| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0173/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/192 |
| Огноо | 2017-06-16 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2017/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагай, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ням, Алтанцэцэг, Ж.Хандсүрэн,
насанд хүрээгүй хохирогч Э.Сувд-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Түмэндэмбэрэл,
иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандах,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Цолмон,
шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ч-т холбогдох эрүүгийн 201619000520 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймаг Бат-Өлзий суманд төрсөн, яс үндэс халх, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 1 курсийн оюутан, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум 5 дугаар баг 30-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Ц.Ч гэв.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.Ч нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Бригадын ар гэх газар орших хатуу хучилттай замын 191 дэх километрийн шонгийн орчимд 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хөвөөн дээр зогсож байсан 29-90 УНТ улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Н.Бадамын амь насыг хохироож, насанд хүрээгүй Э.Сувд-Эрдэнийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, иргэн А.Дэжидсүрэнгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэн Д.Цолмонд 15 сая төгрөгийн, иргэн Ч.Энхмандахад 6889000 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2016 оны 07 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумруу ачаа ачаад Ганболд гэдэг хүнтэй хоёулаа хамт явж байсан. Тэгээд Төв аймгийн Эрдэнэсант сум руу дөхөж явж байсан юм. Тэгээд шөнө дунд гэрэлд цохиулснаас болоод машин мөргөсөн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2016 оны 07 сарын 6-7 нд шилжих шөнө би эхнэртэйгээ хүүхэд рүүгээ амрахаар явж байсан. Тэгээд би бензины мөнгө хийх санаатай замын 2 хүн аваад явж байгаад осол болохоос 500 метр орчимын наана дугуй хагараад том тэрэгний жолоочоор янзлуулаад явсан. Жаахан явж байгаад дахин дугуйны хий гарчихсан. Би замын машинаас запас дугуйгаа зарчихаач гээд нэг запас дугуй аваад хийгээд явсан боловч таарахгүй болохоор би замын хажуу талын шороон зам руу замаа чөлөөлөөд зогссон байсан. Тэгээд би машиныхаа аваарыг асаачихаад машнаасаа буугаад Төв аймгийн Эрдэнэсант сум руу дугуйнд явах санаатай байсан. Манай эхнэр машины багажнаас надад мөнгө авч өгөх гээд байж байсан. Би том машин ирж байна гээд зогсоох санаатай гараа өргөсөн гэтэл намайг дайрах гээд хажуугаар өнгөрөөд миний машиныг мөргөсөн. Бид нар зогсоод удаагүй 5 минут орчим болж байтал Ч ирээд мөргөсөн байгаа” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.Сувд-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2016 оны 07 сарын 06-ны өдөр Приус-20 маркийн машинд надтай хамт нийлээд 5 хүн явж байсан. Анх дугуй хагарахад том машин ирээд нөхөж өгсөн. Тэгээд нээх удаан яваагүй тэгээд осол болсон газар зогссон. Засмал замаас бүрэн гараад зогссон. Бид нар машинаас буухад хажуугаар машин чөлөөтэй зөрж явж байсан. Машины гэрэл асаалттай байсан болохоор бид нар бие засчихаад машиндаа ороод суусан. Би осол болсон зүйлийг сайн санахгүй байгаа үүр цайж байхад би унтчихсан байсан. Сэрсэн чинь осол болсон байсан” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Түмэндэмбэрэл: Тухайн үед хөнгөн гэмтэл гарсан байсан тэгсэн дараа нь хүнд гарсан байгаа. Одоо бол аарцагандаа гэмтэлтэй удаан зогсож чадахгүй байгаа. Хохиролд 800.000 төгрөгийг аваагүй, 600.000 төгрөг авсан. Цаашид хүүхдээ эмчид үзүүлж аарцаг ясны зураг авахуулах хэрэгтэй байгаа гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Цолмон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг иргэний хариуцагчаар татсан байгаа. Би энэ машиныг 2015 оны 10 сард амаар гэрээ хийгээд авсан. Төлбөрөөс 1.000.000 гаран төгрөг өгөх дутуу байгаа юм. Тухайн өдөр Жи мойбалын утаснаас намайг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байдаг гэртээ унтаж байхад залгасан. Тэгээд бид нар 06 өнгөрөөгөөд машин тэрэг болоод ирсэн. Надтай хамт тээвэр хийдэг залууд би чи гялс очоод үзээдхээч осол болсон юм шиг байна гэсэн. Тэгсэн надтай яриад замаа чөлөөлөөгүй юм байна нэг хар приус байна гэсэн. Тэгээд би 08 цаг өнгөрөөгөөд гарсан тэгээд өдрийн 12 цагийн үед Эрдэнэсант суманд ирэхэд цагдаа нар дөнгөж хэмжилт хийж байсан. Мөр нь тодорхой дурайсан байсан би харчихаад 2 машины 50-50 хувийн буруу юм байна гэж харсан. Урд талын дугуй хагарчихсан боолт нь уначихсан байсан би мөрийг нь бүр сайн харсан. Би 15-16 цагийн үед машин дуудаад машиныг нь ачсан юм. Ослын тэмдэг тавиагүй байсан тэгээд би запас дугуйг нь аваад ир гэсэн чинь запас дугуйгүй явж байсан гэж надад хэлсэн гэв.
Иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Машин авах гээд зээл хийсэн зээлээ хугаандаа төлж байсан. Осол болсноос хойш зээлийн төлөлт хийгдээгүй одоо би 7.727.347 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч А.Дэжидсүрэн мөрдөн байцаалтанд: ... 2016 оны 07 дугаар сарын 06-ны 21 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Завхан аймаг руу би замын холын хамаатан болох Бадамаа гэх хүүхэд Завхан аймаг руу явахдаа намайг аваад явсан юм. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 07-ны үүрээр явж байхад унтчихсан байсан ба гэнэт дугуй хагараад зогссон. Жолооч болон Бадамаа нар машинаас буугаад бид гурав унтаж байсан чинь эргээд дугуйгаа сольчлоо гэх шиг орж ирээд хөдөлсөн. Тэгээд удалгүй дугуйн болохгүй болохоор замын хажуугаар шахаж зогсоод приусын дугуй олоод Сансар оръё гэж ярьж байсан. Тэгээд бид нарыг зогсож байхад араас нэг цагаан машинтай залуу ирээд таарах дугуй байхгүй Завхан явж байгаа гэхээр бид нартай явж байсан нэг охин суугаад явчихсан. Тэгээд байж байтал дахин нэг машин зогсоодзапас дугуйг нь гуйж аваад солиод явах гэсэн явж болохгүй байсан ба замын хажууд зогсож байтал дугуй өгсөн хүн эргэж ирээд үзээд болохгүй юм байна гээд дугуйгаа аваад явсан. Тэгээд бид нар машинаа замын хажууд зогсоогоод хамаг гэрлээ асаагаад хөгжимөө асаагаад зогсож байхад гэрлэнд эрвээхэй яваад байхаар нь унтраахгүй юм уу гэсэн чинь хажуунаас талийгаач Бадамаа нь хайраа нээрээ аккумлятор суучихгүй юу гэж асуухад жолооч залуу приус чинь өөрөөсөө цэнэглэчихдэг юм гэж байсан. Тэгж байж байгаад жолооч залуу нь та гурав машиндаа байж бай би Сансар явъя сэлбэг олъё болохгүй бол хотоос захья гээд түрийвчээ хайгаад талийгаач Бадамаа хойд багажаа онгойлгоод карт хайгаад байж байсан. Тэгээд л нэг мэдсэн унтсан байсан юм уу яасан юм мэдсэн манай машин хурдтай явж байсан ба би буух ёстой буухдаа унаж болохгүй гэж бодоод өөрийн талын хаалгаа онгойлгосон чинь амархан онгойгоод би машинаас үсэрч буусан. Эргээд харсан манай машин өөр машин мөргүүлээд явж байсан ба хурд нь саарч байгаад зогссон. Тэгээд би тэрхэн үед хажууд явсан охиныг санаад харсан чинь машин дотор байсан. Би энэ үед бас ухаан балартаад эргээд ухаан ортол яагаад ч юм нөгөө охин хажууд ирчихсэн ээжээ би сэрэхгүй байна намайг сэрээгээд өгөөч гэж байсан. Тэгээд жолооч залуу хүрээд ирсэн машины урд хойгуур гүйгээд нэг залууг чи миний эхнэрийг алчихлаа наад машинаа холдуулаач гээд цохиод байх шиг байсан. Тэр залуу нь аккумлятор суучихсан асахгүй байна гэж байсан. Тэгээд тэр залуу машин зогсоох гэсэн боловч машин зогсохгүй байсан ба нэг машин зогсоогоод та сүлжээтэй газар ороод утсаар ярь эмнэлэгт үзүүл гээд нөгөө охин бид хоёрыг явуулсан. Би жолооч залууг эхнэрээ ярихад нь нээрээ эхнэр нь яасан юм бол гээд харсан чинь хоёр машины завсар хавчуулагдсан байсан. Тэр машины жолооч замаас гараад хөвөөн дээр зогсож байсан ба замд ямар ч саадгүй байсан. Аваарын гэрэл асаасан байсан ба ослын гурвалжин тавьсаныг мэдэхгүй байна. Тухайн үед дөнгөж гэгээ орж байсан. Бид нар хоорондоо яг гэгээ орох нь гээд ярилцаж байсан. Осол болох үед өмнөөс болон хойноос ямар ч гэрэл байхгүй байсан. Миний зүүн талын эгэмний яс хугарсан. Одоо биеийн байдал сайнгүй байна. Би гомдолтой байгаа. Эмчилгээний зардал нааш цааш явсан зардлаа нэхэмжилнэ” гэжээ /хх-46 тал/,
Гэрч Б.Ганболд мөрдөн байцаалтанд: "2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би Улаанбаатар хотод явж байсан ба тэр өдөр Нарантуул зах дээр сум руугаа явах унаа хайгаад явж байхад Чтой таараад хэзээ явах юм гэсэн чинь орой явна гэхээр нь тэгвэл ах нь суугаад явна шүү гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд 22 цагийн үед 25 дугаар эмийн сангаас Чийн машинд суугаад бид хоёр цаашаагаа 5 шар дээр хоол унд идчихээд 23 цаг өнгөрч байхад хотоос гарсан. Тэгээд явж байхад Лүн сум өнгөрөөд нэлээн явж байгаад 3 цаг өнгөрч байхад машины урд талын зүүн дугуй хагараад зогссон. Тэгээд бид хоёр тэр дугуйгаа сольж хийчэхээд цаашаагаа 20 минут орчим явж байхад өөдөөс аймар олон гэрэл ирээд бид хоёрын гэрлийн гялбаанд ороод яагаад гэрлээ шилжүүлдэггүй юм гээд яриад явж байхад гэнэт тас хийгээд юм мөргөчих шиг болсон. Тэр үед нь би хашлагын шон мөргөчих шиг| боллоо гэж бодоо ээ чааваасаа яаж байгаа юм бэ гээд буугаад харсан чинь нэг хар өнгийн жижиг машин мөргүүлсэн байсан ба хоёр хүн дэргэд нь зогсож байсан ба хоёр машины завсар нэг эмэгтэй хүн хавчуулагдсан байсан ба амьсгаатай байсан. Тэгээд нөхөр гэх залуу орилж чарлаад хавчуулагдсан эмэгтэй хүний зүрхийг чагнаад амьсгаатай байна та нэг чагнаадах гэхээр нь би чагнаж үзсэн чинь дөнгөж л амьсгаатай байж байгаад тэгээд удалгүй нас барсан.
Тэгээд тэр үед эмч дуудах гэсэн чинь холбоо байхгүй болохоор машин тэрэг зогсоогоод хэл хүргүүлээд тэр залуу машинд сууж байсан хоёр хүнийг өөр машинд суулгаж өгөед явуулсан. Тэгж байж байгаад Эрдэнэсант сумын эмч ирээд замын цагдаа нар ирсэн. Би мөргүүлсэн гэх хар өнгийн машиныг хараагүй. Хурц гэрэлтэй гурав дөрвөн машин явж өнгөрсөн. Ямар машин байсныг мэдэхгүй байна. Хоёр Ландкрузер ард нь 3 приүс маркийн машин явж байсан. Ч өөрийнхөө эгнээгээр явж байсан ба хөвөөгөөр яваагүй хөвөөрүү орсон зүйл надад мэдэгдээгүй. Ч юм мөргөснөө мэдээд сандарсан уу яасан хаазаа гишгээд хэсэг зайнд тэр машиныг түрж явсан байсан. Тухайн үед балмагдсан байсан ба хэзээ гэрлийн гялбаанаас гарсан хэр хол зайнд тухайн машиныг түрж явсан болохыг мэдэхгүй байна. Би Чийг яг хэр зэрэг хурдтай явж байсныг мэдэхгүй байна. баримжаагаар 40-50 км цагийн хурдтай явж байсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Ч жолоо барьж байхдаа нойрмоглосон, үүрэглэсэн зүйл байгаагүй. Бид хоёр юм яриад явж байсан. Бид хоёр тэр үед самар гарах болоогүй байна тэгж байгаад самрандаа явнадаа гэх зүйлийн юм яриад явж байсан. Мөн өөдөөс машин ирээд гэрлийн гялбаанд орох үед миний дуу зөөлөн яваарай гэж хэлж_байсан. Надад гэрлийн гялбаанд орохоос өмнө болон гэрлийн гялбаанд орж байхад ямар нэгэн гэрэл асаасан машин харагдаагүй. Би үнэн зөв мэдүүлэг өгч байна. Худал мэдүүлэг өгөөгүй. Хохирогч нар худал мэдүүлэг өгч байгаа байх. Зам тээврийн ослын улмаас миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Миний бие зүгээр байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний сууж явсан машины баруун талын урд хэсгээр нөгөө машины зүүн талын хойд хэсгээр мөргесөн байсан” гэжээ /хх-53-54 тал/,
Гэрч Ж.Батхүү мөрдөн байцаалтын шатанд: "...2016 оны 07 дугаар сарын 07-ны өглөө намайг ажилд ирэхэд зам тээврийн осолд орсон гэсэн нэг эмэгтэй хүүхэд нэг эмэгтэй хүн ирсэн байсан. Тэр хоёр хүний эмэгтэй хүний эгэмний яс хугарсан гэмтэлтэй байсан хүүхэд нь ерөнхийдөө гайгүй байсан. Тэр хоёр хүн зам тээврийн ослын талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Нээх их юм ярихгүй байсан” гэжээ /хх-55 тал/,
Гэрч М.Гомбосүрэн мөрдөн байцаалтанд: "..Би Цолмонгийн Ч гэх хүнийг сайн танихгүй аавыг нь л мэддэг. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. 2016 оны 07 дугаар сарын 07-ний өглөөний 8 цагийн үед ачаа ачилцаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд явсан. Тэгээд сумаас 9 цаг өнгөрч байхад хөдлөөд өдөр хиртээ Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт хүүхэд нь зам тээврийн осол гаргасан байсныг мэдээд хүүхдийнх нь унаж явсан машины ачаан дээр байсан ачааг өөр машин руу зөөвөрлөсөн. Намайг очих үед Чийн машин нь нэг хар өнгийн жижиг машин мөргөчихсөн засмал зам дээр зогсож байсан. Тэр приусын баруун талын 2 дугуйн хөвөөн дээр байсан. Нөгөө тал нь засмал зам дээр байсан. Би өөр нарийн зүйл ажиглаагүй. Би тэр үед хэн юу ярьж байсныг мэдээгүй би тэр газар нь ойртоогүй” гэжээ /хх-162 тал/,
Гэрч Г.Ширбазар мөрдөн байцаалтанд: "Бид хоёр 2004 онд Бат-Өлзий суманд Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид хамт орж нэг ангид сурсан. Ч нь Бат-Өлзий сумын төвд аав ээж дүү 2 дүүгийн хамт амьдардаг. Ч сургуульд байхдаа дундаж сурдаг хамт олонтойгоо нийтэч, муу санаагүй, тэмцээн уралдаанд байнга ордог нийгмийн зүтгэлтэй сайн хүүхэд байсан. Тэгээд 2015 онд сургуулиа төгсөөд шалгалт өгсөн чинь өөрийнхөө хүсэж байсан сургуульдаа орж чадаагүй нэг жил өнжөөд аавтайгаа хамт яваад ажилд нь туслаж байгаад энэ жилээс их сургуульд сурж байгаа. Ч нь их дуу цөөнтэй даруу төлөв нүүрэмгий биш мөртлөө их нийтэч илүү дутуу юм яриад байдаггүй тоглох дуртай архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм” гэжээ /хх163 тал/,
Гэрч Ч.Дорждэрэм мөрдөн байцаалтанд: "Би Цолмонгийн Ч гэх хүнийг танина. Бид хоёр нэгдүгээр ангиасаа хамт нэг ангид сурч найзалж нөхөрлөдөг хүмүүс байгаа юм. Бид хоёр 2004 онд Бат-Өлзий сумын ЕБС-д нэгдүгээр ангид хамт орж нэг ангид сурсан. Тэрнээс хойш байнга хамт байдаг байсан. Ч нь Бат-Өлзий сумын төвд аав ээж 2 дүүгийн хамт амьдардаг. Чийн аав ээж хоёр нь хүмүүсээс гэрийн мод худалдаж аваад цааш нь зарж борлуулдаг ажил хийдэг хүмүүс байгаа юм. Мөн эднийх малтай бөгөөд зуны цагт Ч нь хөдөө мал дээр малаа маллаад морио уядаг юм. Өвөл болохоор өөр хүмүүсээр малаа маллуулдаг юм билээ. Ч нь сургуульд байхдаа сайн сурдаг хамт олонтойгоо нийтэч, тэмцээн уралдаанд байнга ордог нийгмийн зүтгэлтэй сайн хүүхэд байсан. Тэгээд 2015 онд сургуулиа төгсөөд нэг жил их сургуульд оролгүй өнжөөд 2016 он 09 сараас эхэлж ШУТИС-д элсэн суралцаж байгаа. Ч нь элдэв янзын ааш араншингүй нийтэч, даруухан боловч яриа хөөрөө ихтэй морь уях хоббитой, байнга морь малны хажууд байдаг. Архи дарс уух тамхи татах зэрэг муу зуршилгүй” гэжээ /хх-164 тал/,
Гэрч П.Цогбадрах мөрдөн байцаалтанд: Би Цолмонгийн Ч гэх хүнийг танина. Бид садан төрлийн хамаатан бөгөөд их ойр дотно байдаг. Би мэдүүлэг өгнө надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 07 сарын 07-ний өглөөний 8 цагийн үед Цолмон ах манайд Ч наашаа ирж байгаад аваар хийчихсэн байна. Хамт очоод ирье гээд явсан тэгээд бид нар өдөр хавьд хэргийн газар дээр очоод үзлэг хийхийг хүлээгээд дуусгаад бид нар жижиг хар машиныг нь том ачааны машин дээр нь ачаад барааг нь би унаж явсан машин дээрээ ачаад явсан. Тэр үед намайг очих үед том ачааны машин нь жижиг хар машинаа мөргөөд түрээд явчихсан байсан. Тэгээд зам дээр түрэгдсэн мөр байсан. Би тэр мөрийг нь харчихаад жижиг машиныг нь зам чөлөөлөөүй байсан юм уу л гэж бодсон. Тэгээд би ачааг ачаад л сум руугаа буцаад ирсэн. Тэнд байсан хүмүүс таамаг дэвшүүлэхдээ приүс машиныг замаа бүрэн чөлөөлөөгүй л зогсож байсны улмаас мөргөлөө гэж ярьцгааж байсан” гэжээ /хх-165 тал/,
Гэрч Н.Нармандах мөрдөн байцаалтанд: "Би Ч гэх хүнийг танина. Миний хамгийн том хүүхэд байгаа. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 07 сарын 07-ны өглөө 5 цагийн үед танихгүй хүн надруу залгаад танай хүүхэд зам тээврийн осол гаргасан байна хурдан ир хэлүүллээ гэж байсан тэгээд би хүүхэдрүүгээ залгасан чинь утас холбогдохгүй, нөгөө хүн рүү залгахаар утас нь хологдохгүй байсан. Тэгээд би нөхөртөө хэлээд хүүхдийнхээ араас очихоор болоод Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас өглөө 08 цагийн үед гарсан. Тэгээд хэргийн газар дээр нь өдөр үд болж байхад очсон. Тэгээд намайг очих үед цагдаа нар ирчихсэн хэмжилт үзлэг хийж байсан болохоор ойртож чадаагүй манай хүүхэд зам тээврийн ослоос болж бэртэж гэмтсэн зүйл байхгүй зүгээр байсан. Тэгээд цагдаа нар хэмжилт үзлэг хийж дуусгаад зам чөлөөлөөд хогоо цэвэрлээрэй гэх үед нь тухайн газар нь очиж үзсэн. Зам дээгүүр явсан зураасан мөрнүүд үүссэн байх шиг байсан өөр мэдэх зүйл байхгүй байна. Манай хүүхэд 1997 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн миний хамгийн том хүүхэд байгаа юм. Манай хүүхэд 3 настайгаасаа сумын цэцэрлэгт яваад 7 настайдаа сумынхаа дунд сургуульд суралцаж байгаад 17 настай байхдаа дунд сургуулиа төгсөөд их сургуульд оролгүй нэг жил өнжсөн. Учир нь хувиарт ирсэн сургуулиа голоод ороогүй байсан юм. Тэгээд 2016 онд ШУТИС-д элсэн суралцаж байгаа. Зан харилцааны хувьд төлөв даруу, хүн чанар сайтай, сайхан сэтгэлтэй, дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Машин техникт их сонирхолтой, сургуульд байхаасаа машин техник жолоодож сурсан хүүхэд байгаа юм.
Манай хүүхэд сумандаа "Цогт Цуг” гэх нэртэй жолооны курсыг шууд ВС ангилалаар сураад 2016 оны 03 сард төгсөөд жолооны үнэмлэхээ авсан юм. Ч нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, муу зуршил байхгүй хүүхэд байгаа юм. Манай хүүхэд урд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Хэрэг төвөгт орооцолдож байгаагүй” гэжээ /хх-166 тал/,
Гэрч Э.Өнгөд-Од мөрдөн байцаалтанд: "..Би Цолмонгийн Ч гэх хүнийг танина. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Манай нутгийн хүүхэд бөгөөд манай хажуу айлын хүүхэд байгаа юм. 2016 оны 07 сарын 06-ны өдөр Чийн ээж нь ирээд манай хүүхэд наашаа ачааны машинтай гарах гэж байгаа ачуулах бараа байгаа юу гэж байсан тэгэхээр нь би бараа авдаг хүмүүс рүүгээ утсаар яриад бараагаа захихаар тэдгээр хүмүүс миний барааг ачиж ирэх машин дээр хүргээд өгчихдөг юм. Би эндээс тийм дугаартай тийм машин тэнд зогсож байгаа талаараа хэлэхээр аваачаад өгдөг юм. Би тэр үед 2 тонн орчим овор хэмжээтэй 2 сая гаран төгрөгний бараа ачуулсан байсан. Би яг цагийг нь мэдэхгүй байна. Миний барагцаагаар өглөөний 11 цагийн үед бараагаа захиж эхлээд тэгээд үдээс хойш 14-15 цагийн үед ачиж дуусгасан байх гэж бодож байна. Би тэр үед 3 хүнээс бараа авсан. Хүргэж өгдөг хүмүүс нь жолоочид хүргэж өгчихөөд яваад өгдөг. Тэгээд машин дээрээ жолооч өөрөө ачдаг юм. Ч надруу бараа ачиж дуусгалаа гэж яриагүй. Харин бараа авсан хүмүүс барааг чинь ачуулчлаа гэж ярьдаг. Яг хэдэн цагийн дараа барааг минь ачсаныг мэдэхгүй байна тухайн үеийнхээ ачааллаас л хамаараад янз янз байдаг. Би бараагаа бүрэн бүтэн хүлээж авсан” гэжээ /хх-168 тал/,
Гэрч М.Уламбаяр мөрдөн байцаалтанд: Би Цолмонгийн Ч гэх хүнийг танина. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Манай нутгийн хүүхэд байгаа юм. 2016 оны 07 сарын 06-ны өдөр би утсаар Нарантуул захаас бараа авах гээд хамтран ажилдаг түншүүдрүүгээ утсаар бараагаа захичихаад тухайн өдөр нь Нарантуул зах дээр манай сумруу явах унаа хөсөг юу байна гэдгийг хүмүүсээс сураглаж байгаад Чийг Нарантуул дээр байгааг мэдээд Чтой утсаар яриад бараа ачих уу гэж асуухад ачина гээд тэгээд нөгөө бараа авах хүндээ машины дугаар номерийг хэлээд ачуулдаг юм. Би тэр үед 1,000,000 орчим төгрөгний бараа ачуулсан. Овор хэмжээ нь 500 орчим килограмм жинтэй бараа ачуулсан. Би хэдэн цаг болж байсныг одоо санахгүй байна. Тэр үед Ч нь гарах болж байгаа шүү хурдан тавиарай гэж байсан ба тэр үед үдээс хойш 14-15 цагийн үед утсаар яриад 16 цагийн үед миний барааг аваачиж өгсөн байх. Миний захисан барааг цаад хүмүүс нь Чт хүргэж өгөөд гар хөлийн үсэг зуралцаад хүлээж аваад тэгээд авчирсан барааг жолооч нь өөрөө машиндаа ачаад явдаг юм. Би өөрийн бараагаа бүрэн бүтэн хүлээж авсан. Намайг бараа захисанаас хойш хурдан хугацаанд миний барааг хүргэж өгсөн. Миний бодлоор 1 цаг орчим хуацаанд л хүргэж өгсөн байх гэж бодож байна одоо сайн санахгүй байна” гэжээ /хх-169 тал/,
Гэрч Д.Манлайсүрэн мөрдөн байцаалтанд: " Би Цолмонгийн Ч гэх хүнийг танина. Ямар нэгэн харилцаа хамаа байхгүй. Манай нутгийн хүн байгаа юм. 2016 оны 07 сарын 04-ны өдөр би Чтой хамт зарах гэрийн мод ачаад Бат-Өлзий сумаас Улаанбаатар хотруу явсан юм. Би тэр үед 5 гэрийн мод ачаад Ч 3 гэрийн мод ачаад Бат-Өлзий сумаас 16 цагийн үед хөдөлсөн. Тэгээд маргааш өглөөний үүрийн 5 цаг болох гэж байхад Улаанбаатар хотруу ороод шууд Нарантуул захын хажуу талын манай хамаатаны хашаанд орж зогсоод тэндээ өглөөний 10 цаг хүртэл унтаж байгаад тэгээд бид хоёрын ачиж явсан модыг хүмүүс ирж авсан юм. Тэгээд тэр өдрөө Ч нь ачаа олоод ачаа ачаад явна гээд байсан болохоор тэр өдрөө ачаа олдоогүй өнжсөн юм. Тэгээд маргааш өглөө нь би Ч руу утсаар яриад ачаа олдохнуу явах болж байна уу гэж асуусан чинь одоохондоо ачаа олдоогүй байна гэхээр нь би тэгвэл явах болоогүй бол ах нь түрүүлээд явж байх уу гэсэн чинь Ч тэгвэл тэг гэхээр нь би тэр өдрөө шууданд суугаад сумандаа тэр өдрийнхөө орой 22 цагийн үед ирсэн. Тэгээд маргааш өглөө нь Чийн ээж нь надруу залгаад жоохон хүүхэд ганцааранг нь үлдээгээд ирсэн байна тэрнээс болж осолд орчихлоо гээд загнаад байсан. Тэгээд би тэр өдрөө Чийн аав ээжтэй нь хамт Чийн осол гаргасан газар нь ирсэн. Тэгээд би тэр хавиар явж байгаад Эрдэнсант сумын эмнэлэгийн жолооч гэх хүнтэй юм ярьж байхад тэр хүн ярихдаа приүснийх нь дугуй хагараад солих дугуй байхгүй болоод тэр чигт нь зам дээр машинаа тавьснаас болоод араас нь мөргөчих шиг боллоо гэж ярьж байсан. Би Чтой хамт үүрээр очоод тэр өдөржингөө өнжөөд орой нь хамаатаныдаа очиж хоноод маргааш өглөө нь би явлаа гэж Чт хэлчихээд яваад өгсөн. Тэгээд намайг явсан өдрийн орой нь Улаанбаатараас гарсан юм билээ. Би өглөө 11 цаг өнгөрөөгөөд утсаар хэлсэн. Тухайн үед ачаагүй байсан. Тэгээд буцахдаа ачаа ачна гээд байсан. Тэгэхээр нь би удаж магадгүй гэж бодоод түрүүлээд явсан юм” гэжээ /хх-170 тал/,
Гэрч Т.Болдбаатар мөрдөн байцаалтанд: Би Цолмонгийн Ч гэх хүнийг танина. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Манай нутгийнх байгаа юм. 2016 оны 07 сарын 05-ны өдөр Чийг Бат-Өлзий сумаас Улаанбаатар хотруу явах үед нь хоёр тонн бараа ачуулъя гээд хэлсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 07 сарын 06-ны өдөр очиход нь би бараа авдаг хүмүүс рүүгээ утсаар бараа захиад миний захисан барааг Чт аваачиж өгч ачуулсан байсан. Би тэр үед 2 тонн орчим бараа ачуулсан байсан. Тэгээд би тэр орой нь 18 цагийн үед ачааны машинтай Улаанбаатар хотруу явсан. Тэгээд шөнө нь Төв аймгийн Лүн сум орох гээд явж байхад буюу үүр цайж байх үед буюу өглөөний 5 өнгөрч байхад Чийн ээж надруу тэнд манай хүүхэд аваарт орчихсон байна чи нэг очоодох гэхээр нь би буцаж эргээд Чийн аваар гаргасан газар дээр нь очсон юм. Тэгээд намайг очих үед Ч нь машин мөргөчихсөн байдалтай байсан. Би тэр үед Ч дээр очоод яасан гэж асуусан чинь Ч гэрэлд цохиулаад урд байсан машиныг харсангүй ээ гэж байсан өөр нээх их юм яриагүй. Хамт явж байсан нь тэр үед бид хоёр юм яриад явж байгаад машин мөргөчихлөө л гэж байсан нээх их юм яриагүй. Надад хэргийн талаар өөр ярьсан хүн байхгүй. Намайг очих үед Ч хамт явж байсан хүнтэйгээ тэгээд цаад приүсний жолооч гурав л байсан. Би хэрэг болсон нөхцөл байдлыг харсан. Том ачааны машин нь приусээ мөргөчихсөн яг засмал зам дээр зогсож байсан. Мөн тэр хоёр машин зогсолгүй нэлээд хол түрэгдээд явсан байсан. Миний захисан барааг авчирч өгөөд авчирч өгсөн барааг жолооч өөрөө ачна. Жолоочоос өөр ачих хүн байхгүй юм чинь өөр хүн ачдаггүй юм. Нарантуулаас том оврын машинтай гараад Бат-Өлзий сумруу явахад 17-20 цаг явж хүрдэг юм. Өдрийн цагаар бараа ачиж байгаа үедээ машин дотроо унтах боломж байхгүй. Тэнд байнга бараа ирж тэрийг нь жолооч өөрөө ачдаг болохоор унтах боломж байхгүй. Ажлаа хийхгүй бол болохгүй. Би олон жил тээвэрт явсан болохоор би бол үүрэглээд бадаггүй юм. Энэ асуудал нь хүний биеийн онцлог учраас өөр өөр байдаг байх. Би өөрийн захисан бараагаа бүрэн хүлээж авсан. Миний барааг 1 цаг гаран хугацаанд л ачиж дуусгах байх. Би тэр үед 5-6 хүнээс бараа авсан” гэжээ /хх-171-172 тал/,
Шинжээч Ж.Мягмаржав мөрдөн байцаалтанд: Би Төв аймгийн цагдаагийн газраас бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн эрүүгийн 201619000520 тоот хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан. Эрүүгийн 201619000520 тоот хэрэгт дүгнэлт гаргахад ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил байгаагүй. Хохирогч болон холбогдогч нартай ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би бол эрүүгийн хэрэгт замын хөдөлгөөний дүрэм, зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор дүгнэлт гаргаад 40 жил болж байна. Манай сургууль энэ чиглэлээр дүгнэлт гаргаж эхэлсэн нь бол байгууллагдсанаасаа хойш хойш буюу 1992 оноос хойш эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргаж байна. Манай шинжээч нар бол тусгай энэ чиглэлээр мэргэшсэн шинжээч нар байгаа. Бид нар эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргах эрхтэй хүмүүс байгаа юм. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар тусгай мэдлэг бүхий мэргэжилтэнгээр дүгнэлт гаргуулна гэсний дагуу эзэмшсэн мэргэжилээрээ эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргасан байгаа” гэжээ /хх-201-202 тал/,
Шинжээч Н.Мөнхзул мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 3 сард Төв аймгийн Цагдаагийн газраас дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн эрүүгийн 201619000520 тоот хэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Надад эрүүгийн 201619000520 тоот хэрэгт дүгнэлт гаргахад ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил байхгүй. Надад ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Манай сургуулийн багш шинжээч нар замын хөдөлгөөний дүрэм, зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоох дүгнэлт гаргадаг. Хэр удаан дүгнэлт гаргаж байгааг би сайн мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар 40 гаран жил болж байгаа байх” гэжээ /хх-203 тал/,
Шинжээч И.Базаррагчаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "Би 2017 оны 03 сард эрүүгийн 201619000520 тоот хэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Надад эрүүгийн 201619000520 тоот хэрэгт дүгнэлт гаргахад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Би уг хэргийн хохирогч холбогдогч нартай харилцаа хамаарал байхгүй. Манай сургуулийн багш шинжээч нар замын хөдөлгөөний дүрэм, зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоолгох дүгнэлт гаргаад 40 жил болж байна. Би сайн мэдэхгүй байна” гэжээ /хх-204 тал/,
-гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3 тал/, -хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6 тал/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-07-8 тал/,
-зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-9 тал/,
-осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-10 тал/,
-2016 оны 07 сарын 07-ны Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг 190 дахь км-ийн шонгийн ойролцоо Приус-20 маркийн 29-90 УНТ дугаарын тээврийн хэрэгслийн араас Хюндай Маяти маркийн 75-91 ДУА улсын дугаарын тээврийн хэрэгсэл мөргөж эмэгтэй 26 настай Нямгүрийн Бадам нь нас барсан гэх хэргийн хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-11 -16 тал/,
-цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17 тал/,
2016 оны 07 сарын 07-ны Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг 190 дахь км-ийн шонгийн ойролцоо Приус-20 маркийн 29-90 УНТ дугаарын тээврийн хэрэгслийн араас Хюндай Маяти маркийн 75-91 ДУА улсын дугаарын тээврийн хэрэгсэл мөргөж эмэгтэй 26 настай Нямгүрийн Бадам нь нас барсан гэх хэргийн. Цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-23 тал/,
-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-24-25 тал/,
-туршилт хийсэн тэмдэглэл /хх-30-31 тал/,
-хураан авч хэрэгт хавсаргасан тогтоол /хх-32 тал/,
-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-33 тал/,
-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-34 тал/,
-эд зүйлийн үнэлгээ /хх-36 тал/,
-Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 19-ний №86 тоот шинжээчийн дүгнэлт /шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актад/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 29- ний өдрийн №11883 тоот шинжээчийн дүгнэлтэд /хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ /
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 31- ний өдрийн №12141 тоот шинжээчийн дүгнэлтэд /хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ /
-"Ашид билгүүн” ХХК-ийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-71 тал/,
-гэрэл зургийн үзүүлэлт /хх-72 тал/,
-Автомашин лизингийн зээлийн гэрээний хуулбар /хх-108-109 тал/,
-Зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хх-110-111 тал/,
-Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05837 дугаар шийдвэрийн хуулбар /хх-116-117 тал/, -гэрэл зургийн үзүүлэлт /хх-118-119 тал/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-133 тал/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-134
тал/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-135 тал/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-136
тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн №6804 тоот шинжээчийн дүгнэлтэд
-шинжээчийн 6804 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-140-146
тал/,
-хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-147-148 тал/,
-осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-149 тал/,
-нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-150-151 тал/, -"Итгэлт Эстимэйт” ХХК-ийн машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-178 тал/,
-Ингүүн од финанс” ББСБ-ын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 369 тоот албан бичиг /хх-182 тал/,
-хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-192-193 тал/,
-осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-194 тал/,
-хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх- 195-197 тал/,
-2016 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн №00000099 тоот дүгнэлтэд 1. 75-91 ДУА улсын дугаартай Хюндай Трак маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Ч нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн "9.1. "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн дүрмийн 9.2 "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн.
-2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №54 дугаар шинжээчийн дүгнэлтэд
Болдбаатарын мэдүүлэг, багадаа л 18 цаг тасралтгүй ажилласан гэх мэт/ Монгол Улсын гамын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ .... ядарсан үөдээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай.
Ослын газрын бүдүүвч зургаас харахад Хюндай Трак маркийн автомашины урд дугуйн мөр хоорондын өргөн 1,8 байгааг тодруулах шаардлагатай.
-2017 оны 03 дугаар 10-ны өдрийн 11/22 дугаар техникийн шинжээчийн дүгнэлтэд
-шүүгдэгч Ц.Чинзорийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад "ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-88 тал/,
- шүүгдэгч Ц.Чийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр /хх- 81 тал/, 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл /хх-82-83 тал/, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл /хх-84 тал/, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-86-87 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ч нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Бригадын ар гэх газар орших хатуу хучилттай замын 191 дэх километрийн шонгийн орчимд 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хөвөөн дээр зогсож байсан 29-90 УНТ улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Н.Бадамын амь насыг хохироож, насанд хүрээгүй Э.Сувд-Эрдэнийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, иргэн А.Дэжидсүрэнгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэн Д.Цолмонд 15 сая төгрөгийн, иргэн Ч.Энхмандахад 6889000 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагайгийн: "Тэгээд би машиныхаа аваарыг асаачихаад машнаасаа буугаад Төв аймгийн Эрдэнэсант сум руу дугуйнд явах санаатай байсан. Манай эхнэр машины багажнаас надад мөнгө авч өгөх гээд байж байсан. Би том машин ирж байна гээд зогсоох санаатай гараа өргөсөн гэтэл намайг дайрах гээд хажуугаар өнгөрөөд миний машиныг мөргөсөн. Бид нар зогсоод удаагүй 5 минут орчим болж байтал Ч ирээд мөргөсөн байгаа” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Сувд-Эрдэнийн: "2016 оны 07 сарын 06-ны өдөр Приус-20 маркийн машинд надтай хамт нийлээд 5 хүн явж байсан. Анх дугуй хагарахад том машин ирээд нөхөж өгсөн. Тэгээд нээх удаан яваагүй тэгээд осол болсон газар зогссон. Засмал замаас бүрэн гараад зогссон. Бид нар машинаас буухад хажуугаар машин чөлөөтэй зөрж явж байсан. Машины гэрэл асаалттай байсан болохоор бид нар бие засчихаад машиндаа ороод суусан. Би осол болсон зүйлийг сайн санахгүй байгаа үүр цайж байхад би унтчихсан байсан. Сэрсэн чинь осол болсон байсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч А.Дэжидсүрэнгийн : "...Тэгж байж байгаад жолооч залуу нь та гурав машиндаа байж бай би Сансар явъя сэлбэг олъё болохгүй бол хотоос захья гээд түрийвчээ хайгаад талийгаач Бадамаа хойд багажаа онгойлгоод карт хайгаад байж байсан. Тэгээд л нэг мэдсэн унтсан байсан юм уу яасан юм мэдсэн манай машин хурдтай явж байсан ба би буух ёстой буухдаа унаж болохгүй гэж бодоод өөрийн талын хаалгаа онгойлгосон чинь амархан онгойгоод би машинаас үсэрч буусан. Эргээд харсан манай машин өөр машин мөргүүлээд явж байсан ба хурд нь саарч байгаад зогссон. Тэгээд би тэрхэн үед хажууд явсан охиныг санаад харсан чинь машин дотор байсан. Би энэ үед бас ухаан балартаад эргээд ухаан ортол яагаад ч юм нөгөө охин хажууд ирчихсэн ээжээ би сэрэхгүй байна намайг сэрээгээд өгөөч гэж байсан. Тэгээд жолооч залуу хүрээд ирсэн машины урд хойгуур гүйгээд нэг залууг чи миний эхнэрийг алчихлаа наад машинаа холдуулаач гээд цохиод байх шиг байсан. Тэр залуу нь аккумлятор суучихсан асахгүй байна гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ганболдын: "Тэгээд бид хоёр тэр дугуйгаа сольж хийчэхээд цаашаагаа 20 минут орчим явж байхад өөдөөс аймар олон гэрэл ирээд бид хоёрын гэрлийн гялбаанд ороод яагаад гэрлээ шилжүүлдэггүй юм гээд яриад явж байхад гэнэт тас хийгээд юм мөргөчих шиг болсон” гэх мэдүүлэг, гэрч М.Гомбосүрэнгийн: "..Намайг очих үед Чийн машин нь нэг хар өнгийн жижиг машин мөргөчихсөн засмал зам дээр зогсож байсан. Тэр приусын баруун талын 2 дугуйн хөвөөн дээр байсан. Нөгөө тал нь засмал зам дээр байсан. Би өөр нарийн зүйл ажиглаагүй” гэх мэдүүлэг, гэрч П.Цогбадрахын: "2016 оны 07 сарын 07-ний өглөөний 8 цагийн үед Цолмон ах манайд Ч наашаа ирж байгаад аваар хийчихсэн байна. Хамт очоод ирье гээд явсан тэгээд бид нар өдөр хавьд хэргийн газар дээр очоод үзлэг хийхийг хүлээгээд дуусгаад бид нар жижиг хар машиныг нь том ачааны машин дээр нь ачаад барааг нь би унаж машин дээрээ ачаад явсан. Тэр үед намайг очих үед том ачааны машин нь жижиг хар машинаа мөргөөд түрээд явчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Болдбаатаын: "Би тэр үед Ч дээр очоод яасан гэж асуусан чинь Ч гэрэлд цохиулаад урд байсан машиныг харсангүй ээ гэж байсан өөр нээх их юм яриагүй. Хамт явж байсан нь тэр үед бид хоёр юм яриад явж байгаад машин мөргөчихлөө л гэж байсан нээх их юм яриагүй” гэх мэдүүлэг,хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6 тал/,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-07-8 тал/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-9 тал/,осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-10 тал/, 2016 оны 07 сарын 07-ны Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг 190 дахь км-ийн шонгийн ойролцоо Приус-20 маркийн 29-90 УНТ дугаарын тээврийн хэрэгслийн араас Хюндай Маяти маркийн 75-91 ДУА улсын дугаарын тээврийн хэрэгсэл мөргөж эмэгтэй 26 настай Нямгүрийн Бадам нь нас барсан гэх хэргийн хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-16 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-36 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 19-ний №86 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №11883 тоот шинжээчийн дүгнэлт, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №12141 тоот шинжээчийн дүгнэлт, "Ашид билгүүн” ХХК-ийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-71 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 147-148 тал/,осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-149 тал/,нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-150-151 тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-192-193 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-194 тал/, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-195-197 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №54 дугаар шинжээчийн дүгнэлт, 2017 оны 03 дугаар 10-ны өдрийн 11/22 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Ц.Чийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ч болон түүний өмгөөлөгч нар нь" Гэрлийн гялбаанд орсон. Дээрх зам тээврийн осол гарахад 29-90 УНТ улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Алтаншагай /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ нь ослын тэмдэг тавиагүй буруутай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шалгуулах, дахин ослын талаар дүгнэлт гаргуулах” тухай хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэг авагдсан хэргийн газрын анхны үзлэг хийсэн 2016 оны 7 сарын 07- ны өдрийн тэмдэглэл /хх-5 тал/ осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-10 тал/ болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч А.Дэжидсүрэнгийн " машинаа замын хажуу руу зогсоогоод хамаг гэрлээ асаагаад хөгжмөө асаагаад зогсож байхад гэрэлд эрвээхий шаваад байхаар нь унтраахгүй юм уу? Аккумулятор суучихгүй байгаа гэхэд жолооч приус өөрөөсөө цэнэглэгдчихдэг юм гэж байсан. Жолооч залуу та 3 машиндаа байж бай Сансар ороод сэлбэг ольё гээд түрүүвчээ хайгаад талийгаач Бадамаа хойд талын багааж онгойлгоод карт хайгаад байж байсан. .. Нэг эдсэн манай машин хурдтай явж байсан би буух ёстой буухдаа унаж болохгүй гэж бодоод хаалгаа онгойлгосон чинь амархан онгойгоод би машинаас үсэрч буусан эргээд хартал манай машин өөр машинд мөргүүлээд явж байсан ба хурд нь саарч байгаад зогссон... манай машин замаас гараад зогсож байсан ба зам ямар ч саадгүй, аваарын гэрлээ асаасан байсан.” /хх-45 тал/ гэж, насанд хүрээгүй гэрч Э.Сувд-Эрдэний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн "аваарын гэрлээ асаасан, замаасаа гарч зогссон.” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт Б.Алтаншагайгийн "замаа бүрэн чөлөөлөөд зогссон аваарын болон ослын гэрлээ асаасан байсан. Тэмдэг тавих хугацаа байгаагүй. Урдаас ямар ч машин байхгүй зам чөлөөтэй байсан. Эхнэр багажаас түрүүвч авах гээд би машин зогсоох гээд зогсож байхад миний хажуугаар машин хурдтай өнгөрөөд миний машиныг мөргөсөн. Маш их гомдолтой байна. Осол гарсны дараа жолооч нь зүүрмэглэчихсэн байна уучлаарай гээд байсан.” гэх мэдүүлгүүдээр 29-90 УНТ улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Алтаншагай тээврийн хэрэгсэлээ засмал замаас гаргаж, зам чөлөөлж зогссон байна гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл ослын газрын гэрэл зургийн үзүүлэлүүдэд тусгагдсанаар 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ч нь 29-90 УНТ улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөөд 98,35 метр газар чирсэн 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ч нь тээврийн хэрэгсэлээ зогсоох арга хэмжээ аваагүйгээр дээрх зам тээврийн осол гаргасан нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хохирлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагай нь:
амь хохирогчийн оршуулганы ажилд гаргасан болон буяны ажилд нийт 18870000
төгрөг,
машины урьдчилгаа өгөхийн тулд авсан цалингийн зээл 5500000 төгрөгийг гаргуулах,
тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.
Шүүх:
Хохирлыг хянан шийдвэрлэхдээ зам тээврйин ослын гэмт хэрэг гарах үед хохирогчийн хэтэрхий хайхрамжгүй байдал нөлөөлсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардал, бензин, унааны зардал болох нотлох баримтын шаардлага хангасан нийт 17305700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч Ц.Ч 70 хувь буюу 12113990 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагай 30 хувь буюу 5191710 төгрөгийг хариуцах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Үүнд: -оршуулгын зардал 15427800 төгрөг, унааны зардал 467600 төгрөг, бензин 1410300 төгрөг нийт 17305700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 70 хувь буюу 8813990 төгрөгийг /12113990 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас мөрдөн байцаалт шүүхийн шатанд төлсөн 3300000 төгрөгийг хасч/ шүүгдэгч Ц.Чоос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагайд олгох нь зүйтэй байна.
Б.Алтаншагайгийн нэхэмжлэлийн шаардлагаас машины урьдчилгаа өгөхийн тулд авсан цалингийн зээл 5500000 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй татварт 70000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандах нь машины үнэ 7727347 төгрөгийг шүүгдэгч Ц.Чоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох амь хохирогч
Н.Бадам, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагай болон” Ингүүн од финанс” ББСБ нарын хооронд байгуулсан 2016 оны 2 сарын 5-ны өдрийн 000200 дугаартай физуци гэрээний 3.3-д "давагдашгүй хүчин зүйлийн улмаас өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийн бүрэн бүтэнд байдалд гарч болох элэгдэл, хорогдол, учирсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцна”, 3.10-д "Үүрэг гүйцэтгэгч нь зээл ашиглалтын хугацаанд ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах явцдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, аваар осолд орсон, бусдад гэм хор учруулсаны улмаас бий болсон хохирлыг арилгах үүргийг өөрөө бүрэн хариуцна” гэж тус тус зааснаар тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах явцдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, аваар осолд орсон, бусдад гэм хор учруулсны улмаас бий болсон хохирлыг осол гаргахад 29-90 УНТ улсын дугаартай Тоёотот Приус маркийн тээврийн хэрэглийг жолоодож явсан жолооч Б.Алтаншагай нь хариуцан арилгах үүрэг хүлээсэн байх тул шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулах үндэслэлгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагай нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагай нь иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандахын нэхэмжлэлийн шаардлага болох 7727347 төгрөгөөс "Ашид билгүүн” ХХК-ийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 6889000 төгрөгийг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандах нь нэмэгдүүлсэн хүүгийн зөрүү нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 838347 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлийн талаар
2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн "Хюндай Трак” маркийн 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хураагдан ирсэн 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00393316 дугаар бүхий гэрчилгээ болон 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Д.Цолмонд тээврийн хэрэгслийг буцаан олгож, №1075675 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 201619000520 тоот хэргийн хамт ирсэн туршилт хийсэн дүрс бичлэг баримтжуулсан 2 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1 -1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Ц.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
З.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Ч-т оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолоор оногдуулсан үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн "Хюндай Трак” маркийн 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Д.Цолмонд буцаан олгосугай.
б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэхь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00393316 дугаар бүхий гэрчилгээг Д.Цолмонд буцаан олгож, №1075675 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгаж, туршилт хийсэн дүрс бичлэгийг баримтжуулсан 2 ширхэг СД- ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
-оршуулгын зардал 15427800 төгрөг, унааны зардал 467600 төгрөг, бензин 1410300 төгрөг нийт 17305700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 70 хувь буюу 8813990 төгрөгийг /12113990 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас мөрдөн байцаалт шүүхийн шатанд төлсөн 3300000 төгрөгийг хасч/ шүүгдэгч Ц.Чоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагайд олгож,
Б.Алтаншагайгийн нэхэмжлэлийн шаардлагаас машины урьдчилгаа өгөхийн тулд авсан цалингийн зээл 5500000 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандахын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагай нь 6889000 төгрөгийг хариуцан арилгах үүрэгтэйг дурдаж, иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандахын 838347 төгрөгийн нэхэмжлэлийн шаарлагыг хэрэгсэхгүй болгосугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.