| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2018/0307/Э |
| Дугаар | 311/ШЦТ/2018 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 311/ШЦТ/2018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийншүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарг а Б.Буянхишиг
Улсын яллагч Г.Энхмаа,
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Боржигон овгийн Цэцгээгийн Од холбогдох эрүүгийн 1807004650306 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт “Архангай аймгаас Улаанбаатар хот”-ын чиглэлийн нийтийн тээврийн автобусанд зорчиж явах үедээ өөрийн хамтран амьдрагч Н.Жийг бусадтай хардаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа маажиж, эрүүл мэндэд нь “нүүр, хүзүү, цээж, зүүн шуунд шалбаралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг:
1. Шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас
1. Хохирогч Н.Жийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 08 сарын 07-ны өдөр Архангай аймгаас гэр рүүгээ Налайх дүүрэг рүү хамтран амьдрагч О түүний дүү Энхбаатар, миний хүү Ж.Намнансүрэн нарын хамтаар орон нутгийн нийтийн автобусанд явж байсан. Миний гар утас дугарахад О ямар хүн залгаад байгаа юм гэж асуухад нь чамд ямар хамаатай юм бэ гэж хариулахад намайг өөр эмэгтэй хүнтэй хардаж миний нүүрийг хоёр гараараа 2 удаа дараалан самардсан би сууж байсан суудлаасаа босоод автобусны хойд талд өөр суудалд сууж байхад О босож ирээд над руу дахин миний нүүрийг гараараа урж маажсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 10-11 тал/ 2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 сарын 09-ний өдрийн 9752 дугаартай “Н.Жийн биед нүүр, хүзүү, цээж, зүүн шуунд шалбаралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 6 тал/ 3. Шүүгдэгч Ц.Оы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангайгаас Улаанбаатар луу шуудангийн автобусанд явж байтал Жийн утас дуугараад нэг хүүхэн залгаад байсан тэгээд алив утсаа өгч бай гэсэн чинь утсаа өгөхгүй нуугаад тэгээд дахиад утас нь дуугараад залгаад байхаар нь утсыг нь аваад ярьсан чинь 6 сар гаран Жанчивтай явалдаж байгаа Нарантуул зах дээр наймаа хийдэг хүүхэн байсан, тэгээд миний уур хүрээд Жийг зүүн гараараа 2 удаа маажсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14 тал/, 4. Шүүгдэгч Ц.Оы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Жийг өөр эмэгтэйтэй уулзаад яваад байхаар нь уур хүрээд нүүрийг нь маажсан...2018 оны 06 дугаар сарын 04-нд Ж Нарантуул руу бараа ачаад буцаад ирнэ гэж хэлээд гэрээс гарахад би Жийн араас гарч хэнтэй явж байгааг хартал нэг танихгүй эмэгтэй хүнтэй явж байсан. Надад өөр харсан зүйл байхгүй. Би Жид 2,000,000 сая төгрөг хохирлын мөнгө өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/ 5. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 1 тал/ 6. Хэргийг харъяаллын дагуу шилжүлсэн прокурорын тогтоол /хх-ийн 7 тал/ 7. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/ 8. Хохирогч Н.Жийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24 тал/ 9. Хохирогч Н.Ж, шүүгдэгч Ц.О нарын мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүлэх тухай хүсэлт /ххийн 38 тал/ зэрэг болно. Шүүгдэгч Ц.Оы ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсаннотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Гурав: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Лүн нутаг дэвсгэрт “Архангай аймгаас Улаанбаатар хот”-ын чиглэлийн нийтийн тээврийн автобусанд зорчиж явах үедээ өөрийн хамтран амьдрагч Н.Жийг бусадтай хардаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа маажиж, эрүүл мэндэд нь “нүүр, хүзүү, цээж, зүүн шуунд шалбаралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Н.Жийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 08 сарын 07- ны өдөр...намайг өөр эмэгтэй хүнтэй хардаж миний нүүрийг хоёр гараараа 2 удаа дараалан самардсан...О босож ирээд над руу дахин дайрч миний нүүрийг гараараа урж маажсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 сарын 09-ний өдрийн №9752 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 6 тал/, шүүгдэгч Ц.Оы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн: “2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр...Жийг зүүн гараараа 2 удаа маажсан.../хх-ийн 14 тал/...Би Жийг өөр эмэгтэйтэй уулзаад яваад байхаар нь уур хүрээд нүүрийг нь маажсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, яаралтай тусламжийн хуудас зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүхээс хохирогч Н.Жид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна. Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Оыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохыг тайлбарлахад шүүгдэгч Ц.О нь “өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно, улсын яллагчаас гаргасан торгуулын ялын саналын талаар татгалзах зүйлгүй” гэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.О нь хүсэлтээ гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа нь хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.Оы хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Од улсын яллагчаас оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг үндэслэлтэй байна гэж үзлээ. Тав: Бусад асуудлаар: Эрүүгийн 1807004650306 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирзүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Боржигон овгийн Цэцгээгийн Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Ц.Од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийнЭрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,улсыняллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ц.Од авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА