Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл, улсын яллагч Х.Оюунцэцэг, хохирогч Э.Дуламрагчаа,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Отгонтуяагийн Бд холбогдох эрүүгийн 1734000000006 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1991 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн 18-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б гэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 06 сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутагт согтуугаар өөрийн эзэмшлийн верна маркийн 41-21 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад МУ- н замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Э.Дуламрагчаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзээд О.Б-д хобогдох Эрүүгийн 1734000000006 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Дуламрагчаа: Миний бие О.Бд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Мөн мөрдөн байцаалтанд:

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Л.Ууганбаярын: Би О.Б-гийн хадам эмээ нь миний охины хүүхэдтэй гэр бүлийн хүмүүс учир О.Б эсрэг мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч О.Бы: Би 2017 оны 06-р сарын 09-ний өдөр айлын найранд ороод 02 цаг өнгөрч байх үед тэр найрнаас гараад өөрийн эхнэр Дуламрагчаа, Ууганбаяр нарыг өөрийнхөө 41-21 ТӨВ улсын дугаартай верна маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад харих гээд Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг дэнжийн зүүн жалганы шороон гүүрэн дээгүүр гарах гэж байгаад замын хайрга дээр машин шарваад машинтайгаа гүүрний хойд тал руу уначихсан машин 4 дугуй дээрээ харсан. Уг тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, үнэлгээ гаргуулахгүй. Түргэн цагаан гэж нэрлэдэг таргаар исгэдэг зүйлээс 250-грамийн стканаар 3 аяга уусан. Өөр зүйл уугаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон акт /хх-ийн 8 дугаар хуудас,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9-11 дугаар хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 354 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.

Э.Дуламрагчаагийн биед баруун тавхай ясны хугарал, баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг улаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /хх-ийн 27 дугаар хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 359 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Л.Ууганбаярын биед зүүн шууны далд хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /хх-ийн 28 дугаар хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6078 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б гэсэн хаягтай цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,3 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна /хх-ийн 30 дугаар хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

  1. Хавтаст хэргийг шинжлэн судалж үзэхэд 41-24 ТӨВ улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон О.Б Монгол улмын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна
  2. Хавтаст хэргийг шинжлэн судалж үзэхэд иргэн О.Б нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ т ээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байна.

Хавтаст хэргийг шинжлэн судалж үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн зүйлгүй гэж үзэв /хх-ийн 37 дугаар хуудас/,

Ял шийтгэлийн лавлагааг шалгахад: О.Б нь "урьд ял шийтгэлгүй гэх /хх- ийн 44 дугаар хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ... О.Бгийн 970581 дугаартай жолооны үнэмлэх, 01488739 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчиргээ зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судласан болно.

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 06 сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутагт согтуугаар өөрийн эзэмшлийн верна маркийн 41-21 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад МУ- н замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Э.Дуламрагчаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон акт /хх-ийн 8 дугаар хуудас, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9-11 дугаар хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 354 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 359 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6078 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, хохирогч Э.Дуламрагчаа, шүүгдэгч О.Б нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэг бүртгэлтийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч О.Б-ыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Б-гийн холбогдсон Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь "..тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зэргаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.

 

Хохирогч Э.Дуламрагчаа нь "О.Б-д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх..” гэж зааснаар түүнийг ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,

Мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч О.Бгийн 970581 дугаартай жолооны үнэмлэх, 01488739 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчиргээ зэргийг хураан тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2,38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Б-ыг ялаас чөлөөлсүгэй.
  3. О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй тус тус дурдсугай.
  4.  
  5. О.Балдад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч О.Б-гийн 970581 дугаартай жолооны үнэмлэх, 01488739 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчиргээ зэргийг тус тус хураан авсан тогтоолыг хүчингүй болгосугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Ш.ОТГОНЖАРГАЛ

Text Box: Ш.ОТГОНЖАРГАЛДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ