Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 553

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн ан******* шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй яв*******сан шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: *******  нэхэмжлэлтэй

Хариуцагч: “******* ******* *******”ХХК, “*******”ХХК нарт холбогдох “10.147.000 төгрөг гарг*******ах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “******* ******* *******”ХХК-ний захирал *******, түүний өмгөөлөгч *******, “*******”ХХК-ний захирал *******, түүний өмгөөлөгч , гэрч ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би “ ” ХХК-д ажиллаж байхад тус компани Сэлэнгэ аймгийн суманд “*******” ХХК-ийн захиалгаар баригдаж байсан 112 айлын 2 ширхэг 7 давхар орон сууцны барилгад гүйцэтгэгчээр ажилласан. Энэ үед “*******” ХХК-ийн захирал ******* надад “хамтарч ажиллаач, судалгаа тооцоогүй барилгад хөрөнгө ор*******сан нь балараад байна, мэргэжлийн хүний хувьд туслаач” гэсэн. Би хүсэлтийг хүлээн авч *******ын төрсөн дүү болох *******ийн “******* ******* Уул” ХХК-нд ерөнхий инженерээр ажилд орж 2012 оны 12 дугаар сарын 01-нд хөдөлмөрийн гэрээ байг*******сан. Хөдөлмөрийн гэрээнд нэг сарын үндсэн цалин 600.000 төгрөг байхаар бичигдсэн боловч үүн дээр сард нэмэгдэл цалин хөлс 1.900.000 төгрөгийг нэмж нийт 2.500.000 төгрөгөөр цалинж*******ахаар тохирсон. Харин сул зогсолтын үед 600.000 төгрөгийг цалингаа олгохоор тохирсон. 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 1-5 дугаар саруудад сул зогссон. Сул зогсолтын энэ хугацаанд надад огт олговор өгөөгүй. Миний цалинг ихэвчлэн захиалагч “*******” ХХК олгодог байсан бөгөөд хагас дутуу өгсөөр 2015 оны 01-р сард тооцоо нийлээд цалингийн үлдэгдэл 14 сая гаруй төгрөг байсан. Тухайн үед “*******” компаниас миний худалдан авсан байрны урьдчилгаанд болон манай эхнэрийн зээлийн үлдэгдлийг хаахаар миний цалингаас өгч цалингийн үлдэгдэл 2015 оны 03 дугаар сарын сүүлд 2.9 сая төгрөг болсон. Энэ нь ажиллаж байсан үеийн авах ёстой цалингийн зөрүү юм. 2015 оны 4, 5 дугаар сард сул зогсолт хийж 06 дугаар сарын 01-нээс Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 25 айлын 5 давхар барилгын ажлыг эхэлж 12 дугаар сарын 01-нд барилга угсралтын ажил дууссан. Энэхүү хугацааны 2 сая төгрөгний цалин дутуу олгогдсон. Би өнөөдрийг хүртэл тус компанид инженерээр ажиллаж байгаа бөгөөд компанийн захирал шаардлагатай үедээ дуудаад ажлаа хийлгэдэг. Иймд би ажил олгогчоос надад цалингийн үлдэгдэл 4.9 сая төгрөг, 18 сарын сул зогсолтын үеийн олговорыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 3.456.000 төгрөгийг олгох ёстойгоос надад нийт 925.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл олговор нь 2 531 000 төгрөг болно. Иймд нийт 7.431.000 төгрөгийг гарг*******ж өгнө үү. Мөн 2015, 2016 оны эрүүл мэндийн шимтгэлийн нөхөн бичилт, 2016 оны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэх.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ... нэхэмжлэгч М.Эрдэнэжаргал нь  тус шүүхэд ажил олгогч  “******* ******* *******” ХХК-иас цалин хөлсний  үлдэгдэл 4.900.000 төгрөг, 18 сарын сул зогсолтын үеийн олговор 2.531.000 төгрөгийг  гарг*******ах нэхэмжлэлийн  шаардлага гаргасан байна. “******* ******* *******” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* эхнэр Б.Отгонтуяагийн дансанд шилжүүлж зээл төлсөн 3.100.000 төгрөгийг Б.Оюунтуяагаас  авсан зээлийг буцаан төлсөн гэх тайлбарыг Б.Отгонтуяагийн  нэхэмжлэлтэй хэрэгт гаргасан байна. Энэхүү 3.100.000  төгрөгийг М.Эрдэнэжаргал нь өөрт олгогдсон цалин гэж тооцоод нэхэмжлээгүй байсан тул энэхүү дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 8.000.000 төгрөгний  үндсэн цалин, сул зогсолтын үеийн 2013 оны  12 дугаар сар, 2014 оны  1-5 дугаар сар, 2015 оны 12 дугаар сараас 2016 ны  10 дугаар сар хүртэл  хугацаанд тооцон 16 сарын олговорыг хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээ  болох  192000 төгрөгөөр тооцон М.Эрдэнэжаргалд олгосон 925000 төгрөгний олговрыг хасаж тооцон 2.147.000 төгрөгийн нийт 10.147.000 төгрөг гарг*******ахаар нэхэмжилж байна гэх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Улаанбаатар хот, дүүрэг, 6 дугаар хороо, 26а дугаар байрны 610 тоотод оршин суух,  Монголын х*******ьчдын холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх  овогт  /РД: /- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ... Нэхэмжилж байгаа 8.000.000 төгрөг бол 2014 оны цалингийн үлдэгдэл мөн 2015 оны эхний 2 сарын цалингийн үлдэгдэл  юм. Тухайн үед “******* Хан Уул” ХХК болон “*******” ХХК-иас цалинг чинь өгнө гэж байсан. Барилгын ажлыг 2015 оны 2 сард ашиглалтанд орсон боловч улсын комисс нэмэлт ажил хийх хэрэгтэй гээд тухайн ажлуудыг гүйцэтгэж дуусаад хүлээлгэж өгөөд Шаамар сумын барилга дээр ажилласан. Дараа нь барилга дээр ажил гарлаа гэхэд ирж ажиллаж байсан. Цалингийн талаар талууд тохирч байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа. 2015 оны 10 дугаар сард машины талаар цагдаад дээр маргаан үүссэн байсан ингээд надад цалин хөлс олгохгүй юм байна миний эрх зөрчигдөж байгаа юм байна гэж ойлгоод нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдсэнээр  “******* Хан Уул” ХХК нь 2.500.000 төгрөгийн цалин хөлсийг олгож байсан юм байна жинхэнэ хариуцагч нь мөн юм байна гэдэг нь тогтоогдсон. Гэрээ байг*******сан компани нь “******* Хан Уул” ХХК байсан юм байна гэж үзээд “*******” ХХК-г хамтран хариуцагчаар татахаас татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас бол татгалзаагүй 2 компанид хамаар*******ж гаргасан. “*******” ХХК-иас гаргаж өгсөн нотлох баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хамт дэмжиж байна. гэх,

 Хариуцагч; Сэлэнгэ аймаг, сум, 6 дугаар баг, Орхон 2 дугаар хэсэг, 16 дугаар байр, 3 тоотод оршин суух, “******* ******* *******” ХХК-ний захирал ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх овогт /РД: / -нь шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа;

... ******* нэхэмжлэлийг  манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани М.Эрдэнэжаргалд цалингийн тооцоогүй гэх,

Хамтран хариуцагч Сэлэнгэ аймаг, сум, 6 дугаар баг, Орхон 2 дугаар хэсэг, 7 дугаар байр, 13 тоотод оршин суух, “*******” ХХК-ний захирал ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх овогт /РД: /-нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; ... Би энэ хүнтэй /М.Эрдэнэжаргалтай/ 2012 оноос хойш хамтран ажилласан. 2016 оны 09 сард барилгынхаа дулааныг хүлээлгэн өгөхөөр М.Эрдэнэжаргалыг дуудсан боловч ирээгүй. Утсаар “Би мөнгө төгрөггүй байна. Унаж яваа машинаа барьцаалж мөнгөтэй болно. Очиж чадахгүй байна” гэж ярьсан. Тухайн үед нь би 1.100.000 төгрөгийг шийдэж өгөөд шилжүүлсэн. М.Эрдэнэжаргал ирсэн. Гэтэл тэр өдөр нь Ахмадын баяр гээд мөн амралтын өдрүүд таараад хойшлогдоод нэг дэх өдөр нь болсон. Яг энэ үеэр М.Эрдэнэжаргал үүрэгт ажлаасаа зугтаж Улаанбаатар явсан. Тэгээд би араас нь хөөцөлдөж явж байж машинаа авсан. Гэтэл намайг цагдаад өгч шалг*******сан. Тухайн үед би М.Эрдэнжаргалд 8.700.000 төгрөг өгнө гэж тайлбар гаргаж өгч байсан. Гэтэл М.Эрдэнэжаргал надад цалин гэж олгоно гэсэн гэж яриад байна. Би өөрийг нь ажлаа чанартай сайн гүйцэтгэвэл урамш*******ал болгон 1.900.000 төгрөгийг олгоно гэж хэлсэн. Манай компани санаачлагаараа цаг тухайд өгч байсан. Яагаад 8.700.000 төгрөгийн асуудал гарч ирсэн бэ гэхээр Шаамар сумын барилга дээр ажиллахад нь мөн урамш*******лыг олгоно гэж тооцоод 4 сарын мөнгө 7.600.000 төгрөг мөн нэмээд 1.900.000 төгөг ингээд нийт 8.700.000 төгрөг болж байна. 1.900.000 төгрөгийг шилжүүлсэн баримт нь байгаа. Тийм болохоор би урамш*******ал хэлбэрээр өгч байсан мөнгөнөөсөө татгалзсан. Бидний дунд ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. М.Эрдэнэжаргалд цалин хөлсийг өгсөн. Мөн урамш*******ал хэлбэрээр олгож байсан 1.900.000 төгрөгөөсөө татгалзаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид өнөөдрийг хүртэл бид үүзлээ хүлээлгэж өгөөгүй байгаа. Мэргэжлийн байг*******лага нь хүлээж авах ёстой байдаг энэ бол хариуцсан инженерийн буруу гэж үзэж байна гэх,

Гэрч; Сэлэнгэ аймаг, сум , Ган зам 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг 11-1 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх овгийн РД: // -нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ  ... миний бие Сэлэнгэ аймаг суманд байрлах 7, 8 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбооны даргаар 2014 оны 11 сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 сарын 15 хүртэл ажилласан. Дундаа нэг жил ажиллаагүй. Ажиллаж байх хугацаанд Эрдэнэжаргал гэж хүн ирж барилгын ажлыг хийдэг байсан эсэх талаар яг он, сар, өдрийг нь санахгүй байна. Хамгийн сүүлд 7, 8 дугаар байрны гадна пасад хийнэ гээд ирсэн байсан. захирлыг дуудахад бол ирж байсан. Хамгийн сүүлд пасадны ажил 6 сард хийгдсэн байх. Тэр үед бол байсан. Бригадын ахлагч Насанжаргал гэж хүнтэй тойрч хараад явж байсан. Надад Шаамар сумын барилга дээр ажиллах санал тавьсан. Би очиж харж байсан. Гэхлээ би ажиллаагүй ба тэр үе 8-9 сард байсан. Тэр үед Эрдэнэжаргал гэж хүн яг ажиллаж байсныг мэдэхгүй. Ямар ч гэсэн ажиллаж байгаа гэж сонсож байсан. М.Эрдэнэжаргал захирлыг дуудахаар ирж ажилладаг байсан гэх.

Шүүх зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын  шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Эрдэнэжаргал нь “******* ******* *******” ХХК, “*******” ХХК-иас  ... /4.900.000+3.100.000/ 8.000.000 төгрөгийн үндсэн цалин, /2014 оны 1-5 дугаар сар, 2015 оны 6-12 дугаар сарын цалин/  сул зогсолтын үеийн буюу 2013 оны 12 дугаар сар, 2014 оны  1-5 дугаар сар, 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 10 дугаар сар  хүртэл нийт 16 сарын  олговорыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу  192.000 төгрөгөөр тооцож үүнээс 925.000 төгрөгийг хасаж, үлдэх 2.147.000  төгрөг, нийт 10.147.000 төгрөг гарг*******ах, эрүүл мэндийн  дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжилсэн ба шүүх хуралдааны явцад  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “*******”ХХК-нийг хариуцагчаар татахаас татгалзаж, нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зөвхөн “************** Уул” ХХК-нд холбогд*******ан  гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа талаар өгсөн тайлбар зэргийг  үндэслэн хариуцагч “************** Уул” ХХК-нд холбогд*******ан хэргийг шийдвэрлэсэн бөгөөд ажилтан М.Эрдэнэжаргал, ажил олгогч “**************- Уул” ХХК-ний  хооронд  / хэргийн 14-15 дугаар тал / хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байг*******агдаж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.  Ажил олгогч, ажилтан нарын  хооронд хөдөлмөрийн гэрээ  байг*******агдсан эсэх дээр  маргаангүй бөгөөд гагцхүү ажилласан хугацааны хөдөлмөрийн үндсэн цалин хөлсийг дутуу олгосон, нөхөн олговорын талаар маргаж байна.

 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбар,   хавтаст хэргийн 4, 38, 64, 93 дугаар талд  авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн х*******бар, цалингийн карт, гэрч М.Давааням,  Б.Булгантамир, Б.Мягмар, Р.Цэнд - Аюуш нарын /хх- 96-97, 106/  шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд  хариуцагчаас гаргасан “******* ******* *******” ХХК-ний  2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн  01/IX дугаартай тус компаний захирлын тушаал, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохиц*******ах салбар хорооны  2017 оны  04 дүгээр сарын 07-ны өдрийн 06  албан тоот зэрэг баримтуудаас үзэхэд;  М.Эрдэнэжаргал нь дээрх  хугацааны цалин хөлсөө авсан нь нотлогдож байхаас гадна, тэрээр хөдөлмөрийн гэрээгээ  зөрчин 51 хоног ажил тасалсаны улмаас  халагдсан бөгөөд  тухайн ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай х*******ь / 129.1, 129.2 дахь хэсэг /- д заасан хугацаанд шүүх болон маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргаагүй нь х*******ьд заасан эрхээ хамгаал*******ах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхийн сацуу түүнийг ажлаас халсан тухай компанийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн нь үүнээс үүдсэн цалин хөлс, олговрын талаар маргах эрхгүй гэж үзнэ.

Мөн тус шүүхийн  2017 оны  03 дугаар сарын 28-ны өдрийн  шүүгчийн 234 дүгээр захирамжаар нэхэмжлэлд нэмэгдүүлсэн 3.100.000 төгрөгийн  шаардлагыг урьд нь  шийдвэрлүүлсэн  х*******ийн хүчин төгөлдөр  шүүхийн шийдвэр / хх – 146-148 тал / байгаагаас гадна тэрээр сул зогсолтын үеийн нөхөн олговор  авах талаар талуудын хооронд байг*******агдсан  хөдөлмөрийн гэрээнд тодорхой тохиролцон тусгасан зүйлгүй, хэдий хугацаанд, ямар шалтгаанаар сул зогссон талаар шүүхэд нотлоогүй байх тул Хөдөлмөрийн тухай х*******ийн 46 дугаар зүйлийн 46.1, 56, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 191.946 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Хөдөлмөрийн тухай х*******ийн 46 дугаар зүйлийн 46.1,  56, 69 дүгээр зүйлийн 69.1,  129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт тус тус зааснаар  ******* “******* ******* *******” ХХК-иас үндсэн цалин, нөхөн олговор нийт 10.147.000 төгрөг гарг*******ах, Эрүүл мэндийн  дэвтэр болон Нийгмийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийлгүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 191.946 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр   зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү  шийдвэр  танилц*******ан сонсгомогц  хүчинтэй болохыг  дурдсугай.

4. Энэхүү шийдвэрийг хариуцагч тал сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.3-т  шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн аг*******гыг энэ х*******ийн 118 дугаар зүйлд заасны дагуу  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж  шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурахыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон зохигч энэ  х*******ийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар мөн  х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн  ирж  шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн  х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр   зүйлийн  119.7 дахь хэсэгт зааснаар энэ х*******ийн х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг х*******ьд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч ан******* шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд гомдол  гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.ЭНХТАЙВАН