Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 00083

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж, шүүгч С.Цэрэнханд, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

Улсын яллагч Ж.Болорпүрэв,

Насанд хүрээгүй хохирогч Т.Лхагважаргал,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уртнасан,

Иргэдийн төлөөлөгч Д.Гантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүгдэгч П.Түвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Түвшинд холбогдох 132/2016/0070/Э индекстэй, эрүүгийн 201606000029 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 27 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Нармаан овогтой Пүрэвийн Түвшин /РД:ГН89021710/.

      Холбогдсон хэргийн талаар

      Шүүгдэгч П.Түвшин нь 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр болон 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Шандын гол гэх газарт 13 настай буюу бага насны хүүхэд Т.Лхагважаргалыг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч П.Түвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ хэргийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны үед үйлдсэн. Хэргийг үйлдэхдээ ямар нэгэн хүч хэрэглэж үйлдээгүй. Шөнө газар унтаж байхад нь хөнжил рүү нь орж Лхагважаргалтай бэлгийн харьцаанд орсон. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дүү Лхагважаргал, эгч Уртнасан нараас уучлалт гуйж байна гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Лхагважаргалын өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болсон. Тэр үед ээж, аав хоёроос айгаад 2015 оны 08 дугаар сарын 3-ны өдөр гэж хэлсэн. Манай аав 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ирж дүү бид нарыг Улаанбаатар хот руу авч явсан. 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрт 2 дүү, ах Түвшин, ахын хүүхэдтэй 5-лаа унтаж байсан. Би фудволк, дотуур хувцастайгаа унтаж байхад Түвшин ах цаашаа хараад хэвтэж бай гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Түвшин ах бэлэг эрхтэнээ гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэгж их удаагүй бэлэг эрхтэн өвдсөн. Өглөө босоод харахад дотуур хувцас цус болсон байсан. Тухайн үед ахдаа хэлээгүй өвөл ээж мэдээд эмнэлэгээр хүүхдээ авахуулахаар явсан боловч авахуулж болохгүй, амь насанд аюултай гээд төрүүлсэн. Алтанжолоо гэдэг байцаагч дээр мэдүүлэг өгч байхдаа тухайн болсон зүйлийг хэлээд айсан уу гэхэд нь айсан гэж хэлсэн. Мөн хөл, гараараа түлхсэн үү гэхээр үгүй гэж хэлэхэд түлхсэн л байх ёстой гээд бичээд байсан гэх мэдүүлэг,

201606000029 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч П.Түвшингийн өгсөн: Би хүч хэрэглэж бэлгийн ажил хийгээгүй. 2015 оны 07 дугаар сарын үед наадам өнгөрөөд 2, 3  өдөр  өнгөрч  байхад  гэрт ээж Эрдэнээ зүүн талын  орон дээр,  Лхагважаргал, Лхагважаргалын дүү нар болох Мягмаржаргал, Хулан бид дөрөв газраар унтаж байхад Лхагважаргал миний хөнжилд орж ирээд хажуу талаас тэвэрсэн, би гарыг нь доош нь түлхсэн чинь миний бэлэг эрхтэнг барьж үзээд байхаар нь би дотоожийг нь тайлж араас нь өөрийн бэлэг эрхтэнг хийж бэлгийн ажил хийсэн. 2, 3 хөдлөөд болисон. Тэгээд Лхагважаргал хөнжил рүүгээ орсон. Тэр үеэр бүгд унтчихсан, оройн 22 цаг өнгөрч байсан. Дараа нь 2015 оны 08 сарын сарын эхээр өдрийн цагаар ээж, Лхагважаргалын дүү нар тугалаа голд услахаар явсан хойгуур хоёулаа үлдсэн. Би зуны амбаарт Лхагважаргалтай бэлгийн ажил хийсэн. Би Лхагважаргалаас хоёулаа тэгэх үү гэсэн чинь тэгэе гээд, би 2 дүүгийн нь  байхгүй хойгуур Лхагважаргалын орон дээр гараад өмдөө тайлангуут би дээр нь гараад бэлгийн ажил хийсэн. Би 2, 3 хөдлөөд дур тавингуут босоод явсан. Би Лхагважаргалтай 2 удаа бэлгийн ажил хийснээс өөрөөр бэлгийн ажил хийгээгүй гэх мэдүүлэг /хх 11 тал/,

      Насанд хүрээгүй хохирогч Т.Лхагважаргалын өгсөн: Манай эмээ Л.Эрдэнэ нь ах П.Түвшингийн хамт Хутаг-Өндөр сумын Уньт багийн Шандын гол гэх газар мал маллаж амьдардаг юм. Би дүү нарын хамт 2015 оны зун амрах гэж очсон. 2015 оны 07 дугаар сарын сүүлээр орой 19 цагийн үед би үнээгээ саагаад гэрт ороод орон дээр дээлтэй хэвтэж байтал гаднаас Түвшин ах орж ирсэн тухайн үед манай 2 дүү малд явсан байсан. Эмээ ойрхон гарсан байсан. Түвшин ах орон дээр гарч ирээд миний нөмөрч байсан дээлийг сөхөөд өмдийг гуяны гол хэсэг хүртэл шувтлаад миний хойноос миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийж хөдлөөд байсан. Тухайн үед би дээл нөмрөөд доошоо хараад хэвтэж байсан. Би айсан байсан учраас хэр удаан миний бэлэг эрхтэн рүү П.Түвшин ах өөрийнхөө эрхтэнг хийж хөдөлснийг санахгүй байна. П.Түвшин ахыг орон дээр гарч ирээд дээлийг сөхөөд, өмдийг дотоожны хамт тайлахаар нь болиоч гэсэн чинь зүгээр, зүгээр байж бай гэж хэлсэн. П.Түвшин ах бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийхэд миний бэлэг эрхтэн өвдсөн. Мөн бэлэг эрхтнээ хийгээд хөдөлж байхад бас өвдсөн. Энэ явдлаас хойш 10 гаруй хоногийн дараа буюу 2015 оны 08 дугаар сарын эхээр би П.Түвшин ахын хамт, мөн түүний хүүхдийн хамт гэрт хоносон. П.Түвшин ах зүүн талын гэрт байх ганц орон дээр хүүхдийн хамт унтсан. Би газар ор засаад унтаж байсан. Нэлээд шөнө болсон байхад П.Түвшин ах миний хөнжилд хувцастайгаа орж ирсэн. Тухайн үед би фудболк, дотоож хоёртой л унтаж байсан. Тэгтэл миний дотоожийг тайлаад миний дээр гарч ирээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөөд эхэлсэн. Дахиад л хүчиндээд хөдлөөд, өвтгөөд байсан. Би айгаад чадах чинээгээрээ эсэргүүцээд, хөлөөрөө түлхээд гараараа түлхсэн. Орилох гэхээр айгаад байсан. Өглөө босоод дотоожоо харсан чинь цус болсон байсан. П.Түвшин ах ээждээ яах гэж хэлсэн юм бэ гэсэн. Би шинжилгээний хариу гараад ирвэл яах юм бэ гэхэд тийм зүйл байхгүй ээ, танихгүй мотоцикльтой хүн хонинд явж байхад хүчиндсэн гэж хэлээрэй эсвэл гэрт танихгүй хүн орж ирээд хүчиндсэн гэж хэлээрэй гээд байсныг би гэртээ хариад ээжид хэлсэн гэх мэдүүлэг /хх 30-31 тал/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уртнасангийн өгсөн: Би эхэндээ П.Түвшинг хашраах гэж өргөдөл өгсөн юм. П.Түвшингийн ах дүү нар нь П.Түвшинг миний охиныг хүчиндсэн гэдэгт итгэхгүй байсан. Би хүчиндсэн гэдгийг нь мэдүүлэх гэж л өргөдөл гаргаж шалгуулсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 42 тал/,

Насанд хүрээгүй гэрч Т.Мягмаржаргалын өгсөн: Би хөдөө байхдаа байшинд эмээгийн хамт унтдаг байсан. Бид хоёртой хамт П.Тамир ах унтдаг байсан. Монгол гэрт болохоор эгч  Т.Лхагважаргал, дүү Т.Хулан нартай хамт П.Түвшин ах гэрт унтдаг байсан. Эгч Т.Лхагважаргал хот руу гэр лүүгээ явахаас хэд хоногийн өмнө дотор муухай оргиод байна, толгой өвдөөд байна гэж байсан гэх мэдүүлэг /хх 50-51 тал/,

Насанд хүрээгүй гэрч Т.Хулангийн өгсөн: Эмээгийнд монгол гэр, байшин байдаг мөн чиргүүлтэй нэг машин, нэг жижиг машин байдаг байсан. Би хөдөө байхдаа Т.Лхагважаргал эгчийн хамт эмээгийн гэрт газар ор засаж унтдаг байсан. Т.Мягмаржаргал эгч эмээтэй хамт байшинд унтдаг байсан. Т.Лхагважаргал эгч юм идээд бөөлжөөд байдаг байсан гэх мэдүүлэг /хх 52-53 тал/,

Гэрч Ц.Саруулын өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нөхрийн төрсөн ахынх нь том охин Т.Лхагважаргал жирэмсэн болсон талаар мэдсэн, тэгээд мөн оны 12 дугаар сарын 16-ны өдөр Т.Лхагважаргалын гэрт нь очиж түүнийг дагуулан явж Эх нялхсын эмнэлэгт үзүүлэхэд эмч Т.Лхагважаргалаас сүүлийн сарын тэмдэг хэзээ ирсэн бэ? гэж асуухад нь Т.Лхагважаргал 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ирсэн гэж хэлсэн. Сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 10-ны үед манай нөхөр П.Түвшин нь намайг жирэмсэн болгосон гэж Т.Лхагважаргал надад хэлэхээр нь мэдсэн гэх мэдүүлэг /хх 54-55 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ?1676 тоот

1.   Т.Лхагважаргалын охин хальс урагдаагүй байна. Төрөлхийн салбант бүтэцтэй тул бэлгийн харьцаанд орох боломжтой.

2.   Т.Лхагважаргал нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

3.   Т.Лхагважаргал нь 2016 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар 25-н 7 хоногтой жирэмсэн байна.

4.   Т.Лхагважаргалын биеийн өсөлт бойжилт нь биологийн настайгаа тохирч байна гэх дүгнэлт /хх 63 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ?3077 тоот

1.   Т.Лхагважаргал болон Т.Лхагважаргалын гэх охины ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, ТНО1, D21S11, D18S51, Penta D5S818, D13S317, D7S820, D16S539, СSF1РО8, Реnta D, VWA, D8S1179, ТРОХ, FGA гэсэн локусын аллериар тогтоов.

2.   П.Түвшингийн гэх цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэж байна. П.Түвшингийн гэх цус нь ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, ТНО1, D21S11. D18551, РеШа Е, 055818, 0135317, О75820, 0165539, С5Р1РО8, Реп1а 0, уУУа, 0851179, ТРОХ, РСА гэсэн локусын аллериар тогтоов.

3.   П.Түвшин нь аутосомын ДНХ-ийн 0351358, ТН01, 021511, 018551, Реп1а Е, 055818, 0135317, О75820, 0165539, С5Р1РО8, Реп1а 0, у\Л/а, 0851179, ТРОХ, РОА гэсэн локусын аллериар Т.Лхагважаргалын гэх охины биологийн эцэг байх боломжтой байна.

4.   П.Түвшин нь Т.Лхагважаргалын гэх охины эцэг байх магадлалыг тооцолж үзэхэд 99.99% -ийн магадлалтай байна гэх дүгнэлт /хх 71 тал/, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх 5 тал/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх 6 тал/, хохирогч Т.Лхагважаргалын жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар /хх 14-20 тал/, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх 21-24 тал/, суралцагчийн хувийн хэргийн хуулбар /хх 25-28 тал/, насанд хүрээгүй хохирогч Т.Лхагважаргалын төрсний гэрчилгээний хуулбар /хх 35 тал/, насанд хүрээгүй этгээдийн насыг тоолсон тэмдэглэл /хх 40 тал/, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ /хх 41 тал/, урьд ял шийтгүүлж байгаагүй талаархи ял шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч П.Түвшин нь 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр болон 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Шандын гол гэх нэртэй газарт 13 нас 11 сар 6 сартай буюу бага насны хүүхэд Т.Лхагважаргалыг хүч хэрэглэн хүчиндсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүгдэгч П.Түвшингийн ...Би Лхагважаргалтай 2 удаа бэлгийн ажил хийснээс хүч хэрэглэж бэлгийн ажил хийгээгүй… гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Т.Лхагважаргалын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …Түвшин ах 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр намайг орон дээр дээл нөмрөөд доошоо хараад хэвтэж байхад миний нөмөрч байсан дээлийг сөхөөд өмдийг гуяны гол хэсэг хүртэл шувтлаад миний хойноос миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд хөдлөөд байсан… Мөн 2015 оны 08 дугаар сарын 10-ны орой нэлээд шөнө болсон байхад П.Түвшин ах миний хөнжилд хувцастайгаа орж ирсэн. Тухайн үед би фудболк, дотоож хоёртой л унтаж байсан. Тэгсэн миний дотоожийг тайлаад миний дээр гарч ирээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөөд эхэлсэн. Дахиад л хүчиндээд хөдлөөд, өвтгөөд байсан... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Мягмаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...монгол гэрт болохоор эгч  Т.Лхагважаргал, дүү Т.Хулан нартай хамт П.Түвшин ах унтдаг байсан. Эгч Т.Лхагважаргал маань хот руу гэр рүүгээ явахаас хэд хоногийн өмнө дотор муухай оргиод байна. Толгой өвдөөд байна гэж байсан гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Хулангийн өгсөн: ... Т.Лхагважаргал эгч юм идээд бөөлжөөд байдаг байсан гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 1676 тоот, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн П.Түвшингийн хүүхэд байх магадлалтай 3077 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрийн гэм буруугийн талаар би хүч хэрэглэж, бэлгийн ажил хийгээгүй гэж маргаж, түүний өмгөөлөгч шүүгдэгч П. Түвшинг гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй хохирогчийг хүч хэрэглэн, заналхийлсэн үйлдэл тогтоогдоогүй, хохирогчийг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан ба удаа дараа бэлгийн харьцаанд ороход айж сандарсан зүйл байгаагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан гэмт хэргийн объектив талын хүч хэрэглэсэн үйлдэл тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч П.Түвшингийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь тохиромжтой гэж үзэж мэтгэлцэж байгаа боловч насанд хүрээгүй хохирогч Т. Лхагважаргалыг 14 насанд хүрээгүй байхад шүүгдэгч П.Түвшин Т.Лхагважаргалтай бэлгийн харьцаанд орж хүчингийн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Түвшингийн …хохирогч Т.Лхагважаргалыг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан.  Би Лхагважаргалтай 2 удаа бэлгийн ажил хийснээс, хүч хэрэглэж бэлгийн ажил хийгээгүй… гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Т.Лхагважаргалын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх бөгөөд хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний бэлгийн халдашгүй эрхэнд халддагаас гадна насанд хүрээгүй хүүхэд нь оюун санааны хөгжлийн түвшингийн хувьд бэлгийн харьцааны үйлдлийн үр дагавар, түүний шинж чанарыг ойлгох чадвар бүрэн тогтоогүй байдгаас шалтгаалан гэмт этгээд хүсэл зоригоо хэрэгжүүлсэн байдаг онцлогтой. Түүнчлэн хохирогч жирэмсэн болсноо мэдэлгүй цаг алдан улмаар үр хөндүүлэх боломжгүйд хүрч хүүхдийн амьдралаар амьдрах эрхтэй насанд өөрөө хүүхэд төрүүлж бусдад үрчлүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотлогдвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч П.Түвшинг дээрхи гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Шүүгдэгч П.Түвшинд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлж байгаа хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчийн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оноож өгнө үү гэх  хүсэл зориг зэргийг харгалзан шүүгдэгч П.Түвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж ялыг оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч П.Түвшингийн цагдан хоригдсон 200 /хоёр зуу/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1.         Нармаан овогтой Пүрэвийн Түвшинг бага насны буюу насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551-д заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар шүүгдэгч П.Түвшинг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Түвшинд оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч П.Түвшингийн цагдан хоригдсон 200 /хоёр зуу/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.         Шүүгдэгч П.Түвшин нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6.         Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Түвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ

                                                               ШҮҮГЧИД                           С.ЦЭРЭНХАНД                                                

                                                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН