| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0104/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/128 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч Д.Цогжавхлан
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Хохирогч Б.Дамдинрагчаа, түүний өмгөөлөгч Д.Өлзийбаяр,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******улуунбатад холбогдох эрүүгийн 1814000740060 дугаар хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, ******* овогт *******, /*******/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн иргэн ******* өвөлжөөн дээр байх амбаараас Мустанг-5 маркийн мотоцикль, хивс, мотоциклийн обуд зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 1910000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... 11 цагийн үед ******* уулзаад түүнд Цагаан сар болох гэж 2 байна Шаргалжуут руу яваад манай өвөлжөөнд байх амбаараас мотоцикль, хивс зэрэг зүйл аваад ирье гэж хэлэхэд тэрээр зөвшөөрсөн. Би ******* уулзаад түүнээс машиныг нь гуйсан чинь тэрээр машинаа өгөхөөр болсон. Тэгээд ******* машиныг унаад бид хоёр орой 17 цагийн үед Шаргалжуут руу явж Хужирт гэх газар байх ******* өвөлжөөн дээр шөнийн 21 цагийн үед очоод би *******д амбаарынхаа түлхүүрийг гэртээ орхичихсон байна гээд амбаарын цоожийг эвдээд дотроос нь мотоцикль, хивснүүдийг авч машинд хийсэн. Тэгээд би мотоциклийг нь асааж унаад ******* машинаа унаад буцаад аймгийн төврүү явж байтал Өлзийт сумын нутаг Бийрийн бригадын урд талд мотоциклийн дугуй хагарсан. Тэгээд би машинд суугаад бид хоёр явж байтап Шаргалжуутын голын хар үзүүрийн гарман дээр ирэхэд машины бензин насос эвдэрчихсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... Шаргалжуут 8 дугаар баг Хужиртын шалдан толгой гэдэг газарт байдаг өвөлжөөндөө очиход манай амбаарын цоожийг эвдээд дотроос нь Мустанг-5 маркийн мотоцикль, мотоциклийн 6 ширхэг обуд, 4 ширхэг хивс зэрэг алдагдсан байхаар нь цагдаад хандсан. Миний мотоцикль хүрэн өнгийн нударгатай, бор цоохор суудлын бүрээстэй манай хүүгийн мотоцикль юм. Мотоциклийг 1800000 төгрөгөөр худалдаж авсан. 2 ширхэг хятад хивсийг нийлээд 100000 төгрөгөөр, жижиг монгол хивсийг 80000 төгрөгөөр, том монгол хивсийг 120000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. мотоциклийн обудууд нийлээд 30000 төгрөгийн үнэтэй ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... би ******* уулзахад “ Цагаан сар болох гээд ойрхон явж амбаараасаа ойр зуурын эд зүйл авмаар байна, хамт яваад ирэх үү гэхээр нь би явж чадахгүй, чи миний машиныг аваад явахгүй” гэхэд би машин барьж чадахгүй гэхээр нь машин барих хүн олоод аваад явахгүй юу гэж хэлээд гэртээ харьсан. Орой 18 цагийн үед *******улуунбат *******ыг дагуулж ирээд миний машиныг аваад явсан. Маргааш нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 11-12 цагийн үед ******* надруу утсаар яриад Бумбатын ойролцоо машин чинь эвдэрчихлээ, чи жоохон бензин аваад, чирэх юм аваад хүрээд ир гэсэн. ******* нь Бийрийн бригадын наад талд мотоциклийн дугуй хагарчихсан, наад талд Хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн хойд дугуй нь хагарчихсан байхаар нь дугуйг нь янзлаад, бензин хийж асаагаад *******улуунбат уг мотоциклийг унаад, бид нар машинтай буцсан. ...машин дээр ирсэн чинь кабин дотор нь хивснүүд мотоциклийн обуд зэрэг зүйлүүд байхаар нь , бид 3 энэ яг хулгайн эд зүйлүүд болж таарлаад гээд машинаа авалгүй тэндээ үлдээгээд шууд аймгийн төвд Цагдаагийн алба хаагч уулзаж болсон зүйлийн талаар хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 60- 62/
Гэрч мөрдөн байцаалтад шатанд өгсөн ******* нь ******* амбаараас нь мотоцикль бусад эд зүйл хулгайлсан гэх хэргээр шалгагдаж байгаа гэж сонссон ....гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/
Гэрч гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн ...манай ах надруу утсаар яриад ахын машинаар хөдөө явах гэсэн чинь машин нь болдоггүй, чиний машинаар хамт яваадахъя гэсэн. Өчигдөр миний машиныг хүн гуйгаад явсан чинь хөдөө машин, мотоциклийнх нь бензин дуусчихсан авчирах гэж байгаа гэсэн. , ах бид 3 миний 85-44 БНХ улсын дугаартай Соната-6 маркийн авто 3 машинтай очиход Бумбатын бригадын хажуу талд зам дээр *******улуунбат, ******* 2 байсан бөгөөд Бийрийн бригадын наад талд мотоциклийн дугуй хагарчихсан, голын гарам дээр ахын аксент маркийн авто машин харагдаж байсан. *******улуунбат, ******* 2 дугуйг нь янзлаад, бензин хийж асаагаад *******улуунбат уг мотоциклийг унаад, бид нар машинтай буцсан,… Шаргалжуутын голын гарам дээр байсан ах машиныхаа кабиныг онгойлж үзчихээд машинд хивснүүд мотоциклийн обуд зэрэг зүйлүүд байна хулгайн эд зүйл юм шиг байна гээд машинаа авалгүй тэндээ үлдээгээд шууд аймгийн төвд ирж Цагдаагийн алба хаагч уулзаж хэлсэн ...гэх мэдүүлэг / хх-ийн 56-57/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн ..******* цагаан сар болох гэж байна Шаргалжуутын Хужиртаас өвөлжөөн дээрээс мотоциклио ширдэгтэйгээ аваад ирье, унаа машин жолоодоод яваад өг гэхээр нь хамт явсан. Шаргалжуутын Хужиртад өвөлжөөн дээр орой19 цагийн орчимд очсон, ******* өвөлжөөн дээрээ очсон хойноо амбаарынхаа түлхүүрийг гэртээ орхисон байна гээд амбаарын цоожийг эвдэж ороод Мустанг-5 маркийн хүрэн өнгийн мотоцикль гаргаж ирсэн, мөн улаан өнгийн ширдэг 2,3 ширхэгийг гаргаж ирээд эвхээд машины тээшинд хийсэн, Мотоциклийн асаагаад аймаг руу явсан. ******* түрүүлж яваад хар хошууны гарман дээр ирээд машин асахгүй болсон. Бид 2 машин дотроо хоноод өглөө нь машины эзэн руу залгаад машин чинь асахгүй болчихлоо гэж хэлсэн. 12 цагийн үед, Жаргалсайхан, түүний дүү нар 85-44 БНХ дугаартай машинтай ирээд 2 литр бензин авч ирсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/
Баянхонгор аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “... эд зүйлсийг ..мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 1600000 төгрөг, .... хивснүүдийн үнэ 280000 төгрөг, дугуй обудын үнэ 30000 төгрөг үнэлсэн ... үнэлгээ /хх-ийн 71-72/, -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-3/,хэрэг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-15/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-23/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 27-31/ шүүгдэгч ******* хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 84/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 94/, Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 96-102/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн иргэн ******* өвөлжөөн дээр байх амбаараас Мустанг-5 маркийн мотоцикль, хивс, мотоциклийн обуд зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 1910000 4 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* ... *******д амбаарынхаа түлхүүрийг гэртээ орхичихсон байна гээд амбаарын цоожийг эвдээд дотроос нь мотоцикль, хивснүүдийг авч машинд хийсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/ хохирогч ******* ... өвөлжөөндөө очиход манай амбаарын цоожийг эвдээд Мустанг-5 маркийн мотоцикль, мотоциклийн 6 ширхэг обуд, 4 ширхэг хивс зэрэг алдагдсан байхаар нь цагдаад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/ гэрч ... бид нар Шаргалжуутын голын гарам дээр байсан миний аксент маркийн авто машин дээр ирсэн чинь кабин дотор нь хивснүүд мотоциклийн обуд зэрэг зүйлүүд байхаар нь , бид 3 хулгайн эд зүйлүүд болж таарлаад гээд машинаа авалгүй тэндээ үлдээгээд шууд аймгийн төвд ирж Цагдаагийн алба хаагч уулзаж болсон зүйлийн талаар хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 60- 62/ гэрч ... ******* амбаараас нь мотоцикль бусад эд зүйл хулгайлсан гэсэн ....гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/ гэрч гийн ... бид нар Шаргалжуутын голын гарам дээр байсан ахын машин дээр ирэхэд ах машиныхаа кабиныг онгойлж үзчихээд хивснүүд мотоциклийн обуд зэрэг зүйлүүд байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 56-57/ гэрч *******ын ...*******улуунбат өвөлжөөн дээрээ очсон хойноо амбаарынхаа түлхүүрийг гэртээ орхисон байна гээд цоожийг эвдэж Мустанг-5 маркийн хүрэн өнгийн мотоцикль гаргаж ирсэн, мөн улаан өнгийн ширдэг 2,3 ширхэгийг гаргаж ирээд эвхээд машины тээшинд хийсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 44- 46/ Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эд зүйл үнэлсэн....мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 1600000 төгрөг, .... хивснүүдийн үнэ 280000 төгрөг, дугуй обудын үнэ 30000 төгрөг үнэлсэн.... дүгнэлт / хх-ийн 71-72/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн иргэн ******* эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалтай амбаараас Мустанг-5 маркийн мотоцикль, хивс, мотоциклийн обуд зэргийг авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн ба бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч ******* мотоцикль, хивс, дугуй обуд зэрэг алдсан зүйлүүдийг 1910000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******улуунбатыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 19100000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******улуунбатын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч ******* нь урьд Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч *******улуунбатыг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын ******* ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлаж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт бүхий санал дүгнэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.
Учир нь: Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч боловч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй байна.
Шүүгдэгч нь хохирогч мотоцикль, хивс зэргийн биет байдлаар буцааж өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан хохирогчийн ирж, очсоны зардал, мотоциклийн банкны эвдрэл , дугуй обуд , олгойны үнэ нийт 280000 төгрөг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж шүүгдэгч *******улуунбатаас нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч *******улуунбат хохирлыг нөхөн төлж барагдуулахаар илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан 6 хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзэх боломжгүй, шүүгдэгч *******улуунбатаас 280000 төгрөг гаргуулж, хохирогч олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* эзэмшлийн “...Жинсли маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******улуунбатыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-д зааснаар шүүгдэгч *******улуунбат нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч ******* 280000 төгрөг гаргуулж, хохирогч олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******улуунбатын эзэмшлийн “...Жинсли маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******улуунбатад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 7 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА