Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/333

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр ,

Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:*******,

Өсвөр насны шүүгдэгч: ******* түүний хууль ёсны төлөөлөгч Т.Чулуунбаатар, өмгөөлөгч Ц.Мөнхтуул  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000341 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.  Өсвөр насны шүүгдэгч, Монгол улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт**************,

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Спорт зааланд 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед насанд хүрээгүй*******тай хамран тус газар нь гараараа цохиж зодон түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... “ Би зааланд бөмбөг тоглож байгаад Ренчиндалайтай маргалдаж хамрыг нь гараараа цохиж гэмтэл учруулсан. Би энэ үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан. Ренчиндалайтай уулзаж уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44/,

 Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 Насанд хүрээгүй хохирогч*******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн    

Би өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн төвийн спорт зааланд найзуудын хамт сагс тоглож байсан  мөн зааланд гар бөмбөг тоглож байсан цагаан цамцтай банди над руу ирээд бөмбөг шидлээ гээд уурлаж надтай жоохон маргалдаж байснаа буцаад яваад өгсөн. Тэгээд удаагүй над руу уурласан бандийн найз нар бололтой хэдэн хүүхдүүд зааланд орж ирсэн бөгөөд тэдгээр хүүхдүүд дунд байсан өндөр нуруутай хар өнгийн хүрэмтэй банди намайг дуудаад чи яагаад байгаа юм үедээ байгаарай гээд яриад байж байтал бөмбөг шидлээ гээд анх над руу уурласан цагаан цамцтай банди ирээд миний зүүн талын нүдний хажуу хэсэг рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг / хх-ийн 6-8 /,

Хууль ёсны төлөөлөгч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн Миний хүүгийн бие одоо зүгээр байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/             

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Баярмөнх мэдүүлэхдээ: Бидэнд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хүүхдүүд учраа олсон гэв.

Гэрч Ш.Алтанхуягийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зааланд найзуудтайгаа тоглож байгаад манай найзтай нэг банди маргалдаад байхаар нь би боль гэхэд тэр банди чи юу яриад байгаа юм гээд намайг дуудахаар нь очиход чамайг сургууль дээр чинь хүүхдүүдээр шоглуулж уйлуулна гэхээр нь би тэр бандийн хацар орчимд нь нэг удаа цохиход найзууд боль гээд буцаж очоод гар бөмбөг тоглож байхад нөгөө бандын хамраас цус гарсан байхаар нь найзуудаасаа асуухад******* хамар руу нь цохисон гэж хэлж байсан .” гэх мэдүүлэг / хх-ийн 19/,

Гэрч З.Мөнхдалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3 дугаар багийн зааланд бөмбөг тоглож байгаад манай найз Алтанхуягтай Ренчиндалай гэх хүүхэд маргасан. Тэгээд Ренчиндалай гэх тэр хүүхэд та нарыг бүгдийг чинь ахдаа хэлж зодуулна гэхэд Алтанхуяг тэр хүүхдийн шанаа орчим нь нэг удаа цохисон. Тэгээд зүгээр байж байснаа тэр хүүхэд би ах нарыгаа дуудсан байгаа гэж хэлэхэд******* тэр хүүхдийн хамар руу нь цохиход цус гоожиж байгаад яваад өгсөн байсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 22 /,

Гэрч Б.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2020 оны 08 сарын 05-ны өдөр зааланд тоглож байгаад хамт тоглож байсан хүүхдүүдийн гар бөмбөгийг Ренчиндалай хүчтэй давуулж явуулахад нэг хүүхэд тэрнээс болж Ренчиндалайтай маргалдсан. Тэгээд байж байгаад Жаагий гэх хүүхэд Ренчиндалайн хамар руу цохиж цус гоожуулсан...” гэх мэдүүлэг /  хх-ийн 23 /,

Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Б.Ренчиндалайн биед учирсан хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт зовхи хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Миний хүү энэ жил 17 настай. Би хүүгээсээ юу болсон талаар асуухад******* гэх хүүхэдтэй зааланд бөмбөг тоглож гарч ирээд зодоон хийсэн, дараа нь тэр хүүхэд ахыгаа дагуулж ирсэн талаар хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч .Баяртогтохын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаартай

1.******* биед хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ           

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлтэд /хх-ийн 25-26/, өсвөр насны шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45/, өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 46-47/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 49/, дипозит дансны хуулгууд /хх-ийн 61-62/, Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 155 дугаартай албан бичиг /хх-ийн 64/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 66/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Спорт зааланд үед насанд хүрээгүй*******н хамран тус газар нь гараараа цохиж зодон түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь насанд хүрээгүй хохирогч*******н мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ш.Алтанхуяг,З.Мөнхдалай, Б.Шинэбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 415 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд өсвөр насны  шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул өсвөр насны шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүх өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

Харин өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг ухамсарлуулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч *******ад авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Баянхонгор аймгийн Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газарт хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2, 34.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг  тус тус удирдлага болгон                 ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Мижид овогт**************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч овогт**************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  ял оногдуулахыг тэнсэж,  нэг / 01 / жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хянан хүмүүжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2.2, 8.7 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ад зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ад нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучууд, Хөгжлийн Газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6, 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9, 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

7. Энэ хэргийн учир өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ад урьд  авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг   дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч *******ад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг тус тус   хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ