Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, Улсын яллагч Н.Баасанжав Хохирогч Л******* Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхжаргал Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт Шүүгдэгч Сайжирах овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох 2023000000062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 11-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багт оршин суух хаягтай, урьд нь 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Сайжирах овогт *******ын *******, регистрийн дугаар *******. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваасшүүгдэгч Д.*******ыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг Яруугийн гүүр гэх газар SHINERAY маркийн мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, урдаа яваа мотоциклийг зогсох үйлдэл хийж байхад араас нь мөргөж, Л*******гийн эрүүл мэндэд хүнд, Г.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Хохирогч Л*******гийн өгсөн: “...Тэр өдөр би Г.*******тай айлын ямаа самнахаар гарсан. Тэгээд “Таван тансаг” дэлгүүрийн үүднээс хөдлөх гэж байтал Д.*******тай таарсан. Тэгтэл Д.******* бид хоёртой цуг явахаар болоод миний мотоциклийн арын тормоз муу бариад байсан болохоор Г.*******ыг Д.*******ын араар суулгасан. Тэгээд тэр дэлгүүрээс Д.******* замын юм авна гээд архи аваад доошоо хөдлөөд явж байтал миний мотоциклийн гинж тасраад би буцаж төв рүү орж ирээд гинжээ янзлаад Г.******* руу ярьтал эмнэлэгийн урд талын колонкийн энд байна гэсэн. Тэгээд яваад очиход энэ хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд бид 3 тэндээс хөдлөөд явсан. Хэсэг яваад би Д.*******ын урд нь ороод явж байгаад гүүр гараад бие засах гээд дохиогоо өгөөд замаа чөлөөлөөд зогсож байтал араас хар хурдаараа ирээд мөргөсөн. Үүнээс болж миний бие түлэгдэж аймагт эмчилгээ хийлгэж байгаад хот явж мөн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээтэй холбоотой надад 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн зардал гарсан. Шүүх хуралдаанд 3,000,000 /гурван сая/ төгрөгийн зардлын баримт гаргаж өгсөн. Хотод эмчлүүлсэн баримтаа гэртээ орхиод ирсэн байна. Үүнийг дараа нь иргэний журмаар нэхэмжлэх болно. ...Д.******* надад шүүх хуралдааныг завсарлуулаад шүүхээс олгохоор шийдвэрлэсэн 1,356,424 /нэг сая гурван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг төлж барагдуулсан. Одоо шүүх хуралдаанд надад нэхэмжлэх зүйлгүй. Үлдсэн хохирлоо иргэний журмаар нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч Д.*******ын өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс Л*******д олгуулахаар шийдвэрлэсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч Г.*******ын өгсөн: “...Тэгсэн ******* ах замдаа дэлгүүрээс хоёр шил архи аваад нөгөө архиныхаа нэг архийг замдаа мөстийн амны харалдаа хувааж уугаад тэгээд цаашаа хөдлөхдөө би ******* ахын араар суугаад Нажиг ганцаараа мотоциклио унаад хөдөлсөн. Тэгээд Алдархаан сумын Яруугийн гүүр гараад явж байсан Нажиг мотоциклтойгоо урд талд явж байгаад гэнэт баруун гар талруугаа дараад замын хажуу руу гарах үед араас нь ******* ах мотоциклтойгоо мөргөөд зам дээр уначихсан. Тэгсэн тэр хоёрын мотоцикль шатаад эхэлсэн... Тэр хоёр архи уучихаад өөр өөрийнхөө мотоциклийг Улиастай сумын Чигэстэй багаас Алдархаан сумын Яруугийн гүүр хүртэл унаж явсан... Нажиг түлэгдсэн. ******* гайгүй байх шиг байсан. Миний толгой хавдаж, зүүн бөөр нуруу хэсэгт их өвдөж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-22-р хуудас/, - Хохирогч Л*******гийн өгсөн: “...Би мотоциклийнхоо арааг янзлаад хэсэг байж байгаад араас нь явсан нөгөө хоёр хээр зогсчихсон нэг 0.5 литрийн архиа уугаад дууссан байсан. Тэгээд тэндээс ******* мотоциклио унаж араар нь ******* суугаад би мотоциклио унаад хөдөлсөн. Тэгээд хар замаар урд нь яваад Яруугийн гүүр өнгөрөөд замын хажууд зогсох санаатай баруун гар талруугаа шахаж хурдаа хассан л ******* мотоциклтойгоо миний араас мөргөчихсөн. Тэгсэн 2 мотоциль хар зам дээр гулсаж унаад хоёр мотоцикль шатаад эхэлсэн. Тэгсэн миний дээл хувцас шатаад эхэлсэн... Би бол зогсох гээд хурдаа хасаад бараг л зогсож байсан. Харин ******* улаан галзуу давхиж яваад миний мотоциклийг мөргөсөн. Их хурдтай явсан... Би 300.000 төгрөгөөр мотоциклио үнэлж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-28-р хуудас/, - Шүүгдэгч Д.*******ын өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Таван тансаг гэдэг дэлгүүрийн гадаа өөрийнхөө мотоциклтой явж байсан Нажиг, Зоригоо гэдэг хоёр мотоциклтой залуутай тааралдсан. Тэгээд Нажиг, Зоригоо хоёр Таван тансаг дэлгүүрээс нэг шил архи аваад тэгээд бид гурав хамт Алдархаан сум явахаар болж нөгөө Зоригоо гэдэг залуу миний мотоциклийн араар суугаад Нажиг өөрийнхөө мотоциклийг жолоодсон. Тэгээд би замдаа Жинст багийн Ногоон хашааны дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авсан. Тэгээд Мөстийн амны харалдаа Зоригоо бид хоёр Нажигийг хүлээнгээ нөгөө авсан 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг хуваагаад уучихсан. Тэгээд сууж байсан Нажиг араас мотоциклтойгоо ирсэн. Тэгээд би өөрийнхөө мотоциклийг унаад миний араар Зоригоо суугаад, Нажиг мотоциклио Алдархаан сумын зүгт явсан. Тэгээд би мотоциклтойгоо түрүүлээд явж байсан миний хажуугаар Нажиг мотоциклтойгоо гараад явсан. Тэгээд би араас нь дагаад явж байсан Яруугийн гүүр дөнгөж гараад Нажиг машин зам голлож явж байснаа гэнэт баруун гар тал руугаа дараад миний мотоциклийн урдуур ороод ирсэн. Тэгээд би Нажигийн мотоциклийн араас мөргөөд замын хажууд хоёр мотоциклтойгоо Нажиг, Зоригоо бид гурав уначихсан. Тэгсэн хоёр мотоцикл шатаад эхэлсэн. Тэгсэн Нажигийн хувцас шатаад Нажиг галд бага зэрэг түлэгдсэн. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-105-р хуудас/, - 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газар болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схэм зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Базардаргиагийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 153 дугаартай “...Г.*******ын биед тархи доргилт, зүүн ташааны дээд хэсэгт зулгаралт, толгойн орой хэсэгт бага зэрэг хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/, - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Базардаргиагийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 154 дугаартай “...Иргэн Л*******гийн биеийн 20-30% талбайг хамарсан толгойн орой хэсэгт, баруун гарын сарвууны хэсэг, нурууны баруун тал ууцны хэсгээс өгзөг хүртэл, баруун зүүн гуя, шилбэний хэсгийг хамарсан 2-3-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь халууны үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь ослын үед гал гарсан үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020.05.07-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/, - Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Эрдэнэбаярын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай “...SHINERAY маркын улсын дугааргүй мотоцклийн жолооч “Д.*******ын биеэс авсан цуснаас 2.3 промиль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, мөн 3.1.а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна гэсэн заалт, мөн 3.1.б/ Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна гэсэн заалт, мөн 3.4.в/ Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, мөн 11.14 жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалт, мөн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.******* нь хэргийн үйл баримтын талаар маргаагүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Д.******* нь уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Базардаргиагийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 000000068 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн Д.*******ын гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Д.*******ын гэх цусанд хийсэн химийн шинжилгээгээр 2.3 промиль илэрлээ. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх химийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу хохирогч Л*******, Г.******* нар нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирлоо шүүгдэгч Д.*******аас нэхэмжлэх эрхтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.******* нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлэг өгсөн байна. Харин хохирогч Л******* нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...Эмчилгээтэй холбоотой надад 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн зардал гарсан. Шүүх хуралдаанд 3,000,000 /гурван сая/ төгрөгийн зардлын баримт гаргаж өгсөн. Хотод эмчлүүлсэн баримтаа гэртээ орхиод ирсэн байна. Үүнийг дараа нь иргэний журмаар нэхэмжлэх болно.” гэв. Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогч Л*******гийн нэхэмжлэлээс эмчилгээ хийлгэсэн зардлыг баримтаар тооцож 1,056,424 /нэг сая тавин зургаан мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 27- ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон мотоциклийн үнэ 300,000 /гурван зуун мянга/ төгрөг /хх-ийн 71 дүгээр хуудас/ нийт 1,356,424 /нэг сая гурван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, ундаа, тамхи, огурцы гэх мэт хүнсний зүйлийн 15020 /арван таван мянга хорь/ төгрөгийн нэхэмжлэлийг /хх-ийн 168 дугаар хуудасны 8, 10, 11, 12 дахь хэсэг/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үлдсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Хохирлын тооцоог дэлгэрэнгүй авч үзвэл хохирогч Л******* нь шүүхэд нийт 1,588,594 /нэг сая таван зуун наян найман мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг баримтаар гаргаж өгсөн байна. Үүнээс НӨАТ–ын баримттай эм тариа, эмнэлэгийн төлбөр 777,234 /долоон зуун далан долоон мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөг, Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан онгоцны билетийн үнэ 194,500 /нэг зуун ерэн дөрвөн мянга таван зуу/ төгрөг, мотоциклийн үнэ 300,000 төгрөг нийт 1,271,734 /нэг сая хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хангасан. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нэхэмжлэл бүхий 301,480 /гурван зуун нэг мянга дөрвөн зуун ная/ төгрөгийн нэхэмжлэлээс 84,690 /наян дөрвөн мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Учир нь уг нэхэмжлэлд нэхэмжилсэн 301,480 /гурван зуун нэг мянга дөрвөн зуун ная/ төгрөг нь ямар эм тариа, эмчилгээнд хэрхэн зарцуулсан талаарх дэлгэрэнгүй баримт дутуу байна. Хавтаст хэргийн 148, 149 дүгээр хуудсанд хохирогч Л*******гийн Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа хийлгэсэн эмчилгээ, эм тарианы 84,690 /наян дөрвөн мянга зургаан зуун ер/ төгрөгийн баримт байх тул үүнийг гаргуулахаар шийдвэрлэлээ. Иймд шүүхээс баримтаар нотлогдсон нийт 1,356,424 /нэг сая гурван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг шүүгдэгч Д.*******аас гаргуулж хохирогч Л*******д олгуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүхээс ундаа, тамхи, огурцы гэх мэт хүнсний зүйлийн 15020 /арван таван мянга хорь/ төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Л*******д шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 1,356,424 /нэг сая гурван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Д.******* нь хохирогч Л*******д шүүхээс тогтоосон 1,356,424 /нэг сая гурван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч Д.******* болон хохирогч Л******* нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* урьд нь 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж 3 сар 28 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сум дундын 12 дугаар шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жил 5 сар 6 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдөр Завхан аймаг дахь сум дундынЭрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилээр тэнсэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 114-144 дүгээр хуудас/ Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодожбайгаа нь санаатай үйлдэл хэдий ч санаатайгаар хохирогч Л*******г тээврийн хэрэгслээр дайрч хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилгогүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний үйлдлийг гэм буруугийн холимог хэлбэртэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “...ШүүгдэгчД.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож уг 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож өгнө үү.” гэв. Шүүгдэгч Д.******* нь шүүхээс тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэгүйлдсэн байх тул шүүх түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч Б.Баярцогт нарынгаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан. Шүүгдэгч Д.*******ын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй хэдий ч хувийн байдлын хувьд урьд нь 4 /дөрөв/ удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ шүүхээс тэнссэн байх хугацаанд дахин гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийнхариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзаан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Д.*******ын энэ хэрэгт 3 /гурав/ хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцов. Шүүгдэгч Д.*******т хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийнбаталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэхуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, ...үеэс хугацааг тоолно.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.*******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Мөн шүүгдэгч Д.******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тултүүний өмчлөлийн 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 5 ханатай Монгол гэрийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/42 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сайжирах овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Г.******* хохирол нэхэмжлээгүй, хохирогч Л*******гийн 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Д.******* нь шүүхээс тогтоосон 1,356,424 /нэг сая гурван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун хорийн дөрөв/ төгрөгийг төлснийг дурдаж, 15020 /арван таван мянга хорь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн хохирлын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.*******ын өмчлөлийн 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 5 ханатай Монгол гэрийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/42 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 9. Шүүгдэгч Д.******* нь энэ тогтоолоор хохирогч Г.*******Л******* нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ