Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 561

 

                                                                            Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг 4 дүгээр хэсэг ******* тоотод оршин суудаг, грүппэд байдаг, ухаан мэдрэл бүрэн, ******* овогт ******* ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн  ******* сумын  1 дүгээр баг, Тавин ******* тоотод оршин суух  ******* овогт /РД:/-т холбогдох,    

“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* /РД:*******/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Р. тай танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүү Итгэл төрсөн. Би иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байсан учир бид гэрлэлтийн баталгаа хийлгэж чадаагүй. Хүү бид хоёр өөрийн гэсэн орон байр, тодорхой эрхэлсэн ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй ийм учир бид хоёр эцэг эхийндээ амьдардаг. Хүү Итгэл 4 сартай байхад Р. ажил хийнэ гэж яваад ор сураггүй алга болсон. Хүүгээ том болсоныг харуулах гээд очтол гэр бүлтэй болсон байсан. 2015 оны 08 сарын 20-нд төрсөн хүү Итгэлийн төрсөн эцэг Р. мөн болохыг тогтоож Р. аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

Хариуцагч Р. /РД:/нь шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ:  ... Миний бие Р. нь  Б.*******гийн тус шүүхэд гаргасан төрсөн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Итгэлийн төрсөн эцэг нь мөн, хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, миний бие Р. нь  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Учир нь миний бие ******* суманд ажиллаж  амьдардаг тул  намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх.                                    

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан  бичгийн чанартай нотлох баримтыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******гийн  тус шүүхэд гаргасан ... хүү төрсөн эцэг Р. мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах  хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Р. нь  хүү Итгэлийн төрсөн эцэг мөн хийгээд хүүхдийн тэтгэлэг төлөх талаар хүлээн зөвшөөрч шүүхэд өгсөн  нэхэмжлэгч, хариуцагч нарын   тайлбар, хэргийн  2-7 дугаар талд  авагдсан  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,  Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бусад баримтуудаар нотлогдож байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж дүгнэв.  

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн 1766 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (166.200:2х12=997.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.482 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар  2015 оны 08 дугаар сарын  20-ны өдөр  Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн  ******* овогт  ын Итгэлийн төрсөн эцэг нь ******* овогт мөн болохыг  тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 08 дугаар сарын  20-ны өдөр төрсөн хүү У.Итгэлийг  11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Р.аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн 1766 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Р.аас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцон 28.482 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж орон нутгийн төсөвд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.

6. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг  энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах  боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон  ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ЭНХТАЙВАН