Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006830413 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 2-44 тоотод Ч.Чимэддамбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би Баяраа гэдэг айлд 2 хоног архи уусан. Тэр хооронд би нэг бандитай зодоон хийсэн байсан, нэрийг нь сайн мэдэхгүй байна..гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасан эрхийн дагуу өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3.Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..... Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр би ******* бид 2 орой ******* ахынд очсон. Тэгэхэд ******* ах өөрөө байхгүй ******* гуай эхнэртэйгээ, ******* ахын эхнэр, *******, нар байсан. Тэд архи ууж халамцуу байцгаасан. ******* бид 2 ороод хамт 2 шил архи уусан. Би бол гайгүй байсан. Тэгж байгаад би орон дээр нь сууж байхад ******* гэнэт миний ам руу цохисон. тэгсэн чинь ******* намайг алчихъя гээд хутга халааснаасаа гаргаад ирсэн. Тэгтэл хутгыг нь ******* гуай салгаж авсан. Тэгээд би эхнэрээ дуудаад ирэхээр нь яваад өгсөн. Маргааш нь би 12 цагийн орчим байх *******ыд очиход гэрт нь *******ы эхнэр болон ******* гуайн эхнэр, ******* нар байсан. бас л согтуу байсан. тэгээд би “та чинь яаж байгаа юм хөгшин хүн байж” хэлсэн. ******* “ахынх нь буруу” гэсэн. тэгээд би явсан ******* ч гарч явсан...” гэх мэдүүлэг /ххийн 32-33/,

4. Гэрч Б.*******доржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би ******* гэдэг найз ахындаа 2018 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр буюу хагас сайнд эхнэр гийн хамт 17 цагийн орчимд очсон. Тэгэхэд *******ыд гэх хүн гэрт нь ганцаараа байсан. Эхнэр бид 2 ороод ярьж хөөрч сууж байхад гээд *******ы эхнэр гадуур явж байгаад ирсэн ******* ах хөдөө явсан байсан. Бид 4 тэгээд 1 шил архи хувааж уугаад орой 22 цагийн орчимд би ганцаараа спорт хороо руу тоглох гэж яваад шөнө 01 цаг 30 минутын орчимд эргэж очиход ******* ахынд болон манай эхнэр, мөн буюу Чимэддагва 3 унтаж байсан. Нөгөө нь алга байсан. Тэгтэл шөнө 02 цагийн 30 минутын орчимд нь эргэж ирсэн. Тэр ярихдаа “би цагдаад баригдаад эрүүлжүүлэхийн байранд байж байгаад ирлээ намайг хүргэж авч ирж өглөө” гэж хэлсэн нь ирэхдээ нэлээн согтуу байсан. буюу Чимэддагва тэгэхэд сэрсэн нь буюу Чимэддамбыг орон дээр байж байхад маргаад түүнийг очоод шүд рүү нь нэг л удаа цохисон. Өөр газар нь цохиогүй ба дараа нь нь “алаад хаячихъя” гээд өмднөөсөө жижиг тонгорог гаргаж ирэхээр нь би булааж авсан. Тэгээд Чимэддамба нь гараад явсан. Эргэж орж ирээгүй харин ******* нь тэндээ унтаж амарсан. Би би эхнэрийн хамт *******ыд бас хоносон Маргааш нь өглөө буюу 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө бид нар 09-10 цагийн орчимд босоцгоосон. Би урд орой нь булааж хутгаа өөрт нь өгөөд бид нар тэндээ 1 шиг архи уусан. Тэр архийг авч өгсөн. Бид нар архи ууж байгаад би өдөр цагийн орчимд ганцаараа гэр рүүгээ явсан. Эргэж очоогүй манай хөгшин орой 17 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 38/

5. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Манайд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 23 цаг өнгөрч байхад хөдөөгөөс замын унаагаар ирж хоносон. Маргааш нь буюу 23-ны өдөр цагдаа руу журамлуулсан машин авах гээд явсан. Хоёр хүүхэд нь машинаа журамлуулсан гэсэн. Тэгээд 23-ныхаа өдөр ирж хоноогүй. 24-ны өдөр манайд ганцаараа ирсэн. Тэгэхэд манай нөхөр ******* хөдөө Бөмбөгөр явсан байсан. Би гэртээ ганцаараа байхад Цэгмэгцэеэ ирсэн би хоол хийж байгаад тогоон дээр хоолоо орхиод г чанаж байгаарай гэж хэлээд эмнэлэг рүү төрсөн хүүхэд гаргах гээд явсан. эргээд ирэхэд манайд найз *******дорж 2 ирчихсэн тэй 3- уулаа сууж байсан юм. Би нар хоол идсэнийхээ дараа 1 шил архи 4-үүлээ хувааж уусан. Тэгж байтал орой 19-20 цагийн орчимд гэж дууддаг Чимэддагва ******* гэдэг залуутай ирсэн. Тэр 2 бойнд яваад ирлээ гэсэн ба 1 шил архи бид 6 хувааж уусан. Тэгж байгаад Давгадорж орой спорт хороо руу явж гэрт , , , ******* бид 5 үлдсэн. Тэгээд оос хэрүүл гуйгаад байсан. нь “та дуугай байгаарай битгий чалчиганаад бай” гэж байсан. ******* нь газраар унтаад өгсөн нь гараад явсан ба , ******* 2 манайд байсан орон дээр унтах гээд хэвтэж байсан. тэгэхэд гараад удалгүй орж ирсэн ба 10 орчим минут болсон. орж ирэхдээ зүгээр байсан. тэгж байгаад 30 минут орчим болоод ганцаараа гарч явсан. Гэрт , *******, 3 унтсан байсан. сандал түшээд суугаагаараа унтсан. Тэгээд намайг унтсаны дараа *******дорж 01 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгэхэд ирээгүй ба 02 цаг өнгөрөөд гаднаас “цагдаа дээр байж байгаад цагдаагаарх хүргүүлж байгаад ирлээ” гээд хөмсгөө хага цохиулсан нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн. Тэгээд орж ирээд байж байхад сэрсэн чинь ын шүдийг “дургүй хүргэсэн банди” гээд гараараа цохисон ба дараа нь хутга гаргаж ирээд ыг “Алчихъя” гээд байхаар нь *******дорж гийн хутгийг булааж авсан. тэгээд гараад яваад эргэж орж ирээгүй. гараагүй гэрт унтсан. Маргааш нь 25-ны өдөр өглөө эрт ******* яагаач үгүй  цагийн орчимд явсан. Тэгээд бид нар босоод гээс “нүүр ам чинь яасан юм” гэж асуусан чинь “нэг мэдсэн чинь цагдаа намайг аваад явсан цагдаа дээр байсан. тэгээд цагдаа хүргэж ирсэн” гэж хэлж байсан. тэгтэл *******дорж “хөгшин хүн байж яагаад хутга бариад байгаа юм та ыг хутгалчихъя гээд байсан” гэж байсан. тэгээд *******дорж өдөр нь яваад түүний дараа ирж бид нар дахин архи уусан. хамт байж байгаад орой нь “яагаад та миний шүдийг цохичхов оо” гэхэд нь юм хэлэлгүй байж байгаад дээлээ орхиод өмд цамцтайгаа гараад явсан. Тэгээд эргэж ирээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

6. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой , бид 3 хамт *******ыд очсон. Тэднийд очиход *******ы эхнэр, *******доржийн эхнэр болон нэг хөгшин байсан. Тэгээд тэнд архи ууж байгаад би унтаад өгсөн. Нэг сэрэхэд тэнд байсан хөгшин хүн Чимэддагвын уруул рүү цохичихсон гээд Чимэддагва уруудаа дараад сууж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 716 дугаартай шинжээчийн: 1. *******ын биед дээд, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62/ болон хавтаст хэргийн 121 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 2-44 тоотод Ч.Чимэддамбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д,Чимэддамба мэдүүлэг, гэрч Б.*******дорж, Цээпалам, Гэрэлчулуун нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 716 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхээс шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт багтаж байгаа, шүүгдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 2-44 тоотод Ч.Чимэддамбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болж гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******гийн нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч *******д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн Чимидцэеэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-дзааснаар шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ