| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00774/и |
| Дугаар | 774 |
| Огноо | 2017-11-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-22 тоотод оршин суух, 1995 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ95101748, А овогт М.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 12 дугаар гудамжны, 10-5 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ90122133, Ч овогт Н.Б-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Б.Н, нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 онд Б.Нтай найзалж эхэлсэн бөгөөд тус ондоо бие давхар болж 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр амаржиж бидний дундаас хүү Т төрсөн. Бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй. Б.Н хүүхдээ өөрийн нэрээр овоглох үйлдэл хийгээгүй учраас хүү маань надаар овоглосон бөгөөд дараа нь би өөрийн аав Н.М овоглосон. Б.Н хүүг төрснөөс хойш хүүгээ хааяа эргэж тойрч хамт хонож байснаа сүүлийн нэг жил огт ирэхгүй, хүний эцэг байх үүргээ биелүүлэхгүй байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.Н-аас хүү Т-д сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би М.Б-тай танилцаж нөхөрлөж найзалж байсан нь үнэн. 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны хооронд намайг цэргийн алба хаах хугацаанд хүүхэдтэй болсон байсан. Цэргээс халагдаж ирснээс хойш бид хоёрын харилцаа ар гэрийн үл ойлголцлоос болж хамтран амьдрах боломжгүй болсны улмаас хоорондын харилцаагаа тасалсан. Миний бие бүрэн дунд боловсролтой одоогоор эрхэлсэн ажилгүй тул хүүхдийн тэтгэлэг өгөхөд хүндрэлтэй байна. Гэхдээ хүү М.Т-д шүүхээр тогтоогдсон тэтгэлгийг өгөхөд дургүйцэх ямар нэг шалтгаан байхгүй болно” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Б.Нд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргийг судлан үзэхэд хэдийгээр М.Б, Б.Н нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч 2015 онд гэр бүлийн харилцаатай байсан, тэдний дундаас 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүү А овогт М.Т /регистрийн дугаар ОЮ16210411/ төрсөн бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан тул М.Б нь өөрийн эцэг Н.М овоглосон болох нь тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Т-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Н-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Б.Н-гээс 23.296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү А овогт М.Т-г /регистрийн дугаар ОЮ16210411/ 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч овогт Б.Н-р тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.296 /хорин гурван мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч С.Б-с 23.296 /хорин гурван мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ