Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/324

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000334 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар /*******/-тай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Э.Эрдэнбаяр нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 12 дугаар гудамжны 15 тоотод байх гэртээ үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор Pokerrr аппликейшинаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 743,500 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

2 Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл Pokerrr2 гэх аппликейшин ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Тоглуулахдаа таньдаг хүмүүс рүүгээ чат бичиж “тоглох уу” гэж асуудаг, тэгээд “тоглоно” гэсэн хүн рүү нь дансаа явуулан тухайн хүмүүс миний данс руу мөнгө хийж тоглодог. Нэг тоглолт 2 цаг үргэлжилдэг ба хожсон хүмүүст нь мөнгийг нь хуваан хийдэг. 2 цаг тоглуулахад 30,000 төгрөгөөс 40,000 төгрөгийн хооронд ашиг орлого олдог ба өдөрт 1 удаа тоглуулсан. Нэг ширээн дээр дээд тал нь 9 хүн тоглодог, тэр 9 хүн миний данс руу мөнгөө хийдэг. Нэг тоглуулахдаа 10,000 төгрөгөөс дээш 30,000 төгрөгийн хооронд мөнгө хийж байгаад тоглодог ... гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би 4 сарын үед тус тоглоомыг ******* тоглуулж байхад нь кодоор нь орж тоглосон. Тэгэхэд 20,000 төгрөгөөр тоглуулж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 108-109/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Манай нөхөр Pokerrr2 гэх аппликейшинаар миний дансаар тус тоглоомыг тоглуулдаг байсныг би 8 сард мэдээд боль гэж хэлээд болиулсан, би цуг тоглуулаагүй, харин ч эсэргүүцдэг байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 /, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 313 дугаартай шинжээчийн... иргэн ******* нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд Хаан банкны ******* тоот дансны хуулгаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаар давхардсан тоогоор 985 хүнээс 28.850.000 төгрөгийн орлого олж, давхардсан тоогоор 164 хүнд 27.931.000 төгрөгийн ёндоо нэрээр /хожил/ буцааж олгосон бөгөөд банкны гүйлгээний хураамжид 175.000 төгрөгийг төлсөн байна. Хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоомыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дуустал хугацаанд зохион байгуулсан бөгөөд зөвхөн тоглоом тоглуулахад нийт 28.850.000 төгрөгийн орлого дансаар орж, 27.931.000 төгрөгийн зарлага дансаар гарсан байна ******* нь уг тоглоомыг зохион байгуулснаар 743.500 төгрөгийн цэвэр ашиг олсон байна ... гэх дүгнэлт /хх-ийн 127 /, Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 335 дугаар шинжээчийн.... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх гар утасны үнэ 60000 төгрөг... дүгнэлт /хх-ийн 134-135/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 03-04/, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 159/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 12-15/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-19/, эд 3 хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол / хх-ийн 103-105/, депозит дансны хуулганууд /хх-ийн 21-101/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 144/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 143- 145/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 106/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151/, шинжээчийн дүгнэлт /127-128/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ. Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 12 дугаар гудамжны 15 тоотод байх гэртээ үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор Pokerrr аппликейшинаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 743,500 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын /хх-ийн 140-141 /, гэрч *******ын /хх-ийн 108-109/, гэрч *******гийн /хх-ийн 112-113 / нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 313 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82 /, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 335 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-135/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 4 ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 12 дугаар гудамжны 15 тоотод байх гэртээ үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор Pokerrr аппликейшинаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 743,500 төгрөгийн ашиг олсон байна. Шүүгдэгч *******ыг мөрийтэй тоглоом зохион байгуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэдэн хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна. Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн ялыг оногдуулж, ... шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Samsung S7 маркийн гар утас нь эвдрээд ашиглах боломжгүй болоод хаясан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 60000 5 төгрөгийг гаргуулж, уг тоглоомын орлого болох 743500 төгрөг нь шүүгдэгч *******ын хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулснаас олсон орлого болох нь тогтоогдсон тул улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч *******ын эзэмшлийн “...Samsung A21 S маркийн гар утас...- ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 743,500 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар утасны үнэ болох 60,000 төгрөг, нийт 803,500 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч *******ын эзэмшлийн “...samsung A21 S маркийн гар утас...-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй 6 болгож дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******т олгосугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА