Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг лж Нарийн бичгийн Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* Хохирогч *******ийн ******* Хохирогчийн өмгөөлөгч ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.од холбогдох 2023000740061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоо Завхан аймгийн сумын ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй” гэсэн шалтгаанаар иргэн Б.*******тай маргалдан түүний нүүрэн тус гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь баруун, зүүн ний ухархайн дотор ханын хугарал, хамрын муруйлт, зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, цооролт, баруун, зүүн , баруун бугалга, зүүн мөрний дээр цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй” гэсэн шалтгаанаар иргэн Б.*******тай маргалдан түүний нүүрэн тус гараараа цохиж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Шүүгдэгч өөрийг нь цохиж зодсон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******ын “...Сумын төвийн хамгийн баруун талын хашааны баруун хойд ард зогсоод мотоциклоос буулгаад намайг хавсарч унагаад дээр сууж зодсон. Намайг дээш харуулж байгаад цээжин дээр сууж байгаад зодсон. Дандаа гарынхаа алгаар зодоод байсан. Миний өрөөсөн гарыг хөлөөрөө миний биетэй хавчсан байсан. Тэгээд миний хамраас цус гоожоод унахаар нь би д ядахдаа би эр хүн байна хамрынхаа цусыг эвтэйхэн гоожуулчихья гэж хэлсэн. Тэгсэн чинь шороо атгаад цаад цусыг чинь би арчаад өгье гээд шороотой гараараа миний нүүрэн дээр үрсэн. ...Тэгээд ******* ахиад мотоцикл дээр суу гээд суулгаад, голын зах дээр аваачаад ахиад зодсон. ...Бид хоёр ажлын асуудлаас болж маргалдсан. Намайг багийн айлуудыг хөөж нүүлгэ гэсэн. Тэгэхээр нь би чадахгүй багийн хил тогтоохоороо ийн нутаг болоод айл хөөх болохоор манай нутаг болчихдог гээд дургүйлхээд хэлсэн. ...Өгсөн үүрэг даалгвар биелүүлсэнгүй гэж л зодсон. ...Миний биед хоёр хөхөрсөн. Чихний ар ханзарсан байсан. Зүүн талын чих дүнгэнээд болохгүй байгаа. Ханиалгахаар цэртэй хүрэн улаан өнгийн зүйл гараад байсан. Бас нуруугаар гуяа дагаж өвдөж байна...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Б.******* өөрийг нь Г.******* зодсон гэж ярьсан талаар мэдүүлсэн гэрч А.ийн “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны 18-н цагийн орчимд ...Б.******* ах согтуу ...манай гэрт орж ирээд чиний томилсон тай муудалцчихаад ирлээ гээд уйлаад байсан. ...Манай гэрт орж ирээд *******од зодуулсан гэхээр нь нүүрэн хэсгийг нь сайн ажиглаж, гараараа дарж үзэхэд нэг их хавдаж хөхөрсөн зүйл нь гайгүй байсан, нь жаахан бүлцийсэн байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч С.гийн “...Б.******* ах намайг Г.******* зодчихлоо гээд байсан, тэгэхэд түүний баруун хацар нь жаахан хавдсан байсан өөр ил харагдах гэмтэл байгаагүй, тэгээд жаахан сууж байгаад Б.******* ах гэртээ харина гээд мотоциклоо унаад яваад өгсөн. ...Тэр хоёр мотоциклтой ирж зогсоод мотоциклоосоо буух үед маргалдсан, тэгэхэд Б.******* ах Г.ыг “чи намайг зодлоо” гээд байсан, харин засаг Г.******* нь би чамайг хаана чинь цохидог юм бэ? гээд маргалдаад байсан харин зодолдсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.ын “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17-н цагийн орчимд дэлгүүр орох гээд явж байтал Б.******* тааралдаад уулзахад зүүн талын нь хавдчихсан байхаар нь “наад ээ яачихаав” гэж асуухад “аа би сая “ Г.*******той зодолдсон юм голын захад аваачиж байгаад зодчихлоо” гэж хэлсэн. ...Түүний зүүн талын хацар, орчим нь жаахан хавдсан байсан, ер нь нүүрэн хэсэг нь нилэнхүйдээ жаахан хавдсан байх шиг байсан, гэхдээ яг нэг их хавдаад тагларчихсан байгаагүй” гэсэн мэдүүлгээр, тухайн өдрийн орой Б.******* бусдад зодуулсан байдалтай гэрт орж ирсэн талаар мэдүүлсэн гэрч Т.ын “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17-н цагийн орчимд Б.******* ах манайд орж ирсэн, тэгэхэд түүний баруун талын шанаа нь халцарч шалбарсан, нүүрэн хэсэг нь хавдчихсан, хоёр нь хөхөрч хавдсан, зүүн талын чихний орчимд цус болсон байхаар нь “яасан юу болсон бэ?” гэж асуухад “ахыг нь Г.******* голын захад аваачиж байгаад зодчихлоо, цагдаатай уулзах гэтэл цагдаа байхгүй байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, гэрч А.гийн “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр миний нөхөр Б.******* сумын төв ороод тай уулзаад мэдэгдэх хуудас аваад ирнэ гээд сумын төв рүү мотоциклтойгоо явсан юм. Тэгээд орой 21 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд нь харахад Б.*******ын хоёр нь хавдчихсан, уруул нь хавдсан, нүүрэн хэсэгт нь хэд хэдэн газарт жаахан шалбарч зулгарсан, хувцаснууд нь шавар болсон, согтуу байхаар нь “яасан бэ?” гэхэд “намайг Г.******* зодчихлоо” гэж хэлсэн, тэгээд “яагаад зодсон юм бэ?, та нар архи уусан юм уу” гэж асуухад “айлаа хөөсөнгүй гэж зодлоо, би тай уулзахдаа эрүүл байсан, зодуулсныхаа дараа жаахан архи уучихлаа” гэж хэлсэн, тэгээд маргааш өглөө нь Б.*******ын хоёр нь улам хавдаж, хөхөрсөн байсан тэгээд толгой, зүүн талын чих, нуруу өвдөөд байна гээд босож чадахгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлсэн юм” гэсэн мэдүүлгээр, Г.******* Б.******* нарын хажуугаар мотоциклтой өнгөрөхөд Б.******* биедээ гэмтэл авсан, ******* намайг зодчихлоо гэж хашгирч байсан тухай мэдүүлсэн гэрч Ц.гийн “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн үед ажил дээрээ байж байгаад сургуулийн үүдэн дээр гарч ирэхэд *******, багийн ******* нар сургуулийн зүүн талын худгийн хажууд улбар шар өнгийн мотоциклтой, цагаан өнгийн ууттай зүйл ганзагалчихсан байдалтай байж байсан. Тэгээд удаагүй байж байгаад би гэр лүүгээ явах замдаа тэр хоёртой таарсан. Намайг хажуугаар нь гарах үед ******* даргын хоёр улайчихсан, хацраас нь цус гоожсон, хувцас нь нил шороо болчихсон. “сумын яахаараа багийн а зоддог юм гээд орилоод байсан”...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Г.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 000000114 дугаартай “1. Иргэн Б.*******ын биед гэмтэл учирсан байна. 2. Иргэн Б.*******ын биед: Баруун, зүүн ний ухархайн дотор ханын хугарал, хамрын муруйлт, зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, цооролт, баруун, зүүн , баруун бугалга, зүүн мөрний дээр цус хуралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь цохилтын улмаас үүсэх боломжтой. 5. Иргэн Б.*******ын биед: Баруун, зүүн ний ухархайн дотор ханын хугарал, хамрын муруйлт, зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, цооролт, баруун, зүүн , баруун бугалга, зүүн мөрний дээр цус хуралт гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх цус хуралтуудаас бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр болон өөрийн гаргасан дүгнэлтээ тайлбарласан шинжээч Т.ын “...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шууд механик хүч үйлчилснээс болж үүссэн байх боломжтой. Мотоциклоос унахад үүссэн гэмтэл биш. Мотоциклоос унасан тохиолдолд хаа нэг газраа шалбарах, зулгарах гэмтлүүд үүсэх боломжтой. Гэтэл ямар нэгэн зулгарсан гэмтэл байгаагүй. Тийм учраас дээрх гэмтэл нь шууд цохилтын улмаас үүссэн гэмтэл” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Г.******* нь хохирогчийг цохиж зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Г.******* нь иргэн Б.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Г.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Г.******* нь Б.*******ын зүй бус хууль бус үйлдлийн эсрэг буюу өөрийнх нь гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй гэж эсэргүүцэн дурангаар ороолгосон, хазах гэж дайрсан үйлдлийн эсрэг аргагүй хамгаалалт хэрэглэж түүнийг түлхэж унагааснаас хохирогчид гэмтэл учирсан тул Г.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү “ гэснийг хүлээн авах боломжгүй. Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “ Б.******* намайг цохих гээд дайраад байсан би цааш нь түлхсэн намайг түлхэхэд унахдаа гэмтлүүдийг авсан байх“ гэж байгаа ч шинжээчийн мэдүүлгээр хохирогчид учирсан гэмтлүүд нь шууд цохилтоос үүссэн болох нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж дүгнэхэд Г.******* хохирогчийн хууль бус довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй. Шүүгдэгчээс хохирогч нийт 4154580 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс дараах баримтуудыг үнэлж шүүгдэгчээс хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал: 1. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монос-Энхжин эмийн сангаас 64800 төгрөгний эм тариа авсан, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Монос Завхан эмийн сангаас 29680 төгрөгийн эм авсан зарлагын баримтад бичигдсэн эм хохирогчийн амбулториор эмчлүүлэгчийн картад бичигдсэн эмчийн жортой тохирч байх тул дээрх эмний үнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. 2. Хохирогч 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр MED TRAUMA эмнэлэгт толгой, бүсэлхий нурууны дүрс оношлогоо хийлгэхэд гарсан зардал 610000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Гранд мед эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 30000 төгрөг, Гранд мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан зардал 804581 төгрөг, эмчлүүлэх зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн сумаас Улаанбаатарт очсон зардал 52800 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатараас Завхан аймгийн сумд ирсэн зардал 52800 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 150000 төгрөг, Төгс сонсголон эмнэлгийн зардал 145000 төгрөг, дахин чихэндээ эмчилгээ хийлгэх зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 29 ний өдөр сумаас Улаанбаатар хот руу явсан зардал 52800 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр буцсан зардал 52800 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдөр чих хамар хоолойн ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн зардал 35000 төгрөг нийт 2080261 төгрөгийн зардлууд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин нотлох баримтаар тогтоогдоогүй, эргэлзээтэй, нотлох баримтгүй дараах зардлуудыг иргэний нэхэмжлэлээс хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Үүнд: 1.Шатахуун авсан зардлын баримтууд буюу 20000 төгрөгийн шатахуун / он сар өдөр гаргагдахгүй / 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10000 төгрөгийн, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10000 төгрөгийн, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10000 төгрөгийн, 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 78738 төгрөгийн шатахуун авсан баримтууд нь Б.******* дээрх шатахууныг зарцуулсан гэх байдлыг нотлохгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. 2.Хохирогч Б.******* ХХК-ны буудалд 2020 оны 05 дугаар сарын 28 нд байрласан зардал 60000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 30- наас 05 дугаар сарын 01-н хүртэл хугацаанд байрласан зардал 60000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 05-наас 08-ныг хүртэл хугацаанд байрласан зардал 240000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч төлбөр төлсөн баримтууд нь Б.******* тус буудалд байрласан гэдгийг нотлохгүй байна. Түүнчлэн буудалд байрласны төлбөр 45000 төгрөгийг Б.******* төлсөн баримт байгаа боловч уг баримтан дээр Б.*******ыг 8 дугаар сарын 03-наас эхэлж байрласан гэж бичсэн учир үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй. 3. зоогийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 21000 төгрөгийн , 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 31500 төгрөгийн, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 36500 төгрөгийн хоол худалдан авсан зардлаа нэхэмжилсэн боловч үүнийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй. Учир нь хоол хүнсний зардал нь хүний өдөр тутмын хэрэгцээний зайлшгүй зардал ба хохирогчийн хэрэглэсэн хоол хүнс нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан нэмэгдэл хоол хүнсэнд хамаарахгүй байна. 4.Б.******* 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр худалдан авсан 9000 төгрөгийн эм, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монос энхжин эмийн сангаас худалдан авсан 66200 төгрөгийн эмийг түүний эмчилгээнд зориулсан гэх байдал тогтоогдохгүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Тавин ус эмийн сангаас 127500 төгрөгийн эм, 90000 төгрөгийн эм худалдан авсан баримтанд худалдан авагч гэж бичсэн, дээрх эм тариаг хэрхэн хэрэглэх талаар эмчийн жор байхгүй учир Б.*******т зориулагдсан гэж үзэх боломжгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэсгүй гэж үзлээ. 5.Б.******* 2020 оны 04 сарын 10-ны өдөр MED TRAUMA эмнэлэгт 530000 төгрөг төлсөн баримт нь мөн өдөр 610000 төгрөг төлсөн баримттай давхацсан, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт төлсөн 150000 төгрөгийн баримт давхардсан байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэсгүй. 6.Хохирогч Гранд мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан зардал 804581 төгрөг дээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 484239 төгрөгийг нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Г.*******оос баримтаар нотлогдсон эмчилгээний зардал 2080261 төгрөг гаргуулж хохирогч Б.*******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2074319 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч хохирол болох 2080261 төгрөгийг нөхөн төлөхийг хүсч шүүх хуралдааныг завсарлуулах санал гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 30 минутын хугацаагаар завсарлуулсан. Уг хугацаанд шүүгдэгч хохирогчид 1000000 төгрөгийг нөхөн төлж, 1080261 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь шүүгдэгч хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчэээс 1080261 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Г.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учирЭрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Хохирогч Б.******* нь согтуугаар Завхан аймгийн сумын засаг Г.*******ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн түүний гаргасан захирамжийг биелүүлэхгүй хэмээн маргаж хэрэлдсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон ба гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзнэ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаарзүйлийн 1 дэх хэсгийн 1.4 -т заасан гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлын зарим хэсгийг төлж үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагч, болон шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч хохиролд 1000000төгрөг төлсөн, 1080261 төгрөгийг 09 дүгээр сарын 10-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээж авах боломжгүй. Учир нь: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн гэмбуруутай этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөхөөр заасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч аргагүйхамгаалалт хэрэглэн хохирогчид гэмтэл учруулсан гэж маргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь нотлох баримтаар тогтоосон хэргийн үйл баримтыг харгалзах хууль зүйн дүгнэлтийн хамт зөвшөөрөх ойлголт ба шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг аргагүй хамгаалалтын байдалд хохирогчид гэмтэл учруулсан гэж байгаа тохиолдолд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Иймд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн ялаас чөлөөлж өгнө үүгэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлагахүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн түүнд 460 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч хохирлын зарим хэсгийг нөхөн төлөөгүй учир түүний эд хөрөнгийгбитүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаарзүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэ й. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******од оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Г.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 1080261 төгрөг гаргуулж, хохирогч Б.*******т олгож хохирлыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгаж, нэхэмжлэлээс 2074319 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай. 7. Шүүгдэгчийн өмчлөлийн Samsung galaxy s-7 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 5/34 дугаартай тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээсүгэй. 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр үлдээсүгэй. 9. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ