| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00490/И |
| Дугаар | 546 |
| Огноо | 2017-10-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 546
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Жи мобайл”ХХК-ий нэхэмжлэлтэй Н.Нарантуяад холбогдох “138.750 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
Н. Нарантуяа нь манай компанитай 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1164934 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулан U6 маркийн 310.000 төгрөгний үнэ бүхий гар утасыг урьдчилгаа 40.000 төгрөг төлж, 12 сарын хугацаанд сар бүр 22.500 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан. Гэвч Н. Нарантуяа нь гэрээний эргэн төлөлтөөр төлөх 270.000 төгрөгөөс одоогийн байдлаар 92.500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Н. Нарантуяагаас U6 маркийн гар утасны үлдэгдэл төлбөр 92.500 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 384 хоногийн алданги 46.250 төгрөг, нийт 138.750 /Нэг зуун гучин найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 6-04 тоотод оршин суух Хошуут овогт Нэргүйн Нарантуяа /МЮ73032109/- нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие Н.Нарантуяа нь “Жи мобайл”ХХК-ний гаргасан тус нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 138.750 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь 2017 оны 10 сараас эхлэн сар бүр 10.000 төгрөгөөр төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл”ХХК-ий нэхэмжлэлтэй Н.Нарантуяад холбогдох “138.750 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Н.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нарын энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4813 өгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2406.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2406.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Жи мобайл”ХХК-ий нэхэмжлэлтэй Н.Нарантуяад холбогдох “138.750 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4813 өгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2406.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2406.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН