Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2014/0379

 

2014 оны 09 сарын 24 өдөр                    Дугаар 379                                          Улаанбаатар хот

 

 

“Б х т н” ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор “Б х т н” ТББ-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улиастай сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б х т н” ТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Завхан аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэг нь Улиастай сумын Богдын гол багт байрлаж аж ахуйн нэгжийн зориулалтаар нэгж талбарын 17339289248737 дугаартай 5252 м.кв газрыг эзэмшиж хууль гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж ирсэн. Гэтэл Завхан аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн эзэмшлийн дээрх газраас 2135 м.кв газрыг Улиастай сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар захирамжаар “З т” ХХК-д шилжүүлсэн байсныг 2012 он мэдсэнээр Завхан аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэг “З т” ХХК-ийн хооронд маргаан үүсэж улмаар Газрын тухай хуулийн дагуу Улиастай сумын Засаг даргад хандаж хуулийн дагуу шийдвэрлүүлсэн ба Улиастай сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 тоот захирамжаар дээр дурдсан 2135 м.кв газрыг Завхан аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт буцаан олгуулах, газар эзэмших эрх нь сэргээгдсэн аж ахуйн нэгж

 

 

байгууллагатай хуулийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээжүүлэх захирамж гарсан байна. Завхан аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэг дээрх эзэмших эрх нь сэргээгдсэн газраа гэрчилгээжүүлэн хуулийн дагуу газар эзэмших гэрээ байгуулахаар Улиастай сумын Засаг дарга, газрын даамалд хандахад шугам сүлжээ бүхий газрын эзэмших эрх аймгийн Засаг даргын захирамжаар олгогдох болсон гэсэн хариу өгсөн тул Завхан аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2014 оны 01 дүгээр сарын 08-нд Улиастай сумын Засаг даргын 12 тоот захирамжийг хэрэгжүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан боловч шийдэхгүй байсаар 2014 оны 04 дүгээр сарын 02-нд 82 тоот албан бичгээр шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн болно. Иймд энэхүү нэхэмжлэлээр Улиастай сумын Засаг даргын 2013 оны 01-р сарын 11-ний өдрийн 12 дугаар захирамжийн дагуу эзэмших эрх нь сэргээгдсэн газрыг гэрчилгээжүүлэн гэрээ байгуулахыг Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Завхан аймгийн Засаг дарга нарт даалгаж өгнө үү. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн Зөвлөл нь тус шүүхэд 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улиастай сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 тоот захирамжийг хэрэгжүүлэхийг Завхан аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гаргасан ба Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас болон аймгийн Засаг даргын захирамж болон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Улиастай сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 тоот захирамжийг аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/115 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Аймгийн Засаг даргын А/115 дугаар захирамж болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт Улиастай сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар захирамжийг “эрх зүйн үндэслэлгүйгээр хууль бусаар, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан” гэх үндэслэлээр хүчингүй болгосон тухай дурдсан боловч энэхүү үндэслэл нь тодорхой бус байна. Иймд манай 3 , байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/115 дугаар аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Улиастай сумын Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар захирамжийг аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/115 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Иймд Улиастай сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулах боломжгүй

 

болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Батлан хамгаалахад туслах нийгэмлэг, “З т” ХХК нь 2008 онд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу харилцан тохиролцон, эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр Улиастай сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Гэтэл Улиастай сумын Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар захирамжаараа газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хууль зүйн үндэслэлгүй, хувийн хэргийн баталгаажуулалт дутуу гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь илт хууль бус байсан учраас Улиастай сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Тодруулж хэлбэл Улиастай сумын Засаг даргын архивын материал дутуу гэсэн үндэслэлээр өмнөх захирамжаа хүчингүй болгосон нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй учраас аймгийн Засаг дарга Улиастай сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон гэж ойлгож байгаа. Нэгэнт өөрсдийн хянах үүргээ тухайн үед нь биелүүлээгүй хэр нь сүүлд нь баримт дутуу гэсэн үндэслэлээр хүчингүй болгож болохгүй гэж үзсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улиастай сумын Богдын гол багт барилга, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “З т” ХХК-д холбогдох Завхан аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дарга

Ч.Э-ын гаргасан газар эзэмших эрхийн маргаан шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийн дагуу дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. “З т” ХХК нь нэхэмжлэлд тусгасан 2135 м.кв бүхий газрыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн даргын зөвшөөрлийн үндсэн дээр харилцан тохирч, эрх шилжүүлэх гэрээ хийн, холбогдох хууль журмын дагуу Улиастай сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаар захирамжаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байна. Гэтэл энэхүү журмыг Улиастай сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь ^ хууль эрх зүйн үндэслэлгүй, Монгол Улсын хууль тогтоомжид үл нийцсэн тул аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/115 дугаар захирамж гарч, дээрх шийдвэрийг хүчингүй болгон “З т” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээн, хуулийн дагуу дахин гэрээ байгуулан, гэрчилгээ олгох үүргийг ГХБХБГ-т даалгасан болно. Иймд маргаан гараад байгаа 2135 м2 бүхий газрыг БХТН-ийн эзэмшилд буцаан олгох боломжгүй, Улиастай сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар захирамжийг хүчингүй болгосон Аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/115 дугаар захирамж нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудад

 

?!

нийцүүлэн Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд гарсан тул хүчингүй болгох үндэслэлгүй. Мөн “З т” ХХК-ийн нэгж талбарын хувийн хэргийн бүрдүүлэлт бүрэн бөгөөд үүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ, багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн даргын тушаал, хүсэлт, газар худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ эх хувиар байгаа болно.” гэжээ.

Хариуцагч Улиастай сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Богдын гол багт үйл ажиллагаа эрхэлдэг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн аж ахуйн зориулалттай эзэмшлийн газраас “З т” ХХК-д шилжүүлсэн сумын Засаг даргын 2010 оны 05 сарын 10-ны өдрийн 80 дугаар тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хууль эрх зүйн үндэслэлгүй, хувийн хэргийн бүрдэл дутуу зэрэг үндэслэлээр сумын Засаг даргын 2013 оны 01 сарын 11-ний өдрийн 12 дугаар тоот захирамжаар хүчингүй болгосон юм. Дээрх сумын Засаг даргын “Шийдвэр хүчингүй болгож газар эзэмших” тухай захирамжийг хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэн аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон тул гэрээ байгуулж гэрчилгээ олгогдоогүй юм. Мөн дээрх 2 байгууллагын газрын маргаан нь шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа учир газрын гэрээ байгуулж гэрчилгээ олгогдохгүй бөгөөд цаашид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасны дагуу аймгийн Засаг даргын Газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарагдана” гэжээ.

Гуравдагч этгээд “З т” ХХК-ийн захирал Д.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Завхан аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэг нь санхүүгийн хүндрэлд орж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул нэр бүхий хөрөнгөө зарах шийдвэр гаргасан юм билээ. Энэ үед нь манай компани зарагдсан объектыг дагалдах газрын хамт худалдан авсан юм. Завхан зөвлөлийн дарга агсан Шаравдорж болон миний бие Д.Мөнхжаргал нар Улиастай сумын газрын албанд ирж даамал Гантулгатай газрын заагийг тохиролцон эрх шилжүүлэх гэрээ хийж газрын гэрээ гэрчилгээгээ авсан бөгөөд Улиастай хотын Засаг даргын захирамж гарч “З т” ХХК-д 2135 м2 газрыг эзэмшүүлэх болсон юм. Гэтэл 2013 оны 01 дүгээр сард Улиастай сумын одоогийн Засаг дарга ямар нэгэн үндэслэлгүйгээр архивын материал дутуу гэсэн шалтгаанаар компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм. Батлан хамгаалахад туслах нийгэмлэг нь нэр бүхий хөрөнгөө зарах шийдвэр гаргах үед нь манайх зарагдсан объектыг дагалдах газрын хамт худалдан авсан. Тухайн үед Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн газар худалдах хүсэлтийн дагуу “З т” ХХК нь худалдан авсан. Түүнээс хойш гэрээ, гэрчилгээгээ авч газрын төлбөр

 

тооцоогоо хийгээд олон жил болж байна. Энэ баримтууд хэрэгт авагдсан байгаа. Гэтэл 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар захирамжийг одоогийн Засаг дарга ямар нэгэн үндэслэлгүйгээр архивын материал дутуу гэсэн шалтгаанаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм. Би энэхүү байдлыг тодруулахын тулд холбогдох эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргад хандахад уг 12 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр манай эрх сэргээгдсэн. Тухайн үед Улиастай сумын газрын даамлаар Гантулга ажилладаг байсан. Би Гантулгаас ямар ямар материал дутуу вэ гэж асуухад надад материал дутуу гэж хэлээгүй. Би газрын гэрчилгээ авахад ямар материал шаардагддаг тэр бүхнийг бүрдүүлж өгсөн. Манай “З т” ХХК-д гэрчилгээ олгогдоогүй гэж хэллээ. 2010 онд газар эзэмших гэрчилгээгээ авчихсан байгаа. Мөн гэрчилгээтэйгээ холбогдуулаад гэрээ хүртэл хийчихсэн байна. Яг ямар үндэслэлээр хүчингүй болгосон бэ гэдгийг би өөрөө ч ойлгохгүй явж байгаа. Энэ ч утгаараа аймгийн Засаг даргын захирамж гарсан байх гэж бодож байна. Батлан хамгаалахад туслах нийгэмлэг бол төрийн бус байгууллага болохоор дээд удирдлагын чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг юм байна лээ. Шаравдорж дарга бид хоёр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед дээрээс тэр объектыг зарах шийдвэр ирсэн эсэхийг аль аль нь мэдээгүй. Дараа нь объектыг зарах тухай шийдвэр ирсэн эсэхийг шалгаад үзэхэд зарах шийдвэр нь ирсэн байсан. Тухайн үед газрыг нь барилгатай нь холбогдуулж авч байсан. Учир нь тэр газарт барилга барьж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зорилготой авч байсан юм. Улиастай сумын газрын даамлын тайлбар дээр нэмж хэлэхэд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан дахь салбар зөвлөлийн дарга Улиастай сумын газрын албанд албан ёсоор хүсэлтээ гаргасан. Түүний дагуу л газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ олгох асуудал шийдвэрлэгдэж явсан. Энэ бүгд хууль ёсны дагуу л шийдвэрлэгдэж байсан. Би дуртай үедээ Улиастай сумын газрын албан дээр очоод хууль бусаар гэрээ, гэрчилгээ аваад явсан зүйл байхгүй. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн газраас “З т” ХХК-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлэхдээ буруу захирамж гаргасан гээд ярилаа. Түүнийг бол би мэдэхгүй, тухайн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны асуудал байдаг байх. Тухайн үед Батлан хамгаалахад туслах нийгэмлэг болон “З т” ХХК-ийн төлөөлөл хамт газрынхаа хэмжээг хэмжиж тогтоосон. Газрын асуудал нь ганцхан Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн асуудал байгаагүй. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн хашаанд болон ойр хавьд хэд хэдэн айл байсан. Тухайн айлуудад бас газар олгогдож байсан. Тэр үед газрыг хэмжиж Завхан аймгийн газрын зураглал дээр хил заагийг нь хүртэл заагаад олгогдсон юм. Шаравдорж дарга дээрээсээ шийдвэр авсан эсэхийг бол

 

 

би мэдэхгүй. Авах ёстойг ч би мэдэхгүй байна. Харин намайг тэр газрыг авч байх үед л Шаравдорж дарга ийм хэмжээтэй газрыг шилжүүлэн өглөө гээд тамгаа дараад, гарын үсэг зурсан албан тоотоо өгсөн. Үүний дагуу л гэрээ, гэрчилгээгээ авсан. Би газрын төлбөрийг цаг тухайн үед нь төлөөд өдийг хүрсэн. Надад схем зураг гэж өгсөн. Тэр нь хувийн хэрэгт байх ёстой. Манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Улиастай сумын Засаг даргын захирамж гарсантай холбогдуулаад материалаа авах гэтэл олдоогүй. “З т” компанийн газрын албанд бүрдүүлж өгсөн архивын материалыг Тамгын газрын дарга нь аваад нуугаад өгөхгүй байсныг удаа дараагийн шаардлагаар гаргаж өгч байсан. Тэр материалаас ямар материал алга болсныг би мэдэхгүй. Анх газрын алба бүрэн бүтэн материал бүрдүүлж өгөөд гэрчилгээ олгогдож байсан. Тэр худалдаж авсан конторын барилга нь 12*15-ын харьцаатай. Мөн урд талдаа хайс байдаг. Одоогоор нарийн хэмжиж орж ирээгүй байна. 2135 м2 газарт дээрх барилгын газрыг багтаагаад л бид нар тооцож байсан юм. Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээг хууль бус гэж нэхэмжлэгчээс үзэж байгаад тайлбар хийе. 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийсэн нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Улиастай сумын газрын албанд гаргаж өгсөн хүсэлтийн албан тоотоор баталгаажих байх гэж бодож байна. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад Улиастай сумын зүгээс газрын тухай асуудлаа хэрхэн шийдвэрлэх гэж байгаа вэ? гэдгийг биднээс асууж байсан. Тэгээд үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад 2135 м.кв газрыг дагуулж шилжүүлэн авч байгаа тухай тайлбарласан. Дараа нь “З т” ХХК нь Улиастай сумын газрын албанд очоод 2135 м2 газрыг шилжүүлэн авах тухай хүсэлтээ өгсөн юм. Тэгэхэд 2008 оны 07 дугаар сарын 27-нд байгуулсан газар шилжүүлэх гэрээгээ авч ир гэсэн. Түүний дагуу гэрээгээ аваад очсон. Тэгэхэд долоодугаар зүйл дээр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгээс 2135 м.кв газрыг шилжүүлж авсан тухай нэмэлт нөхцөл дээр гараар нөхөж бичиж болно гэсэн. Тийм учраас нэмэлт долоодугаар зүйлийг гараар нөхөж бичсэн. Үүнийг сүүлд \ нөхөж бичсэн учраас бусад гэрээтэйгээ зөрсөн, хууль бусаар хийсэн зүйл байхгүй. Харин энэ маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээтэй гэдэг тал дээр би Ч.Э даргатай санал нэг байгаа. Газрын маргаан гарсантай холбогдуулаад мэргэжлийн хүмүүсээс нь асуусан. Тэгэхэд тухайн газар инженерийн шугам сүлжээ байсан. Харин инженерийн шугам сүлжээг нь ухаад аваад явчихсан гэж хариулдаг юм байна лээ. Тэгээд мэргэжлийн хүнээс нь инженерийн шугам сүлжээтэй газрыг хэрхэн тогтоодог тухай асуусан. Тэгэхэд бүсчлэлээр инженерийн шугам сүлжээ байгаа эсэхийг тогтоодог гэж байсан. Тэр газар дээр одоогийнх шиг үйл ажиллагаа явуулдаггүй байсантай холбогдуулаад

 

шугам сүлжээг нь авчихсан юм байна. Тиймээс тухайн газрыг одоо инженерийн шугам сүлжээ байхгүй гэж хэлж болохгүй байх гэж бодож байна. Инженерийн шугам сүлжээ байгаа эсэхийг ярихдаа тодорхой объект дээр ярьдаггүй. Харин бүсчилж тогтоодог гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Иймд манай компанийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Ч.Эын Улиастай сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх сэргээгдсэн үндэслэлээр хуулийн дагуу газар эзэмших гэрээ байгуулан. гэрчилгээ олгохыг зохих албан тушаалтанд даалгуулах, аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/115 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" шаардлагууд бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: “... 1. Газар худалдсан гэх/шилжүүлсэн/үйлдлийн тухайд:

БХТН нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /ТББ гэж товчлов/ ба 21 аймагт салбар зөвлөлтэй. БХТН-ийн Завхан аймгийн салбар зөвлөл нь статусын хувьд Монгол улсын Иргэний хуулийн 29.5, 29.6-д зааснаар ТББ-ын салбар бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм.

Иймээс тус салбар нь түүнд хариуцуулан олгосон үл хөдлөх эд хөрөнгийг БХТН-ийн төв зөвлөлийн тэргүүлэгчид, даргын тушаал шийдвэр, эсхүл салбар зөвлөлийн даргад төв зөвлөлөөс тусгайлан олгосон итгэмжлэлгүйгээр захиран зарцуулах эрх нь хууль, тус ТББ-ийн дүрмээр хязгаарлагддаг болно.

БХТН-ийн төв зөвлөлийн даргын 2008 оны 05-р сарын 26-ны өдрийн 54 тоот тушаалаар БХТН-ийн Завхан аймгийн салбар зөвлөлийн хичээлийн байрны хойд хэсгийн хуучирч муудсан 180 м.кв барилгыг худалдах, зарим ашиглалтын хугацаа дууссан автомашин, сэлбэг хэрэгслийг худалдахыг тухайн үеийн дарга Ц.Шаравдоржид итгэмжлэн даалгасан байна.

Энэ үед тухайн 180 м.кв байрыг 254 м.кв хэмжээгээр /илүү хэмжээгээр/ “З т” ХХК худалдаж авсан ба уг байшинтай хамт 95 м.кв автограш, 2135 м.кв газрыг хууль бусаар эзэмшилдээ авсан байсныг гомдол гаргагч Ч.Сүрэн-

 

 

 

 

Очир миний бие тус газрын даргын ажлыг хүлээн авч байгууллагад бүртгэлтэй хөрөнгийг тоолох үеэр мэдсэн болно.

  1. Зөрчигдсөн эрх ашгаа хамгаалах талаар:

Автограш, 2135 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшлээс буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл, газрын асуудлаар “З т” ХХК-тай маргалдаж Улиастай сумын Засаг даргад гомдол гаргасан ба Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 572 дугаар захирамж /хавтаст хэргийн 9-р хуудас/, Давж заалдах шатны шүүхийн 13 дугаар магадлалаар /хавтаст хэргийн 12-р хуудас/ автограшаа буцаан авсан ба Улиастай сумын засаг даргын 12 дугаар захирамжаар 2135 м.кв газраа эзэмших эрхээ сэргээлгэсэн болно. /хавтаст хэргийн 5-р хуудас/

Ингээд эзэмших эрх сэргээгдсэн газраа гэрээ байгуулан гэрчилгээ аван эзэмшихээр Улиастай сумын засаг дарга, газрын даамалд хандахад инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн засаг даргын захирамжаар олгох болсон гэсэн тул Завхан аймгийн засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандахад асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн тул эзэмших эрх сэргээгдсэн газартаа гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг эрх бүхий этгээдэд даалгах нэхэмжлэл гаргасан ба үүнтэй холбоотой захиргааны хэрэг үүсээд явж байх хугацаанд Аймгийн засаг даргын А/115 дугаар захирамж гарч Улиастай сумын засаг даргын 12 дугаар захирамжийг хүчингүй болгосныг мэдээд аймгийн засаг даргын А/115 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэмэгдэл шаардлага гаргасан болно. /хх-н 38/

  1. БХТН-ийн Завхан салбар зөвлөлийн газраас 2135 м.кв газрыг хууль бусаар Завхан трейд ХХК-д шинээр эзэмшүүлсэн 80 дугаар захирамжийн тухайд:

Улиастай сумын засаг даргын 80 дугаар захирамжийг /хх-н 100/ дараах үндэслэлээр хууль зөрчсөн, газар эзэмшигч БХТН-ийн Завхан аймгийн салбарын эрх ашгийг зөрчиж хохироосон гэж үзээд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн 29.1,29.3-р зүйл заалт, Газрын тухай хуулийн 61.1-р зүйлийг үндэслэж хүчингүй болгох тухай Улиастай сумын засаг даргын 12 дугаар захирамж гарсан болно. Үүнд:

Газрын тухай хуулийн 38.2: Газар эзэмшигч эрх бүхий этгээд буюу БХТН, түүний төв зөвлөл, эсхүл түүнээс салбар зөвлөлд олгосон эрх шилжүүлэх хүсэлт гаргах итгэмжлэл, шийдвэр байхгүй байхад. /Хариуцагчийн мэдүүлэг, Хавтаст хэргийн 114-115, 137/

 

Газрын тухай хуулийн 38.2.1: Газар эзэмших эрх шилжүүлэх нотариатаар гэрчлэгдсэн гэрээ байхгүй байсан. /хх 61, 114, 115, 137/, Сүүлд 2008 оны 07-р сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 7-р заалт дээр 2135м.кв газрыг шилжүүлэх гэснийг гараараа нөхөж бичсэн ба түүнийгээ газрын хувийн хэрэгт оруулсан.

Эзэмших эрхийг нь хууль бусаар шилжүүлсэн 80 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 32.1 Газар шинээр эзэмшихээр хүсэлт гаргах, 33.1.1 Газар шинээр эзэмшүүлэхээр шийдвэр гаргах., заалтыг үндэслэсэн нь хууль зүйн хувьд алдаатай байсан. /хх-н 100, 101,137/ зэрэг болно.

Улиастай сумын Засаг даргын 80 дугаар захирамжид холбогдох газрын кадастрын зураг нь уг 2135 м.кв газрын хувьд БХТН-н Завхан салбараас “З т” ХХК-д шилжигдээгүй байсан 2014 оны 04-р сарын 18-ны өдрийг хүртэл /Газрын тухай хуулийн 26.2/-Г зөрчсөн байсан. /хх-н 68, 69/

Энэ утгаараа Улиастай сумын засаг даргын 12 дугаар захирамж хууль зүйн хувьд хүчин төгөлдөр захирамж юм.

Гэтэл шүүх уг 12-р захирамжийг үнэлээгүйгээр шийдвэрээ гаргасан ба уг захирамжийг хүчингүй болгосон аймгийн засаг даргын А/115 дугаар захирамж хууль ёсны үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

  1. Аймгийн засаг даргын А/155 захирамжийн үндэслэл болох 2008.07.27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний тухайд:

2008.07.27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь хууль зүйн хувьд хучин төгөлдөр бус байна. Учир нь уг гэрээг талууд үйлдээд 2010 онд батлуулсан. /хх-н 62/ Энэхүү гэрээ нь Нотариатын тухай хуулийн 27, 29, 46.1 Д 46.4, 46.5, 46.7, 46.8, 46.9-р зүйлийг зөрчиж хийгдсэн гэрээ байх тул энэхүү гэрээг үндэслэж гарсан аймгийн засаг даргын А/155 дугаар захирамж хууль бус захирамж юм.

Түүнчлэн энэхүү гэрээний нотариат болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тасагт хадгалагдаж буй эх хувийн 7-р зүйл хоосон байгаа нь хэрэгт хавсаргасан гэрээг сүүлд хуурамчаар нөхөж үйлдсэн гэдгийг нь нотолж буй ба сүүлд уг гэрээний 7-р зүйлийг нөхөж оруулсан гэдгээ 3-дагч этгээд шүүх хуралдааны тайлбартаа мэдүүлсэн болно. /хх-н 71, 74, 151-р хуудас/

  1. Аймгийн Засаг даргын А/115 дугаар захирамж хууль бус болох тухайд:
 

Аймгийн засаг даргын А/115 дугаар захирамж нь гуравдагч этгээд Д.Мөнхжаргалын сүүлд гаргаж өгсөн 2008 оны 07-р сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 7-р заалт дээр 2135 м.кв газрыг шилжүүлэх гэснийг сүүлд гараараа нөхөж бичсэн ба түүнийгээ газрын хувийн хэрэгт оруулсныг үндэслэж гарсан байна.

Гуравдагч этгээд Мөнхжаргал нь 2008 оны 07-р сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2010 онд нотариатаар баталгаажуулсны дараа сүүлд нь 7-р заалт дээр 2135 м.кв газрыг шилжүүлэх гэснийг гараараа нөхөж бичсэн /хх-н 151/ мөн 2008 онд байгуулсан уг гэрээгээ 2010 онд 2 жилийн дараа нотариатаар батлуулсан байгаа нь өөрт эзэмших эрх олгох хувийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн Эрүүгийн хуулийн 233-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул байх тул энэхүү гэрээг үндэслэж гарсан Аймгийн засаг даргын А/155 дугаартай захирамж нь өөрөө хууль бус захиргааны акт болно.

  1. Хариуцагчийн мэдүүлгийн тухайд:

Хариуцагч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Анхтэс /хх-н 35/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Баяржавхлан, Аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Болортуяа /хх-29, 31/ нар нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа Улиастай сумын Засаг даргын 12 дугаар захирамжийг хууль бус, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж тайлбарласан боловч түүнийгээ батлах хууль зүйн үндэслэл гаргаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж аймгийн засаг даргын захирамж хууль зөрчөөгүй гэж үнэлсэн байна.

Хариуцагч Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч Ж.Өлзийжаргал шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 12 дугаар захирамж хууль зүйн үндэслэл болоод тухайн хувийн хэргийг газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүлээлгэж өгсний хувьд тухайн маргаан гарах үед газрын хувийн хэрэгт газар худалдах худалдан авах нотариатаар баталгаажуулаагүй гэрээ байсан, мөн газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт /хх-н 114-116, 118/ гаргаагүй байсан талаар мэдүүлж, тайлбарласан боловч түүнийг шүүгч үнэлээгүй байна.

Түүнчлэн шүүх 12 дугаар захирамжийг хууль бус, эрх мэдлээ хэтрүүлэн гэх хууль зүйн үндэслэлийг тогтоогоогүй хэр нь хэрэгт авагдсан баримтаар эзэмших эрх шилжүүлэх үйлдлийг тодорхойлж буй гэх гэрээний 7-р зүйл хуурамч, гуравдагч этгээд сүүлд нь нөхөж оруулсан байхад түүнийг үндэслэж гаргасан

аймгийн засаг даргын А/115 дугаар захирамж хууль зүйн ямар үндэслэлээр хүчинтэй болохыг тодорхойлолгүйгээр шийдвэр гаргасан байна.

Иймд хавтаст хэргийг хянаж захиргааны хэргийн анхан шатны 10-р шүүхийн 13 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгч БХТН- ийн Завхан аймгийн салбар зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлага болох 2135 м.кв газрын эзэмших эрхийг сэргээх, газрыг гэрчилгээжүүлэн гэрээ байгуулахыг хариуцагч Завхан аймгийн засаг дарга, эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, Газрын тухай хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэлийн “Завхан аймгийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Дээрх захирамжаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг үндэслэн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт орших Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн эзэмшил газраас “З т” ХХК-д хуулийн дагуу эрх шилжүүлэн 2135 м.кв газар олгосон шийдвэрийг эрх зүйн үндэслэлгүйгээр хууль бусаар, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хүчингүй болгосон гэж үзэж, Улиастай сумын Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 12 тоот захирамжийг хүчингүй болгожээ.

Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын дээрх 12 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг үндэслэн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн эзэмшил газраас 2135 м.кв хэсгийг “З т” ХХК-д шилжүүлэн олгосон “гэрээ, гэрчилгээ нь хууль зүйн үндэслэлгүй, хувийн хэргийн баталгаажуулалт дутуу” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар захирамжаар “З т” ХХК-д “Богдын гол баг, 3 дугаар сургуулийн баруун талд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн хашаа” гэж байршлыг зааж 2135 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1.1-д заасныг үндэслэсэн, мөн уг захирамж гарсантай холбоотойгоор Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт газар эзэмшүүлсэн шийдвэр, гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагт өөрчлөлт оруулаагүй зэргээс дүгнэвэл дээрх 80 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг буюу газар эзэмших эрх шилжүүлэх харилцааг зохицуулсан заалтыг үндэслэн гаргаагүй бөгөөд энэ нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлийн эзэмшиж байсан газартай давхцуулж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байна” гэснийг зөрчсөн гэж үзэж болохоор байна.

Гуравдагч этгээд “З т” ХХК тайлбартаа “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлийн захирал асан С.Шаравдоржоос конторын барилгын хэсэг, гараж худалдан авсантай холбоотой 2135 м.кв газрыг хууль ёсоор шилжүүлж авсан” гэх боловч “З т” ХХК-ийн газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөл болон “З т” ХХК-ийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 235 м.кв конторын барилгыг худалдсан байх бөгөөд уг гэрээний 7 дахь хэсэгт “Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн газраас 2135 м.кв газрыг “З т” ХХК-д шилжүүлэх” гэж тэмдэглэгдсэн боловч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатчаас ирүүлсэн уг гэрээний хувь дээр /хэргийн 74 дэх хуудас/ газар эзэмших эрх шилжүүлэх талаар заагаагүй байна.

Мөн уг газар баталгаажилтын хувийн хэрэгт байгаа Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлийн /огноо, дугааргүй/ Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн албан бичигт "... хичээлийн байрны урд хэсгийг худалдаж байгаатай уялдан зөвлөлийн эзэмшиж байгаа газраас 2135 м.кв газрыг “З т” ХХК-д шилжүүлж өгнө үү” гэж дурдан нотариатчаар гэрчлүүлээгүй “З т” ХХК-тай байгуулсан 2008.07.27-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээг хавсаргасан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно ...”, 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана: 38.2.1, нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” гэж заасныг зөрчсөн байна.

 

Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлийн дарга асан С.Шаравдоржийн 2135 м.кв газрын эрх шилжүүлэх хүсэлтийг хүлээн авсан сумын Засаг дарга хүсэлтэд хуульд заасан баримтыг бүрэн хавсаргасан эсэх, баримтууд нь хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд ялангуяа хүсэлт гаргасан Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлийн даргад газар худалдах, эзэмших эрх шилжүүлэх бүрэн эрх олгогдсон эсэх, гэрээ нь нотариатчаар гэрчлүүлсэн эсэх зэргийг шалгалгүй Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг зөрчжээ.

Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөл нь хуулийн этгээдийн эрхгүй, зөвлөлийн дарга С.Шаравдоржид эрх бүхий этгээдээс “газар эзэмших эрх шилжүүлэх” хүсэлт гаргах эрх олгогдоогүй бөгөөд эзэмших эрх бүхий этгээд төрийн өмчийн газрыг худалдах эрхгүй юм.

Түүнчлэн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлийн дарга асан С.Шаравдоржийн хүсэлтэд эзэмшил газрын чухам аль хэсгийг шилжүүлэх талаар заагаагүй бөгөөд гуравдагч этгээдийн сумын Засаг даргад гаргасан 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8 дугаар албан бичигт "... газрын даамалтай цэг координатаа тохирч газрын гэрчилгээ, ... авсан” гэж дурдсан, мөн хэрэгт 2014.04.18-ны өдрийн байдлаар хэвлэгдсэн “З т” ХХК-ийн эзэмшиж байгаа нэгж талбарын 17339289229454 дугаартай худалдаж авсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн доорх 260 м.кв газрын кадастрын зураг /хэргийн 64/, уг үл хөдлөх эд хөрөнгө байрлаагүй, дээрхээс тусдаа нэгж талбарын 17339289248401 дугаартай 1493 м.кв газрын кадастрын зураглал зэргээс үзэхэд сумын Засаг дарга болон газрын алба газар эзэмшигч Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн зөвшөөрөлгүйгээр, түүний газартай давхцуулан хууль бусаар газар эзэмшүүлж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Энэ талаар Улиастай сумын Засаг дарга газар эзэмшигчийн гаргасан гомдлыг шалгаж үндэслэлтэй дүгнэлт хийж, 12 дугаар захирамжаараа дээрх хууль бус 80 дугаар захирамжаа хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ ... газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасанд нийцсэн байна.

Гэтэл аймгийн Засаг дарга “З т” ХХК-ийн гомдлын дагуу газар баталгаажилтын хувийн хэргийн материалыг татан авч шалгасан атлаа газар худалдах худалдан авах гэрээ, газрыг худалдах, эзэмших эрх шилжүүлэх эрх олгогдоогүй этгээдийн хүсэлт, хүсэлтэд шилжүүлэх газрын байршил заагаагүй

 

*(

байдал, сумын Засаг даргын 80 дугаар захирамжаар “З т” ХХК-д газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслээгүй, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн газар эзэмших гэрчилгээ, гэрээ, газрын байршил, хэмжээ нь өөрчлөгдөөгүй кадастрын зураг, “З т” ХХК-ийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөд хамаарахгүй 1493 м.кв газрын кадастрын зураг зэргийг хэрхэн үнэлж, ямар үндэслэлээр хуульд нийцнэ гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Завхан аймгийн Засаг дарга нь гомдлыг шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүйгээр, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д “газар эзэмшүүлэх ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах арга хэмжээ авах” гэж заасан бүрэн эрхээ хэтрүүлж хуульд нийцсэн Улиастай сумын Засаг даргын дээрх 12 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “... 2135 м.кв газрыг “З т” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр анх шийдвэр гаргахдаа холбогдох баримтуудыг нягталж тодруулах үүргээ биелүүлээгүй” гэж зөв дүгнэсэн атлаа газар эзэмшигч “Завхан трейд ХХК”-ийн зүгээс буруутай хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байхад сумын Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул аймгийн '( Засаг дарга дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй гэж агуулгын алдаатай, зөрчилтэй дүгнэлт хийсэн.

Мөн хэргийн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг буруу үнэлж "... С.Шаравдорж нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийг төлөөлөн “З т” ХХК-д 2135 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн нь ... нотлогдож байна” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт гаражийн барилга худалдах худалдан авах хэлцлийг иргэний хуулийн 109.2, 110.1-д заасныг зөрчиж улмаар Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр амаар хийсэн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн 95 м.кв гаражийн барилгыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлд буцаан олгохоор Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 572 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал хэрэгт авагдсан байхад анхан шатны захиргааны хэргийн шүүх “... С.Шаравдорж нь 95 м.кв талбай бүхий гаражийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь ... 572 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. ... газар эзэмших эрх шилжүүлэх хүсэл сонирхол, тохиролцоо хийгдсэн, “З т” ХХК нь хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар олж аваагүй тул шударга эзэмшигч байна. “З т” ХХК-г буруутгах үндэслэлгүй” гэж

 

хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлснээс гадна захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх ёстой захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар болон нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлгүй, зөвхөн гуравдагч этгээдийн буруутай эсэхийг дүгнэсэн нь хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч сумын Засаг дарга нь гуравдагч этгээд “З т” ХХК-ийг буруутгаагүй.

Мөн анхан шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хувийг түүнийг баталсан нотариатчаас гаргуулж “уг гэрээнд газар шилжүүлэх талаар тохиролцоогүй байна” гэж дүгнэсэн атлаа “гэрээ болон гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр эсэх талаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэдэг. ... Тус захиргааны хэргийн шүүх гэрээ, хэлцлээр талууд ямар хүсэл зоригийн илэрхийлэлтэй байсныг үндэслэсэн болно” гэсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл маргаж буй захиргааны актуудын үндэслэлтэй хамааралтай, газар эзэмших эрх шилжүүлэх үндэслэл болсон дээрх гэрээнд газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой заалтыг нотариатчийг гэрчилснээс хойш нэмж бичсэн болох нь нотлогдсоор байхад “ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэнэ. ... хүсэл зоригийн илэрхийлэлтэй байсан” гэсэн нь ойлгомжгүй болжээ.

Мөн хэрэгт авагдсан “З т” ХХК-ийн газрын нэгж талбарын ... дугаартай кадастрын зургуудад гараж байрлаж байгаа газрыг “З т” ХХК- д шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байхад "... шүүхийн шийдвэрээр гаражийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байх тул гаражийн доорх газрыг өөрийн эзэмшил газарт бүртгүүлэх эсэх талаарх эрхээ эдлэх нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлд нээлттэй” гэж тэмдэглэсэн нь ач холбогдолгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль зүйн үндэслэлгүй Завхан аймгийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Нэхэмжлэлийн “Сумын Засаг дарга нь газар эзэмших эрх сэргээсэн атлаа газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байх тул олгохыг даалгаж өгнө үү” гэх шаардлагын тухайд:

Улиастай сумын Засаг дарга нь “Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн энэ газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар” гэх үндэслэлээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй, цаашид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасны дагуу аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна” гэжээ.

 

 

Маргаж буй Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн эзэмшиж буй газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамааралгүй болох нь хэрэгт авагдсан гэрчийн тайлбар, бусад баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд газар эзэмшигч Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн гомдлыг шалгаж, хууль бус захирамжаа хүчингүй болгосонтой энэ нь ямар ч хамааралгүй байна.

Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт уг газрыг анхнаасаа аймгийн Засаг даргын шийдвэрээр бус Сумын Засаг дарга эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулж гэрчилгээ олгосон, 12 дугаар захирамжаараа уг газар эзэмших эрхийг сэргээсэн байх тул сумын Засаг дарга болон сумын газрын даамал нь газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгож газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломж олгохгүй байгаа нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн байна.

Харин нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газар дээрх конторын барилгын хэсгийг “З т” ХХК-д худалдсан /энэ талаар маргахгүй/ байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай газарт эзэмших гэрээ, гэрчилгээ олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад газрыг зохих журмын дагуу эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг сумын Засаг даргад даалгах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1, 38.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Завхан аймгийн зөвлөлийн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/115 дугаар захирамжийг хүчингүй болгож, тус аймгийн Улиастай сумын Засаг дарга болон газрын албанд нэхэмжлэгч Батлан хамгаалахад туслах нийгэмлэг ТББ-тай “З т” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа болон өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатайгаас бусад газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн болон Улиастай сумын Засаг даргаас тус бүр 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.