Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 2023000000040 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, багш мэргэжилтэй, одоо Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд сургалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* баг хэсэг тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын ******* баг хэсэг гэх газар байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр С.******* руу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тус тус “ална хядна, чамайг алчихаад шоронд нь явна, аль эсвэл чамайг алчихаад өөрийгөө ална, орон гэрийг чинь шатаана” гэх зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар Шүүгдэгч Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын ******* баг хэсэгт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн эхнэр С.*******ыг 2020 оны 02 дугаар дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрүүдэд “ална хядна, чамайг алчихаад шоронд нь явна, аль эсвэл чамайг алчихаад өөрийгөө ална, орон гэрийг чинь шатаана” гэсэн хэргийн үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх үйл баримтын талаар хохирогч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 23-ны орой 20 цаг 30 минутын үед манай нөхөр ******* гэртээ согтуу орж ирсэн. ...би унтаж байсан. Унтлагын өрөөнд орж ирээд хамаг гутал хувцасаа тайлж ши******* орилж чарлаад байсан. ... над руу давшилж орилоод энд тэндэхийн юм авч ши******* цохиод агсам тавьж эхэлсэн. ******* чамайг ална. Чи надтай орж ирсэн найз болгонтой дагаж гараад явдаг хаана хонож ирдэгийг чинь мэдэхгүй гэх мэтээр орилж хашгираад цамцаа тайлахгүй урж тасдаад цээжээ балбаад байсан. Тэгээд ер нь би чамайг алчихаад шорондоо явна гээд гал тогооны өрөө рүү явахаар нь би “энэ яг хутга авахаар явчихлаа” гэж бодсон. Тэгээд тэр хооронд нь би унтлагын өрөөний хөшигний араар ороод нуугдсан. …ална хядна гэж орилж хашигарч ..догшин хэрцгий авирласан. ...чи өмнө намайг цагдаа өгч байсан. дахиад цагдаад өгөөд бүгд найрамдах уншуулаадах. Би бол шийдсэн хүн чамайг алчихаад би явдаг газраа явна гээд орилоод байсан. Цагаан сарын өмнөхөн агсам тавиад тухайн өдөр төрсөн эгчийг нь дуудаж гайгүй болгож байсан. Төрсөн эгчээ ирсэн байхад би энийг ална эсвэл өөрийгөө ална гээд байсан. Тухайн үед хутга бариад дайраад байсан. Эгч нь муухай орилоод гараас нь зүүг******* байсан. Тэгээд эгч нь цаг гаран тайвшруулж байгаад унтаад өгсөн. ...цагаан сарын дараа 03 сарын дундуур гэртээ байж байсан чинь гаднаас ******* согтуу орж ирээд бас агсам тавиад ширээ авч над руу далайгаад сандал авч над руу далайгаад зодох гээд байсан. Тэр намайг багалзуурдаж авсан. Энд тэндээс базаж гуяны дотор тал, гарны дотор талаас базаад байсан. Одоо ингээд хөхрүүлчихлээ одоо чи тэр цагдаагаа дуудаад яллаад өг гээд байсан. ...2019 оны 06 сард шүүхээр ял авснаасаа хойш одоо энэ удаагийнх нь гурав дахь нь болсон. ...Цагаан сарын дараах үйлдэлдээ мөн адил догшин хэрцгий авирлаж орилж хашгираад зодох гээд айлган сүрдүүлээд ширээ авч далайх, сандал авч далайх зэрэг үйлдлийг гаргаж байсан. ...Гэртээ телевизороо хоёр ч удаа шидэж хагалж байсан үйлдэл гаргаж байсан. Би тухайн үед хүнд хэлэлгүй нуугаад өнгөрдөг байсан. Хоёр ч удаа миний толгой руу хүүхдийн тоглоом ши******* толгой хагалж байсан ...2019 оны 06 дугаар сард гэртээ согтуу орж ирээд агсам тавиад цуг орж ирсэн гээд найзтайгаа хардаад уул нь тэр гээд байгаа найз нь манайд орж ирээгүй гадаа *******г буулгачихаад явсан. Гэртээ ороод унтаад өгсөн ...унтаж байх хооронд нь би гараад бие засчихаад ороод ирсэн чинь чи тай хааччихаад ирэв гээд шууд үсдэж барьж аваад боож унагаад багалзуурдаад үснээс чирээд нэг гэрийн гадаа гаргаад нэг гэрт оруулаад зодсон. Ер нь үүр цайтал намайг тэгэж тамласан. Тухайн үед миний хувцасыг тайлж аваад намайг гадаа шалдан гаргаад гэрээ цоожилж байсан. Би тэр хооронд модны амбаарт шалдан үүр цайтал байсан. Энэ асуудлыг тухайн үед цагдаад мэдэг******* цагдаагаар шалгагдаад шүүхээр ороод ял авч байсан. Тэрнээс хойш зүгээр байж байгаад 2020 оны 02 сарын 13-ны өдөр орой 17 цагийн үед согтуу орж ирээд гал тогооны өрөөнөөс хутга аваад над руу далайгаад ирсэн чинь манай хүүхэд дундуур нь ороод хуруугаа хутганд нь эсгүүлсэн. Тэр үед би эгчийг нь дуудаад эгч нь ирж байж байгаад явсан. Дараа нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бас согтуу гэртээ орж ирээд алж хядна гээд ширээ сандал авч ши******* агсам тавиад байхаар нь би ээжийг дуудаад ээж ирээд гайгүй болж байсан. Энэ үед манай хүүхэд хутга нуусан байсан учир над руу хутга барьж дайрсан үйлдэл гаргаагүй. Дараа нь сая 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр согтуу ирээд агсам тавьсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч П.ийн “...2020 оны 03 дугаар сарын 23-ны орой бүгдээрээ унтах гээд орондоо орсон байж байсан чинь аав нэг хүнтэй хамт согтуу ирсэн. Гэрт орж ирэнгүүтээ ээж рүү орилоод байсан. Тэгээд цуг орж ирсэн хүн нь аавыг орон дээр нь суулгачихаад эргээд гараад явсан. Тэгсэн аав бас ээж рүү орилоод байсан. Тэгээд ээж хөшигний араар ороод нуугдсан. Аавыг унттал ээж тэр газраа нуугдаж байсан. Тэгээд аав орондоо орчихоод байж байхад нь би утсаа аваад гадаа гараад цагдаа дуудсан. Тэгээд аав хутга барьчихаад ээж рүү дайраад байсан болохоор нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд аавыг аваад явсан. Аав нэлээн согтуу байсан. Ээж рүү чамайг ална даа гээд орилоод байсан. Цамцнаас нь бариад татаад үснээс нь татаад байсан. Би өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн. Намайг цагдаа дуудах үед аав унталгын өрөөнд орон дээрээ хэвтэж байсан. Ээж болохоор хөшигний араар нуугдаад байж байсан. Хутга барьж дайраагүй. Зүгээр амаараа хутгалж ална даа гээд байсан. Миний дэргэд саяхан хутга бариад дайрч байсан. Би хугацааг нь сайн санахгүй байна...”гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ын “...Тэр өдөр орой болж байсан чинь манай хүүхэд ******* над руу утасдаад та хүрээд ирээч ******* агсам тавиад байна. Нэг найзтайгаа цуг орж ирсэн. Тэр найзтайгаа хардаад агсам тавиад байна гэсэн. Тэгээд би *******гын эгч лүү утасдсан чинь огт утсаа аваагүй. Утсаа авахгүй болохгүй болохоор нь наад айлд чинь хүн амины хэрэг гарлаа шүү гэж хүртэл мессеж бичсэн. Би өөрөө даралт өндөртэй учир явж чадаагүй. Тэгээд удаагүй хорь гучаад минутын дараа манай охин би хүнд алуулалтай биш цагдаа дуудаад өгчихлөө гэж хэлсэн. Тэр өдөр тийм л асуудал болсон. Би тэр талаар нүдээр хараагүй учир мэдэхгүй байна. Манай охин утсаар ярихдаа би хөшигний ард нуугдаад зогсож байна гэж ярьж байсан. Урд нь хэрүүл маргаан зодоон цохион хийж байсан. Сая 2020 оны 02 дугаар сард эхний хөл хорио тогтоох хугацааны урд өдөр ******* архи уугаад гэртээ агсам тавиад байна гээд намайг манай охин утсаар дуудаад би очсон. Тэгэхэд ******* ална хядна гээд зурагтаа авч шидэх гээд бас сандал авч ши******* байсан. Тэгэхээр нь би бага зэрэг загнаж байгаад та нар өөрсдөө учраа олцгоо гэж хэлчихээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ийн “...Тэр өдөр над руу *******гын хадам ээж залгаад байхаар нь би утсыг нь аваагүй. Учир нь урд нь хадам ээж нь над руу залгаад танай дүү чинь архи уугаад байна энэ хүнээ ав гээд зандраад яриад байсан учир тэр өдөр би хадам ээжийнх нь утсыг аваагүй юм. Тэгээд дараа нь 22 цагийн үед *******ын дүү над руу бас залгаад байсан. Би бас утсыг нь аваагүй. Тэгсэн чинь *******ын дүү над руу мессеж бичээд эхэлсэн. Эхлээд хадам ээжээс нь энэ хүн чинь хүн алах гээд байна шүү гэсэн утгатай мессеж ирсэн. Бас дүүгээс нь ирсэн. Тэгээд тэр орой жоохон унтаж байгаад шөнө 01 цагийн үед босоод утсаа харсан чинь цагдаад өгсөн өөрсдөө учраа олоорой гэсэн мессеж бичсэн байсан. ******* ээжийгээ залгахаас нь өмнө над руу энэ хүн чинь болохгүй байна ирээд ав гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Тэгээд тэр орой тийм л асуудал болсон. Тэр орой би тэр хүмүүсийн утсыг аваагүй шалтгаан нь *******г архи уусан үед над руу байнга утасдаж энэ хүнээ ав. Энэ архичингаа ав гэж ярьдаг юм. Урд нь 2019 оны 06 сард ийм асуудал болж байсан. Тэр үед манай аав цагдаад дуудлага өгч байсан. Би тэр өдөр яваад очиход хадам ээж нь гэрт нь ирсэн байсан. Тухайн өдөр болсон асуудлын талаар мэдүүлэг өгч байсан. Тэрнээс хойш сая цагаан сарын өмнө *******гын хүүхэд над руу залгаад байхаар нь би гэрт нь очсон. Тэгэхэд яг зодсон цохисон асуудал гаргаагүй хоорондоо хэрэлдсэн маргалдсан тийм байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гээд найзтайгаа хоёулаа хоёр Ерөөл нэртэй 500 граммын архи уусан. ...Тэгээд гэртээ ороод агсам тавьсан. Гэртээ ороод эхнэр лүү элдвээр хэлж орилж агсам тавьсан. Би яг юу юу гэж хэлсэнээ сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь цагдаа нар манайд орж ирээд намайг аваад явсан. Би эхнэрээ цуг архи уусан найзтайгаа хардаж агсам тавьсан гэж эхнэр хэлээд байгаа, би өөрөө тэрийгээ мэдэхгүй байгаа. Гэхдээ би эхнэртээ тийм л шалтгааны улмаас агсам тавьсан гэж бодож байгаа. 2019 оны 06 сард нэг зодоод шүүхээр ороод ял авсан. Тэрнээс хойш хоёр гурван удаа гэртээ хэрүүл маргаан үүсгээд эхнэр лүүгээ дайрч давшилж байсан. Эхнэртэйгээ гэр бүлийн санхүүгийн асуудлаас болоод хэрүүл маргаан үүсгэдэг. Гэхдээ би архи уусан согтуу үедээ гэр бүлийнхээ хүнтэй маргалдаж хэл амаар доромжилж, дайрч давшилж байсан нь миний буруутай үйлдэл. Өмнө үйлдлүүд дээр нэгэн дээр нь манай эгч ирж байсан. Нэгэн дээр нь хадам ээж ирж намайг тайвшруулж байсан. би хутгалж ална шүү гэж хэлж байсан болохоос хутга бариад дайрч давшилсан үйлдэл гаргаж байгаагүй. Мах татаж байхдаа эхнэртэйгээ хэрэл******* эхнэр лүүгээ хутга барьсан дөхөж очиход хүүхэд дундуур ороод аав боль гэж хэлж байсан. Тэгэхэд хүүхдийн гар зүсэгдсэн эсэхийг нь би мэдэхгүй байна. Би сүүлийн сар гарангын хугацаанд их ойрхон ойрхон давтамжтай уусан. Би хийсэн үйлдлээ ухамсарлаж буруугаа ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогджээ. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан бөгөөд хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу гэр бүлийн хамаарал бүхий хүнийг “харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” зэрэг үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилжээ. Шүүгдэгч Д.******* С.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн эхнэр С.*******ыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрүүдэд “ална хядна, чамайг алчихаад шоронд нь явна, аль эсвэл чамайг алчихаад өөрийгөө ална, орон гэрийг чинь шатаана” гэх зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Д.*******гаас хохирогч С.******* нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Прокуророос шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын сонсгосон саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,шүүгдэгчийн иргэний үнэмлэх ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.*******д хорих ял оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Д.*******г “архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Шүүгдэгч Д.*******г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болтэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-дзааснаар шүүгдэгч Д.*******г хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 10 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Шүүгдэгч Д.******* 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй,битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний ******* шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА