| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0293/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/297 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч Б.Буяннэмэх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Буяннэмэхэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914005100316 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15- ны өдөр хүлээн авч танилцаад
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Шангас овогт Баасанжавын Буяннэмэх
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Буяннэмэх нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 96 дугаар байрны гаднах зогсоол дээр байсан иргэн Ц.Эрхэмийн эзэмшлийн 77-87 БНХ улсын дугаартай Nissan juke маркийн автомашины эд ангийг эвдэж гэмтээж, 1,625,000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд зүйлийг устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
Шүүгдэгч Б.Буяннэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн үед байх ганцаараа Оргил нэртэй баар руу ороод 6 шил пиво уугаад хамгийн сүүлийн шилтэй пивыг гартаа бариад гарч өөрийнхөө ажиллаж байгаа барилга руу явж байхад зогсоол дээр машин байсан. Машины арын шилийг чулуугаар цохиж хагалсан. Нэг пивыг гартаа барьж яваад, машины хажуу хэсгээр нь цохьсон. Яг ямар учраас машины арын шилийг хагалсан болохоо мэдэхгүй байна би өөрөө тасарсан байсан.Хохирлыг төлж барагдуулна..” гэх мэдүүлэг / хх-ийн 65 /
Хохирогч Х.Эрхэмийн мөрдөн байцаалтад өгсөн ... Тухайн өдөр миний машины харалдаа манай нөхрийн машин зүгээр байсан. Миний машины арын шилийг хагалсан, жолооч талын хаалганы дээд хэсэг нь дотогшоо цөмөрсөн байсан. Машины жолооч талын хаалганы хөмсөг шил хоёр нь халцраад дээд талын хэсэг нь дотогшоо цөмөрсөн байсан. Түүнийг болохоор пивоны шилээр цохьсон юм шиг байна. Машины хажуу талд хагарсан Нийслэл гэсэн бичигтэй пивоны шил хэвтэж байсан. Арын шилийг болохоор чулуугаар цохиж хагалсанбайсан. Мөн машины арын шилний дээд хэсгээр байх тоормосны шилийг хагалсан байсан ба тэгэхээр зөвхөн нэг удаагийн цохилтоор ч юм уу шидэлтээр үйлдэгдээгүй дахин дахин цохиж эсхүл шидсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /
Гэрч Н.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн ... Намайг машин руу алхаж байхад нэг залуу гартаа пивоны шил барьсан явж байсан харагдсан тэгээд цэнэглэгчээ авчихаад машины урд талын шилийг арчаад зогсож байхад түс тас гэсэн чимээ гарсан. Эргээд харсан чинь өнөөх гартаа пивоны шил барьсан залуу нэг хүний машины чулуугаар цохиж шилийг нь хагалчихаад зугтаасан. Би тэр хавиар өөр харсан хүн байгаа болов уу ойр хавиар харсан чинь хүн алга байсан. Тэгэхээр нь би араас нь хөөсөн юм. Тус газраас 100 метрийн зайнд байх түүний араас хөөгөөд барьж аваад байж байхад эргүүлийн цагдаа нар ирээд та нар юу болж байна гэж хэлсэн. Эргээд очсон чинь нөгөө машины эзэд гадаа гараад ирсэн байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 /
“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаар шинжээчийн ... 77-87БНХ улсын дугаартай машинд учирсан хохирлын зах зээлийн 3 үнэ 1,625,000 төгрөгийн үнэлгээ ... гэх дүгнэлт /хх-ийн 18/
“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 15-ны 410 дугаар шинжээчийн шүүгдэгч Б.Буяннэмэхийн эзэмшлийн ... 5 ширхэг ямааг зах зээлийн үнэлгээ 80,000 төгрөгөөр үнэлсэн .... гэх дүгнэлт /хх-ийн 63/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж тогтоол / хх-ийн 45-46/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 24-40, 42-49, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 37-38/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 59/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41, 53/, шүүгдэгч Б.Буяннэмэхийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 52/, депозит дасны хуулгууд /хх-ийн 56-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, зэрэг нотлох баримтууд болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Б.Буяннэмэх нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 96 дугаар байрны гаднах зогсоол дээр байсан иргэн Ц.Эрхэмийн эзэмшлийн 77-87 БНХ улсын дугаартай Nissan juke маркийн автомашины эд ангийг эвдэж гэмтээж, 1,625,000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд зүйлийг устгаж гэмтээсэн хохирол учруулсан болох нь Шүүгдэгч Б.Буяннэмэхийн ... машины арын шилийг чулуугаар цохиж хагалсан, ...нэг пивыг гартаа барьж яваад, машины хажуу хэсгээр нь цохьсон ...” гэх мэдүүлэг / хх-ийн 65 /
Хохирогч Х.Эрхэмийн ... машины арын шилийг хагалсан, мөн жолооч талын хаалганы дээд хэсэг нь дотогшоо цөмөрсөн, хаалганы хөмсөг шил хоёр нь халцраад дээд талын хэсэг нь дотогшоо цөмөрсөн байсан ... арын шилийг болохоор чулуугаар цохиж хагалсан байсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /
Гэрч Н.Гантулгын ... пивоны шил барьсан залуу нэг хүний машины чулуугаар цохиж шилийг нь хагалчихаад зугтаасан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 / 4 “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаар шинжээчийн ... 7787БНХ улсын дугаар машнид учирсан хохироын зах зээлийн үнэ 1,625,000 төгрөгийн үнэлгээ ... гэх дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсогэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Буяннэмэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Буяннэмэхийг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Буяннэмэх нь Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлж дуусан талаар Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн № 1/669 тоот албан бичиг хэрэгт авагдсан / хх-ийн 83-84/ байна.
Шүүгдэгч Б.Буянэмэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Буяннэмэх нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Буяннэмэхийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Эрхэмд учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1625000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Эрхэм нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй байх тул мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг шүүгдэгч Б.Буяннэмэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.Буяннэмэх нь хохирлоо нөхөн төлсөн, Монкон ХХК-нд мужаан ажилтай зэрэг хувийн байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... бичлэг бүхий СД нэг ширхэг...- ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Буяннэмэхийн эзэмшлийн “...5 тооны ямаа...”-г битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Буяннэмэхэд буцаан олгож, шүүгдэгч Б.Буяннэмэх нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шангас овогт Баасанжавын Буяннэмэхийг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Буяннэмэхийг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 600,000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Буяннэмэхэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Буяннэмэх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... бичлэг бүхий СД нэг ширхэг...-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Буяннэмэхийн эзэмшлийн “...5 тооны ямаа...”-г битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Буяннэмэхэд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Буяннэмэхэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА