| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0015/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/318 |
| Огноо | 2021-11-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. даргалж,
Прокурор: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Г.Чингүн,
Хохирогч:*******, түүний өмгөөлөгч Л.Бор,
Шүүгдэгч: *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004510441 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаартай ******* /-тай.
2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* , / Регистрийн дугаартай /-тай.
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 15- ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвд иргэн*******ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл”-ийн төлбөр 1.548.000 төгрөгийг “Төрийн банк”-нд тушаалгүй хувьдаа завшиж бусдад бага 2 хэмжээнээс дээш хохирол учруулсан, Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвд иргэн*******ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл”-ийн төлбөр 1.548.000 төгрөгийг “Төрийн банк”-нд тушаалгүй хувьдаа завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтад шатанд өгсөн: ... Н. миний эхнэр д мөнгө өгөх үед би байхгүй байсан. намайг байсан гэж хэлж ярьсан. Учрыг бол сайн мэдэхгүй байна. Урьд өмнө ноолуур өгч байхад би байсан тэрийг андуурч ярьсан байх гэж бодож байна. Орой нь гол дээр очиход надад мөнгө төгрөгийн талаар бол яриагүй хүмүүстэй архи ууж байсан. Морь, өөрийн зүйлийн талаар ярьж байгаад хэдэн тийш салж явцгаасан. Би хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь би мөнгө хүлээж аваагүй. Тухайн үед******* гэх хүн надаас машин авч мөнгө өгөөгүй үлдэгдэл 1 500 000 төгрөг авах гэж мөнгө нэхэж байсан удаатай тэрнээс хойш мөнгө нэхэж миний мөнгийг өгөлгүй хэдэн хурга, арьс хүртэл өгч байсан. Машины эд анги муу байсан гэж хэлээд үлдэгдэл мөнгийг өгөхгүй байхаар нь манайх хүртэл машины мөнгө шилжүүлэхгүй өдий хүрсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 158-159, 33-35 /,
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хурал дээр болсон бүх зүйлийг ярьсан. Намайг хөдөө Өлзийт сумаас урагш байсан алтны газрыг хамгаалалт гарсан байсан. Орой нь гол дээр байна гээд эхнэр ярихаар нь гол дээр би мотоцикльтой очиход найзуудтай архи уугаад сууж байсан. Би 1,500,000 төгрөг авсан хэдий хэмжээний ноолуур өгснийг нь тухайн үед мэдээгүй байсан. 2, 3 хоногийн өмнө өгсөн ноолууртайгаа андуураад байх шиг байна. Өмнө нь ноолуур өгөхөд нь нэг ч төгрөг дутуу өгөөгүй бүрэн өгсөн, Цагдаа дээр эвлэрлийн гэрээ байгуулвал хэргийг хаана гэж хэлсэн. Тэгэхээр нь эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
3.Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр *******тай хамт байхад Өлзийт сумд байх манай гэрт ноолуур авчирч өгсөн. Тэгээд мөнгө төгрөг авч явсны дараа буюу 3 хоногийн дараа ахин ноолуур авчирч өгсөн. Энэ үед би ганцаараа байсан ба надад 1.500.000 төгрөг үлдээж явсан тэр өдөр нь бүтэн сайн өдөр байсан юм. Ажлын өдөр болох нэг дэх өдөр хүүхдийн хадгаламж 3 хийчих гэж хэлсэн. Маргааш өглөө нь төрийн банкинд очоод 1.500.000 төгрөг хийх гэхэд теллер нь аль дансанд хийх юм бол 2-3 хүүхдийн хадгаламжийн данс байна гэж хэлэхээр нь би ийн утас руу залгахад утас нь холбогдоогүй болохоор мөнгө хийлгүй гарч ирсэн юм. Хэд хоног өнгөрсний дараа миний утас руу залгах үед учир байдлаа хэлж “хэд хоногийн дараа хийе” гэж хэлсэн. Ахин залгахад нь “би хэд хоногийн дараа хийе” гэхэд нь хэл амаар доромжилж өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь би машины үлдэгдэл мөнгөндөө авлаа гэж хэлээд өгөөгүй ийм зүйл болсон. Яг мөнгө авах үед нь ******* байгаагүй юм ... “ гэх мэдүүлэг / хх-ийн 165-166 /,
4.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: надад 2 удаа ноолуур авчирч өгсөн. Сүүлийнх дээр 5 шуудай ноолууртай ирсэн. Мөнгийг нь тоолж өгсөн чинь хүүхдийн хадгаламжинд 1,500,000 төгрөг хийчих гээд өгсөн. Би тэгээд хийх гэсэн бүх хүүхдийнх нь хадгаламж дээр зээл байна. Тэгээд рүү залгасан чинь утсаа авахгүй байсан. Би удаа дараа хийе гэсэн чинь эхнэр нь загнаад байсан. Би тэгвэл машиныхаа өрөнд авлаа шүү гэсэн. Би бол хийсэн хэргийнхээ бурууг хүлээж байгаа. 50 хурганы арьс өгөөгүй 20 хурганы арьс өгсөн гэв. 5.Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны үед ямаагаа самнаж ноолуураа *******д өгсөн. Тэгээд ноолуурынхаа мөнгийг авч хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн төлөлтөө хийх гэхэд “Төрийн банк" хаасан байсан. Тухайн үөд *******гаас мөнгө авчихсан байсан. Тэгээд цаг орой болж “Чи маргааш миний зээлийн мөнгө хийчих үү” гэхэд “Тэгье” гэж хэлээд надаас 1.548.000 төгрөг өгсөн юм. Тэрний дараа *******гаас утас руу залгаж миний мөнгө хийсэн талаар асуухад надад “Мөнгө хийсэн” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа буюу ойролцоогоор 10 хоногийн дараа аймаг орж банкинд очиж дансаа шалгахад зээлийн мөнгө төлөгдөөгүй байсан. Би *******тай Өлзийт суманд байх гэрт очиж асуухад миний "Мөнгө хийгээгүй хүү болох 100.000 төгрөгтэй хамт миний мөнгө өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш миний мөнгө өгөөгүй. Утсаар залгах үед өдөр товлож хэлдэг боловч мөнгө өгдөггүй очиж уулзахад “Өгнө” гэж хэлдэг тэгээд өгдөггүй. Энэ зун буюу 2020 оны 07 дугаар сард "Ноосоо өгвөл мөнгө өгнө” гэж хэлсэн. Би ноосоо хадгалаад байсан. Тэгтэл ирээгүй. Миний мөнгө өгөөгүй ийм шалтгааны улмаас цагдаад хандаж байна. Одоо жил гаран хугацаа өнгөрч байна. Надад *******д мөнгө өгсөн баримт байхгүй. ******* өөрөө сайн мэдэж байгаа. Эхнэр нь тухайн үед хамт байсан. Н.Дапайг би 2016 оноос хойш мэдэх болсон. Эмээлт зах дээр ченж хийдэг малын наймаа хийдэг гэж байсан. Өлзийт суманд мал авч би мал өгч танилцаж байсан. *******гийн машиныг худалдаж авч байсан. Төлбөр мөнгөнд мал өгсөн. Төлбөр тооцоогүй. ******* зарсан машиныхаа гэрчилгээг одоо болтол шилжүүлээгүй надад "Дараа больё" гэж хэлээд хойшлуулаад байдаг. Ямар шалтгаантайг мэдэхгүй. Надад *******тай холбоотой төлбөр тооцоо бол байхгүй. Би эхнэр Ганцэцэгийн хамт нэг удаа гэрт орж уулзсан. Мөн нэлээд хэдэн удаа очсон. Яг хэдэн удаа очсон талаар санахгүй байна. Олон удаа очсон тэр болгонд гэр нь түгжээтэй эзгүй байдаг байсан. Надад хохирлын мөнгө болох 4 1.000.000 төгрөг өгсөн. Одоо 548.000 төгрөг дутуу байгаа тэр мөнгийг "2021 оны 05 дугаар сард багтааж өгнө" гэж хэлсэн. Би *******д өгсөн. Би үлдэгдэл мөнгөө авмаар байна. Миний мөнгө өгөлгүй жил гаран хугацаа өнгөрсөн. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр надад 1.000.000 төгрөгийг би өөрөө цагдаад өргөдөл гарган байж авлаа. Миний хохирлыг барагдуулбал өөр ямар нэгэн гомдол санал алга байна. Мөн миний охин Б.Лхагвасүрэнгийн нэртэй зээлийн дэвтэр байгаа юм. Надад банкны ажилтан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1.002.500 төгрөг, хадгаламж барьцаалсан зээл гаргаж өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг авсан. Тэгээд тэр зээл авсан мөнгө эргэн төлөх гэж 2019 оны 05 дугаар сарын 15-ны үед мөнгө өгөх гэж явж байгаад *******д 1.548.000 төгрөг өгсөн юм. “...Миний 20-21 УБП улсын дугаартай Истима маркийн тээврийн хэрэгсэл Б.Бапжмаагийн нэр дээр байдаг. 2017 оны 08 дугаар сард 15.000.000 төгрөгөөр тохирч манайх 9.500.000 төгрөг, мал өгч 1 сая төгрөг үлдсэн. 2018 оны өвөл манайх 50 ширхэг хурганы арьс өгч тэгж төлбөр тооцооны асуудал тооцооны асуудлыг дуусгасан. Бичиг баримтаа шилжүүлэх талаар удаа дараа хэлэхэд “завгүй байна гэж хэлээд хойш тавиад байдаг. Би Өлзийт сумд байх *******гийн гэрт нь ноолуур оруулж өгч байхад миний хажууд ******* өөрөө хиллэж эхнэр нь дэвтэр дээр бичиж одоо бэлэн мөнгө алга мөнгө авахаараа өгөх талаар хэлсэн. Тэр өдөр би *******гийн утас руу ахин дахин залгаж мөнгө авмаар байгаа талаар ярихад орой нь мөнгө өгөхөөр болж би Өлзийт сумын гол дээр байгаа талаар хэлсэн. Тэгтэл ******* эхнэр *******гийн хамт гол дээр ирж надад ноолуурын мөнгө өгсөн тэгэхдээ 1548000 төгрөг үлдээсэн би тэр мөнгийг орой болж банк хаасан байна та хоёр хүүхдийн хадгаламжийн мөнгө зээлж авсан тэрний төлөлтийг хийгээдэх гэж хэлсэн. ******* тэгье гэж хэлсэн юм. Миний ноолуурын мөнгийг ******* нь тоолж өгсөн. Зөрүү үлдсэн мөнгийг хийчих гэж хэлчхээд явсны дараа ******* хүүхдийн хадгаламж мөнгийг хийчихлээ гэж *элж байсан юм. Гол дээр *******, ******* нар хоёулаа байсан. Би тэрний дараа арав гаран хоноод банк дээр очиж шалгахад мөнгө хийгээгүй байхаар нь Хаан банкнаас мөнгө авч зээл мөнгө хийсэн тэгээд *******гийн гэрт очиход *******тай хамт байсан би мөнгө хийгээгүй талаар хэлэхэд би та хоёрын мөнгө хэрэглэсэн үдээс хойш данс руу чинь хийнэ үдээс хойш ярина гэж хэлсэн. Тэндээсээ би Баянхонгор аймаг явж үдээс хойш залгахад утсаа аваагүй олон удаа залгасан тэгээд цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 9-10, 12, 14, 136 /,
6. Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 15 өдөр ноолуураа *******д өгсөн. Хүүхдийн хадгаламжны мөнгө 1,500,000 төгрөг төлөөрэй гээд өгсөн. 10 хоногийн дараа банкнаас асуухад хийгээгүй байсан, Голын эрэгт машинд байсан. д мөнгө өгөхөд ******* байсан. тай 3,4 хоногийн дараа ярьсан мөнгө хийсэн гэж байсан. Банкинд хийх мөнгө байгаа юм аа хийчихээрэй гээд хоёуланд хэлж өгсөн. 10 хоногийн дараа гэрт очсон хоёулаа байж байсан. тэрнээс хойш үргэлжлээд өгнө гээд яриад байдаг байсан, 1,500,000 төгрөгийг төлсөн, Эвлэрлийн гэрээг ******* санаачлаад тэгээд байгуулж байсан гэв.
7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 05 дугаар сарын 15-ны үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвд *******тай таарч ноолуурын мөнгө авсан гэсэн. Тэр үед цаг орой болсон байсан. Банканд “Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл”-ийн мөнгө төлөх зорилготой байсан. Гэтэл банк хаасан учир зээлийн мөнгө төлж чадалгүй *******д төлөх мөнгө болох 1.548.000 төгрөг үлдээсэн. Тухайн үед манай нөхөр надтай энэ талаар утсаар ярьж зөвлөж би ч мөн “Үлдээчих” гэж хэлсэн юм. Тэгээд хоёр гурав хоногийн дараа *******гаас асуухад “Танай мөнгө хийсэн” гэж хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өлзийт сумын “Төрийн банк” орж асуухад манай зээлийн мөнгө төлөгдөөгүй гэсэн. Тэр үед өөрийн данснаас мөнгө авч зээлээ төлж *******гийн гэрт очиход “Би мөнгө төлөөгүй хэрэглэсэн юм. Үдээс хойш данс руу чинь хийе” гэж хэлсэн. Тэгээд би нөхрийн хамт аймаг явсан. Тэгтэл мөнгө хийгээгүй байсан. *******гийн утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэрнээс хойш мөнгө төгрөг нэхсэн үед худлаа ярьж хугацаа зааж хэлдэг. Гэрт нь очиход эзэнгүй байдаг. Зун “Ноосоо өгвөл мөнгө өгнө” гэж хэлсэн. Тэгтэл мөнгөө өгөөгүй арай гэж хонины ноосоо өгсөн. Сүүлдээ утсаа авахаа байсан. Худлаа яриад мөнгө өгөхгүй байхаар нь цагдаад хандсан юм. Утсаар бол өдөр бүр залгасан. Өлзийтөд байх гэрт нь их олон удаа очсон. Гэртээ байдаггүй эзэнгүй байдаг. Зун таарсан боловч “Мөнгө өгнө” гэж хэлээд өгөөгүй тэрнээс хойш тааралдаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 16 /,
8. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...төлбөр тооцооны асуудал гэвэл 548000 төгрөг үлдсэн. Тэр мөнгийг нь төлж барагдуулна. Өөр маргаантай зүйл байхгүй. Тухайн үед******* ноолуур тушааж 7 сая төгрөг авч надад 1.500.000 төгрөг үлдээж банкинд тушаачих гэж хэлсэн. Тэгээд би мөнгө тушаах гэсэн боловч банкинд******* өөрөө хэд хэдэн зээлийн төлөлттэй байсан. Би ийн утас руу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан тэгээд нөхөр *******д хэлж манайд машины тооцоо болох 150000 төгрөг үлдэгдэлтэй учир энэ мөнгө өөрсдөө зарцуулъя гэж хэлсэн. Манай нөхөр ******* өөрөө мэд гэж хэлсэн тэгэхээр нь би машины тооцоо мөнгө бодоод авчихсан юм... ” гэх мэдүүлэг / хх-ийн 141, 20 /, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт / хх-ийн 186, 37-38, 167 /, зээлийн эргэн төлөлтийн хуваарь / хх-ийн 54 /, төрийн банкны лавлагаа / хх-ийн 52 /, улсын бүртгэлийн хэлтсийн хариу мэдэгдэх хуудас / хх-ийн 36 /, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол / хх-ийн 160 /, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна.
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 15- ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвд иргэн*******ийн итгэмжлэн 6 хариуцуулсан эд хөрөнгө болох “Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл”-ийн төлбөр 1.548.000 төгрөгийг “Төрийн банк”-нд тушаалгахаар өгсөн мөнгийг тушаалгүй хувьдаа завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны үед ямаагаа самнаж ноолуураа *******д өгсөн. Тэгээд ноолуурынхаа мөнгийг авч хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн төлөлтөө хийх гэхэд “Төрийн банк" хаасан байсан. Тухайн үөд *******гаас мөнгө авчихсан байсан. Тэгээд цаг орой болж “Чи маргааш миний зээлийн мөнгө хийчих үү” гэхэд “Тэгье” гэж хэлээд надаас 1.548.000 төгрөг өгсөн юм. Тэрний дараа Н Дапайгаас утас руу залгаж миний мөнгө хийсэн талаар асуухад надад “Мөнгө хийсэн” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа буюу ойролцоогоор 10 хоногийн дараа аймаг орж банкинд очиж дансаа шалгахад зээлийн мөнгө төлөгдөөгүй байсан. Би *******тай Өлзийт суманд байх гэрт очиж асуухад миний "Мөнгө хийгээгүй хүү болох 100.000 төгрөгтэй хамт миний мөнгө өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш миний мөнгө өгөөгүй. Утсаар залгах үед өдөр товлож хэлдэг боловч мөнгө өгдөггүй очиж уулзахад “Өгнө” гэж хэлдэг тэгээд өгдөггүй. Энэ зун буюу 2020 оны 07 дугаар сард "Ноосоо өгвөл мөнгө өгнө” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, хохирогч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 15 өдөр ноолуураа *******д өгсөн. Хүүхдийн хадгаламжны мөнгө 1,500,000 төгрөг төлөөрэй гээд өгсөн. 10 хоногийн дараа банкнаас асуухад хийгээгүй байсан, Голын эрэгт машинд байсан. д мөнгө өгөхөд ******* байсан. тай 3,4 хоногийн дараа ярьсан мөнгө хийсэн гэж байсан. Банкинд хийх мөнгө байгаа юм аа хийчихээрэй гээд хоёуланд хэлж өгсөн. 10 хоногийн дараа гэрт очсон хоёулаа байж байсан. тэрнээс хойш үргэлжлээд өгнө гээд яриад байдаг байсан, 1,500,000 төгрөгийг төлсөн, Эвлэрлийн гэрээг ******* санаачлаад тэгээд байгуулж байсан....” гэх мэдүүлэг, гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....... 2020 оны 05 дугаар сарын 15-ны үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвд *******тай таарч ноолуурын мөнгө авсан гэсэн. Тэр үед цаг орой болсон байсан. Банканд “Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл”-ийн мөнгө төлөх зорилготой байсан. Гэтэл банк хаасан учир зээлийн мөнгө төлж чадалгүй *******д төлөх мөнгө болох 1.548.000 төгрөг үлдээсэн. Тухайн үед манай нөхөр надтай энэ талаар утсаар ярьж зөвлөж би ч мөн “Үлдээчих” гэж хэлсэн юм. Тэгээд хоёр гурав хоногийн дараа *******гаас асуухад “Танай мөнгө хийсэн” гэж хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өлзийт сумын “Төрийн банк” орж асуухад манай зээлийн мөнгө төлөгдөөгүй гэсэн. Тэр үед өөрийн данснаас мөнгө авч зээлээ төлж *******гийн гэрт очиход “Би мөнгө төлөөгүй хэрэглэсэн юм. Үдээс хойш данс руу чинь хийе” гэж хэлсэн.....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч ******* нь хохирогч*******, нараас дээрх мөнгийг аваагүй үйл баримт болох үед өөр газар байсан талаар мэдүүлж байгаа боловч түүнийг эхнэр *******гийн хамт хохирогчоос мөнгийг аваагүй гэх нотлох баримт, болон шүүгдэгч өөрийгөө гэм буруугүй гэж нотолж чадаагүй, шүүгдэгч ******* нь энэ гэмт хэрэгт оролцоогүй гэх нотлох баримт авагдаагүй байна. 7 Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээх үүрэггүй болохыг дурдаж шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 15 өдөр ноолуураа *******д өгсөн. Хүүхдийн хадгаламжны мөнгө 1,500,000 төгрөг төлөөрэй гээд өгсөн. 10 хоногийн дараа банкнаас асуухад хийгээгүй байсан, Голын эрэгт машинд байсан. д мөнгө өгөхөд ******* байсан...” мэдүүлэг зэргийг үнэлж шүүгдэгч *******г энэ гэмт хэрэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж дүгнэлээ. Иймд шүүдэгч *******, ******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл боллоо. Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл уг хуулийн үйлчлэлд багтаж байгаа боловч Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул шүүх шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, харин түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуулийн ....7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Энэ хуулийн.....7.3...дугаар зүйлд заасан ...албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэв. Шүүгдэгч *******д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж шүүх дүгнэсэн учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Н.далай, ******* анарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Хэрэгт шүүгдэгч *******н эзэмшлийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6.7.701 тоотод байх газрыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг газрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссэн хугацаа, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт найман цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
8. Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******н эзэмшлийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 багийн 7-701 тоотод байх газрыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгон газрыг хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ