Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 295

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914006620399 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газарт арга зүйч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай******* овогт*******ын*******, / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 103 дугаар байрны 07 тоотод бага насны хүүхэд болох 12 настай*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бүрэнбаатартай уулзаж яагаад хүүхэд зодсон бэ гэж асуухад надад юм хэлэхгүй байсан тэгээд би гадаа нэг алгадаад гэртээ дагуулж орсон гэрт ороод эхнэр Саранчимэгийг хажууд нэг алгадсан тэгсэн анги хүүхдийн нэр хэлсэн тэр зодсон гэж хэлсэн би тэр хүүхдээ олж ир яахаараа чи дүүгээ зоддог юм хамгаалах байтлаа зодлоо гэж хэлээд бөгс рүү нь амбаардаж өшиглөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Арван найман насанд хүрээгүй хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүрэнжаргал, Төгөлдөр хоёр мөн өөр хоёр хүүхдийн хамт Шинэ төгөл тэнд байх цагаан байрны орчим тоглож байсан тэр үед Арилдий бид хоёр тэр хүүхдүүд дээр очсон тэгээд тэндээсээ Бүрэнжаргал, Төгөлдөр нарыг тоглоомын талбай дээр авчирсан Төгөлдөр тэгтэл намайг аав ээждээ хэлнэ гэж хэлээд уйлж гэртээ орсон тэгтэл аав******* нь гарч ирээд намайг дуудсан тэр үед би зугтаарай Арилдий гэсэн тэгээд Загдаа ах дээр очиход намайг алгадаж өшиглөсөн цамцны араар боож бариад гэртээ оруулсан тэгээд намайг бөгс орчим өшиглөсөн мөн намайг алгадаж тэр хүүдээ олж ир тэгэхгүй бол ална шүү гэж хэлсэн...3агдаа ах намайг хацар руу нэлээд олон дуу цохисон бөгс руу хоёр дуу өшиглөсөн...” гэх мэдүүлэг / ххийн 20-21 /,

4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадашийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Манай хүү Бүрэнбаатар 2019 оны 09 дүгээр сарын 21-нд гэртээ ирсэн ирэхдээ зүүн талын шанаа орчим хавдсан чих хавдсан уйлчихсан хамраас цус гарчихсан тэр цусаа угаачихсан байдалтай орж ирсэн юм би юу болсон талаар асуухад Загдаа ах намайн зодсон би Бүрэнжаргал, Төгөлдөр хоёрыг авч тоглоомын талбай дээр ирэхэд Төгөлдөр уйлаад аавд хэлнэ гэж хэлээд явсан тэгтэл Загдаа ах гарч ирээд зодсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25/

5. Гэрч Б.Саранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ..... 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай хүүхэд гадаа тоглож байгуйлаад байсан тэгтэл манай нөхөр гэрээс гарсан хэсэг хугацааны дараа гэрт орж ирсэн ирэхдээ Бүрэнбаатар манай хүү Хувьтөгөлдөр тэр гурав орж ирсэн тэгээд чи яагаад дүүгээ зодож байгаа юм гэж хэлээд нэг алгадсан тэгтэл Бүрэнбаатар би зодоогүй гэж хэлээд уйлаад байсан тэгтэл******* чи тэр хүүхдээ олж ир гэж хэлээд Бүрэнбаатарыг хөөж гаргасан тийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 567 дугаартай шинжээчийн: 1.*******ын биед баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, барнүдний дээд, доод болон салстын цус хурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 10-11/ болон хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн ял шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 103 дугаар байрны 07 тоотод бага насны хүүхэд болох 12 настай*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь арван найман насанд хүрээгүй хохирогч******* гэрч Б.Саранчимэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 567 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******г бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон зүйлгүй болохыг дурдав. Хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 .4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******ыг*******г бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч******* овогт*******ыг*******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ