| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0207/Ý |
| Дугаар | 2017/ШЦТ/223 |
| Огноо | 2017-08-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/223
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Äàðõàí-Óóë àéìàã äàõü сóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Г.Гэрэлт-Од äàðãàëæ,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Нандинцэцэг,
Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Ø¿¿ãäýã÷ Б.Б- íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б овгийн Б.Б холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí 17180001100125 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2017 îíû 8 äóãààð ñàðûí 22-ны ºäºð õ¿ëýýí àâ÷, хянан õýëýëöëýý.
Ø¿¿ãäýã÷ийí биеийн áàéöààëò
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б.Б /РД.../.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, ... багийн нутаг дэвсгэрт байрлах ... шатахуун түгээх станцын Сод сүлжээ дэлгүүрийн лангуун дээрээс орлогын 2,815,320 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, ... багийн нутаг дэвсгэрт байрлах ... шатахуун түгээх станцын Сод сүлжээ дэлгүүрийн лангуун дээрээс орлогын 2,815,320 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Т.С мөрдөн байцаалтад өгсөн: “...мөнгийг авч байгаа бичлэг байхаар нь цагдаа дуудсан. Карт эзэмшигчийн мэдээллийг олж шуурхай ажиллаж хулгай хийсэн хүнийг олж мөнгийг минь бүрэн хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 6-8/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/,
Шүүгдэгч Б.Б: “...Би сайн дураараа өөрийн гэм буруугаа хүлээж байгаа. Надад бусдаас ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирээгүй” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нөхцөл байдлыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Т.С 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 2,815,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн /хх-ийн 6/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасíыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД