Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярсүрэн, 

Шүүгдэгч М.Баатарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Мөнхийн Баатарсүрэнд холбогдох эрүүгийн 201619000660 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1956 оны 06 сарын 02-ны өдөр төрсөн, яс үндэс захчин, эрэгтэй, 60 настай, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, охин хоёрын хамт Ховд аймгийн Мөст сум Улаан толгой баг ар дэнж 2-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тэвэгт овогт Мөнхийн Баатарсүрэн /РД:ДА56060213/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар/сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

            Шүүгдэгч М.Баатарсүрэн нь 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг Улаанбаатараас Эрдэнэсант сумын чиглэлд “цагаан хөтөл” гэх газар 149-150 дахь километрийн шонгийн ойролцоо, хатуу хучилттай асфальтан замд өөрийн эзэмшлийн 43-16 ХОҮ улсын дугаартай Хондо Си Ар Ви маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1”жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Ж.Мөнхбатын жолоодож явсан 78-68 УНЗ улсын дугаартай Хондо Сивик маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас 5 настай буюу насанд хүрээгүй М.Гэгээнсарнай, 3 настай М.Золбоо, хохирогч Г.Баярсүрэн нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Ж.Мөнхбатын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл 78-68 УНЗ улсын дугаартай Хондо Сивик маркийн тээврийн хэрэгслийн шууд зардал болох 2690000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч М.Баатарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 сарын 03-ны өдрийн үдээс хойш гэр бүлийхэнтэйгээ Ховд аймаг руу гараад явж байсан. Тэгээд замдаа машин гүйцэж түрүүлээд буцаад эгнээндээ орсон тэгээд дахин гүйцэж түрүүлэх гэж байгаад энэ осол гарсан. Би тэр осол болдог шөнө 2 машин манаж хоносон. Тэгээд тэр газрыг харж байхад хотгор газар байсан байна лээ. Түүнд орсон машины гэрэл надад харагдахгүй байсан. Тэгээд нэг цагаан машин зогсоогоод Лүн сумын эмнэлэг рүү явуулсан. Суудлын бүс чангарчихсан, ээж нь 2 хүүхдээ хөтлөөд машинаасаа гараад явж байсан. Жолооч бууж ирээд машиныхаа хажууд суугаад та чинь яаж явсан юм бэ гэсэн манай эхнэр 2 хүүхдийг өвөр дээрээ суулгаад дулаацуулсан.  ...Маш их харамсаж байна гэв.

 

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 сарын 03-нд авто осолд орсноос болоод эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон байгаа. Мөн ажил хөдөлмөрөөрөө хохирсондоо би маш их харамсаж байна. Баатарсүрэн гуай цаг алдалгүй миний хоёр хүүхэд болон намайг эмчлүүлсэнд баярлаж байна. Одоо болтол миний бие байнга өвдөөд байгаа, эмч манай 2 хүүхдийг 1 сарын дараа дахин үзүүл гэсэн. Би  мэдлэг боловсрол байхгүй гэрээрээ хөдөлмөр эрхэлж мөнгө олдог байсан түүнийгээ алдсандаа харамсаж байна. Миний зүгээс Баатарсүрэн гуайг яллах сонирхол байхгүй. Цаашид дахин эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай үед М.Баатарсүрэн гуай туслах байх,  би хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул  ажилгүй байсан  хугацааны  цалингаа  нэхэмжилнэ. Одоо бол гаргаж өгөх баримт байхгүй гэв.

 

Хохирогч Ж.Мөнхбат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос би Мөнхдалайгийн эхнэр болох Баярсүрэнг, М.Золбоо, М.Гэгээнсарнай гэх хоёр хүүхдийнхэн хамт Төв аймгийн Лүн сумын Долоон даваа гэдэг газар луу хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн Хонда Сивик” маркын 78-68 УНЗ улсын дугаартай автомашинтай явж байгаад очих газраа өнгөрсөн юм шиг санагдаад хүмүүсээс асуутал өнгөрсөн байна гээд Өндөрширээт гэсэн самбараар буцаж эргээд  тэр самбараас 10 гаран км нэг жижиг даваа  өгсөөд явж байтал гэнэт миний урдаас нэг гэрэл тусаад машин гараад ирсэн. Тэгээд яг өөдөөс яваад байхаар нь би гэрлээрээ 2-3 удаа дохитол өөдөөс нилээд ойртоод ирсэн. Би баруун гар тал руугаа шороон хөвөө рүү шахвал өнгөрөөд гарах байх гэж бодоод шахтал замын далан нилээн өндөр харагдаад тэгтэл яахын зуургүй нөгөө өөдөөс явж байсан машинтай мөргөлдсөн.  Миний хажуу талын суудал дээр Баярсүрэн хүү Золбоог өвөр дээрээ суулгаад хамгаалах бүс зүүсэн байсан. Хойд сандал дээр охин Гэгээнсарнай нь унтаад явж байсан. Би 50-60 км/цаг хурдтай явж байсан. Осол өөдөөс явж байсан машин урсгал сөрж орж ирсэнээс болсон гэж бодож байна. Өөр зүйл нөлөөлөөгүй. Хүзүүний нугалам хугарсан. Одоогоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд бие гайгүй болж байна. Миний хохирлыг барагдуулчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-24-25 тал/,

Гэрч А.Батбулгаа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:  2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос оройн 18 цагийн орчим гараад Ховд аймгийн Мөст сум руу гэр лүүгээ Баатарсүрэн, охин Хоролсүрэн нарын хамт Honda SR-V  43-16 ХОҮ улсын дугаартай автомашинтай явж байсан.  ... Тэгтэл гэнэт түс тас хийх чимээ гараад би сэрсэн. Тэгээд сэртэл нэг машинтай мөргөлдсөн байсан. . Намайг буугаад ирэхэд нөгөө машины хүмүүс буугаад ирчихсэн байсан. Нөгөө машинд жолооч болох нэг эрэгтэй нэг эмэгтэй 2 хүүхэд байсан. Охин хүүхдийн хамарнаас цус гарсан байхаар нь цусыг нь арчаад өөрийнхөө дээлэнд даарна гэж бодоод ороогоод тэвэрсэн. Манай нөхөр охин 2 замын машин зогсоох гээд тэгтэл нэг жижиг цагаан машин ирсэн. Удалгүй цагдаа, эмнэлэг хоёр хүрээд ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-26-27 тал/,

Гэрч Б.Хоролсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн Мөст сум руу гэрлүүгээ аав болох Баатарсүрэн, ээж Батбулгаа нарын хамт Хонда Си ар ви маркийн 43-16 ХОҮ улсын дугаартай авто машинтай явсан. Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байтал манай урд 2 том ачааны автомашин явж байсан. Эхлээд урд явж байсан машинаа гүйцэж түрүүлтэл өөдөөс машин ирж байхаар нь манай манай аав  Баатарсүрэн нь тэр автомашины голд нь ороод өөдөөс явж байсан машиныг өнгөрөөсөн. Тэгээд дахиад урд явж байсан машиныг гүйцэх гэтэл өөдөөс ирж явсан машины гэрэл алс харагдаж байсан. Тэгтэл хонхор хэсгээс өөр автомашин ойрхон гараад ирсэн. Тэгээд өөрийн явж байсан эгнээндээ орж чадалгүй мөргөлдсөн.  Буугаад иртэл нэг эрэгтэй баруун хойд дугуйныхаа харалдаа сууж байсан. Нэг эмэгтэй 2 хүүхэдтэй жолооч талын хаалганы хажууд зогсож байсан. ... Удалгүй цагдаа, эмнэлэг иртэл нөгөө эгч 2 хүүхдийн хамт хүрээд ирсэн. Тэр машин харагдаагүйгээс болсон гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-28-29 тал/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-06 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-08 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-09-10 тал/, 

-Зам тээврийн осол дээр тогтоогдсон акт /хх-11 тал/,

-Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-12 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 04-ний өдрийн №12337 тоот шинжээчийн дүгнэлтэнд /хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ

1. Гэгээнсарнайгийн биед хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ /хх-34 тал/,

 

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 07-ны өдрийн №12346 тоот шинжээчийн дүгнэлтэнд / шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

1. Баярсүрэнгийн биед тархи доргилт, дух хамарт зулгаралт, баруун хөлийн тавхай, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чаддварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-36 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 07-ны өдрийн №12347 тоот шинжээчийн дүгнэлтэнд / шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

1. Золбоогийн биед тархи доргилт, хамар духны хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чаддварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Золбоогийн биед хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ /хх-38 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 04-ний өдрийн №12338 тоот шинжээчийн дүгнэлтэнд /хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ

1. Мөнхбатын биед хүзүүний 4-р хугаламын нугалмын баруун неврал арк, зүүн үений сэртэнгийн зөрөөгүй хугарал, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чаддварын тогтонги алдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ /хх-40 тал/,

 

-2016 оны 09 сарын 25-ны өдрийн 00000093 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1. Хондо CR-V маркийн 43-16 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Мөнх овогтой Баатарсүрэн нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.

2. Хондо CR-V маркийн 43-16 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Мөнх овогтой Баатарсүрэн нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино:

а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх,

б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалт зөрчсөн байна.

3.Хондо Сивик маркийн 78-68УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Жаргал овогтой Мөнхбат нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

4. Хондо CR-V маркийн 43-16 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Мөнх овогтой Баатарсүрэн нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино:

а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх,

б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалт зөрчсний улмаас уг осол нь гарсан байна.

5.  Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал болон бусад байдал нөлөөлөөгүй. Осол болоход асфальтан бетон, шулуун тэгш, хуурай суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, хоёр эгнээ хашлагагүй, замд 2016 оны 09 сарын 03-нб өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг Цагаан хөтөлийн урд замд 22 цагийн орчим гарсан байна.

4. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй гэжээ /хх-42 тал/,

 

-Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-45, 49 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-46, 50 тал/,

-мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-89 тал/,

-Төв аймгийн Прокурорын газарт хохирогч Ж.Мөнхбатын гаргасан хүсэлт /хх-90 тал/,

-тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-91 тал/,

-Хохирлын баримтууд /хх-98-102 тал/,

 

            - М.Баатарсүрэнг 2016 оны 09 сарын 13-ны өдөр сэжигтнээр /хх-62-63 тал/, 2016 оны 09 сарын 25-ны өдөр яллагдагчаар /хх-66 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

            - М.Баатарсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа  /хх-74 тал/ зэрэг болно

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Баатарсүрэн нь 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг Улаанбаатараас Эрдэнэсант сумын чиглэлд “цагаан хөтөл” гэх газар 149-150 дахь километрийн шонгийн ойролцоо, замд өөрийн эзэмшлийн 43-16 ХОҮ улсын дугаартай Хондо Си Ар Ви маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1”жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Ж.Мөнхбатын жолоодож явсан 78-68 УНЗ улсын дугаартай Хондо Сивик маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас 5 настай буюу насанд хүрээгүй М.Гэгээнсарнай, 3 настай М.Золбоо, хохирогч Г.Баярсүрэн нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Ж.Мөнхбатын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл 78-68 УНЗ улсын дугаартай Хондо Сивик маркийн тээврийн хэрэгслийн шууд зардал болох 2690000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн хохирогч Ж.Мөнхбат, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярсүрэн, гэрч А.Батбулгаа, Б.Хоролсүрэн нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-06 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-08 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-09-10 тал/,  зам тээврийн осол дээр тогтоогдсон акт /хх-11 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-12 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 04-ний өдрийн №12337 тоот /хх-34 тал/, 2016 оны 09 сарын 07-ны өдрийн №12346 тоот, 2016 оны 09 сарын 07-ны өдрийн №12347 тоот  /хх-38 тал/, 2016 оны 09 сарын 04-ний өдрийн №12338 тоот  /хх-40 тал/ шинжээч эмчийн  дүгнэлтүүд, 2016 оны 09 сарын 25-ны өдрийн 00000093 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-42 тал/, Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-45, 49 тал/, шүүгдэгч М.Баатарсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн  мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг бүртгэлтийн шатанд  хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж өгсөн байна.

 

Шүүгдэгч М.Баатарсүрэнгийн холбогдсон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар эвлэрч байх тул хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Т.Баатарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй  байна.

 

            Хохирлын талаар

            Шүүгдэгч М.Баатарсүрэн нь хохирогч Ж.Мөнхбатад хохирлын төлбөрт 5138194 төгрөг, хохирогч Г.Баярсүрэнгийн эмчилгээний зардалд 1505116 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Золбоогийн эмчилгээний зардалд 376300 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Гэгээнсарнайн эмчилгээний зардалд 1133786 төгрөг тус тус төлсөн болох нь судалсан бичгийн баримтаар тогтоогдож  байна.

Хохирогч Ж.Мөнхбат хохирол бүрэн барагдсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй  тул  М.Баатарсүрэнд  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэсэн тодорхойлолтыг өгсөн байна.

Харин хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Баярсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Баатарсүрэн нь  сэтгэл гарган биднийг  цаг алдалгүй эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж  өгсөнд баярлаж байгаа.  Цаашид  дахин  эмчид  үзүүлэх, эмчилгээ  хийлгэх   шаардлагатай  үед М.Баатарсүрэн гуай туслах байх,  би хувиараа хөдөлмөр хийдэг тул  ажилгүй байсан  хугацааны  цалингаа  нэхэмжилнэ. Одоогоор  гаргаж  өгөх  баримт байхгүй байна гэж  мэдүүлсэн тул цаашид нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 728445 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Баатарсүрэнд буцаан олгох зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч М.Баатарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297  248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Тэвэгт овогт Мөнхийн Баатарсүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүндэвтэр 3 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн М.Баатарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 728445 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Баатарсүрэнд буцаан олгосугай.

         

          4. Энэ хэрэгт бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Баатарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар шүүгдэгч М.Баатарсүрэн хохирогч Ж.Мөнхбатад хохирлд  5138194 төгрөг, эмчилгээний зардалд хохирогч Г.Баярсүрэнд  1505116 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Золбоод  376300 төгрөг,  хохирогч М.Гэгээнсарнайд  1133786 төгрөг тус тус төлсөн болохыг дурьдаж, Г.Баярсүрэн цаашид эмчилгээ хийлгэх мөн ажилгүй байсан хугацааны цалин, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

         

          6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Баатарсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Баатарсүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА