| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0063/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/84 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, шүүгч Зоригоогийн Нандинцэцэг, шүүгч Пүрэвцэрэнгийн Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шинжээч ийн Иргэдийн төлөөлөгч ийн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн Хохирогчийн өмгөөлөгч гийн Хохирогч гийн ******* Хохирогчийн өмгөөлөгч ын Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч гийн /цахимаар/ ын гийн Гэрч гийн ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох 1923000000104 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сум, Жаргалант багийн хэсгийн тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 180 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай овогт *******ын *******, Регистрийн дугаар: /*******/
*******ын ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 02-04 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, ******* дугаартай иргэн А.*******ын хашаанд Ц.*******тай “айлын хоймор голлож суулаа гэж хэллээ” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хүзүүний зүүн хэсэгт буюу зүүн мөрний дээд талд, хүзүүний урд төвөнхийн доод талд тус тус хутгалж онц харгис хэрцгийгээр алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, Мөн дээрх цаг хугацаанд иргэн А.*******ын гэрт хохирогч Б.*******гийн толгойн тус газарт хутгаар цохиж, түүний эрүүл мэндэд толгойн оройн хэсэгт шарх, зүүн хөмсөг, духны урд хэсэг, эрүүний урд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Г.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02-04 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, ******* тоот А.*******ын хашаанд Ц.*******тай “айлын хоймор голлож суулаа гэж хэллээ” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, түүний хүзүүний зүүн хэсэгт, хүзүүний урд төвөнхийн доод талд хутгалсан, мөн дээрх цаг хугацаанд иргэн А.*******ын гэрт хохирогч Б.*******гийн толгойн тус газарт хутгаар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Талийгаач Ц.*******тай утсаар ярихад “өөрийг нь өнөөдөр танилцсан өндөр залуу хутгалчихлаа” гэж хэлсэн гэж шууд тусган мэдүүлсэн гэрч Б.гийн “...10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 03 цагийн 10-20 минутын хооронд байх талийгаач над руу залгасан байсан, эхлээд залгахад нь би утсаа сонсоогүй учраас утсаа аваагүй ...бид 2-ыг утсаар ярихад талийгаач надад ...“миний ханиа би хүнд хутгалуулчихлаа, цус алдаад байна”... гэхээр нь би “хэнд” гэж асуухад “өнөөдөр танилцсан өндөр залууд” гэхээр нь “хаана” гэсэн чинь “бааз” гэж хэлээд өөрөө дуугарахаа болиод таг болчихсон ...би “байна уу дуугараачээ” гэхэд ерөөсөө дуугарахгүй байхаар нь би утсаа салгаад буцаагаад залгахад утсаа авахгүй байсан. ...Би Мобикомын 85759891 дугаарын утас барьдаг юм. Талийгаач бас Мобикомын 85859891 дугаарыг барьдаг, хамгийн сүүлд ярихдаа ч өмнө нь ярихдаа ч өөрсдийн дээрх дугааруудаар ярьсан. Талийгаач хамгийн сүүлд утсаар ярихдаа 1 минут бараг хүрээгүй хугацаанд яриад таг болсон...” гэсэн мэдүүлэг, Талийгаач Ц.******* Г.******* нар маргалдаж А.*******ын гэрээс гараад буцаж ******* гэрт орж ирэхдээ хутга барьсан хутганаас нь цус дусаж байсан талаар мэдүүлсэн гэрч А.*******ын “... гэрт ...өндөр залуу манай гэрийн хоймор суугаад, өндөр залуугийн баруун талд дээлтэй хөгшин ах суугаад баруун талд куртиктэй намхан залуу /талийгаач/ суугаад өндөр залуугийн зүүн талд дээлтэй намхан залуу /*******/ суугаад түүний зүүн талд би суусан юм. Тэгээд бүгд гар барьж танилцаад юм яриад авсан архиа уусан юм. Тэгсэн талийгаач залуу өндөр залууг “чи айлын хоймор голлоод яасан эвгүй суудаг юм” гээд тэр 2 хоорондоо жаахан маргаад байхаар нь би “зүгээр зүгээр” гэсэн чинь дээлтэй хөгшин ах тэр 2-ыг “айл амьтанд орж ирчихээд хоорондоо маргалдахгүй шүү, айл амьтан хүндэтгээд гэртээ оруулж байхад маргалдаж болохгүй” гэж байсан. Тэгээд архиа тойруулаад, уугаад, юм ярьж байхад өндөр залуу /*******/, намхан залуу // нар хоорондоо нэгнийгээ үгээр өдөөд, байнга маргалдаад байсан, гэтэл дээлтэй хөгшин ах “та нар тэгж болохгүй шүү” гэхээр л гайгүй болчихоод байсан. Би урд өдөр нь нойргүй хоносон байсан болохоор тэд нарыг юм ярьж байхад суугаагаараа унтчих гээд байсан, тэгээд зүүн талын орон дээр гараад гутлаа тайлаад хувцастайгаа бүхлээрээ хэвтсэн, тэгэхэд ******* буюу дээлтэй намхан залуу миний хэвтсэн орны урд дээд хэсэгт ор налаад тонгойчихсон сууж байсан. Намайг орон дээр гараад зүүрмэглэх гэж байтал надтай анх танилцсан өндөр залуу /*******/, намхан куртиктэй залуу /*******/ нар хоорондоо маргалдаад гэрээс гарахаар нь би өндийгөөд харахад гэрт дээлтэй 2 залуу үлдсэн байсан. Тэгээд би орон дээрээ зүүрмэглээд байж байтал гаднаас нөгөө өндөр залуу манай шар иштэй хутгыг барьчихсан та нарыг бүгдийг нь ална гээд орилоод ороод ирсэн. Намайг харахад хутганы урд иртэй хэсэг нь их хэмжээний цус болчихсон, гэрийн хаалгаар дөнгөж орж ирсэн байхад нь хутганаас нь үүдний хэсэгт дэвссэн байсан хулдаас болон зуухны доод үүд хэсэгт тавьсан байсан түлээний сав зэрэг рүү цус дусаад байсан, тэр залуу миний орны өмнө хэсэгт сууж байсан дээлтэй намхан залуу буюу ******* руу ирээд “ална” гээд хутганыхаа ир хэсгээр *******гийн толгой руу нэг удаа цохиход толгойн хэсгээс нь цус гоожоод *******г босож ирэхэд дахиад цохих гэхэд нь араас нь дээлтэй ах буюу тэврээд авсан юм, гэтэл ******* нөгөө өндөр залуу 2 зууралдаад салахгүй өндөр залуугийн араас дээлтэй ах тэвэрч татаад, би *******гийн араас татаад нэлээн зууралдаж байгаад ******* тэр 2-ыг салгахад, араас нь тэвэрч авсан дээлтэй ах намайг “наадахынхаа хутгыг нь аваадахаач” гэхээр нь би авах гээд гарнаас нэг удаа хальт барьж аваад аймаар санагдаад дахиж хүрч чадалгүй хөл нүцгэн гэрээс гарч зугтсан юм. Намайг гэрээс гарч зугтахад надаас түрүүлээд ******* гараад явсан байсан, гэрт дээлтэй ах өндөр залуугийн араас тэврээд үлдсэн юм. Би айсандаа болоод гэрээс гарч гүйгээд хашааныхаа хаалгаар гараад хажуу айлын хашааны хаалгыг таттал цоожтой байхаар нь хашааг нь давж ороод хашаанд байсан айлуудын хаалгыг татаж үзсэн бүгд унтсан цоожтой байсан. Тэгээд би гэдэг айлын хаалгыг нэлээн удаан нүдсэн, тэднийх хаалгаа онгойлгож өгөхгүй удаж байгаад хаалгаа онгойлгоод би тэдний гэрт нь ороод манайд гэрт хүн хутга бариад ална гээд байна цагдаа дуудаад өгөөч гэж гуйж байгаад нэг утас өгөхөөр нь тэрүүгээр нь цагдаа руу дуудлага өгсөн юм. Дуудлага өгчихөөд тэднийд байж байгаад цагдаа ирэхгүй болохоор нь дахиад цагдаа руу дуудлага өгсөн тэгээд цагдаа ирэхгүй байхаар нь гэртээ орох гэсэн чинь , эхнэртэйгээ “гэрт чинь хутга барьсан хүн байгаа бол орж хэрэггүй” гэхээр нь тэднийд сууж байгаад унтаад өгсөн. Өглөө сэрээд тэднийхээс гарахад цаг хэд болж байгааг мэдээгүй, арай гэгээ ороогүй байсан, гэртээ яваад ороход нөгөө өндөр залуу манай зүүн талын орон дээр хөнжил нөмөрчихсөн унтаж байхаар нь “босооч” гэсэн чинь нэг харчихаад буцаад унтаад өгсөн юм. Тэгээд би галаа түлчихээд “чи бос” гээд хэд хэдэн удаа дуудахад босохгүй байсан. Гэрт байсан архины шилийг гаргаж хаяад буцаж орж ирээд гэрээ шүүрдэж цэвэрлэсэн. Гэрээ цэвэрлэхэд манай гэрийн зүүн талын орны урд дээд хэсэгт хивсэн дээр цус гоожсон байсан, бас гэр шүүрдэж байхад үүдний хэсэгт дэвссэн байсан хулдаасан дээр хоёр жижиг дусал цус шиг юм дусаад хатсан байхаар шүүрдээд хогны хамт гэрт байсан хогийн сав руу хийсэн юм. Тэгээд цэнэглэгчээ аваад утсаа цэнэглэчхээд гарч шээчихээд, мод оруулж ирье гэж бодоод гаднаас мод оруулахаар гарахад гадаа гэгээ орчихсон байсан юм. Мод руу явж байсан чинь манай гэрийн хажуугийн гэрийн буйрны хажууд цус гоожсон харагдаж байсан, тэгэхээр нь яагаад энд цус болсон байдаг билээ гээд ийш тийшээ юм ажиглаж харахад манай урд талын задгай хашаан дотор хүн хэвтэж байх шиг байхаар нь юу билээ гэж лавшруулаад харсан чинь хүн хэвтэж байсан, тэгээд гадаа их цус гарсан байсан болохоор ямар нэгэн юм болж гэж бодоод гэр лүүгээ орж “босооч чи, чи хүн алчихсан байна ш дээ” гэсэн чинь урдаас “юу яриад байгаа юм” гээд байсан. Тэгээд би утсаа авч гараад цагдаа дуудсан юм. ...******* ******* нар тэр өдөр танилцсан гэж байсан. ...Өндөр залуу буюу *******, талийгаач нар манай гэрт очсон цагаасаа л хоорондоо маргалдаад байсан. ******* манай гэрийн хоймор гараад суучихсан чинь талийгаач залуу “чи айлын хоймор яасан эвгүй суудаг юм” гэж хэлснээс хойш маргалдаж, муудалцаад байсан, энэ 2-оос өөр хоорондоо маргалдаж муудсан хүн байхгүй. ******* ******* нар манай гэрээс хоорондоо маргалдаад гарсан, гаднаас ******* орж ирэхдээ нүднийх нь дээр хөмсөг хавиас нь цус гарчихсан орж ирсэн, *******ыг цохиж зодсон хүн байхгүй. *******г ******* гаднаас орж ирээд хутгаар хутганы ир хэсгээр нь толгойных нь урд хэсэг рүү цохиж *******гийн толгойноос цус гоожоод байсан, өөр гэмтсэн бэртсэн хүн байхгүй. ...Тэр 2-ыг гарахаас өмнө болон гарснаас хойш тэр 2-оос өөр гэрээс гарсан хүн байхгүй, талийгаач ******* *******тай маргалдаж гарснаас хойш ******* гэрт хутга барьж орж ирсэн, харин талийгаач орж ирээгүй юм. Хоорондоо нэгнийгээ ална тална гээд маргалдаад гарсан юм. ...Манай хутга гэрийн зүүн талын үүдний хэсэгт байдаг тогооны шүүгээний нүдэнд байдаг юм. Хэн авсаныг нь би мэдээгүй, ******* гаднаас орж ирэхдээ манай хутгыг барьсан байсан, би ******* ******* 2-ыг маргалдаад гарахад би орон дээр хэвтэж байсан ...ямар ч байсан хоорондоо маргалдаад гарсан. ...бид нар дотор хамгийн өндөр нь Г.******* байсан. ...Тэр үед эхнэр байхгүй хөдөө явсан байсан, тэр өдөр ирэх байсан учраас би гэрээ цэвэрлэсэн, би гэрээ цэвэрлэхэд талийгаачийг нас барсан талаар мэдээгүй байсан. Архины шилийг гаргаж хаясан, гэрээ шүүрдсэн гэр шүүрдэж байхад гэрийн зүүн талын орны урд ширдэг хивсэн дээр цус болсон байсан бас үүдний хэсэгт дэвссэн байсан хулдаасан дээр жижиг цус шиг юм дусаад хатсан байхаар нь би шүүрдсэн чинь хулдааснаасаа хуураад ирэхээр нь хогийн сав руу хийсэн юм. ...Өглөө босоод хажуугийн гэрийн буйрны тэрүүгээр мөн жорлон орсон, бас *******ын ороод нас барсан байсан хашааны цоорхой дээр очсон зэрэг хашаан дотор явсан, ингэж явахдаа би өөрийн пүүзийг өмссөн байсан. ...Бүгд согтуу байсан, хамгийн гайгүй согтсон нь би байсан. ...талийгаач ыг гадагшаа маргалдаж хамт гарсан Г.******* хутгалсан байх, тэр 2 маргалдаж гараад дараа нь ******* гаднаас хутга барьчихсан, хутга нь цус болчихсон орж ирсэн юм. ...Цаг их л орой болсон байсан, хэдэн цаг болж байсныг мэдээгүй, *******ыг хутга барьж орж ирэхэд шөнө дунд болсон байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Г.******* толгойн тус газар нь хутгаар цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******гийн “...Айлд ороод ...архиа ууж байсан чинь ******* голд суусан залуутай маргалдаад байсан, тэгсэн ах та нар айлд маргалдаж болохгүй шүү гэж байсан. Би тухайн үед нилээн согтсон байсан нойр хүрээд байхаар зүүн талын орны урд орыг нь налаад суусан юм. Тэгсэн ******* би нойр муутай хоносон унтлаа гээд миний налсан орон дээр гараад хэвтсэн, миний ч нойр хүрээд үүрэглээд зүүрмэглээд сууж байсан чинь гэнэт гаднаас гэрийн голд сууж байсан өндөр залуу хутга барьж орж ирээд намайг хутгаараа толгойн оройн урд хэсэг рүү цохисон юм, миний толгойноос цус гоожоод би босож ирэхэд тэр залуу дахиад намайг хутгаараа цохих гэтэл араас нь ах тэр залууг тэврээд авсан юм. Тэр залуу нэг гараараа миний энгэр хэсгээс барьчихсан тавихгүй байсан, гэтэл миний араас гэрийн эзэн залуу татаад ах тэр залуугийн араас нь тэвэрч татаад арай гэж салгахаар нь би тэр залууд хутгалуулж үхэхийн байна гэж бодоод айгаад тэр айлаас шууд гараад зугтсан юм. Гэрээс гараад баруун талаар нь тойроод намхандуу хашаа байхаар нь даваад явсан юм. Тэгээд тэндээсээ уруудаад явж байгаад толгойноос их цус гараад байхаар нь хүнтэй газар очъё гэж бодоод клонк дээр очоод түгээгчийнх нь цонхыг нүдээд би хүнд хутгалуулчихлаа, тусламж үзүүлээч гэсэн чинь та жаахан цаашаа болоод байж бай гэснээ дотроо утсаар яриад байсан. Удаагүй эрэгтэй эмэгтэй 2 цагдаа ирээд намайг авч яваад цагдаа дээр ирсэн, миний толгойноос цус гоожоод тогтохгүй байсан чинь тэр 2 цагдаа эмнэлэг рүү авч яваад эмнэлэг дээр очиж толгойдоо боолт хийлгэсэн юм. Тэгээд цагдаа дээр буцааж авч ирээд миний бичиг баримтыг бүртгэж аваад таньдаг айл байна уу? гээд айлд хүргэж өгсөн юм. Тэгээд маргааш өглөө нь унтаж байхад цагдаа ирж авч явсан юм. ...Г.******* нь миний толгойн урд хэсэг рүү хутгаар хутганы ир хэсгээр нэг удаа цохисон, ингэж цохих үед хутга барьсан гар болон хутганы иш нь байх миний нүд, духыг гэмтээсэн юм. Г.*******аас өөр намайг цохисон хүн байхгүй. Миний бие одоогоор гайгүй байгаа, хааяа нэг толгой өвддөг болсон. ...Би тэр өдөр хэн нэгэнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй, намайг гэрийн зүүн талын орны урд дээд хэсэгт тонгойж суугаад зүүрмэглэсэн байхад ямар нэг шалтгаангүй Г.******* хутгаар цохисон юм. ...Намайг хутгаар цохих үед *******, нар харж байсан, өөр хүн байгаагүй, хутганы ир хэсгээр цохисон. ...Баруун гартаа хутгаа барьсан байсан...” гэсэн мэдүүлэг А.*******ын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч О.ийн “...Архи уугаад юм яриад сууж байхад талийгаач ******* *******ыг “чи айлын хоймор голлоод яасан муухай суудаг юм” гэж хэлэхэд ******* урдаас “ингэж суухаар яадаг юм” гээд маргалдаад байсан, юм л болвол ******* ******* нар хоорондоо маргалдаад байсан, би маргалдаад байхаар нь “та нар хүн хүндэтгээд гэр орондоо авч ирсэн байхад хэл ам, хэрүүл шуугиан гаргахгүй шүү” гэж хэлж байсан. ...удалгүй ******* зүүн талынхаа орон дээр гутлаа тайлаад хувцастайгаа хэвтсэн, би архи уусан байсан, бас цаг орой болсон байсан болохоор нойр хүрээд тонгойгоод суучихсан байсан, тэгсэн *******, ******* нар хоорондоо маргалдаж байгаад гэрээс гарцгаасан юм. Тэгээд удаагүй байж байтал ******* гэх өндөр залуу гаднаас “бүгдийг чинь ална” гээд баруун гартаа хутга барьчихсан орж ирсэн, гаднаас орж ирэхэд нь хутганых нь урд хэсэг их цус болчихсон харагдаж байсан, би айгаад босож ирээд байж байтал ******* үүдэнд нэг хальт зогссоноо шууд ******* руу очоод толгой руу нь хутганыхаа ир хэсгээр цохиод авсан, ******* зүүн талын орны урд дээд хэсэгт сууж байсан юм, *******г нэг цохиод дахиад цохих гэхэд нь би тэр залуугийн араас нь тэврээд авсан юм. Гэтэл ******* босч ирээд *******тай зууралдаад тавихгүй байсан чинь гэрийн эзэн гэх ******* *******гийн араас нь татсаар байгаад салгасан юм. Тэгэхээр нь би гэрийн эзэн залууг “*******ы гараас хутгыг нь ав” гэсэн чинь нэг гараас барьж авснаа хутгыг нь авч чадалгүй гараад явчихсан юм. Би тэр гэрт *******тай 2- лаа *******ы араас тэврээд үлдсэн байсан, би энэ залууг хүчрэхгүй алуулах юм байна гэж бодоод гэрийн хоймор тал руу түлхэж хаячихаад гараад зугтсан юм. Гэрээс гараад би гадаа харанхуй байсан болохоор хашааны хаалгыг нь олохгүй нэг мэдсэн жорлонгийнх нь хажууд очсон байсан. Жорлонгийнх нь тэндээс хашааны хаалга руу нь очиж хашаанаас гараад цаашаа явж байгаад хашааны догол булан байхаар нь тэнд очиж нэлээн зогсож байгаад хамт явсан сумынхаа 2-т санаа зовоод гэр лүү нь ороод алуулчих вий дээ гэж бодоод буцаад тэр гэр лүү нь очоод шагайгаад харсан чинь нөгөө өндөр залуу хутгаа урд талынхаа ширээн дээрээ тавьчихсан, гэрийн зүүн талын орон дээр доошоо тонгойчихсон сууж байхаар нь ороод урдаа тавьсан байсан хутгыг нь аваад буцаад гараад явсан юм. Намайг хутга аваад гарахад тэр залуу хөдлөхгүй тонгойгоод сууж байсан. Би тэр залууг дахиад хүн амьтан хутгалчихаж магадгүй гэж бодоод хутгыг нь авсан юм. Тэгээд би тэндээсээ гараад толгойн шилээр даваад талийгаач *******ын машин тавьсан байсан айлын хашаанд ирсэн ...айлын хаалга шөнө нүдээд яах уу гэж бодоод *******ын машинд орж унтсан юм, унтахдаа хутгыг машины урд салон дээр тавьсан юм. Өглөө ...хүмүүс байрлаж байсан өрөөнд ороод байж байтал цагдаа ирж авч явсан юм. ...Нэгнийгээ таньдаггүй байсан. *******ын гэрт орсныхоо дараа танилцаад байсан. ...Хутгаа баруун гартаа урагш нь харуулаад атгачихсан байсан. Хутгыг нь хаанаас авсныг хараагүй, шаргал өнгийн иштэй, уртхан хутга байсан. ...******* “чи айлын гол хоймор суулаа” гэснээс болж маргалдаад байсан. Гэр дотор байх хугацаандаа нэгнийгээ цохиж зодсон зүйл байхгүй, гэрээс гарахдаа зүгээр байсан. Харин ******* гаднаас хутга барьж орж ирэхдээ баруун нүд байсан байх нэг нүднийх нь дээд хэсгээс цус гарч байсан. ...Би *******ыг цохиж зодоогүй, өөр цохиж зодсон хүн байхгүй. ...Бүгд архи уусан согтуу байсан ...Би *******ыг дахиад хүн амьтан хутгалчих юм болов уу гэж бодоод хутгыг авсан юм. Би *******тай маргалдаж муудсан зүйл байхгүй. ...******* *******тай хамт гараад буцаж орж ирээгүй ...******* гэж залуу хамгийн өндөр нь байсан” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.гийн “...10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 03 цаг өнгөрч байсан байх талийгаач над руу өөрийнхөө утаснаас залгасан байсан, тухайн үед би унтаж байсан болоод аваагүй. Тэгээд буцааж залгаж амжаагүй байж байтал манай бэр над руу залгаад, ******* над руу сая ярилаа “хүнд хутгалуулчихлаа, ханийгаа ирж аваач, баазад байна” гэж хэлээд утас нь тасраад дахиад залгахаар утсаа авахгүй, холбогдохоо байчихлаа гэж байсан.... Маргааш нь 11 цагийн үед манай бэр залгаад талийгаачийг хүнд алуулчихсан юм шиг байна, намайг цагдаа дуудлаа, би цагдаа руу явж байна гэсэн, тэгээд удалгүй дахиж залгаад алуулчихсан байна ш дээ гээд чарлаад байхаар нь мэдсэн юм. ... Талийгаачийг нас барснаас хойш гарсан зардал маш их байгаа, үүнийг бүрэн барагдуулж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг, А.******* цагдаагийн байгууллагад өөрийнх нь утсаар мэдээлэл өгсөн тухай мэдүүлсэн гэрч Ц.ын “...шөнийн 03 цагийн үед болов уу цагийг нь сайн санахгүй байна. ******* манай хаалгыг нүдээд ахаа хаалгаа, үүдээ гээд байхаар нь би онгойлгосон чинь орж ирээд “утсаа өгөөч цагдаа дуудах гэсэн юм” гэхээр нь утсаа өгөөд яриулсан, цагдаа руу ярьчихаад манайд жаахан байж байгаад буцаад гэртээ орохоор гараад явсан, гарч удалгүй манайд буцаж орж ирээд дахиад цагдаа руу ярьсан, яриад цагдаа ирээгүй, тэгээд манай гэрт унтсан юм. ******* манайд орж ирэхдээ доогуураа гуталгүй оймстойгоо байсан, манайд унтаж байгаад өглөө гараад явсан юм, яг хэдэн цагт гарч явсныг мэдэхгүй байна. Тэгээд би өглөө 07 цаг өнгөрч байхад босоод бие засаад явж байхад ******* өөрийн хашаан дотроо утсаар ярьж байсныг сонсоход “хашааны буланд хүн алчихсан байна” гэж яриад байсан хэнтэй ярьж байсныг би мэдээгүй. ...Манайд хаалга нүдээд орж ирэхдээ “намайг хүн алах гээд хутга бариад дайрахаар нь би гараад ирлээ, утсаа өгөөч цагдаа дуудъя” гэж байсан. Манайхаас гарчихаад буцаж орж ирэхдээ дахиад цагдаа дуудаадхая гэж байсан. ...Гэмтэл шарх, цус болсон зүйл байхгүй байсан. ...Манай эхнэр ын Жи-Мобилийн 98637982 дугаарын утсаар залгасан юм. Цагдаагаас өөр хүн рүү залгаагүй” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.ын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч С.ын “...2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө ... гэж залуу жаахан согтуу, нэлээн айчихсан байдалтай, хөл нүцгэн оймстойгоо орж ирээд “манайд согтуу хүн намайг алах гээд байна, цагдаа дуудах гэсэн юм, утсаа өгөөч” гэхээр би утсаа өгөөд өөрөө цагдаа руу залгаж ярьсан юм. Тэгээд ярьчихаад жаахан сууж байгаад гараад явсан гадаа байсан юм уу гэртээ орсон юм уу мэдэхгүй, удалгүй буцаж орж ирээд дахиад цагдаа руу залгасан юм. Нөхөр бид хоёр “гэрт чинь хүн амьтан алах гээд байгаа юм бол цагдаа иртэл оролгүй манайд байж байхгүй юу” гэсэн чинь сууж байгаад манайд унтаад өгсөн юм. Тэгээд би ч унтсан байсан, намайг өглөө 07 цаг өнгөрч байхад сэрэхэд манайхаас гараад явсан байсан. ...Тухайн үед хэдэн цаг болж байгааг хараагүй, шөнө дунд болсон байсан, дараа нь миний утсаар цагдаа руу анх залгасан цагийг харахад шөнийн 03 цаг 35 минутанд залгасан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.******* тусламж хүсч ирсэн талаар мэдүүлсэн гэрч Г.ын “... шөнө ...намайг ажил дээрээ байж байхад шөнийн 4 цагийн үед нэг хүн цонх тогшихоор нь онгойлгоод харсан чинь нэг намхандуу согтуу танихгүй залуу “би хүнд хутгалуулчихлаа цагдаа дуудаад өгөөч ээ, миний толгой руу хүн хутгалчихлаа” гэж байсан. Толгойн урд хэсгээс нь цус гоожсон байдалтай байсан. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгөөд удалгүй цагдаа ирээд аваад явсан юм. ...Тухайн үед би өөрийн нэр дээр байдаг юнитэлийн 80300085 дугаарын утсаар цагдаагийн 7046102 дугаарын утас руу цөөхөн хэдэн секунд ярьж дуудлага өгсөн юм. ...Тэр хүнийг би танихгүй, намхан, дээлтэй залуу байсан. ...би “хутгалуулсан чинь хаана байгаа юм бэ тэр хүнийгээ олох юм уу” гэж асуухад “энд байгаа, би мэднээ” гэснээс өөр юм яриагүй” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ын “...Би Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн сувилагч ажилтай. ...2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний шөнө намайг ажилтай байхад Нэгдсэн эмнэлгийн 7046103 дугаарын утсанд 85-аар эхэлсэн дугаараас, дугаарыг нь одоо сайн санахгүй байна 03 цаг 58 минутанд нэг эмэгтэй хүнээс “03 цаг 10 хэдэн минутанд манай нөхөр над руу залгаад “би хүнд хутгалуулчихлаа” гэж хэлээд утас нь тасарчихлаа, танайхаар хутгалуулсан хүн ирсэн үү” гэж асуухаар нь “тийм хүн одоогоор ирээгүй, та цагдаад мэдэгдсэн үү” гэсэн чинь “мэдэгдсэн, мөн би такситай хайгаад явж байна” гэж байсан. Тэгэхээр нь би “нийлдэг найз нөхдийнхөөр нь очооч” гэсэн чинь “найз нөхөд энд байхгүй, хөдөөнөөс ирсэн хүн байгаа юм” гэж байсан. “Хутгалуулсан хүн ирвэл энэ дугаар луу гялс мэдэгдээрэй” гэж байсан. ...Өөрийнхөө нэрийг хэлээгүй, залуухан эмэгтэй хүн байсан, манайх руу дуудлага өгөөгүй, “хутгалуулсан хүн очсон уу” гэж асуусан мөн “хутгалуулсан хүн ирвэл надад хэлээрэй” гэж байсан болохоор манайх дуудлага гэж хайж яваагүй юм” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.гийн “...Завхан аймаг дахь Цагдаагийн газар, Шуурхай удирдлагын тасагт мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа ажилтай. ...Намайг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэж байх үед 03 цаг 34 минутанд ын *******аас 98637982 дугаарын утсаар Чигэстэй баг хэсгийн тоотод “Манай гэрт согтуу хүн хутга бариад агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу Чигэстэй багийн хэсгийн тоот хашааг хайгаад, тийм хаяг байхгүй болохоор нь дуудлага өгсөн 98637982 дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд хайгаад явж байсан чинь жижүүрээс залгаад “Ундрага” клонк дээр биеэ авч явах чадваргүй хүн байна гэсэн дуудлагыг 04 цаг 05 минутанд өгсөн, түрүүний дуудлага өгсөн иргэн чинь байж магадгүй очоод хурдан шалга гэсний дагуу “Ундрага” клонк дээр очиход клонкийн үүдэнд толгойн урд хэсгээс нь цус гоожсон байдалтай, ногоон дээлтэй хүн зогсож байсныг Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн 103-т үзүүлж, шархыг цэвэрлүүлж, даралттай боолт хийлгэж байхад, жижүүрээс наад хүний чинь бие ямархуу байна, та 2 ирэх болж байна уу дахин дуудлага ирлээ гэж хэлсэн. Тэгээд дахин дуудлага өгсөн гэх 85759891 дугаарын утас руу нь өөрийн 88050712 дугаарын утсаар залгаж “танай нөхөр залуу ямар хувцастай, хэн гэдэг хүн бэ, энд дуудлагаар ногоон дээлтэй шар, бүстэй, ******* гэх хүнийг эмнэлэгт үзүүлж байна, та таних уу” гэж асуухад “манай нөхөр биш байна” гэсэн. Тэгэхээр нь бид нар *******д эмнэлгийн тусламж үзүүлж дуусаад “танай нөхрийг хайя, та хүн амьтанаас сураглаж байгаарай, сураг гарвал хэн хэндээ эргээд хэлье” гэж хэлээд утсаа тасалсан. Үргэлжлүүлээд ******* гэх хүнийг эмчид үзүүлж дуусаад, Цагдаагийн газар дээр авч ирсний дараа хамаатных нь дүү Г. гэдэг хүнд хүлээлгэн өгөөд Жинст, Жаргалант, Чигэстэй багуудаараа эргүүл хийж байгаад 06 цаг 10 минутанд жижүүр дээр ирсэн. ...*******гаас хаана юу болсон талаар асуухад “миний хаана хэнтэй яасан нь та нарт хамаагүй, та нар өөрсдөө олох ёстой, би одоо үхлээ, намайг хурдан эмнэлэгт хүргээд өг” гээд хаана юу болсон талаар хэлэхгүй байсан. “...Манай гэрт согтуу хүн хутга бариад агсам тавиад байна” гэж дуудлага өгсөн, *******ын дуудлаганд явж байгаад дуудлага өгсөн хаягыг нь олохгүй хайгаад явж байсан чинь жижүүрээс “Ундарга” клонкын дуудлаган дээр оч” гэсний дагуу очиж *******г эмнэлэгт хүргэж тусламж үзүүлээд гэрт хүргэж өгсний дараа дахин тухайн хаягийг хайгаад олоогүй” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.ийн “...Б. бид хоёр 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн Улиастай сумд сургалтын ажилтай очсон байсан. 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 03 цагийн үед байхаа /цагийг нь сайн санахгүй байна/ би “Өргөө” нэртэй зочид буудалд амарч байсан чинь Б. миний утас руу залгаад “******* хүнд хутгалуулчихсан гэнэ хаана байгааг нь мэдэхгүй байна, хайж олмоор байна, надад хань болох хүн байхгүй, ганцаараа явахаар айгаад байна, та надтай хамт яваад манай нөхрийг хайлцаад өгөөч, би таны байгаа газарт яваад очьё гэсэн, тэгээд удалгүй нэг такси бариад хүрээд ирсэн, би буудлаасаа гараад тай хамт таксинд суугаад *******ыг хайхаар явсан. Бид хоёр Бааз гэдэг нэртэй газарт очоод гудамжуудаар нь яваад талийгаачийг хайгаад олоогүй буцсан, тэгээд цагдаагийн газрын гадаа буугаад үлдсэн, би нөгөө таксийг аваад буудалдаа хүргүүлээд амарсан. ...Тэр үед бид хоёр талийгаач *******ыг баазаар л хайсан, бид хоёр баазын бараг бүх гудамжуудаар хайсан байх, тэгээд олохгүй болохоор нь “цагдаа нарт хэлээд, хамт хайгаад олно” гээд цагдаагийн гадаа буугаад үлдсэн. ... бид хоёр талийгаачийг хайж байх хугацаандаа түүний гар утас руу олон удаа залгасан, талийгаачийн гар утас нь холбогдохгүй байсан. ...Тэр үед нь “манай нөхөр ******* хүнд хутгалуулчихлаа гэж ярьсан, тэгээд утас нь холбогдохгүй байна, баазад байна гэж ярьсан, хайж олохгүй бол болохгүй гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч С.ын “...10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө манайд байж байгаад шөнийн 03 цаг өнгөрч байхад утас нь дуугараад нэг хүнтэй утсаар ярьж байгаад чимээгүй болчихсон би тэгээд унтчихсан байсан, унтаж байгаад миний утас дуугарахаар нь утсаа авахад залгаад “би *******ын байсан буудлын энд байна, ******* хутгалуулчихлаа гээд над руу ярьсан, олдохгүй байна, яах вэ?” гэхээр нь би “цагдаад мэдэгд, эмнэлгийн түргэнээс асуу” гэж хэлсэн, “хэнтэй яваа юм бэ?” гэж асуухад цуг ирсэн эгчтэйгээ байна гэхээр нь “хэрэг гарвал над руу залгаарай” гэж хэлчихээд утсаа салгасан юм. Тэгээд би унтаж байхад 5 цагаас 6 цагийн хооронд байх дахиад залгаад “цагдаад тэмдэглүүлчихлээ, эмнэлгээс асуусан чинь тийм хүн ирээгүй гэж байна” гэхээр нь “тэгвэл ахын дүү хүрээд ирээ” гэсэн, тэгээд удаагүй ирсэн юм. 10 дугаар сарын 30-ны өдөр манайд байх хугацаандаа нөхөртэйгөө ойр ойрхон утсаар яриад байсан, ярихдаа нөхрийгөө архи уучихсан байна “хүрээд ир” гэж байна гэж хэлж байсан, өөр юу ярьсан талаар надад хэлээгүй. ...Би өөр өрөөнд унтаж байсан болохоор яг хэнтэй ярьсныг тухайн үед сайн мэдээгүй, утсаар ярихдаа “хаана байгаа юм, хаана байгаа юм бэ?” гэж байхыг л сонссон, зарим яриаг нь сонсож чадаагүй юм. Их удаан яриагүй байхаа 1 минутаас хэтрээгүй байх. г утсаар ярихад 03 цагаас 04 цагийн хооронд байх, би цаг хараагүй юм. ...Тухайн үедээ яриагүй өглөө нь ярихдаа ******* баазад хутгалуулчихлаа гэж яриад утас нь холбогдохоо байчихсан, залгаад утсаа авахгүй байсан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг болон гэрч Б.гийн мэдүүлгийг нотолсон Б.гийн бүртгэлтэй 85759891 дугаарын утаснаас талийгаач Ц. *******ын бүртгэлтэй 85859891 дугаарын утас руу залгаж ярьсан дуудлага хийсэн талаарх жагсаалтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Г.*******ы үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 000000204 дугаартай “ Иргэн Б.*******гийн биед: Толгойн оройн урд хэсэгт шарх, зүүн хөмсөг, духны урд хэсэг, эрүүний урд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Иргэн Б.*******гийн биед: Толгойн оройн урд хэсэгт шарх, зүүн хөмсөг, духны урд хэсэг, эрүүний урд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь иртэй ирмэгтэй зүйлээр үүснэ. Зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүснэ. Иргэн Б.*******гийн биед: Толгойн оройн урд хэсэгт шарх, зүүн хөмсөг, духны урд хэсэг, эрүүний урд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр, Ц.*******ын амь хохирсон болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 000000053 дугаартай “1. Амь хохирогчийн биед Хүзүүний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хүзүүний урд талд төвөнхийн доор шарх, баруун гарын тохой, зүүн, баруун хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Амь хохирогчийн биед үүссэн хүзүүний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хүзүүний урд талд төвөнхийн доор шарх гэмтлүүд нь иртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун гарын тохой, зүүн, баруун хөлийн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тус бүрдээ шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Уг гэмтэл нь үхэлд шууд нөлөөлнө. Цаг хугацааны хувьд 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. 4. Амь хохирогч нь ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Амь хохирогч нь хүзүүний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас том судас тасарч цус алдалтын шоконд орж нас барсан байна” гэсэн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүдээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч, хохирогчийн мэдүүлгийн агуулга өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон. Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Г.******* “...тухайн үед болсон асуудлыг мэдэхгүй байна ухаан алдсан байсан тэнд байсан хүмүүс хоорондоо зодолдоод байсан...” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэрэг болох үед А.*******, гэрч Б.*******, талийгаач Ц.*******, шүүгдэгч Г.*******, гэрч О. нар байсан ба тухайн үед Ц.******* Г.******* нараас өөр хүн хоорондоо маргалдаагүй, тэднээс өөр хүн гэрээс гарч яваагүй болох нь тогтоогддог. Мөн амь хохирогч нас барахаасаа өмнө эхнэр Б.тай утсаар ярихдаа “өнөөдөр танилцсан өндөр залуу хутгалсан” гэж хэлснийг гэрч тодорхой мэдүүлдэг бөгөөд тухайн үед амь хохирогч 2 залуутай танилцсан, хамт архи уусан хүмүүсийн өндөр залуу нь Г.******* болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Г.*******ы өмсөж явсан куртикнээс хохирогч Б.гийн цус, түүний гуталнаас нь талийгаач Ц.*******ын цус тус тус илэрснийг нотолсон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 298 дугаартай “1. Г.*******аас хураан авсан гэх саарал өнгийн куртикны зүүн ханцуй, саарал эрээн өнгийн цамц, Г.*******ы баруун гарын арчдаст илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Уг илэрсэн цусны ДНХ- ийн тогтоц нь Г.*******ы цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...3. Г.*******аас хураан авсан гэх саарал өнгийн куртикны баруун ханцуй, цайвар саарал өнгийн өмдний 2 өвдөг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус илэрч байна. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.*******гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 4. Г.*******аас хураан авсан гэх хар өнгийн нэг хос гуталны баруун талын гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус илэрч байна. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Ц.*******ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. Улсын яллагч хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон шүүгдэгч Г.*******ы Ц.*******ыг 2 удаа хутгалж алсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт “хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа хохирогчийг тарчлааж зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр 2 нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтууд хэрэгт тогтоогдсон байх ёстой. Энэ хэргийн тухайд шүүгдэгч Г.******* хохирогч Ц.*******ыг 2 удаа хутгалсны улмаас нас барсан ч хохирогчийг зориуд зовж зүдрэх тарчлаахаар нөхцөлд байдалд хүргэж амь насыг хохироох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Г.*******ы Ц.*******ыг алсан үйлдлийг Завхан аймгийн прокурорын газраас “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.*******ы учруулсан гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба шүүгдэгч Г.******* нь хохирогчийг хутгалсан үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, өөрийнх нь үйлдлийн улмаас бусдад гэмтэл учирч, хүний амь хохирч болохыг энгийн ухамсарын түвшинд ойлгох боломжтой байхад түүнийг хүсэж хор уршигт зориуд хүргэсэн учир түүний үйлдлийг шууд санаатай үйлдэл гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгч Г.******* нь хохирогч Ц.*******ын амьд явах эрхийг зөрчиж түүнийг шууд санаатай үйлдлээр алсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Мөн шүүгдэгч Г.******* шууд санаатай үйлдлээрээ иргэн Б.*******гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсний улмаас түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч Г.*******ы өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Учир нь хэргийн газрын үзлэгийг хуульд заасан журмыг баримтлалгүй засвар оруулсан, яллах дүгнэлтэд хэрэг гарсан өдрийг “2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр” гэж бичсэн...” гэж байгаа ч яллах дүгнэлтэд гарсан үг, үсгийн тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй байна. Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд засвар оруулсан байгаа боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх боломжгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Г.*******ы биед хөнгөн гэмтэл учирсныг шалгах шаардлагатай гэж дүгнэлт гаргасныг хүлээж авах боломжгүй байна. Шүүгдэгч Г.*******ы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч Г.*******ы биед гэрт байсан Б.*******, О., А.******* нарын хэн аль нь гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал хохирогч Б.*******, гэрч О., А.******* нарын “******* ******* нар хоорондоо маргалдаад гэрээс гарсан, гаднаас ******* орж ирэхдээ нүднийх нь дээр хөмсөг хавиас нь цус гарчихсан орж ирсэн, *******ыг цохиж зодсон хүн байхгүй” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдоогүй болно. Хохирогч Б.******* шүүгдэгч Г.*******аас эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Амь хохирогч Ц.*******ын хууль ёсны төлөөлөгч Н. нь талийгаачийг оршуулахтай холбогдсон зардал 19.680.020 төгрөг, сэтгэл санааны хохирол 40000000 төгрөг, нийт 59680020 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилжээ. Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон дараах зардлуудыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Үүнд : Хавтаст хэргийн 58-63 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдсон шатахууны зардал нийт 2432020 төгрөг, хавтас хэргийн 65- 68 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдсон талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардал буюу хүнсний бүтээгдэхүүн ахуйн хэрэглээний зүйл худалдан авсан зардал 10036000 төгрөг нийт 12468020 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Н.д олгох нь зүйтэй. Хавтаст хэргийн 65-66 дугаар хуудсанд хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний зүйл худалдан авсан зарлагын баримтыг дүгнэн тооцоход тооцооны алдаатай байсныг зөвтгөж тооцсон болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн дараах зардлуудыг нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй байна. Тухайлбал: 1. Талийгаачийн оршуулахтай холбоотой гарсан шашны зан үйлийн зардалд 5461000 гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт байхгүй учир дээрх зардлыг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон болно. 2. Сэтгэл санааны хохирол 40.000.000 төгрөг нэхэмжилснийг гаргуулах үндэслэлгүй. Гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус гэм хор бусад сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг гагцхүү хуульд тусгайлан заасан нөхцөлд мөнгөөр илэрхийлж нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд хүний амь насыг хохироосон гэмт хэргийн улмаас бусдад учирсан сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож илэрхийлэх, үүнийг гаргуулах талаар хуулиар тусгайлан зохицуулаагүй ба энэ талаар нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчээс хохирогчийн сэтгэл санааны хохиролд тооцон нэхэмжилж байгаа 40.0 сая төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. 3. Хохирогч өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийн зардал нэхэмжилсэн н шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэхгүй учир хохирогчийн нэхэмжлэлийн энэ хэсгийг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шүүгдэгч Г.*******аас оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал 12.468.020 төгрөг гаргуулж Н.д олгож, сэтгэл санааны хохирол 40.000.000 төгрөгийг, өмгөөллийн хөлс 1000000 төгрөг болон оршуулахтай холбогдон гарсан шашны зан үйлийн зардал нийт 7212000 төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 өөр бүлэгт заагдсан буюу Эрүүгийн хуулийн 10, 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргүүд учир түүнийг нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш үйлдсэн гэж үзэх үндэсгүй. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.*******ы саарал өнгийн куртик, хар саарал, цоохор /дессант/ өнгийн цамц, саарал өнгийн өмд, түрийгүй, хар өнгийн гутал 1 хос, Б.*******гийн дугуй хээтэй ногоон цоохор өнгийн дээл, энгэр хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй, хүйсний хэсэгтээ халаастай, саарал өнгийн малгайтай цамц, А.*******ын хөх өнгийн оймс 1 хос, О.ийн саарал өнгийн даавуун дээл, Ц.*******ын хар хөх өнгийн ханцуйгүй хантааз, малгайтай саарал өнгийн цамц, хөх саарал өнгийн ноосон мак, цагаан өнгийн нимгэн даавуун цамц, хар саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур ноосон өмд, бор өнгийн тэлээ, урд хэсгээрээ цагаан өнгийн судалтай хар хөх өнгийн дотоож, урт түрийтэй хар өнгийн гутал 1 хос, бор өнгийн ноосон оймс 1 хос, “2”-дугаартай шороо, “10” дугаартай шороо, “11” дугаартай шороо, “12” дугаартай өвс шороо, хогийн саван дотроос бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, “SAMSUNG” маркын гар утас, шар цоохор өнгийн хэсэгчилж зүсч авсан хивс, бор ягаан өнгийн цэцгэн хээтэй цагаан өнгийн хөнжлийн углаа даавуу,“1” дугаартай гэрийн цементэн буйраас, “13” дугаартай гэр доторх түлээний савнаас, “15” дугаартай гэр доторх орны толгой зэргээс авсан арчидасууд, шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тус тус устгаж, 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******ь хүнд гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан, хохирлоо нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Г.*******ы хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.*******ыг Ц.*******ыг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй. 2. Шүүгдэгч *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 3. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 720000 / долоон зуун хорин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 720000 /долоон зуун хорин мянган/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 48 /дөчин найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 /арав/ жил 48 / дөчин найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 10 /арав/ жил 48 /дөчин найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 260/ хоёр зуун жар/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 7. Шүүгдэгч Г.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.*******ы саарал өнгийн куртик, хар саарал, цоохор /дессант/ өнгийн цамц, саарал өнгийн өмд, түрийгүй, хар өнгийн гутал 1 хос, Б.*******гийн дугуй хээтэй ногоон цоохор өнгийн дээл, энгэр хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй, хүйсний хэсэгтээ халаастай, саарал өнгийн малгайтай цамц, А.*******ын хөх өнгийн оймс 1 хос, О.ийн саарал өнгийн даавуун дээл, Ц.*******ын хар хөх өнгийн ханцуйгүй хантааз, малгайтай саарал өнгийн цамц, хөх саарал өнгийн ноосон мак, цагаан өнгийн нимгэн даавуун цамц, хар саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур ноосон өмд, бор өнгийн тэлээ, урд хэсгээрээ цагаан өнгийн судалтай хар хөх өнгийн дотоож, урт түрийтэй хар өнгийн гутал 1 хос, бор өнгийн ноосон оймс 1 хос, “2”-дугаартай шороо, “10” дугаартай шороо, “11” дугаартай шороо, “12” дугаартай өвс шороо, хогийн саван дотроос бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, “SAMSUNG” маркийн гар утас, шар цоохор өнгийн хэсэгчилж зүсч авсан хивс, бор ягаан өнгийн цэцгэн хээтэй цагаан өнгийн хөнжлийн углаа даавуу,“1” дугаартай гэрийн цементэн буйраас, “13” дугаартай гэр доторх түлээний савнаас, “15” дугаартай гэр доторх орны толгой зэргээс авсан арчидасууд, шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай. 9. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөхуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас талийгаачийн оршуулахтай холбогдон гарсан зардал 12468020 төгрөг гаргуулж, хохирогч Н.д олгож, сэтгэл санааны хохирол 40.000000 /дөчин сая/ төгрөгийг, өмгөөллийн хөлс 1000000 төгрөг болон оршуулахтай холбогдон гарсан шашны зан үйлийн зардал нийт 7212000 төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгосугай. 10. Хохирогч Б.******* хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ
П.ДОРЖБАЛ