Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/334 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга:Д.Чимидцэрэн ,

Шүүгдэгч: *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000335 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.  Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй,******* овогт**************

2. Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй,******* овогт**************

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Элгэн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аман ус гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 03-наас 05-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр Daewoo Solar РLМ-55 маркийн жижиг оврын трактор, 99-21 УБ улсын дугаартай авто ачигч зэрэг техник ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 192.240 /нэг зуун ерэн хоёр мянга хоёр зуун дөчин/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2020 оны 08 дугаар сарын 03-4-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Аман ус гэх нэртэй газар хиймэл нуур дарах зорилготой очсон. Тэгээд дүү*******ын хамт Daewoo Solar РLМ-55  маркийн бага оврын трактор болон ковш ашиглан зөвшөөрөлгүй шороо угааж алт олох зорилготой ашигт малтмал олборлосон. Миний төрсөн дүү******* нь Баян-Өндөр сумын Тамгын дарга Амгаланбаяр, Байгаль орчны улсын байцаагч Эрдэнэ-Очир гэх хоёр хүнтэй уулзаж 2020 оны 08 дугаар сарын 03-10-ны өдрүүдийн хооронд Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг Аман ус гэх нэртэй газар хийсэн хиймэл нуурыг дарах талаар гэрээ хэлэлцээр хийсэн. Тэгээд би дүү*******ын хамт хоёр хоногийн өмнө очиж зөвшөөрөлгүй шороо угаасан. Би 2020 оны 08 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Daewoo Solar РLМ-55  маркийн бага оврын трактор болон ковш ашиглан зөвшөөрөлгүй хоёр хоног шороо угаасан. Би дүүтэйгээ хоёр хоног ажиллаад 4 грамм алт олсон. Тухайн олсон алтаа дүү******* өгөөд Баянцагаан сум руу явуулсан. Нуурын дотор талаас гаргаж далан хийсэн шороо буудаж үзсэн юм гарахгүй байхаар нь буцаагаад булсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2020 оны 08 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг Аман ус гэх нэртэй газар ах*******ийн хамт хиймэл нуурын нүхийг ковшоор түрсэн. Тэгээд бид хоёр Daewoo Solar РLМ-55  маркийн трактор ашиглан хуурай аргаар алт олборлосон. Тухайн газар очсон өдрөө 1 хоног ажилласан. 1,08 грамм алт олж олсон алтаа аймгийн төв рүү борлуулахаар хамаатны ах болох Батболдод өгч явуулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 55 /

Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн үед бид нар Аман ус гэх газарт очиход******* ковшоор шороог түрээд байж байсан. Наана бас нэг жижиг оврын трактор байсан ба тэр дотор******* сууж байсан. Бид нарт мэдэгдэлгүй тийшээ очоод ажиллаад байж байхаар нь тэд нарт хандаж гэрээнд зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч би өөрөө харж байгаад наад ажлыг чинь хийлгэх ёстой тэгэхгүй бол зөрчил болно одоо ажлаа үогсоо сүүд нь би өөрөө хянаж ажиллуулна гэж хэлсэн юм..., ...Шинжээчийн дүгнэлтээр гарсан байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай ... гэх мэдүүлэг /хх-ийн 36, 39 /,

Гэрч Э.Амгаланбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Баян-Өндөр сумын 2 дугаар багийн иргэн*******оос Аман усанд ухсан хиймэл нуурыг дарах шатахууны дэмжлэг үзүүлэх, мал амьтан унаж үхэхээс урьчилан сэргийлэх тухай өргөдөл ирүүлсэн. Тэр өргөдлийг Байгаль орчны улсын байцаагч*******т цохолт хийж холбогдох мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөгөө авч шийдвэрлэсэн гэрээ байгуулж танилцуулах чигэлл өгсөн. Тэгээд Байгаль орчны улсын байцаагч******* нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөгөө авч шууд дарж булах чиглэл өгсөн талаар надад танилцуулсан. Үүний дагуу Байгаль орчны улсын байцаагч******* нь гэрээний төсөл боловсруулж надад танилцуулсан. Тэгээд Байгаль орчны улсын байцаагч******* нь Баян-Өндөр сумын 2 дугаар багийн иргэн*******той гэрээ байгуулж надаар батлуулсан. Баян- Өндөр сумын Тамгын газар нь захиалагч болж гүйцэтгэгчээр******* иргэдийн хүсэлтийн дагуу ухсан хиймэл нуурыг дарж аюулгүй болгох талаар гэрээгээр үүрэг өгсөн. Ухсан нуурыг дарж аюулгүй болгох талаар гэрээ хэлэлцээр хийсэн. Тэгснээс нөхөн сэргээлт болон газар шороо ухах талаар гэрээ хийгээгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 /,

Гэрч В.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2020 оны 08 дугаар сарын эхээр байсан ба он сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна.******* ирсэн ба ирснээ та энийг манай ах Батхишигт өгчихөөрэй гээд цүнхтэй юм өгсөн. Тэр хэлэхдээ дотор нь хувцас байгаа гэж хэлэх шиг болсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 57 /,

Гэрч Д.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр******* над руу утсаар залгаад цүнхтэй хувцас Батболдоор өгч явуулсан тэр дотор жижиг саванд алт байгаа тэрийг зарж борлуулаарай гэж хэлсэн. Алт авдаг Дашзэвэг гэж хүний эхнэрт нь аваачиж тушаасан юм. Алтыг тушаахад 1 грамм гаран болсон ба нарийн сайн мэдэхгүй байна. надад лав 230.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр мөнгийг*******ид өгсөн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 59 /,

Гэрч М.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Батхишиг гэх хүн маш бага хэмжээний алтыг тушааж байсан. 230.000 төгрөг авсан гэж байсан бол багцаагаар 1.7 грамм алт байна... гэх мэдүүлэг /хх-ийн 61 /,

“Эртэч Наран” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ...Холбогдогчид 175.62 квад м. газрыг эвдэж хэвлийд 11.25 м3 эзлэхүүнтэй ухаш үүсгэснээс болж байгаль орчинд 192.24 мянган төгрөгийн хохирол учруулсан ба түүний 0.93 мянга нь эдэлбэр газарт, 192.24 мянга нь газрын хэвлийд, 054 мянга нь хөрсөнд, 3.86 мянга нь ургамалд тус тус хамаарна. Тус эвдэрсэн газруудыг нөхөн сэргээж, хэлбэршүүлэн засах ажилд 192.24 мянган төгрөг шаардлагатай гэж тооцлоо ... хэрэгт холбогдох талбайн зарим хэсэг нь өмнө нь эвдрэлд өртөж байсан байна. Холбогдогчийн эвдсэн 175.62 квад.м талбайгаас 4 м квад талбай шинээр эвдэрсэн бол бусад 171.62 квад.м талбай нь хуучин эвдрэл байна ... гэх дүгнэлт /хх-ийн 77/,

“Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 427 дугаартай шинжээчийн: ... иргэн Д.Батзаяа, Д.Батболд нарын эзэмшлийн Daewoo Solar PLM-55 маркийн тракторын зах зээлийн үнэ 2.000.000 төгрөг,

... 99-21 УБ улсын дугаартай ковш зэрэг авто тээврийн зах зээлийн үнэ 4.000.000 төгрөг нийт үнэ 6.000.000 төгрөг ... гэх мэдүүлэг /хх-ийн 88/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-09/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15, 17-19, 21-24, 26-29/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-99/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Баасандаш нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг 186м2 буюу 0.02 га газарт явуулж байгаль орчинд 164 901 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь Ш.Бямбацогоо, Ж.Батчимэг нарын мэдүүлэг,  гэрч П.Нямсүрэн, шинжээч Л.Наранцэцэгийн мэдүүлэг, Нуман алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Энх-Нахиа ХХК-ийн 322, 378 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Баасандашийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн  1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Баасандашид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Баасандашид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байна гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.0000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний нэхэмжлэгч П.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 12 дугаар сарын эхээр  санагдаж байна. Д.Баасандаш манай суманд ирээд миний жижиг трактор болон ачааны машин сэгсрэгч төхөөрөмжийг ирж үзээд би чиний машин болон сэгсрэгч төхөөрөмж болон жижиг тракторыг чинь зээлээр авъя ажиллаж байгаад мөнгийг чинь өгье гэж хэлэхээр нь би жижиг трактор болон ачааны машин сэгсрэгч төхөөрөмжөө 30 000 000 төгрөгөөр үнэлсэн юм, мөнгийг нь одоо болтол өгөөгүй байгаа мөнгөө авъя гэж хэлэхээр цагдаад баригдсан шалгагдаж байгаа мөнгө өгөх боломжгүй байна гэж хэлээд байгаа юм...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Д.Баасандаш мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Б.Бурмааг байлцуулан гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Ачааны машин, трактор, сэгсрэгч төхөөрөмжийг бүгдийг нь 2019 оны 12 сард Баянговь сумын иргэн Батчимэгээс 30.000.000 төгрөгөөр худалдаж авсан, мөнгийг нь өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд бага оврын “Доосан” маркийн трактор, сэгсрэгч төхөөрөмж, 6376 Өвр улсын дугаартай Хино маркийн авто машин зэрэг нь шүүгдэгч Д.Баасандашийн өмчлөлд шилжсэн болох нь нотлогдож байна гэж шүүх үзэж шүүгдэгч Д.Баасандашийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Доосан” маркийн бага оврын трактор нэг ширхэг, 6376 Өвр улсын дугаартай Хино маркийн авто машин зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 10, 2020 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг “Доосон” бага оврын трактор, 6376 ӨВР улсын дугаартай авто машин зэргийг  хураан авч хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Харин дээрх техник төхөөрөмж, трактор, авто машины зэргийг худалдсан гэх иргэний нэхэмжлэгч Ж.Батчимэгт үнэлгээний Энх-нахиа ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 322 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон “Доосон” тракторын үнэ 3.000.0000 төгрөг, сэгсрэгч төхөөрөмжийн үнэ 200.000 төгрөг, 6376 ӨВР улсын дугаартай авто машины үнэ 1.700.000 төгрөгийг шүүгдэгч Д.Баасандашаас гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Батчимэгт олгох нь зүйтэй гэж гэж шийдвэрлэв.

Мөн хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сэгсрэгч төхөөрөмжийг  битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сэгсрэгч төхөөрөмжийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн хэрэгт “Доосан” бага оврын тракторын 01951729 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 6376 ӨВР авто машины 0317346 дугаартай гэрчилгээ зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг трактор болон авто машины хамт төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Баасандаш нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 164901 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 207665 төгрөг зэргийг нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт шүүгдэгч Д.Баасандашийн эзэмшлийн 2250 УНГ улсын дугаартай ланд-80 маркийн авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг эзэмшигч П.Баасандашид хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Баасандашид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Баасандаш нь энэ хэргийн  учир цагдан  хоригдсон  хоноггүй болохыг дурдав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Их загал овогт**************,******* овогт************** нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч Их загал овогт**************, ******* овогт************** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******,******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч *******,******* нар нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт  тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч *******,******* нар нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3,  36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******,******* нараас Daewoo Solar PLM-55 маркийн тракторын 2.000.000 төгрөг, ... 99-21 УБ улсын дугаартай XCMGLW321F маркийн ковшийн 4.000.000 төгрөгүүдийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч нарт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******,******* нар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.             

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч *******,******* нар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Д.БАТЦЭНГЭЛ