| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2018/0226/Э |
| Дугаар | 225/ШЦТ/2018 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 225/ШЦТ/2018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, -
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг
-улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ
-шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эөд холбогдох эрүүгийн 1834004920226 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/ Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутаг "Зүүн хажуу" гэх газарт хохирогч Гтой согтууруулах ундаа хамтдаа хэрэглэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд баруун чихэнд язарсан шарх, тархи доргилт үхий хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас: мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Эийн мэдүүлсэн: 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өглөө Төв аймгийн Алтанбулаг сумын төвд Готой архи ууж байх үед Го гар утсаа машинд унагачихаад тэрийгээ мэдэхгүй Сугар ах бид хоёрыг авчихлаа гэж хардсанаас болж маргаан үүссэн. Тэгээд Гог цааш харж байхад нь би 2 удаа цохисон. Эхний удаад дал хэсэгт нь дараа нь чих орчимд нь цохисон гэх мэдүүлэг/ хх-ийн 22-23 хуудас/, мөрдөн байцаалтанд хохирогч Н.Гомбын мэдүүлсэн ... "2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Э нь над руу утасдаж "Зүүн хажуу"-д яваад ирээ уулзъя гээд байхаар нь би машинаа асааж очоод Эийн машин дотор орж нэг шил 0,75 литрийн Болор гэдэг архийг хувааж уусан, архиа уугаад байж байтал Э миний дух болон нүүр хэсэг рүү 3 удаа гараараа цохисон. Дараа нь машинаас буугаад миний баруун талын шанаа чихрүү юугаар цохисныг нь мэдэхгүй лав л 2 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/, мөрдөн байцаалтанд гэрч Сосорбурамын мэдүүлсэн... " 2018 оны 07 дугаар сарын 09-ний орой 17 цагийн үед үхрээ харах гээд гартал хашааны ард талд 2 хүн байхаар нь очоод хартал манай сумын Г гэх залуу нь тонгойсон байдалтай дээрээс нь Э гэдэг залуу нь дараад тэвэрчихсэн байдалтай байж байсан. Намайг очтол Э нь Г гэх залуугийн араас нь баруун гараараа толгой тус газар нь цохиж байгаа харагдсан. би тэгэхээр нь боль гэж хэлээд салгасан, Тэгэхэд Гогийн баруун гар талын шанаа хэсгээс цус гарсан маягтай урссан байсан гэх мэдүүлэг/ хх-ийн 12 хуудас/, Шүүх шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 427 дугаартай: ..." Гомбын биед зуун чихэнд язарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдсон бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт/ ххийн 15 хуудас/, Хохирогч Н.Гомбын шүүгдэгч Т.Эөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 30 хуудас/, Шүүгдэгч Т.Эийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 36 хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна. Гурав. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутаг "Зүүн хажуу" гэх газарт хохирогч Гтой согтууруулах ундаа хамтдаа хэрэглэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд баруун чихэнд язарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгч Т.Эийн... Гог цааш харж байхад нь би 2 удаа цохисон. Эхний удаад дал хэсэгт нь дараа нь чих орчимд нь цохисон гэх мэдүүлэг/ хх-ийн 22-23 хуудас/, хохирогч Н.Гомбын ... Э миний дух болон нүүр хэсэг рүү 3 удаа гараараа цохисон. Дараа нь миний баруун талын шанаа чихрүү юугаар цохисныг нь мэдэхгүй лав л 2 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/, гэрч Сосорбурамын ... Э нь Г гэх залуугийн араас нь баруун гараараа толгой тус газар нь цохиж байгаа харагдсан. Гогийн баруун гар талын шанаа хэсгээс цус гарсан маягтай урссан байсан гэх мэдүүлэг/ хх-ийн 12 хуудас/, шүүх шинжилгээний албаны... Гомбын биед зүүн чихэнд язарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдсон бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт/ хх-ийн 15 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Эийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Эийн хэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна. Шүүгдэгч Т.Эийн үйлдэлд холбогдуулан Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байна. Хохирогч Н.Г нь шүүгдэгч Т.Эөд санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна. Шүүгдэгч Т.Эийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Улсын яллагч шүүгдэгч Т.Эөд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Т.Эөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх шүүгдэгч Т.Эөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг болон улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдууллаа. Тав: Бусад зүйлийн талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Ханьжав овгийн Түмэнбаярын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Т.Эөд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.Эөд оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй. 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. 9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА