Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ын ******* *******ы ******* Шүүгдэгч нарын өмгөөлөгч ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******, Г.******* нарт холбогдох 2023000000088 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эмээ, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн сумын багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ы *******, Регистрийн дугаар:*******. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суудаг, урьд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт *******ын *******, Регистрийн дугаар:*******, Б.*******, Г.******* нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын баг сумын төвийн төв гудамжинд тус сумын хэсгийн төлөөлөгч М.*******ийн хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэг буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар Б.*******, Г.******* нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын20-ны өдөр 20 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын баг сумын төвийн төв гудамжинд тус сумын хэсгийн төлөөлөгч М.*******ийн “бичиг баримтаа шалгуулна уу” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэн эсэргүүцэж биед халдсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн талаараа шууд тусгаж мэдүүлсэн хохирогч М.*******ийн “...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр орой 20 цагийн орчимд Завхан аймгийн сумын багт сумын төвийн төв гудамжинд албан үүргээ гүйцэтгэж явахад шар өнгийн мотоциклтой 2 хүн мотоциклоосоо унасан байдалтай байхад нь очиж юу болсон талаар асууж...мотоциклийг жолоодож явсан *******аас “бичиг баримтаа шалгуулна уу” гэж хууль ёсны шаардлага тавихад миний шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж арын хэсэгт нь сууж байсан ******* гэгч залуу нь түрүүлж мотоциклоос бууж ирээд “чи бичиг баримт шалгадаг хэн бэ” гэж хэлэн миний биед халдаж цагдаагийн дүрэмт хувцас буюу хар хөх өнгийн ноосон цамцны баруун мөрдөсийг гараараа татаж цамцны баруун мөрний хэсгийг урсан. ...******* гэх залуу...миний зүүн мөрний мөрдөсийг гараараа татаж цамцны баруун мөрний хэсгийг урсан. ...2 уулаа миний цамцаар миний хоолойг боож, цамцаар доош нь дарж байгаад нуруу хүзүү рүү цохиж хөл рүү өшиглөсөн. Миний малгайг тонгойж байхад авч шидсэн... “чи бичиг баримт шалгадаг хэн бэ” гэж хэлж эсэргүүцэж миний мөрдөсийг авч шидэн цагдаагийн дүрэмт хувцасыг уран, мөн ******* нь зүүн мөрдөсийг авч шидэн 2-уулаа биед халдсан...Эдгээр залуусыг над руу дайрахад би... та нар боль ингэж болохгүй гэдэг шаардлагыг тавьж...гарнуудыг нь тавиулж болиулах гэж оролдсон боловч эсэргүүцээд дайраад байсан... Бас цамцаар доош нь дарж байгаад нуруу хүзүү хэсэг рүү цохисон. Бас хөл рүү өшиглөсөн. Би өөрийгөө хамгаалж тухайн үед *******, ******* нарын гарыг өөрийнхөө энгэрээсээ салгахаар оролдож, бас та нар боль ингэж болохгүй гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан ч эсэргүүцэж бие болон хувцасанд халдсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч нарыг хохирогч М.*******тэй маргалдаж байгааг харсан гэж шууд тусган мэдүүлсэн гэрч А.ы “...би очоод болиоч гэсэн чинь ******* нь больж холдоод ******* нь хэсгийн төлөөлөгчийг заамдаж авчихаад салахгүй байсан чинь гэж залуу ирж салгасан... Намайг очиход ******* нь хэсгийн төлөөлөгчийн малгайг аваад шидсэнийг би харсан. Намайг очихоос өмнө хэсгийн төлөөлөгчийн 2 мөрдөсийг хуулсан байсан... Хэсгийн төлөөлөгч цагдаагийн хувцастай ажил үүргээ гүйцэтгээд явж байсан... Хоёр мөрдөсийг нь хуулаад, малгайг нь авч шидээд 2 талаас нь бариад авсан байсан... Бас салгах гэхээр ******* нь хүн ойртуулахгүй хэсгийн төлөөлөгчийн цамцных нь энгэр хэсгээс нь заамдаж авчихаад тавихгүй байсан...Малгайг нь ******* нь авч шидэж байхыг би харсан. Намайг очиход нэг мөрдөс нь байхгүй, нэг мөрдөс нь унжсан байдалтай байсан. *******, ******* нар нь хэсгийн төлөөлөгчийн цамцных нь дээд хэсгийн 2 талаас нь бариад авсан байсан юм чинь хувцас нь урагдсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.ын “...Тэр 2 залуу цагдаа руу дайраад цагдаатай барьцалдаж аваад байсан... “ гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ийн “...Тэгсэн чинь араар нь сууж явсан жижиг залуу цагдааг бариад авсан. Тэгсэн нөгөө залуу бас нийлээд цагдаагийн 2 талаас барьж аваад нийлж цагдааг цамцаар нь хоолойг нь боогоод малгайг нь авч шидээд мөрдөсийг нь хуулж шидээд хоёулаа цагдааг хэд хэдэн удаа нүүр толгой руу цохиод байсан. Бас чи муу төрийн цагдаа юу юм, хэзээ ийм болчихсон юм, ална, амьтан болгоноо чамайг гээд дайраад байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ын “...манай сумын хэсгийн төлөөлөгч залууг ******* бариад авсан хэсгийн төлөөлөгчийг эсэргүүцээд барьцалдаад авсан байхаар нь би боль гэж салгаад *******ыг гэрт нь хүргэж өгсөн юм. Намайг очиход хэсгийн төлөөлөгчийн нэг мөрдөс нь хуулараад унжсан байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.*******ын өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж ялллагдагчаар өгсөн “...******* хэсгийн төлөөлөгчийн урдаас түрүүлж очоод би мотоциклио босгоод тэр 2 дээр очиход ******* газар уначихсан хэсгийн төлөөлөгч дээрээс дарчихсан байсан. Хэсгийн төлөөлөгчийн нэг мөрдөс нь товч тасраад унжсан байдалтай байсан. Би очоод хэсгийн төлөөлөгчтэй барьцалдаж аваад мөрдөснөөс нь татсан чинь цамц урагдаад байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг, Мөн шүүгдэгч Г.*******ы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж ялллагдагчаар өгсөн “...Сумын хэсгийн төлөөлөгч ирэхээр нь би хэсгийн төлөөлөгчийг барьж аваад мөрдөснөөс нь татаж мөрдөсийг нь унжуулсан. Тэгээд бид хоёрыг барьцалдаж аваад байж байсан чинь ******* ирээд бид 2 хэсгийн төлөөлөгчийн 2 талаас барьж аваад цамцаар боогоод бид 3 ноцолдсон юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******, Г.******* нарын үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан нь шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 000000219 дугаартай “...М.*******ийн биед: Хүзүүний урд хэсэг, зүүн хөлний шилбэнд зулгаралт гэмтэл учирсан байна...гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэсэн дүгнэлтээр, Шүүгдэгч Б.*******, Г.******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “...Б.*******ын биенээс авсан цуснаас 2,8 промилли спиртийн агууламж илэрлээ” гэсэн,“...Г.*******ы биенээс авсан цуснаас 2,7 промилли спиртийн агууламж илэрлээ” гэсэн дүгнэлтүүдээр болон 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бусад бичгийн баримтуудаар тогтоогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Хохирогч М.******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/430 тоот тушаалаар Завхан аймгийн сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажилласан бөгөөд хохирогч нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явсан байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч нар цагдаагийн алба хаагч М.*******ийн “бичиг баримтаа шалгуулна уу” гэсэн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж түүний биед нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Түүнчлэн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэн хохирогч М.*******ийн “бичиг баримтаа шалгуулна уу” гэсэн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж түүний биед халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бүлэглэн үйлдсэн гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Б.******* Г.******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр шүүдгч нараас нэхэмжлээгүй. Хохирогч М.******* нь шүүгдэгч нартай эвлэрсэн талаарх баталгаа зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч Б.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Прокуророос шүүгдэгч Б.*******, Г.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Шүүгдэгч Б.*******, Г.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын сонсгосон саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******, Г.******* нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт *******ы *******, овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Г.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-дзааснаар шүүгдэгч Б.*******, Г.******* нарыг “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Шүүгдэгч Б.*******, Г.******* нарыг шүүхээс хүлээлгэсэнүүргийг биелүүлээгүй бол тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-дзааснаар шүүгдэгч Б.*******, Г.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 01 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь энэ хэрэгт цагданхоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шүүгдэгч Б.*******, Г.******* нарын үйлдлийн улмаас хохирогч М.*******д 79.200 төгрөгний хохирол учирсан бөгөөд хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хар хөх өнгийн цагдаагийн дүрэмт хувцас” /цамц/-ыг хохирогчид буцаан олгосугай. 8.Шүүгдэгч Б.*******, Г.******* нарт 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай 10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА