмт хэргийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох түүний төрсөн хүү Н.Ч нь хүнд хохирол авсан байх тул тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч Ш.Дд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан байх тул шүүгдэгч Ш.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.
Тав. Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлшүүгдэгч Ш.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, хэрэгт бичиг баримтаар хураагдаж ирсэн №01746062 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож Ш.Дгийн №1105837 дугаартай жолооны үнэмлэхийг Дархан Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тугтан овогт Шавганцын Дг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж энэ зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1/ нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн №01746062 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг, шүүгдэгч Ш.Дгийн №1105837 дугаартай жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд тус тус даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэнхөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Дд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА