Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/336 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000345 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ,улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,******* овогт**************,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн хавцгай” гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр Доосан-55 маркийн жижиг оврын трактор ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 136.084 /нэг зуун гучин зургаан мянга наян дөрвөн/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Манай гэр Баянхонгор аймаг Заг сумын 3 дугаар багт оршин суудаг юМанайх Заг сумтай Хүрэн хавцгай гэх газар нөхөрлөлийн гэрээ хийж гар ухаж олборлолт явуулдаг юм. Манайх 2017 онд Заг сумтай гэрээ хийж нөхөрлөл байгуулан Хүрэн хавцгай гэх газар урд өмнө гар аргаар нинжа нар ухаад идчихсэн байсан газар нь нөхөн сэргээлт хийхээр тухайн газар нь дүгнэлт гаргуулан 2017 оноос хойш ажиллаж байна. Манай нөхөрлөл 2020 оны 07 дугаар сарын дундуур үеэр тухайн газартаа гарч ажиллаж байгаа юм. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөрлөл тухайн дүгнэлттэй газраа ажиллаж байна гэж бодсон чинь дүгнэлттэй талбайгаасаа хэтэрчихсэн ажиллаж байсан юм. Энэ талаар мэдээгүй уул нь Заг сумын байгаль орчны улсын байцаагчид манай талбайн хатуу цэгийг тогтоогоод өгөөч гэж хэлсэн чинь ирээгүй юм. Тэгээд бид нар мэдээгүй талбайгаасаа хэтрээд газар ухчихсан байна лээ. Заг сумын хөгжлийн санд 1.000.000, Заг сумын 3 дугаар багийн сан гэх нэртэй дансанд 1.000.000 нийт 2 сая төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн албан тушаалтанд мөнгө өгсөн юм байхгүй. Манайх өөрийн талбайгаасаа хэтрүүлэн газар ухсан газраас 1 пүн орчим алт олсон тэр нь мөнгөөр бодож үзвэл 52.000 төгрөг болсон байгаа. Миний дүгнэлттэй талбайгаасаа гараад өөр газар газар ухсан нь миний буруу манай нөхөрлөл “Эрдэнэс чандмань хамтрал” нэртэй сумын засаг даргатай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээ хийсэн байгаа. Энэ ажиллуулж байсан трактор миний өөрийн трактор байгаа би 2012 онд авч байсан юм. Тракторын бичиг баримт гэх зүйл байхгүй... Миний дүгнэлттэй талбайгаасаа гараад өөр газар ухсан нь миний буруу манай нөхөрлөл “Эрдэнэс чандмань хамтрал” нэртэй сумын засаг даргатай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээ хийсэн байгаа. Энэ ажиллуулж байсан трактор миний өөрийн трактор байгаа юм. Би 2012 онд авч байсан юм. Тракторын бичиг баримт гэх зүйл байхгүй. Би мэдээгүй дүгнэлттэй талбайгаасаа хэтрүүлсэн байна лээ. Миний буруу гэж байна. Би дүгнэлттэй талбайгаасаа хэтрүүлэн олборлолт явуулахдаа би ганцаараа олборлолт явуулсан. Өөр хэн нэгэн оролцоогүй. Мөн манай нөхөрлөлийн гишүүд энэ олборлолт явуулахад ямар ч оролцоо байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33- 34, 83-84 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Энэ газарт 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Эрдэнэс чандмань хамтрал” нөхөрлөл нь нэг сарын хугацаатай бичил уурхайн журмаар үйл ажиллагаа явуулахаар сумын засаг даргатай гэрээ байгуулж ажилласан. Тэгтэл “Эрдэнэст чандмань хамтрал” нөхөрлөлийн ******* нь тухайн зөвшөөрөл олгосон талбайгаас хэтрүүлж үйл ажиллагаа явуулж байсан нь цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон юм. Уг дүгнэлттэй талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй хамтрал нөхөрлөл нь сумын засаг даргад бичил уурхайн 151 дүгээр журамд заасны дагуу өргөдөл хүсэлтээ гаргадаг. Үүний дагуу хүсэлтийг Засаг дарга хүлээн авч журмын дагуу шийдвэрлэдэг юм. Бичил уурхай явуулах зөвшөөрлийг хувь хүнд олгодоггүй. Харин байгуулагдсан 9 дээш гишүүнтэй нөхөрлөл, хамтралд зөвшөөрлийг олгож гэрээ байгуулдаг юм. *******ын дүгнэлттэй талбайгаас хэтрүүлж үйл ажиллагаа явуулсан нь байгаль экологи эдийн засагт учруулсан шинжээчийн дүгнэлтээр 136.084 төгрөгийн хохирол учирч нөхөн сэргээлт хийх зардал нь 175.719 төгрөг болж байгаа тул дээрх мөнгөн дүнг орон нутгийн дансанд байршуулж хохирлыг нөхөн төлөх ёстой юм. одоогийн байдлаар хохирол төлөгдөөгүй байгаа энэ мөнгөн дүнг төлөөд дуусгах юм бол ямар нэгэн хохиролгүй болно... гэх мэдүүлэг / хх-ийн 27-28/,

4. Гэрч П.Батаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Манай нэг гэр Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг “Хүхавцгай” гэх газар оршин суудаг бөгөөд уг газарт бичил уурхайн чиглэлээр сумын засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр ******* нь зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтрүүлж ажилласан байсныг цагдаагийн байгууллагын албан хаагч ирж шалгаж одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Тухайн газарт манай нөхөр ******* нь ганцаараа ажилладаг харин би Баянхонгор аймгийн төвд ажил хийдэг юм. Манай нөхөр ******* “Эрдэнэс чандмань хамтрал” гэсэн нөхөрлөл байгуулж даргаар би байдаг гэхдээ уг нөхөрлөлийг гишүүд болон миний бие нь уг газарт олборлолт явуулахад оролцоогүй. Манай нөхөр ******* ганцаараа үйл ажиллагаа явуулсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36 /,

5. Гэрч Н.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Гэхдээ уг газрыг ухсан Doosan55 маркийн бага оврын тракторыг би анх 2009 онд 20 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд 2-3 жилийн өмнө хүргэн *******т өгч байсан юм. Би Doosan-55 маркийн бага оврын тракторыг хүргэн *******т -2-3 жилийн өмнө өгсөн. Тэгэхээр хүргэн *******ын эзэмшлийнх гэж хэлж болно. Манай хүргэн ******* нь сум орон нутгаас зөвшөөрөл аваад ашигт малтмал олборлож байгаа гэж байсан. Сүүлд цагдаад шалгагдах үед нь дүгнэлттэй талбайгаасаа хэтрүүлсэн ажилласан талаар би мэдсэн. Тиймээ би “Эрдэнэс чандмань хамтрал” нөхөрлөлд байдаг. Гэхдээ би уг хүргэн *******ын явуулж байсан Заг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүрэн хавцгай” газар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцоогүй ******* нь ганцаараа үйл ажиллагаа явуулж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /,

6. Гэрч Ч.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Тиймээ би “Эрдэнэс чандмань хамтрал” нөхөрлөлд байдаг гэхдээ би уг хүргэн *******ын явуулж байсан Заг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүрэн хавцгай” газар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцоогүй ******* нь ганцаараа үйл ажиллагаа явуулж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

7. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай 1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна. Харин АSМ-00136 дугаар бүхий Хүрэн Хавцгайт гэх бичил уурхайн талбайтай хэсэгчилсэн давхцалтай байна. Хохирлын үнэлгээг хэтрүүлэн ухсан талбайгаар тооцов. 2. Эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ 136 084 төгрөг болж байна. 3. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 175 719 төгрөг болж байна. 4. Тухайн газар нь уул уурхайн үйл ажиллагаагаар ухагдаж эвдэгдсэн газар байсан байна. 5. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно гэх 1/66 дугаар дүгнэлт /хх-ийн 44 /,

8. “ЭНХ-НАХИА“ ХХК 2020 оны 9 дүгээр сарын 03-ний өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Doosan 55 маркийн унагалдай тракторын зах зээлийн үнэ 3.000.000 төгрөг болохыг тодорхойлсон гэх дүгнэлт... /хх-ийн 75/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 /, дипозит дансны хуулга /хх-ийн 127-130/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол гэрэл зураг /хх-ийн 16-23/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн хавцгай” гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр Доосан-55 маркийн жижиг оврын трактор ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 136.084 /нэг зуун гучин зургаан мянга наян дөрвөн/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч*******, гэрч П.Батаа, Н.Пүрэвдорж, Ч.Амгалан, нарын мэдүүлэг, Нуман алтай ХХК-ийн шинжээчийн 66 дугаар дүгнэлт, Энх-Нахиа ХХК-ийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулиерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ Хохирогч иргэний нэхэмжлэгч******* нь нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт Daewoo Solar PLM-55 маркийн трактор, зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх техникийг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож харин дээрх техникийн үнэ гурван сая төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. Хэрэгт шүүгдэгч хэрэгт *******ын эзэмшлийн хоёр адууг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хоёр адууг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч******* овогт**************ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч******* овогт**************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бустөлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бага оврын “Доосон” тракторын үнэ гурван сая / 3.000.000 / төгрөгийг гаргуулж улсын төсөвт тушаалыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт Доосон” маркийн бага оврын тракторыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг тракторыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******т буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн хоёр адууг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хоёр адууг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ