Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 348/ШЦТ/2018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

Улсын яллагчаар Д.Нэргүй,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбаатарын Бд холбогдох эрүүгийн 1834000000400 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 01 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн, 3 дугаар байранд өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.Бт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг: 1. Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас 1. Хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Батболд ахын гэрт очиход Б архи ууж байхаар нь гэрээс нь аваад бид хоёр гэртээ иртэл Б дахин архи ууна гээд байхаар нь би хэлэхдээ чи дахиж архи ууж яахын гээд хэрүүл эхэлсэн. Ингээд Э.Б чи такси бариад явдаг биз дээ одоо гараад яв тэр таксигаа дууд гэх мэтээр надтай хэрүүл маргаан хийж гэрийнхээ эд зүйлийг хана, газар руу шидэж байсан. Удалгүй Б намайг үсдээд баруун гараараа миний зүүн хацар хэсгийг нэг удаа цохиход Э.Бат-Эрдэний гарт байсан бөгж миний хацарын арьсыг урсан. Мөн махны мод аваад хөргөгч рүү шидэхэд махны мод хөргөгч дээр ойгоод миний толгойн баруун дух хэсэгт цохигдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, 2. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...Манай эхнэр Н.Б нь Лхагвацэрэн ахын найран дээр очиж архи ууж чадахгүй байж согтоод хүмүүс рүү эвгүй зан ааш гаргаж байсныг нь хараад би гэртээ очиж бухимдаж байгаад махны мод аваад хөргөгч рүү шидэхэд махны мод хөргөгч дээр ойгоод эхнэр Н.Бийн толгойн баруун дух хэсэгт цохигдсон...” гэх мэдүүлэг /ххийн 15-16 тал/, 3. Иргэний согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/, 4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Н.Бийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн “Н.Бийн биед духанд шарх, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18 тал/ 5. Шүүгдэгч Э.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...махны мод аваад хөргөгч рүү шидэхэд хөргөгч дээр ойгоод эхнэр Н.Бийн толгойн баруун дух хэсэгт цохигдсон...би хохирлыг бүрэн барагдуулж, эмчилгээний зардал гээд 1 сая төгрөг гаргасан. Би дахин ийм ямар нэгэн асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/ 6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/ 7. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 04-07 тал/ 8. Хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 38 тал/ 9. Шүүгдэгч Э.Б, Н.Б нарын мөрдөн байцаалтын шатанд гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай хүсэлт /хх-ийн 36-37 тал/ зэрэг болно. Шүүгдэгч Э.Бат-Эрдэний ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхилавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсаннотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан, шүүхэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон. Гурав: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдршөнийн 01 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн, 3 дугаар байранд өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.Бт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч Э.Бат-Эрдэний мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, иргэний согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13317 тоот дүгнэлт зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эмэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал, оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохучруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Шүүгдэгч Э.Б нь хохирогч Н.Бийг зодож хөнгөн гэучруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх-ийн 18 тал/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Санаатай гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар ойлгоно. Шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эхнэр Н.Бийг цохисон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Хохирогч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан “...миний бие нь хамтран амьдрагч Э.Бэс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 38 тал/, шүүхээс хохирогч Н.Бт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна. Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: -Улсын яллагчаас Э.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх шүүгдэгч Э.Бат-Эрдэний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас гаргасан 600.000 төгрөгөөр торгох ялыг үнлдэслэлтэй байна гэж дүгнэлээ. Тав: Бусад асуудлаар: Эрүүгийн 1834000000400 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирзүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаатарын Бат-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Боржигон овогт Эрдэнэбаатарын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр то торгох ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Э.БатЭрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА