Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/218

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Õýðãèéí инäåêñ: 166/2017/0207

Äàðõàí-Óóë àéìàã äàõü сóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Г.Гэрэлт-Од äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Нандинцэцэг,

Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч Б.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Ø¿¿ãäýã÷ Э.З íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт Х овгийн Э-ийн З холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí 201709000157 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2017 îíû 6 äóãààð ñàðûí 30-ны ºäºð õ¿ëýýí àâ÷, хянан õýëýëöëýý.

 

Ø¿¿ãäýã÷ийí биеийн áàéöààëò

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын … дүгээр баг ... дугаар байрны … тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Э-ийн З, регистрийн дугаар РД....

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Э.З нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын … дүгээр багт байрлах “…” шатахуун түгээх станцын урд талын Дархан-Улаанбаатар чиглэлийн засмал замаар жолооч Б.М жолоодож явсан “…” маркийн ... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Б.Б үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.З нь 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын … дүгээр багт байрлах “…” шатахуун түгээх станцын урд талын Дархан-Улаанбаатар чиглэлийн засмал замаар жолооч Б.М жолоодож явсан “…” маркийн ... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа иргэн Б.Б зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Э.Знийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөл бөмбөгийн холбооноос намайг хөл бөмбөгийн спортын мастерийн болзол хангасан байна гэж мэдээлэл ирсэн тул тухайн өдөр баг хамт олонтойгоо гадуур тэмдэглэсэн. Дараа нь хөл бөмбөг тоглодог нэг дүүтэйгээ “DD” бааранд орсон. Дүүтэйгээ явж байгаад Б.Б таарсан. Б.Б надтай танилцъя гэж хэлсэн. Б.Б- “Чамайг хаана харлаа, харж байсан хүүхэд байна” гэж хэлсэн. Надад ч бас Б.Б-ыг харж байсан юм шиг санагдсан. Тэгээд бид хоёр танилцаж утасны дугаараа солилцсон. Би Б.Б-тай дугаараа солилцсоны дараа  Г гэх найзтайгаа уулзахаар явсан. Намайг Г уулзаж байхад Б.Б- надад “DD баарны тэнд хүрээд ир. Би архи уусан. Машинаа барьж чадахгүй байна гэж хэлсэн. Би Г, Мягмар гэх таксины жолооч, М нартай хамт Б.Б- дээр очсон. Тухайн үед Б.Б- бага зэргийн согтолттой. Ахынх нь найзууд энэ машинд байгаа. Ах нь MBM зочид буудалд байрласан. Хамт  очиж сайхан танилцъя гэж хэлэхэд нь би зөвшөөрч буудал руу хамт явцгаасан. Тэр үед Б.Б- манай машинд сууж, найзууд нь манай машиныг дагаж явсан. Б.Б- бид хоёр MBM буудлын цонхны дор 30 минут орчим юм ярьсан. Биднийг ярилцаж байхад Б.Б-т Айпоун 6 маркийн гар утас байсан  хэдий ч Б.Б- найзаасаа Нокиа аваад өөрийнхөө гар утсыг найздаа өгсөн.  Тухайн үед Б.Б-т монетон гинж байсан эсэхийг нь мэдэхгүй. Б.Б- бид хоёр ярилцаж дуусаад буудлын өрөөнд нь орж найзуудтай нь архи уусан. Архи уугаад сууж байхад Б.Б-ын нэг найз хэрүүл өдөж эхэлсэн. Намайг өдсөн маягийн зүйлийг хэлсэн. Б.Б- мөн адил харилцаа үүсгэх шинжтэй болохоор нь хоёулаа гаръя гэж хэлээд бид хамт гарсан. Б.Б- бид хоёр буудлаас гараад Мягмарын машинд суусан. Тэр үед Б.Б- Компорт буудалд сауны газар байдаг уу гээд Компорт оръё гэж санал тавьсан. Компорт руу явж байхдаа би Б.Б-ын найзыг ямар сонин юм. Намайг ганцаараа байхад сонин зан гаргаж байна гээд найзыг нь өдсөн шинжтэй зүйлийг хэлсэн. Гэтэл Б.Б- миний араас хоолой боож багалзуурдсан. Би түүнийг нь тавиулахаар хойшоо мөргөсөн. Түүнээс өөр ямар нэгэн зодоон болоогүй. Би буцаж Б.Б-ыг MBM буудал руу нь хүргэж өгөөд болсон зүйлийн талаар найзуудад нь хэлсэн. Гэтэл Б.Б-ын найзууд бүлэглэж намайг зодсон. Би тухайн үед ганцаараа байсан. Б.Б-ын 4-5 найз нь байсан. Би зодоон дунд нүүрээ хамгаалсан. Намайг буудлын хамгаалагч, М хоёр ирж гаргасан. Миний толгой хагараад жаахан цус гарсан байсан. Буудлын рецефшин надад Чи хүнд зодуулчихлаа. Цагдаа дуудаач гэж хэлсэн. Би тэр үед нь Эр хүмүүс. Учраа олчих байх. Наад хүмүүсээ аятайхан амараа гэж хэлсэн. Дараа нь гэртээ харьчхаад Улаанбаатар руу явсан. Намайг ажилдаа ороод сар болсны дараа Цагдаагийн газраас над руу ярьсан. Би Б.Б-тай Цагдаагийн газарт таарсан. Тэр үед Б.Б- эрүүндээ төмөр аппараттай байсан. Б байцаагч Чиний биед ямар нэгэн гэмтэл байгаа юу гэж асуусан. Болсон асуудлаас хойш 1 сарын хугацаа өнгөрсөн тул миний биед учирсан гэмтэл эдгэрсэн байсан. Би тэр үед эд зүйл алга болсон гэдгийг сонсоод буудлын ресефшинээс камерийн бичлэгийг хуулаад өг гэж гэх хэлэхэд камерийн бичлэг 7 хоноод устдаг гэж хэлсэн. Хэрэг прокурор руу шилжих үед Б.Б- над руу утсаар ярьсан. Би Б.Б-ыг мөргөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Б.Б- надаас 15,000,000 төгрөг нэхэмжилсэн. Б.Б-ын нэхэмжилж буй утас, гинж зэрэг зүйлс надад хамааралгүй. Би бодит хохиролд  2,500,000 төгрөг гэж бодож байсан. Гэтэл 1.800.000 төгрөг болсон байсан. Би өмгөөлөгчтэйгээ нийлээд хохирлоо төлье гэсэн боловч хохирогч 2,500,000 төгрөг авахгүй гэж байсан. Би Б.Б-ын гар утас болон монетон зүүлтийг аваагүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...З-гийн машин дотор үл таних 1 эмэгтэй, 1 эрэгтэй жолооч, 1 залуу нар байсан. Тэгээд миний санаж байгаагаар бид нар дүүжин гүүр өнгөрөөд явж байхад З- надад эргэж хараад “та нар ер нь яадаг хүмүүс юм бэ? Хаана байгаагаа мэдэж байна уу” гэж хэлээд намайг заамдаж аваад гараараа миний хамар орчим 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би түүнд” чи намайг яаж байгаа бацаан бэ?” гэхэд тэрээр надад “яадгийн пизда минь би чамайг ална” гээд над руу дайраад байсан. Тэгээд З- машинаа зогс гэж хэлэхэд машин зогсоод З- машин дотроос буугаад миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод тэрээр миний өмсөж байсан хувцасны захаас татаж машинаас буулгаад машинаас намайг буулгаж байх явцдаа гараараа миний толгой хэсэг рүү цохиод байсан, тэгээд тэрээр намайг машинаас буулгаад газар хоёр хөлөөр минь өвдөглүүлж байгаад хамт явж байсан залуугаараа миний 2 гарыг хөдлөхгүй бариулж байгаад эрүүг маань дээш татаж ирж байгаад миний нүүрлүү гараараа цохиод байсан. Тэр үед З гарт төмөр байсан гэмээр хатуу биет миний нүүрлүү цохиод байх шиг харагдсан. Тэгээд З-д зодуулж байх явцдаа түүнд хандаж “хүний олон хүнээ барьж иддэггүй шүү, одоо намайг зодохоо боль” гэхэд З намайг зодохоо больсон. Тэгээд би З хандаж би хүний газар цус нөжтэйгээ холилдож явмааргүй байна. Намайг миний байрлаж байгаа буудалд хүргээд өг гэхэд тэрээр намайг машиндаа суулгаад миний байрлаж байсан буудлын гадаа хүргэж өгсөн. Тэгээд би машинаас буугаад буудал руу яваад орж байхад миний араас З хамт явж байсан залуутайгаа миний хажууд хүрээд ирсэн. ..Ингээд би байрлаж байгаа өрөөн дотроо ороход надтай нэг өрөөн дотор байсан Соёмбо ганцаараа унтаж байсан, Соёмбыг унтаж байхаар нь би хүнд зодуулчихлаа, сэрээчээ хувцсаа өмс гэж хэлээд 00 өрөө орж цус болсон нүүрээ угаасан. Тэр үед би өөрийгөө толинд харахад миний нүүр хавдчихсан байсан, ганцаараа 00 өрөөн дотор байж байхад өрөөн дотор хүмүүс дугараад байх шиг сонсогдохоор нь 00 өрөөнөөс гарахад З, хамт явж байсан залуутайгаа миний байгаа өрөөний үүдэнд зогсож байсан. Тэр үед З- гартаа буудлын өрөөний ширээний гэрэл гартаа барчихсан байсан, тэгэхээр нь би дотроо энэ намайг дахиж зодох гээд байгаа юм байна гэж бодоод би түүнд чи наадхаараа яах гэж байгаа юм бэ? гэхэд би бүгдийг чинь ална гэсэн, тэгэхээр нь би З-г барьж авах гээд тэврээд авсан чинь тэрээр зайлаад би түүний хөлнөөс нь зуураад газар унасан. Тэгсэн чинь тэрээр хөлөө миний гарнаас сугалж аваад миний нүүрэн хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөөд зугтаагаад яваад өгчихсөн. Анх намайг буудлын өрөөнд орж ирээд 00 өрөө орж нүүрэн дээрх цусаа угаагаад толинд өөрийгөө хархад миний хүзүүнд байсан монетон гинж алга болчихон байсан. Би хүнд зодуулчихсан байсан учир Дарханд таньж мэддэг найз нөхөд юу билээ гэж бодоод утсаараа хүнрүү залгах гээд халаасанд байсан утсаа хайсан чинь миний гар утас алга болчихсон байсан. З миний байрлаж байсан өрөөн дотор орж ирэхдээ надтай маргалдаагүй, харин манай Төгөлдөр гээд найзтай З үл ойлголцох зүйлээс болоод маргалдах гээд байх шиг байсан. Такси дотор З бид хоёр маргалдсан асуудал байхгүй, жолоочийн хажуу талын суудал дээр сууж явж байхдаа надруу эргэж хараад хаана, хэний газар, хэнтэй яаж харьцаад байгаа юм бэ таануус гэж хэлээд намайг цохиод авсан. Миний буудлын гадаа гарах болсон шалтгаан гэвэл би машин дотроос гар утасныхаа цэнэглэгчийг авах гээд гарах гэж байхад З над руу залгаж таарсан. Тэр үед би өөрийнхөө гар утсыг өөрийн биедээ аваад явж байсан. Мөн миний хүзүүний гинж байсан. Миний бодлоор бол З намайг машин дотор заамдаж байхад миний гинжийг таслаад авсан болов уу гэж бодож байна. Мөн миний гар утсыг Зтэй хамт явж байсан залуу машин дотор миний араас тэврээд байсан мөн намайг машинаас буулгаад зодож байхад тэврээд байхад авсан болов уу гэж бодож байна. Гэхдээ З, түүнтэй хамт явж байсан хүмүүс намайг гар утсаа өг, гинжээ өг гэж хүч хэрэглэж аваагүй. Миний алдагдсан гар утас Ай поне 6 плас маркийн алтлаг өнгийн гар утас байсан. Тухайн гар утсыг манай эхнэр Улаанбаатар хотын Теди төвөөс 2016 оны 07 билүү 08 дугаар сард 1,200,000 орчим төгрөгөөр авч байсан харин монетан гинжийг 2016 оны цэргийн баяраар манай эхнэр надад бэлэг болгож Мөнгөн завъяагаас 1,600,000 орчим төгрөгөөр авч байсан гэж хэлж байсан. Би алдагдсан эд зүйлийнхээ бодит хохирлыг гаргуулж авмаар байна. Мөн эмчилгээний зардал, мөн дагалдаж гарсан бусад зардлуудаа нэхэмжилж байна. Миний бие одоогийн байдлаар бүрэн эдгэрээгүй байгаа. З зодуулсны улмаас миний биеийн хөмсөг сэтэрсэн, хамар хугарсан, эрүү цуурсан байсан. Би эрүүний гэмтэлдээ эрүүний аппарат зүүж байгаа аппаратаа одоо хүртэл аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 12 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Э.З 1,800,000 төгрөгийг хохирол гарсан байна. 2,500,000 төгрөг өгье гэж хэлсэн. Би Э.Зэс 15,000,000 төгрөг авъя гэж хэлээгүй. Э.З хэнтэй 15,000,000 төгрөгийн талаар ярилцсаныг хэлж мэдэхгүй байна. Э.З М хоёрыг намайг зодож миний гар утас, гинжийг авсан гэж үзэж байна. Э.З надтай санаатайгаар танилцаж, зодож, дээрэмдсэн.  М яагаад энд ирээгүй вэ гэдгийг ойлгохгүй байна. Надад эмчилгээний зардал 5,000,000 төгрөгийн хохирол гарсан. Түүнээс гадна гар утас өмгөөлөгчийн зардал гарсан. Надад нийт 10,000,000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг,

Гэрч З.М “...Миний хувьд буудал дотор ямар үйл явдал болсон талаар мэдэхгүй байна. Нилээн удаж байгаад З буудал дотроос нөгөө залуутайгаа хамт гараад ирсэн. Тэгсэн чинь З нөгөө залуутайгаа машин дотор суугаад Компорт явья гэхээр нь бид нар хөдлөөд явсан. Ингээд явж байхад З хамт явж байсан залуудаа түүний найзын тухай ярьсан гэхдээ юу гэж ярьсан талаар нь санахгүй байна. Ямар ч байсан З хамт явж байсан залуугийнхаа найзын талаар муулж ярьсан санагдаад байна. Тэр үед З жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явж байсан нөгөө залуу нь түүний суудлын ар талд суугаад явж байсан. Тэгсэн чинь Зтэй хамт явж байсан залуу найзыгаа өмөөрөөд урагшаа дөхөж байгаад З араас З хоолойг нэг гараараа боогоод авсан, тэгсэн чинь З ар талынхаа дагзаар тухайн залуугийн нүүр хэсэг 1 удаа мөргөсөн чинь тухайн залуугийн хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгсэн чинь бид нарын хөлслөөд авч явж байсан жолооч машин тэрэг цус болгочихлоо гээд уурлаад машинаас бууцгаа гэсэн. Тэгээд З машинаас түрүүлж буугаад дараа нь Зд мөргүүлсэн залуу буугаад түүний араас нь би буухад нөгөө залуу З нар хоорондоо заамдалцаж аваад тэр хоёр хоорондоо харилцан нэг нэгнээ гар гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би З түүнтэй хамт явж байсан залуу 2-ыг салгаад машинд нь суулгаад буцаж МБМ буудлын гадаа очоод З хамт явж байсан залуутайгаа буудал дотор яваад орсон. Би З араас яваад ороход буудлын хамгаалагч З-тэй хамт явж байсан залууг юун цус нөж болчихсон юм бэ? буудлын өрөөнд иймээ тиймээ асуудал болох юм биш биз дээ гээд З түүнтэй хамт явж байсан залуу нарыг оруулахгүй байсан. З тухайн залуутай машинаас буугаад хамт явсан залуугийнхаа нүүрлүү гараараа нэг удаа цохисон санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 20 дугаар хуудас/.

 

Гэрч Э.Г “...2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байсан санагдаж байна. Би тухайн өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг … нэртэй зочид буудлын караоке дотор найзууд нарынхаа хамтаар дуулж байхад миний зүс таних З гэж нэртэй залуу надруу залгаад тэрээр намайг хаана байна гэж асуусан тэгэхээр нь би түүнд ... зочид буудлын караоке дотор байна гэж хэлэхэд тэрээр утсаа тасалчихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний сууж байсан караокены өрөөний халгаар мөн миний зүс таних М гэж залуу шагайгаад З чамайг дуудаж байна гэж хэлсэн. Тэгхээр нь би З уулзах гэж гарсан. Ингээд би Зтэй К зочид буудлаас гарахад З такси хөлслөөд аваад явж байсан. Тэгээд би З, М нарын хамт таксинд нь суугаад явж байхад З надад үйлчилгээний төв дээрээс очиж нэг хүн аваад ирье гэж хэлсэн. Би З надад хэлсэн хүнийг түүний найз нь л байх гэж бодсон. Ингээд бид гурав сууж явж байсан такситайгаа  ... баарны гаднаас З найз гээд нэг үл таних залууг аваад МБМ нэртэй зочид буудал руу явсан. Тэгээд бид нар буудлын гадаа ирэхэд З сүүлд Ди ди баарнаас очиж авсан залуутайгаа МБМ буудалруу орсон. Тэр үед би З гарч ирэхийг хүлээгээд М болон таксины жолооч нарын хамт буудлын гадаа машин дотор хүлээгээд суусан. Хэсэг хугацааны дараа З хамт буудал руу орсон залуутайгаа буцаж гарч ирээд Компорт зочид буудал явья гэсэн. Ингээд бид нар МБМ буудлаас Компорт зочид буудал руу явж байх замд З машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр сууж явж байсан, мөн Зтэй хамт буудал дотроос гарч ирдэг залуу түүний ар талын суудал дээр сууж явж байгаад З хоолойноос гараараа боогоод авсан, тэгсэн чинь М тэр хоёрыг салгах гэж байхад З өөрийг нь боож байсан залууг толгойн, ар талын дагзаараа мөргөсөн тэгсэн чинь мөргүүлсэн залуугийн хамарнаас цус гараад байсан. Түүний дараа таксины жолооч машин тэрэг цус нөж болгочихлоо гэж уурласан тэгэхээр нь З, Зд мөргүүлсэн залуу, М- нар машинаас буусан. Тэр үед би машины гадаа ямар үйл явдал болсон талаар хараагүй, таксины жолоочийн хамт машин дотор нь сууж байсан. Удаагүй дээрхи 3 залуу машинд суухаар нь буцаж МБМ зочид буудал дээр ирээд З, Зд мөргүүлдэг залуу, М- нар буудал руу яваад орсон. Мөн би таксины жолоочийн хамт З, М- нарыг гарч ирэхийг нь буудлын гадаа хүлээгээд байж байхад хэсэг хугацааны дараа З, М- нар буудлаас гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/.

 

Гэрч Э.Г дахин байцаасан “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ бид нар яаж явсан маршрутаа хэлчихсэн, тухайн үед З, Б гэж залуутай МБМ зочид буудал дотроос хамт байж байгаад гарч ирээд таксинд суугаад Шинэ Дархан чиглэл рүү явсан. Миний хувьд яг хаашаа явж байсан талаар нь мэдэхгүй байсан. Тэгээд замдаа явж байсан чинь З, Б гэх залуутай танай найз нар надад буудал дотор томорлоо гэсэн утгатай зүйл яриад хоорондоо маргалдаад байсан, явж байсан чинь З машины урд сууж байхдаа эргэж хараад ард сууж байсан Б нүүр лүү гараараа 1 удаа цохисон, тэгсэн чинь Б гэж залуу З хүзүүний ард талаас 2 гараараа боогоод авсан. Тэгсэн чинь З М-т хандаж наадахаа аваад гараад ир гэж хэлээд өөрөө машинаас түрүүлээд буусан. Тэгээд М- Б гэж залууг машинаас авч гаргаад Б, З хоёр машины ард хоорондоо зодолдоод байх шиг харагдсан. Би тухайн үед машин дотроос буугаагүй яг машины гадаа хэн хэнийгээ яаж зодож цохисон талаар хараагүй. Удаагүй байж байсан чинь З, М-, Б нар машинд суусан тэр үед Б хамар ам нь цус болчихсон байсан. Тэгээд бид нар буцаж МБМ буудал руу явж Батбаярыг хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/.

 

Гэрч О.О “...Тэгээд байж байсан чинь гаднаас орж ирдэг өндөр нуруутай залуу 2 ортой өрөө авсан нэг залуутай хамт хоёулаа манай буудлаас гараад явсан. Ингээд гараад явснаас хойш 30-40 минутын дараа байсан санагдаж байна. Манай буудлаас гаднаас орж ирээд гараад явдаг өндөр нуруутай залуу манай буудалд байрлаж байсан хамт гарч явсан залуугаа зодсон байдалтай, зодуулсан залуугийн нүүр ам нь улайж хөхөрсөн байдалтай байхаар нь би тухайн өндөр нуруутай залуугаас - та энэ хүнийг яаж байгаа юм бэ? гэж асуухад тэрээр надад - та нар цагдаа битгий дуудаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж -та юу яриад байгаа юм бэ? бид нар цагдаа дуудна гэж яриад байж байхад зодуулсан залуу өндөр нуруутай залуугийн гарнаас зуураад тавихгүй байсан цамцаа тавиулаад цахилгаан шатаар дээш өгсөх гэсэн чинь өндөр нуруутай залуутай хамт явж байсан намхан нуруутай, шар царайтай залуу гаднаас буудал дотор орж ирээд өндөр нуруутай залуу хамт явж байсан залуудаа зодсон залуугаа наадахаа битгий цахилгаан шатаар дээшээ гаргаарай наадахаа барьж бай гэж хэлсэн. Тэгсэн чинь өндөр нуруутай залуутай хамт явж байсан шар залуу зодуулсан залууг дээш гаргалгүй хэсэг зууралцаж байгаад зодуулсан залуу дээшээ цахилгаан шатаар гараад явчихсан. Тэгсэн чинь нөгөө өндөр нуруутай залуу явган хүний шатаар зодуулсан залуугийн араас гарсан. Тэгэхээр нь би хамгаалагч С -хүмүүс зодоон хийх гээд байна шүү араас нь яваад очоорой гэж хэлсэн. Тэгээд би хамгаалагч С дээш гаргуулаад өрөө буудлын камераар хараад байж байхад өндөр нуруутай залууд зодуулсан залуутай хамт явж 2 залуу байрлаж байсан өрөөнийхөө 5 давхрын коридор дотор гарч ирээд нэг залуу нь өндөр нуруутай залууг цохисон санагдаж байна. Гэхдээ яг хаашаа нь цохиж зодсон талаар нь хараагүй. Тэгэхээр нь би дээшээ гараад тухайн хүмүүс дээр очиход өндөр нуруутай залуу манай буудлын хамгаалагч С хандаж энэ хүмүүс намайг зодчихлоо чи харсан биз дээ гэж хэлээд байсан. Тэгээд би коридор дотор байсан хүмүүст хандаж  цагдаа дуудсан шүү гэхэд өндөр нуруутай залуу яах гэж цагдаа дуудаж байгаа юм гэж хэлээд шатаар буугаад гараад явчихсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/.

 

Гэрч Э.С “...Би Дархан сумын … дугаар багт үйл ажиллагаа явуулдаг МБМ нэртэй зочид буудалд хамгаалагч хийдэг юм аа. 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө би ажил дээрээ ээлжийн ажилтай байсан юм. Миний санаж байгаагаар манай буудалд дотор байрлаж байсан нэг залуу буудлаас гараад ороод ирэхдээ хүнд зодуулсан хамар амнаас цус гарчихсан ороод ирсэн. Тэгэхээр нь би зодуулсан залуугаас яагаад зодуулсан талаар нь асуухад тэрээр надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн залуу зодуулсан байдалтай орж ирэхдээ өндөр туранхай залуу, нэг намхан нуруутай залуучууд нартай хамт орж ирсэн. Тэгээд манай буудлын ресепшин О өндөр туранхай залуутай уулзаад байж байхад зодуулсан залуу дээшээ өрөө рүүгээ цахилгаан шатаар яваад өгсөн. Зодуулсан залууг дээш цахилгаан шатаар гарахаас өмнө зодуулсан залуутай хамт гаднаас орж ирсэн нэг намхан нуруутай шар залуу зодуулсан залууг дээшээ гаргахгүй гээд зуураад байсан санагдаж байна. Тэгээд зодуулсан залуу дээшээ гараад явахаар нь түүнтэй хамт гаднаас орж ирсэн өндөр нуруутай залуу түүний араас шатаар дээш өгсөөд явсан. Тэгээд байж байсан чинь удаагүй манай буудлын 4 билүү 5 давхарт хүмүүс маргалдаад байгаа юм шиг чимээ гарахаар нь би дээшээ гарсан чинь өндөр нуруутай залуу унах шахам миний өөдөөс гараад ирсэн. Тэгээд би түүнээс юу болсон талаар асуухад тэрээр надад - эд нар намайг зодох гээд байна гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь манай буудлын ресепшин О дээшээ гарч ирээд цагдаа дуудсан шүү гэж хэлсэн чинь өндөр туранхай залуу гараад явчихсан. Тэр үед өндөр туранхай залуу найзууд нараа авчирна гээд байсан. Тэгээд манай буудалд байрлаж байсан залуучууд гараад явчихсан. Зодуулсан залуу манай буудлаас гараад явахдаа Дарханы залуучууд намайг алах гэж байна гээд гараад явсан санагдаж байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 20 дугаар хуудас/.

 

Гэрч Ц.Г "... бид нар буудлын мини баар дотроос 1 ширхэг архи аваад задлаад юм яриад сууж байхад Б дагуулж ирсэн бид нарт өөрийгөө З гэж танилцуулсан залуу гадаад үгээр хараал ерөөл хэлээд байхаар тухайн үед миний уур хүрээд би түүнд бид нар унтаж амармаар байна, чи бид нарын өрөөнөөс гар яв гэж хэлэхэд тухайн залуу гараад явсан юм. Тэгээд би Соёмбо, Б нарыг өрөөгөө түгжээд унтаж амар гээд өөрийнхөө өрөө лүү яваад орсон юм. Тухайн үед бид нар Соёмбо, Б нарын байрлаж байсан өрөөн дотор цуглаад юм ярьж байгаад М хамт өрөөн дотроо орж унтаж амарсан юм. Ингээд намайг өрөөн дотроо унтаж байхад Соёмбо хаалга нүдээд байхаар нь би хаалга тайлсан чинь Соёмбо надад Б хүнд зодуулчихсан байна ороод ир гэж хэлсэн. Тэгээд би Б байрлаж байгаа өрөөн дотор орсон чинь Б хүнд зодуулсан байдалтай хөмсөгнөөс нь цус гараад тогтохгүй, хамар нь хавдчихсан байсан. Тэр үед Б өөрийгөө бааран дотор танилцсан З гэж залуутай хамт явж байгаад түүнд зодуулчихлаа гэж байсан. Ингээд бид нар Улаанбаатар хот руу явья гэж ярилцаад буудлынхаа төлбөр тооцоогоо хийчихээд яваад өгсөн юм. гэх мэдүүлэг /хх-ийн 21 дугаар хуудас/.

 

Гэрч Ц.М “...би Гантөмөрийн хамт өрөөн дотроо байж байхад Соёмбо хаалга тогшоод босоорой Б хүнд зодуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би Г хамт хувцсаа өмсөөд гараад ирсэн чинь Б хүнд зодуулсан гэмээр зүүн талын хөмсөгнөөс нь цус гараад тогтохгүй, хамар, ам нь хавдчихсан байсан. Тэгээд Б яасан талаар нь асуухад хамт орж ирсэн З гэдэг залуу намайг зодчихлоо гэж хэлсэн. Мөн миний гар утас, гинж зэрэг алга болчихсон байна гэж байсан. Тэгээд бид нар Б царай зүс нь эвгүй болчихсон байхаар нь эмнэлэг явъя гэж ярилцаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд тэр чигтээ машинаа асаагаад Улаанбаатар хот руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/.

 

Гэрч М.С: ”... намайг унтаж байхад Б намайг сэргээд хөгшин нь хүнд зодуулчихлаа гээд түүний нүүр ам цус болчихсон байсан. Тэгээд би түүнээс хэнд зодуулсан талаар нь асуухад З гэж залуу намайг нухчихлаа гэж байсан тэгээд Б 00 өрөө рүү цусаа цэвэрлэх гээд орсон санагдаж байна. Тэр хооронд намайг хувцсаа өмсөөд байж байхад З гэж залуу ганцаараа орж ирээд - хэний нутагт хэн болчоод байгаан гээд орилоод байсан тэр үед Б 00 өрөө дотроос гарч ирээд ирээд З тэвэрч аваад цаашаа ноцолдоод байж байхад З зугтаагаад яваад өгчихсөн. Тэгэхээр нь Г, М нарыг унтаж байхад нь хаалгыг нь тогшиж сэрээгээд болсон хэргийн талаар хэлээд Б эмнэлэгт очиж үзүүлье гэж яриад буудлынхаа төлбөрийг хийгээд цаашаагаа Улаанбаатар гэрлүүгээ харьсан юм. Тэр үед З буудлын гадаа зугтаад гарчихаад та нарыг буцаж ирж ална гээд орилоод байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/

 

ШШҮХүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 230 дугаартай “...Д.Б биед доод эрүүний зүүн талын битүү хугарал, хамар ясны хугарал, зүүн хөмсгөн дэх шарх, зүүн нүдний зовхины цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдсан, хэрэгт хамааралтай байна.

 

Шүүгдэгч Э.З нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар хохирогчийн “гинж, гар утсыг дээрэмдсэн” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “бүлэглэн” зодсон гэх З.М-ын үйлдэл, холбогдлыг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, шийдвэрийг хохирогчид танилцуулсан боловч хохирогч энэ талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “Эмчилгээний зардал 5,000,000 төгрөг болсон. Түүнээс гадна гинж, гар утас, өмгөөлөгчийн зардал нийлээд 10,000,000 төгрөг болж байгаа” гэж байгаа боловч энэ талаарх ямар нэгэн нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй байх ба нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гарган жич шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасан боловч түүний өмгөөлөгч товлосон цагт ирээгүй, хурлаас 55 минут хоцорч ирсэн ба өмгөөлөгчийг ирэхээс өмнө хохирогчийн хүсэлтийг “хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2 удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч 3 дах удаа хуралдаанд цагтаа ирээгүй” үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хангаагүй, нэгэнт өмгөөлөгч хуралдааны оролцогчоор бүртгэгдээгүй тул түүнийг хуралдаан эхлэж, гэм буруутай эсэхийг тогтоох шүүхийн хэлэлцүүлэг эхэлсэн байсан боловч шүүх хуралдааны танхимд оруулж ажиглагчийн байр суурьнаас оролцож үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгөх, түүний хажууд суух боломжоор хангасан боловч нэгэнт үг хэлэх эрхгүй тул хуралд оролцох шаардлагагүй гэж хэлэн хуралдааныг орхин гарсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:

 

Шүүгдэгч Э.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т заасан хөнгөрүүлэх, 6.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байх ба тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг байх тул торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасíыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х овгийн Э-ийн З хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан ãýìò õýðýã ¿éëäñýí ãýì áóðóóòàéä òîîöñóãàé.

 

  1. 2015 оны Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.4 дүгээð ç¿éëèéí 1 дэх õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Х овгийн Э-ийн Зд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ÿë øèéòãýñ¿ãýé.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох баримтаа бүрдүүлэн дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн  хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.5-ò çààñíààð øèéòãýõ òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëòîë ø¿¿ãäýã÷ Э.Зд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч òîãòîîëûã ýñ çºâøººðâºë тогтоолыг ãàðäóóëñан буюу хүргүүлснээс õîéø 14 õîíîãèéí äîòîð Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàñàí, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿лсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД