| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0248/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/220 |
| Огноо | 2017-08-03 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2017/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл, улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г-т холбогдох эрүүгийн 201719000402 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өмнөговь аймагт 1967 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 20 дугаар сургуульд жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 33-19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,
-Сонгинорхайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Г 2017 оны 06 сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг "Цэгээн цагаан нуур” гэх газар 37-72 УНЯ улсын дугаартай Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явж байхдаа онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан Х.Түвшинжаргалын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлсөн миний буруу гэв.
Мөн хэрэг бүртгэлтэнд:
Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Х.Түвшинжаргалын: "...Би 2017 оны 06-р сарын 02-ний өдөр Улаанбаатар хот орох ажилтай болоод өөрийн төрсөн дүү Энэбишд хот явах унаа олоод байж бай гэж хэлээд гэртэй байж байтал 12 цагийн үед унаа олчихлоо гэж хэлсэн. Тэгээд би унаандаа 14 цагийн орчим суугаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Миний суусан машин 37-72 уня улсын дугаартай Т.Приус -11 маркийн тээврийн хэрэгсэл байсан, жолооч нь замд явж байхдаа өөрийнхөө нэрийг Г гэж танилцуулж байсан. Тэгээд Гурванбулаг сумаас Улаанбаатар хот руу явж байх замд Төв аймгийн Лүн сумын Замын цагдаагийн хяналтын пост өнгөрөөд явж байтал миний сууж явсан машины дугуй буудах шиг болоод писс гэсэн дуу гараад машин нь савлаад явчихсан ба савлаж хоёр тийшээгээ дайвалзаж явж байгаад эсрэг талын урсгал руу орж дайвалзаж явж байгаад нөгөө талын урсгалдаа ороод л шууд замын хажуу руу ороод онхолдсон. Ойролцоогоор 100 гаран метр дайвалзаж явж байгаад л онхолдсон. Онхолдсоноос хойш юу болсоныг сайн мэдэхгүй нэг сэрэхэд түргэний машин ирээд намайг аваад явсан. Тэгээд би Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж эмнэлэгт хэвтсэн. Би урд талд жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Миний толгой хагарсан, таван хавирга хугарсан, нурууны яснууд бас хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн А.Гийн: "...Би 2017 оны 06-р сарын 02-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сум руу өөрийн эзэмшлийн 37-72 уня улсын дугаартай Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлээ өөрөө жолоодоод Гурванбулаг суманд хүн хүргэж өгсөн. Тэгээд буцахдаа Гурванбулаг сумаас Түвшинжаргал гэх хүнийг аваад хажуудаа суулгаад 14 цагт Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд би Улаанбаатар хот орох замдаа Төв аймгийн Лүн сумын Замын цагдаагийн хяналтын пост өнгөрөөд 7 км орчим явж байтал миний машины дугуй хагараад гэнэт дайвалзаад ямар ч жолоодлогогүй болоод эсрэг талын урсгал руу орсон. Тэгэхээр нь би тоормозоо гишгэх гэтэл сандраад хаазан дээрээ гишгэсэн ба урдаас машин ирж байхаар нь баруун талруугаа дарсан чинь замын хажуу руу машинтайгаа онхолдсон. Тэгтэл миний хажууд сууж явсан Түвшинжаргал гэх хүний толгойноос нь цус гараад байсан ба машины дөрвөн дугуй нь дээшээ харсан байсан. Тэгээд би машинаасаа гараад Түвшинжаргалыг машинаас гаргасан ба зам дээр машинууд зогсчихсон эмнэлэг, цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэг ирээд Түвшинжаргалыг аваад явсан. 80 км цаг хурдтай явж байсан. Би онхолдохоос 10 гаран хоногийн өмнө машиныхаа жолоочийн эсрэг талын хойд дугуйнд олгой хаймер тавьсан. Тэгэхэд л дугуйндаа хий нэмсэн тэр олгой хаймер хийсэн дугуй онхолдсоны дараа урагдаад буудсан. Өвлийн дугуйтай байсан. Халтиргаа гулгаа байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Бусад баримт
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-15 дугаар хуудас/
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 16 дугаар хуудас, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 17 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А.Гийн 736106 дугаартай жолооны үнэмлэх хураан авсан тэмдэглэл, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр автомашин техникийн үнэлгээний тайлан: үнэлгээгээр 1.190.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7377 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Х.Түвшинжаргалын биед хүзүүний 6,7, сээрний 1-р нугаламын арын сэртэнгийн хугарал, сээрний 2,3-р нугаламын арын сэртэн, их биеийн урд, хажуу хэсгийн хугарал, сээрний 4-р нугаламын сэртэн, их биеийн шахагдсан хугарал, цээжний баруун талд 1,2,3-р, зүүн талд 2,3 -р хавирганы далд хугарал, баруун зулайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг улаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /хх-ийн 31 дүгээр хуудас/,
2017 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 00000030 дугаартай дүгнэлтэд:
5.Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй /хх- ийн 43 дугаар хуудас/,
Ял шийтгэлийн лавлагааг шалгахад: А.Г нь
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,
-Сонгинорхайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх /хх-ийн 50 дугаар хуудас/,
2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 59/,
Автотээврийн үндэсний төв: А.Гийн нэр дээр 37-78 УНЯ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна /хх-ийн 62 дугаар хуудас/,
20 дугаар сургуулийн ажилтай А.Гийн ажил байдлын тодорхойлолт /хх- ийн 66 дугаар хуудас/,
Хохирогч Х.Түвшинжаргалын өргөдөл "...Хохирол, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн...” гэх /хх-ийн 78 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримт бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Г нь 2017 оны 06 сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг "Цэгээн цагаан нуур” гэх газар 37-72 УНЯ улсын дугаартай Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явж байхдаа онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан Х.Түвшинжаргалын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-15 дугаар хуудас/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 16 дугаар хуудас, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 17 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 дугаар хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А.Гийн 736106 дугаартай жолооны үнэмлэх хураан авсан тэмдэглэл, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 21-22 дугаар хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр автомашин техникийн үнэлгээний тайлан: үнэлгээгээр 1.190.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 дугаар хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7377 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 00000030 дугаартай дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/, хэрэг бүртгэлтэд хохирогч Х.Түвшинжаргалын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, шүүгдэгч А.Гийн хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г-т холбогдуулан ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлагдсан, шүүгдэгч А.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх боловч тухайн зүйл, хэсэгт заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хүнд ялтай болсон байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч А.Гийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Гт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь "Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт " яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрсэн байх тул хэргийг "хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч А.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт "Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана” гэж зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч Х.Түвшинжаргал, шүүгдэгч А.Г нар нь сайн дураараа эвлэрсэн, төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Түүнчлэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль нь 2017 оны 7 сарын 1- ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлагдсан, А.Гт холбогдох хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гарсан шинэ хуульд хамрагдах боломжтой боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт заасан ял нь хүндэрсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байх тул шүүгдэгч А.Г-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,
Хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч А.Гийн 736106 дугаартай жолооны үнэмлэхийг хураан авсан тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
| Ш.ОТГОНЖАРГАЛ |
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ