Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгч Р.******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.*******д холбогдох 2023000770083 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь 3 удаа ял шийтгүүлсэн, овогтой *******ийн *******, /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас шүүгдэгч Р.*******ийг “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-д нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Р.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг Жавхлантын хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 1 литрийн хэмжээтэй Чингис нэртэй архи 1 ширхэг, Золотое нэртэй том савтай пиво 2 ширхэг, коровка нэртэй гялгар ууттай печень 2 ширхэг, хиам 1 ширхэг, кастер нэртэй тамхи 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 54.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Р.*******ийн өгсөн: “...Би хамт явж байсан найз нартаахулгай хийж байгаа талаараа хэлээгүй. Тэд нар намайг уг эд зүйлүүдийг хулгайлсан гэдгийг мэдээгүй. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Цаашид ийм болчимгүй алдаа гаргахгүй байх болно. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж хамгийн бага ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч М.ын өгсөн: “...2020 оны 04 дугаар сарын 11-ний өглөөний 09 цагийн үед миний ажиллуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрт хулгай орсныг мэдсэн. Дэлгүүрээ онгойлгох гээд иртэл хашааны хаалганы дааман хаалга онгорхой, хашаан дотроо дэлгүүрийн арын хаалгаар ордог хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Дэлгүүртээ ороод байр байдлыг нь харахад лангуун дээр өрөөтэй байсан архинаас дутсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Дэлгүүрт хулгай орж 1 литрийн хэмжээтэй Чингис нэртэй архи-1 ширхэг, Золотое нэртэй том савтай пиво-2 ширхэг, коровка нэртэй гялгар ууттай печень-2 ширхэг, хиам 1 ширхэг, кастер нэртэй тамхи-1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Өөр ямар нэгэн эд зүйлс алдагдаагүй байсан. Чингис нэртэй 1 литрийн хэмжээтэй архийг 26,000 төгрөгөөр, золотое нэртэй 2 ширхэг пивийг тус бүрд нь 6000 төгрөгөөр, коровка нэртэй печенийг тус бүрд нь 2000 төгрөгөөр, 1 ширхэг хиамыг 7000 төгрөгөөр, кастер нэртэй тамхи 5800 төгрөгөөр тус тусд нь үнэлж байна. Надад 54,800 төгрөгийн хохирол учирсан байна. Хохиролоо барагдуулаад авчихвал нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-25 дугаар хуудас/, - Гэрч Б.ын өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны орой шөнийн 00 цагийн үед Улиастай сумын төвд ЗАН улсын дугаартай машинтайгаа таксинд явж байсан чинь ******* залгаад хамт манай ахынд очоод ирье гэхээр нь би яваад баазын мал эмнэлэгийн хажууд гэрийн гадаа нь очиж авсан. Тэгээд бид хоёр *******ийн гэрийн гаднаас манай хоёр найз , нарыг очиж авсан. Тэгсэн ******* “” дэлгүүрийн тэнд манай ахынд хамт очоод ирье гэхээр нь яваад Баазын дэлгүүрийн үүдэнд байдаг банкны АТМ-ийн хажууд очоод зогссон. Ахындаа ороод ирье гэж бууж яваад гарч ирэхдээ том савтай пиво 1 ширхэг, 2 ширхэг печень аваад гарч ирсэн. Тухайн үед цаг шөнийн 02 цаг болж байсан. Тэгээд тэндээс яваад мал эмнэлэгээс дээшээ өгсөөд завсарын хорооны тэнд байдаг худаг дээр очиж пивоо , , ******* гурав хувааж уусан. Буцаад өглөөний 05 цагийн үед уруудаж яваад хулгай хийсэн дэлгүүрийн гадаа ирээд ******* ахиж ороод том пиво 1 ширхэг, 0,75 литрийн Шар чингис гэдэг архи 1 ширхэг, 1 ширхэг том хиам аваад гараад ирсэн. Тэндээс буцаж эргээд өмнөх байсан газраа очсон. Тэр архи, пивноос тэр гурав жоохон жоохон уугаад тэндээ унтаад өгсөн. Өглөө 09 цагийн үед хамт явсан хүнтэй уулзах гээд дэлгүүрийн хажуу талд айлын гадаа ирээд зогсож байсан. Тэгсэн улаан өнгийн машинтай *******ийн ах нь гэж хүн ирээд *******ийг машинаас буугаад ир гээд хоёр удаа цохиж авсан. Тэгсэн ******* цаашаа зугтаад явсан. Ахындаа ороод ахаасаа юм аваад байна гэж тухайн үед бодоод байсан чинь хулгай хийгээд байсан юм байна лээ. Тэрийг нь би цагдаа дээр ирсэн үедээ мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, - Гэрч Э.ын өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны орой манай хүргэн ах, эгч хоёр муудалцаад байхаар нь би найз охиныд очиж хонох гээд ыг дуудсан юм. Тэгсэн чинь , , мөн нэрийг нь мэдэхгүй залуугийн хамт 3-лаа ирсэн. Шөнийн 02 цагийн үед би руу залгасан юм. Намайг Богдын гол багаас ирж авсан. Тэгээд бааз руу өгсөх замдаа “” дэлгүүрийн урд байх ногоон алаг дэлгүүрийн үүдэнд нь машин гэрлээ тусгаад зогссон. Тэр залуу бууж яваад дааман хаалгыг нь түлхэж онгойлгоод орсон. Орчихоод гарж ирээд ээжтэйгээ яриад ах байхгүй байна гэж яриад байсан. Тэгсэнээ эгч байгаа юм байна гээд буцаад орсон.Тэгээд гарч ирэхдээ эгчийг гадна талаас нь ах түгжээд явсан байна гэж бид нарт хандаж ярьсан. Машинд орж ирэхдээ том савтай ногоон өнгөтэй пиво 1 ширхэг, коровка нэртэй вафли печень аваад ирсэн байсан. Тэрийг мал эмнэлгээс дээшээ яваад худгийн хажууд очиж уусан. Тэрийгээ дуусаад буцаж тэр дэлгүүр дээрээ очоод тэр залуу дэлгүүрийн хажуугийн дааман хаалгаар ороод удалгүй гарч ирээд том пиво 1 ширхэг, 0,75 литрийн Шар чингис 1 ширхэг, хиам 1 ширхэгийг аваад гараад ирсэн. Тэр үед машин дэлгүүрийн өмнө байдаг банкны АТМ-ийн өмнө зогсож байсан. Мөн буцаж дээшээ худгийн тийшээ өгсөөд тэндээ очиж уусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/, - Насанд хүрээгүй гэрч Д.ын өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны 21 цаг өнгөрч байхад хүргэн ах Сүхбаатарын гэрээс гараад найз охин тай 40 орчим минут уулзсан. Тэгээд найз охинтойгоо уулзаад байж байхад над руу залгаад “Хаана байгаа юм бэ, би яваад очихуу би машиндаа хонох гэж байна” гэж ярихаар нь би хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би баазын нефтийн колонк дээр байж байхад ирсэн. *******, хоёр хамт ирсэн. Уулзаад байж байхад ын эгч нь гээд нэг эмэгтэй хүн залгаад хүрээд ир гээд байсан. Тэр хүнийг баазаас уруудаж Цагдаагийн урд талын гудамнаас аваад буцаад бааз руу бид 4 өгсөөд явсан. Тэгтэл ******* өлсөөд байна ахын дэлгүүр ороод юм аваад гараад ирье гэж хэлэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь зүгээрээ би мөнгийг нь маргааш өгье гээд машинаас буусан. Дэлгүүрийн хажууд байх цагаан өнгийн төмөр гүйдэг хаалгаар ороод буцаж гарч ирэхдээ том пиво 1 ширхэг, fanta нэртэй том ундаа 1 ширхэг, коровка нэртэй гялгар ууттай печень 2 ширхэг, парламент нэртэй 1 хайрцаг тамхи 1 ширхэг эд зүйлс аваад гараад ирсэн. Тэндээс мал эмнэлгийн хажуугаар өгсөөд хар зам дуусаад шороон замаар явсаар байгаад худгийн ойролцоо очиж зогссон. Тэнд очоод машин дотроо гялгар ууттай нэг печень задалж идсэн. Ундаа уусан, парламент тамхи задалж татсан. Мөн пиво уусан. Тэгээд машин дотроо Улаанбаатар хотруу явах талаар бид хоёр ярихад ******* би хамт явъя бензиний мөнгө 150.000 төгрөгийг би олно гэж яриад байсан. Тэгээд удаагүй 1 цаг орчим өнгөрсөний дараа манай ахын дэлгүүр лүү ахиад яваад ирье гэж ******* хэлсэн. Тэгээд буцаад доошоо уруудаад явсан. Сүүлд дэлгүүрийн гадаа ирэхдээ банкны АТМ-ийн харалдаа урд ирээд зогссон. Тэгээд ******* буугаад явсан. Удалгүй машинаа ухраагаад *******ийн орсон хаалганы үүдэнд очиход архиа сугандаа хийчихсэн пиво, хиамаа гартаа барьсан гараад ирсэн. Дэлгүүрийн үүднээс дээшээ Ууяагийн дэлгүүрийн хажуугаар өгсөж яваад худгийнхаа тэнд очсон. Хиамнаас нь идээд тамхи татчихаад бид хоёр унтсан. Өглөө 10 цаг өнгөрч байхад худгийн тэндээс уруудаад ын найзын гэрийн гадаа ирсэн. Тэр үед ******* машин дотор саарал өнгийн ханцуйгүй куртикээрээ нүүрээ хаагаад “Хурдан яваач ээ, хурдан яваач ээ” гээд байсан. Энэ үед ын найз нь гарч ирээд машинд суух үед улаан өнгийн машинтай хүн ирээд буруу талын урд суучихсан байсан *******ийг “Чи яасан хулгайч вэ” гээд хоёр удаа цохиж авсан. Тэгээд машинаас буулгах гэсэн чинь цамцаа тайлж орхиод зугтаад явсан. Энэ үед ******* хулгай хийгээд байсан юм байна гэж мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, - Шүүгдэгч Р.*******ийн өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны орой би найз той тааралдсан. Тэгээд ын найз гээд бас нэг банди байсан. Тэгээд бид гурав хамт явж байсан бас нэг найзыгаа “Арал”-аас авахаар болсон. Тэгээд нэг айлын гадаа зогсож нэг эмэгтэй гарч ирсэн. Тэгээд бид нар “Арал”-аас баазад ирээд би авга ах болох Ренчинванжил ахын “” дэлгүүрээс гар утсаа барьцаанд тавьж архи, пиво авах гэсэн тэдний гэр, дэлгүүр хоёр цоожтой, гар утас руу нь залгасан холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би тэдний дэлгүүрийн цоожийг эвдэж ороод, тэгээд би том пиво, 0.75 литрийн “Чингис” нэртэй архи авсан. Тэгээд дэлгүүрээс гарч ирж ын машинд суугаад мал эмнэлгээс дээш өгсөж нэг худгийн хажууд нөгөө авсан пивоо уучихаад буцаад уруудаж ирж ахиж Ренчинванжил ахын дэлгүүр орж нэг печень, кастер тамхи, хиам авч ахиж нөгөө худгийн хажууд очиж ын машинтай зогсож нөгөө архи, пивоноос ууж байгаад машин дотор бүгд унтаад өгсөн. Тэгээд өглөө болж нөгөө зогсож байсан газраасаа уруудаж дэлгүүрийн хажууд зогсож байсан Ренчинванжил ах над дээр ирээд “намайг хулгай хийсэн байна” гэж хоёр цохиод авахаар нь би зугтаагаад явчихсан. Ренчинванжил ахын дэлгүүрээс юм зээлэх гэж ирсэн байхгүй болохоор нь хаалганы цоожийг нь онгойлгоод орчихсон. Би тэд нарт хулгай хийж байгаа талаараа хэлээгүй. Ахынхаа гэрт орчоод ирлээ л гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/, - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13, 15-17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боложтой гэж үзсэн. Иймд шүүгдэгч Р.*******ийг 2020 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг Жавхлантын хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 1 литрийн хэмжээтэй Чингис нэртэй архи 1 ширхэг, Золотое нэртэй том савтай пиво 2 ширхэг, коровка нэртэй гялгар ууттай печень 2 ширхэг, хиам 1 ширхэг, кастер нэртэй тамхи 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 54.800 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-д нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.д учирсан хохирол 54,800 /тавин дөрвөн мянга найман зуу/ төгрөг болох нь Завхан аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин Г.Заяагын гаргасан 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 43 дугаар хуудас/ Шүүгдэгч Р.******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч М.ын мөрдөн байцаалтын шатанд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Р.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. ХоёрШүүгдэгч . Р.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Р.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Р.******* урьд нь - Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, - Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019/хмшз/75 дугаартай захирамжаар хорих ялаас 5 сар 9 хоногийн хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэж байсан, - Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 39 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан байна. Шүүгдэгч Р.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэдий ч түүнийг хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол бага зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Р.******* нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 39 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 24 хоногийн хугацаагаар тогтоож байна. Шүүгдэгч Р.*******д урьд авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Р.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Золотое” нэртэй 2,5 литрийн задалж хэрэглэсэн тал пиво 1 ширхэг, “Чингис голд” нэртэй 1 литрийн задалж хэрэглэсэн тал шил архи 1 ширхэг, гялгар ууттай “Коровка” нэртэй задалж хэрэглэсэн печень 1 ширхэг зэргийг устгахыг, саарал өнгийн ханцуйгүй куртик 1 ширхэгийг шүүгдэгч Р.*******д буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овгийн *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-д нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан шүүгдэгч Р.*******ийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Р.*******д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 24 хоногийн хугацаагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан 2 жил 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоосугай. 5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Р.*******д өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 6. Шүүгдэгч Р.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Золотое” нэртэй 2,5 литрийн задалж хэрэглэсэн тал пиво 1 ширхэг, “Чингис голд” нэртэй 1 литрийн задалж хэрэглэсэн тал шил архи 1 ширхэг, гялгар ууттай “Коровка” нэртэй задалж хэрэглэсэн печень 1 ширхэг зэргийг устгахыг, саарал өнгийн ханцуйгүй куртик 1 ширхэгийг шүүгдэгч Р.*******д буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ