| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2018/0334/Э |
| Дугаар | 338/ШЦТ/2018 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 338/ШЦТ/2018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг -улсын яллагч Х.Оюунцэцэг -шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаарТөв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн Б.Дт холбогдох эрүүгийн 1834000000386 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/ Шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг "Талын Баян" гэх газарт иргэн Б.Лг зодож, улмаар эрүүл мэндэд нь "1 шүдний хугарал, зүүн чихний цус хуралт" бүхий учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй гэв. Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Дын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:... Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сумын төвөөс эхнэр Баярмаагийн хамт 20 цагийн орчимд хөдөө Төв аймгийн Эрдэнэсант сумын Дэндгэр гэдэг газарлуу хоолны хонинд явахаар болж миний эхнэр Баярмаа машинаа бариад би хажууд нь суугаад 2 хүүхэдтэйгээ явж байхад яг Дэндгэрийн энгэр гэдэг газар манай машины араа нь эвдэрч явахаа больсон. Сумын төврүү алхаад явж байтал миний өөдөөс нэг машин чирчихсэн машин ирж явсан. Гараа өргөөд зогсоотол Дагвабазар ах, Л хоёр Ландкрүзер-200 машины урд суучихсан нэг жижиг цагаан машин чирчихсэн явж байсан. Би тэр хоёрт "намайг хүргээд өгөөч" гэхэд Л "чадахгүй ээ би машин чирж явна" гэж хэлхээр нь би "сүртэй юм бэ чи алив намайг хүргээд өгчих л дөө" гэж хэлэхэд Л машинаасаа бууж ирээд манайг цамцнаас заамдаж арагшаагаа түлхчихээд яваад өгсөн. Дараа нь би дүүтэйгээ Лгийн гэрт нь очоод Лг унтаж байхад хоёр удаа алгадаж сэрээгээд алив гараад ир гэж хэлээд гэрийн үүдэнд гараад ирхээр нь баруун гараараа нэг удаа нүүрэн хэсэгрүү нь цохиход уруулруу нь оносон. Дараа нь шанаа хэсэгрүү нь онох шиг болсон. Тэгээд намайг хүмүүс салгасан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч 500.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/, Хохирогч Б.Лгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний машин замд явж байгаад эвдрээд Дагвабазар ахыг гуйж машинааар нь машинаа чирүүлээд явж байтал замд Д согтуу гар өргөхөөр нь зогстол Д намайг машин дээр минь хүргээд өгчих гэсэн. Би машин чинь хаана байгаа юм бэ гэхэд мэдэхгүй гэхэд нь чи машинаа хаана байгааг мэдэхгүй байхад би яаж чамайг хүргэж өгөх юм гэхэд хүргээд өгчхөөч чи муу гээд машины цонхоор толгойгоо оруулаад дээрэлхэх янзтай болохоор нь би буугаад заамдаж аваад цааш түлхсэн. Тэгээд биднийг цааш явахад араас ална аа гээд орилоод үлдсэн. Тэгээд шөнийн 00 цагийн орчимд байх намайг гэртээ байхад Д орж ирээд намайг алгадаж сэрээгээд гаръя гэхээр нь гартал миний уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Дараа нь дахин зүүн талын чихрүү цохисон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд Д надад 500.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/, Гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...манай ах Д надруу залгаад намайг хүн зодчихлоо. Ирээд аваадах гэхээр нь би явж очсон. Д ах надад Дагвабазар ахтай хамт явж байсан хүн намайг зодчихлоо гээд хэн байсныг нь хараадахъя гэхээр нь та очоод хүнтэй зодолдохгүй шүү гэхэд үгүй гээд тариалангийн талбайн хажууд байсан гэрлүү ганцаараа явж орсон. Би машиныхаа салоныг арчаад сууж байтал гэрээс хүмүүс гарч ирээд ноцолдчихсон байсан. Би Д ах, Л ах хоёрын хэн нь хэнийгээ цохиж зодож байгааг хараагүй гэх мэдүүлэг /ххийн 12-13 хуудас/, Гэрч Д.Дагвабазарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:..Лгийн машиныг өөрийнхөө машинаар чирээд явж байтал замд Д нилээн согтуу гар өргөөд бид зогссон. Д Лгийн сууж явсан талын цонхоор миний машин дээр аваачаад өг п... нар минь гэхэд нь Л чамайг машинаа хаана байгааг мэдэхгүй байхад би чамайг яаж хүргэж өгдөг юм бэ гэхэд Д хүргээд өгчхөөч гээд цонхоор толгойгоо оруулаад байхаар нь Л чадахгүй гээд цааш явсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/, Гэрч Г.Батбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн "...гэрийн үүдэнд нэг машин ирж зогстол үүднээс нэг ихгүй залуу согтуу орж ирснээ Лхагваа ахыг унтаж байхад алгадаж сэрээгээд яаж байгаан" гэж асуухад зүгээр Лхагваа ахтай уулзах гэж байгаа юмаа гэж ээд Лхагваа буюу Л ахыг аваад гарсан тэгтэл үүдэнд хүн "яая" гэж гарахаар нь Дондог, Ууганцэцэг бид гурав хамт гарахад Лхагваа ах тонгойчихсон тэр танихгүй Д гэдэг залуу цаад талд нь зогсож байсан. Лхагваа наадах чинь миний шүдийг цохичихлоо ална гээд..." гэсэн мэдүүлэг ийн 16-18-р хуудас/, Гэрч С.Ууганцэцэгийн "...үүдэнд хүн ёо ёо шүд гэж дуугарахаар нь Дондог, Баатар бид 3 гартал Лхагваа ах шүдээ цохиулчихсан гээд нөгөө танихгүй залуу дайрах гэхээр нь Л ахыг хориод гэр рүү оруулж, нөгөө залууг явуулсан" гэсэн мэдүүлэг/хх-ийн 19-20-р хуудас/, Хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 13035 дугаартай: Б.Лгийн биед 1 шүдний хугарал, зүүн чихний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх юмжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар үл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 23 хуудас хуудас/, Шүүгдэгч Б.Дын урьд ял шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа /хх-ийн 31 хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Гурав: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг "Талын Баян" гэх газарт иргэн Б.Лг зодож, улмаар эрүүл мэндэд нь "1 шүдний хугарал, зүүн чихний цус хуралт" бүхий учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Д, хохирогч Б.Л, гэрч Б.Дагвабазар, Б.Отгонбаяр, Г.Батбаатар, С.Ууганцэцэг нарын мэдүүлэг шүүх шинжилгээний албаны 13035 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Хохиролын талаар: Хохирогч Д.Л нь шүүгдэгч Б.Даас эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна. Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Дын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дын үйлдэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Дын тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Б.Дын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналыг шүүх хуралдаанд гаргасан байна. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Тав.Бусад асуудлын талаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Чонод овгийн Бянлайн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Б.Дт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй. 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. 9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА