Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 0042

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ариун-Эрдэнэ

     Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

Хохирогч *******,

     Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овгийн *******ийн *******т холбогдох 201618010080 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр  сарын 07-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 08 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд  төрсөн,  настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  Орхон аймгийн Жаргалант сум, 00 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй,******* овгийн *******ийн *******  /РД:МК-/

Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний орой Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн нутагт Соёлын төвийн ард *******ыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр                                                                                                 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...  Морь уядаг ******* гээд ах байдаг. Тэр ах өглөө мотоциклтой ирээд адуугаа хашчихсан байгаа очоод хэдэн даага бариад авъя гээд явсан. Тэнд байж байгаад үдээс хойш гэрлүүгээ явж байтал шийдэн дээр манай хамаатны дүү нэг жоохон бандитай тоглож байсан. Тэгээд би хамаатныхаа дүүг манайх руу явъя гээд бөмбөг шидээд зогсож байхад танихгүй 3 залуу ирсэн. Би нэлээн амьсгаадчихсан сандал дээр сууж байтал бөмбөгийг нь булааж аваад тоглуулахгүй байсан. Тэгэхээр нь хүүхдийн бөмбөг өгөөч гэсэн чинь хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед би ******* ахтай нэг шил архи уусан байсан. Гэхдээ эрүүл саруул байсан. Энэ 3 залуу надтай тэгж хандаагүй хэл амаар доромжлоод байсан. Тэгээд сааданд суугаад танилцъя гээд гар бариад ******* нь гүйгээд нэг шил архи авч ирсэн. Тэрийгээ хуваагаад ууж байтал ******* гэдэг нь асаад байсан. Угаасаа юм авч ирж өгөөд энийг ингэнэ гэсэн зорилготой байсан байх гэж бодож байна. Архи дуусаад маргалдаад бөөнөөрөө клубын хажууд очсон. ******* гэдэг нь түрүүлээд гүйсэн. ******* эгчийнх клубээс ойрхон байдаг. Тэднийд очоод хутга авч ирсэн. Би түүнийг хутгатай ирж байна ч гэж бодоогүй. *******тай маргалдаад байж байхад ханцуй дотроосоо хутгаа гаргаад ирсэн. Тэгээд миний хоолойд тулгасан. Хүн хоолойд нь хутга тулгаж байхад яаж ч чаддаггүй юм байна лээ. Тэгэхэд нөгөө залуу нь миний ард ирээд боосон, би хар куртиктэй явж байсан. ******* намайг чулуугаар цохисон. Хэзээ ч хүнийг гараар цохиход миний нүүр ийм болтлоо бяцрахгүй. Чулуугаар нэг цохиулаад унасан. Тэрнээс хойш яаж нүдсэн талаар би мэдэхгүй байна. Чулуугаар нэг цохиулаад улаан бутраад унасан. Тэгээд ухаан ороход ******* ******* эгч хоёр явчихсан. ******* нөгөө залуутайгаа машинтай зугтаасан байсан. Манай дүү намайг зодуулж байхыг хараад цагдаа дуудах гээд гүйсэн байсан. Манай сумын 2 цагдаа ирээд намайг эмнэлэг хүргэж өгсөн. Уруул сэтэрсэн, нүднээс их хэмжээний цуг гарсан очсон. Дээд урууландаа оёдол тавиулаад нүднээс цус гараад тогтохоо байхаар нь Дарханд байдаг ах руугаа яриад Дарханы гэмтэл орсон. Тэгээд цус тогтоох тариа хийгээд гайгүй болсон. Миний нэхэмжилж байгаа мөнгийг шүүхээс заасан хугацаанд нь барагдуулах юм бол, адилхан залуу хүн байна хүний мууг үзмээргүй байна. Ял оногдуулах бодолгүй байна... гэсэн мэдүүлэг

2. Гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд үүднийхээ амбаарт юм хийгээд байж байхад гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гараад харахад юм харагдахгүй байхаар нь түлээний модон дээр гараад харахад хэдэн хүмүүс хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би хараад тэнд хэн хэн байгааг нь ялгаж чадахгүй байсан. Жижиг биетэй залуу нь дунд зэргийн нуруутай цагаан хувцастай залуутай маргалдаад юу гээд байгаа нь мэдэгдэхгүй цагаан хувцастай залуу нь жижиг биетэй залуу руу дайраад байгаа бололтой гараа сарвагануулаад орилоод байсан залууг гараараа цохиход нөгөө цагаан хувцастай залуу газар унасан. Тэгсэн цохидог нөгөө залуу цагаан хувцастай залуугийн дээр нь гарч сууж байгаад толгой руу нь 2 гараараа хэд хэдэн удаа цохиж байснаа нэг болиод дахиад хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд зодож байгаад босоод явахад хажууд нь зогсож байсан залуу дагаад явсан. Жижиг биетэй залуу тэр хоёр залуугийн араас дагаад гэх хүний гэр лүү явсан. Тэгсэн нөгөө зодуулдаг цагаан хувцастай залуу хөдлөхгүй хэвтээд байхаар нь санаа зовоод очиход манай ажлын газрын гэх хүүхний нөхөр ******* байсан. Намайг очиж байхад ын эхнэр ус авчирч ирээд нүүрийг нь шавшиж цусыг нь цэвэрлэхэд амнаас нь цус гараад зүүн шанаа, нүд нь овойж хавдсан. Баруун тал нь харагдах байдлаараа гайгүй байсан. Би цаашаа явж байгаа хүмүүсийн араас та нар хүнийг ийм болтол нь зодоод байхдаа яадаг юм цагдаа дуудлаа гэж орилсон. Тэгсэн *******ын анх маргалдаад байсан жижиг биетэй залуу наадах чинь өрөө буруутай наадах чинь л өөрөө өдөөд байсан шүү дээ гэж хэлээд цаашаа явсан. Намайг харахад хоорондоо маргалдаж байсан. Тэгээд нэг нь нэгнийгээ цохиод дээр нь гараад зодож байсан. Тэрнээс өмнө нь чанга чанга яриад маргалдаад байсан. Би хутга барьсан талаар хараагүй. Намайг хараад удаагүй зодолдсон... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 26-р хуудас/,

3. Гэрч Б.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байхад 17 цагийн орчим байна уу манайд ******* нэг залуугийн хамт үрийн төмс авахаар ирж машин дээрээ ачилцсан. Миний төрсөн дүү Б.******* нь үрийн төмсийг хамт ачилцсан ба ачилцаад дуусахад нь би хоол хийгээд арай болоогүй байсан бөгөөд хоол идээд яваарай, хэсэг хүлээж бай гэсэн. Тэгсэн тамхи зардаг дээлгүүр асууж байгаад дэлгүүр лүү ******* нөгөө залуугийн хамт мөн Б.******* хамт явсан. Тэгээд хэсэг байж байгаад харахад Б.*******, ******* нөгөө залуугийн хамт өөр нэг хүн бас байх шиг байсан ба тэд нар тоглоомын талбайн саравчинд сууж байсан. Тэгээд хоол болоод би хоолоо гаргах гэж байхад Б.******* гаднаас гүйж орж ирээд буцаад гараад явсан. Тэгсэн манай бэр ээжээ Б.******* хутга аваад гарчихлаа гэхээр нь би гэрээс гараад наад Б.******* хутга аваад гарчихлаа гэж ******* нар луу хандаж анхааруулах маягаар орилоод замдаа байсан модны мөчир бариад гүйхэд *******, *******тай юм яарьж зогсож байгаад Б.*******ыг очих үед нь хутгыг газар унагаагаад хутгыг нь аваад шидсэн. Тэгсэн ******* Б.******* руу дайрахад нь би Б.*******ын араас нь татаад гар луу нь модоороо цохиод харьж амар гээд гэр лүүгээ түлхээд явахад ******* араас ална аа, атигар пизда гэж хэлэхээр нь би *******ыг загнахаар эргээд харахад *******тай ******* зууралдаж байсан чинь ******* *******ыг нүүрэн дундуур нь нэг цохиод унагаасан. Тэгсэн ******* яаж байна аа, пизда чамайг өнөөдөр эндээс амьд явуулахгүй ээ гэхэд ******* дээр нь гараад дахиад хэд хэдэн удаа цохисон. Би *******ыг цааш нь түлхээд явж байхдаа эргээд харахад *******ын хамар амнаас нь цус гарахаар нь гэрт ороод ус аваад *******ын зүг гүйхэд *******ын дэргэд тамгын газар ажилдаг ирж байсан. Намайг очоод *******ын нүүрийг усаар уугааж байхад хүн зодчихлоо, ямар аймаар зоддог юм гээд орилж байгаад гар утсаараа *******ын эхнэртэй нь яриад байх шиг байсан. Намайг модны мөчир бариад очиход *******ын нүүр болон хувцас нь харагдах байдлаараа зүгээр байсан. Би Б.*******ыг аваад гэрийнхээ зүг рүү түлхээд явж байхдаа эргээд хархад ******* нь *******ыг цохиж унагаагаад дээр нь гараад хэд хэдэн удаа цохисон. Хэд цохиж байгааг нь хараагүй. 2-3 удаа цохисон байх. Өөр хэн нэгэн цохиогүй. Би гэртээ гүйж ороод ус гаргаж ирэхэд *******ын дэргэд ирсэн байсан. юу болсоныг хэлэх байх. *******ын нүүр амнаас нь цус гарахаар нь их санаа зовоод айх гайхах 2 зэрэгцээд тухайн үед тэвдэж сандарсан байсан. Би өөрийн харж үзсэн зүйлээ л хэлж байна. юу болсныг харсан бол хэлэх байх. *******, ******* нарын хоорондоо ямар харилцаа холбоотой гэдгийг хэлж мэдэхгүй байна. ******* Сант суманд анх удаагаа ирж байгаа байх. Б.******* нь Сант суманд 2 жил гаран ногоо тариад байж байгаа манай дүү. ******* нь Сант сумын иргэн салхи Ганбаа хочтой. Архи уухаараа их агсан, авир муутай залуу гэдгээр нь мэдэнэ. Тэглээ гээд хүний хүнийг буруутгах арга байхгүй. Өөрийн хүнийг өмөөрөөд байх арга байхгүй. ******* нь манай дүү болон ******* нарыг хэл үгээр доромжилсон гэж байсан. Манай дүү Б.*******ыг ******* нь хаанаас гарч ирсэн сармагчин бэ, газрын бэтэг, атигар, Базарын барлаг, зарц боол гэж доромжилоод чулуу бариад элдэж хөөгөөд байсан гэж байсан.... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 27-28-р хуудас/,

4. Гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд ******* нь нэг найзын хамт үрийн төмс авахаар ирсэн гээд байж байсан. Би гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд 18 цагийн орчим ээж хоол хийгээд байж байхад манай ээжийн төрсөн дүү Б.******* гаднаас гүйж орж ирэхэд нь яасан бэ гэхэд миний хажууд байсан хутга аваад гараад явахаар нь би ээжид хөөе Б.******* хутга бариад гарчихлаа гэхэд ээж орилоод гараад гүйсэн. Би гэрээс гараад довжоон дээрээс харахад Б.******* хэдэн хүмүүс рүү явж байсан бас ээж араас нь ******* хутга бариад гүйсэн, наадахаа болиул гэж байх шиг байсан. Намайг харахад ******* ******* гэх хүнтэй юм яриад зогсож байгаад Б.*******той зууралдаад тэгээд Б.*******оос нилээн зайтай холдсон. Тэгсэн Б.******* руу ******* гэх залуу гараа савчуулаад чанга дуугараад байх шиг байсан. Тэгсэн Б.*******ыг хадам ээж Б.******* очоод бариад нааш цааш нь түлхээд байж байхад ******* *******тай зууралдаж байснаа ******* *******ыг нэг удаа цохиод унагаасан. Тэгээд дээр нь гараад цохиод байх шиг байсан. Яг хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй. Тэгсэн ээж орилж ирээд хамарнаас нь цус гарчихлаа гээд ус надаар авахуулаад зодуулсан гэх ******* луу явсан. Би хүүхдүүдээ хараад гэр лүүгээ орсон. Тэгээд юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Намайг харахад Б.******* хутга бариад гүйгээд очиход ******* зууралдаад холдоход үргэлжлүүлээд манай хадам ээж Б.******* зууралдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

5. Гэрч Д.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд байж байхад манай эгчийнд ******* гэх залуу гэх залуугийн хамт ирээд үүрийн төмс авсан. Машин дээр би ачилцахад нь тусалсан юм. Төмсөө ачиж дуусаад ******* гэх залуу нарын хамт тамхилахаар дээлгүүр лүү очиход тамхи байгаагүй ба ******* 0,33 литрийн архи аваад ******* гэх залуу бид 3 сагсан бөмбөгийн талбай хажуу талын саадан суухад ******* бөмбөг шиднэ гээд яваад удаагүй хүрээд ирсэн. Тэгсэн араас нь Сант сумын салхи Ганбаа буюу ******* согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд өнөө 0,33 литрийн архийг задлаад нэг тойруулаад байж байхад хажуугаар явж байсан сумын 45-50 орчим настай ахыг дуудаад , *******, тэр ах бид 4 хуваагаад уусан. ******* машин барина гээд архинаас уугаагүй. Архи уугаад сууж байхад ******* намайг газрын бэтэг, атигар, хаанаас ирсэн сармагчин бэ, ална шүү, Базарын зарц, боол, чи бараг гутлыг долоодог биз гэх мэтээр намайг юм хэлэхээр л чи юу вэ гэж ирээд дооромжилоод байсан. ******* хоёрыг манай нутагт ирсэн бол зүгээр буцдаггүй гээд жаахан дарамтлах маягтай байсан. Архи дуусахад бид нар дээр ирсэн ах яваад ******* хэрэгтэй хэрэггүй юм яриад томроод байгаад байсан. Тэгсэн ******* ажил сайхан бүтлээ одоо ингээд хөдөлнө явъя гээд бид 2-ыг дагуулаад хөдөлсөн. Бид 3 явж байхад араас салахгүй дагаж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгсэн ******* бид хоёрыг явуулаад ард *******тай юм ярьж үлдээд хэсэг удалгүй араас хүрээд ирсэн. Бид 3 алхаад явж байхад ******* нь араас гартаа том чулуу барьчихсан гүйж ирээд муу атигар ална, чи намайг хүмүүсийн дэргэд доромжиллоо гээд ирэхээр нь би  *******т би яасан юм түрүүнээс хойш над руу дайраад, бие жижиг болохоор нь над руу дайраад байгаа юм уу гэхэд ******* тэгвэл би томыг нь зодоод хэвтүүлнэ гээд *******ын нүүрэнд нүүрээ тулгаад чулуутай гараа өргөөд чи намайг мэдэх үү гэхээр нь би хойшоо эгч Б.*******ых руу гүйж ороод ширээн дээр байсан хутга аваад гарсан. Тэгсэн араас Б.******* эгч хөөе наад хутгаа хая, наадах чинь хутга аваад гүйчихлээ гээд орилсон. Би тэд нар дээр гүйгээд очиход ******* миний баруун гартаа барьсан байсан хутгыг хаяулахад Б.******* эгч ирээд намайг нэг модоор цохиод гэр лүү яв гээд намайг түлхээд явуулсан. Би эгчийнх рүү явж байхад зодоон болсон байсан. Би тэр зодооныг хараагүй. *******ыг ******* гэх залуу зодсон байсан. *******т хутга тулгаагүй. Би хутга бариад гүйгээд ******* юун хутга вэ, хэрэггүй гээд миний гарт байсан хутгыг цохиод газар хаяулсан. Тэгсэн араас Б.******* эгч ирээд намайг гэр лүүгээ аваад явсан. Би *******ыг хэн хэн юугаар цохисон гэдгийг хараагүй. Харин ******* цохисон гэж ******* эгч хэлж байхыг нь сонссон. гэх залуу цохиогүй бас салгаагүй гэсэн. Би эдгээр хүмүүсийг танихгүй. ******* гэх хүнийг Сант суманд хэд, хэдэн удаа зүс харж байсан. Салхи Ганбаа гээд сумын хүмүүс хэлж байсан. ******* харин намайг илүү сайн мэддэг юм шиг байна лээ. Намайг газрын бэтэг, атигар, хаанаас ирсэн сармагчин бэ, ална шүү, Базарын зарц, боол чи бараг гутлыг нь долоодог биз гэх мэтээр доромжилж байсан... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 30-р хуудас/,                                                                                                                    

6. Гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...*******ын эгчийнд орсон чинь хоол идээд яв, би хоол хийж өгье гэхээр нь бид хоёр за за гээд хүлээж байсан. Хүлээж байгаад бид хоёр гараад сагсны талбай руу очиход нэг залуу, нэг жоохон хүүхэд хоёр бөмбөг шидээд байж байхаар нь бид хоёрыг шидэх гээд очтол бөмбөг шидэж байсан залуу жоохон архи уучихсан байдалтай бид хоёрыг хаанахын пизда нар вэ, хаа хүрч яваа пизданууд вэ, муу лаларууд гэх мэтчилэн хэл амаар доромжилсон. Бид хоёр больё гээд сагсны талбайн хажууд ороод суусан. Ороод суухад *******ын ах гээд намхан жижиг биетэй хүн 0,33 литрийн архи аваад ирж байсан. Бид 3 тэрнийг уух гээд сууж байхад сагсны талбай дээр бид хоёрыг доромжлоод байсан залуу ирээд алив надад нэгийг хий гэхээр нь хийж өгсөн. *******ын ах гээд жижигхэн намхан биетэй ах тэр архийг тойруулаад над дээр ирэхээр нь би уруулдаа хүргээд буцаагаад өгсөн. ...Бид нар явах гээд би түрүүлж босоод саравчны хаалгаар гарах гэсэн чинь нөгөө залуу чи муу наанаа байж бай, хаана ирчихээд томроод байгаа юм гэхээр нь би одоо боль боль, бид нар явья гэсэн чинь өөдөөс сонин хараад байсан. Тэр үед ******* хажуугаас ороод нөгөө залууг боль боль гэсэн чинь чи муу юу вэ гээд хоорондоо маргалдсан. Хажуугаас нь *******ын ах боль гэсэн чинь чи муу атигар пизда, дутуу төрсөн хүн гэхчилэн доромжлоод байсан. Би, *******, *******ын ах бид 3 тэр залуугаас салаад явж байхад хойноос гартаа чулуу барьсан ална шүү пиздакуудаа гээд гүйгээд ирсэн. Хамгийн ард ******* явж байхад тэр залуу ******* дээр очоод ална гэсэн. ******* тэр залууг унагаагаад 2 удаа цохих шиг болсон. Би эргэж харах хооронд больчихсон байсан. Тэгээд *******ын эгч болон өөр хүмүүс салгасан. Миний бие өвдөөд байсан болохоор ойртоогүй... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 74-75р хуудас/,  

7. Гэрч Д. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би нөхөр хүүхдийн хамт гэртээ 2016 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн өглөө 09 цагийн орчим байж байхад Жавхланөгс гэх хүн адууны араа буюу аранга аваад өг гэж хэлээд манай нөхрийг аваад гарсан. Тэгээд 21 цагийн орчим надруу залгаад “танай нөхрийг хүмүүс зодож байгаад хаяаад явчихлаа, нөхөр чинь газар хөдлөхгүй ухаангүй хэвтээд байна” гэж хэлсэн. Тэгж хэлээд удаагүй байж байснаа нөгөө хүмүүс чинь машиндаа суугаад явчихлаа чи зогсоогоорой танай ардуур явчихлаа гэж хэлээд дахиад хэсэг байж байснаа дахиж надруу залгаад “цагдаа ирээд нөхрийг чинь аваад явчихлаа” гэж хэлсэн. Би тухайн үед төрөөд сар гаран нялх биетэй байсан. Хүүхдээ тэврээд гараад гүйлтэй нь биш гэртээ л байж байсан. Хэсэг хугацааны дараа надруу утсаар эмнэлэгээс залгаад “цагдаа танай нөхөр *******ыг авчирч өглөө биеийн байдал нь хүнд, хамар нармай нь гэмтэл ихтэй, өөр ямар гэмтэл байгаа нь мэдэгдэхгүй байгаа болохоор төв суурин газар яаралтай авч яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн нөхөр *******ын ах Ганзоригруу залгаад ******* хүнд зодуулсан төв суурин газар авч явахгүй бол аюултай гэж байна гэж хэлээд ахыг нь дуудуулаад тэр шөнөдөө Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/                                                                                                              

8. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би Эрдэнэт хотоос гэдэг найзтайгаа Сант сумд байдаг ******* эгчийнд үрийн төмс авахаар ирсэн. Тэгээд үрийн төмсөө ачиж дуусаад дэлгүүр орж тамхи авах гэж явах замаараа манай хоёр найз замд байдаг сагсны талбай руу бөмбөг шидэх санаатай орсон. Тэгэхэд хохирогч ******* тэнд хоёр хүүхэдтэй тоглож байсан. Би хажуугаар нь бөмбөг шидэх гэж орсон тэгэхэд хэл амаар доромжлоод байсан. Манай хоёр найз 0.33 граммтай архи аваад өгчих гэхээр нь би аваад өгсөн. Тэгээд тэрийг уусан. Би машин барьж байгаа гээд уугаагүй. ******* надтай цуг байсан хүмүүсрүү дайраад байхаар нь би аль болох маргаан үүсгэхгүй гээд зохицуулаад 2, 3 удаа салгаж явуулсан. Тэгэхэд хэрүүл хийж том чулуу бариад араас гүйж ирээд ална шулна болоод дайраад байсан. Би аль болох зодооноос зайлс хийж цуг явж байсан хүмүүсээ түрүүлээд явж бай гэж явуулчихаад, тэр хоёрт хандаад дайраад байсан болохоор би бас ярьж хөөрөөд эвээр салгах гэж зөндөө үзсэн. Миний пудболк урсан анх тийм зүйлээс болж зодоон үүссэн. Тийм л зүйл болсон. Би тэр хоёрыгоо аваад явсан. Тэгэхэд араас ирээд байхаар нь би тэр хоёрыгоо явуулаад *******тай эвээр яриад ард нь үлдээд тэгээд араас нь гүйгээд очсон чинь араас чулуу барьж гүйж ирээд ална шулна болоод тэгээд *******ыг чулуу барьж элдээд энд чинь хэвтүүлнэ гээд дайраад байсан. Очсон айлтай ойрхон байсан. Араас чулуу барьж хүрч ирээд дайраад зодоон болсон гэв. Чулуу барьсан байхад нь чулуугий нь тавиулаад нүүрэн тус газар цохисон. Цохиод унахад нь дээр нь гараад 2 цохисон. Нийтдээ 3 удаа л цохисон гэв. Өөр цохисон зүйл байхгүй гэв. Эхний гарсан эмчилгээний зардлыг бүрэн барагдуулаад сая бас 1.000.000 төгрөг өгсөн гэв. Нийт 2.780.000 төгрөг өгсөн гэв.                                                                

9. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 ны 05 дугаар сарын 31-ний өдрийн №7294 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. *******ын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод,  дотор хана, гадна хана, баруун, зүүн гайморовын хөндийн урд хажуу хана, баруун, зүүн хацар ясны нум, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхинд шарх, хамар, баруун, зүүн хацар, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой болно...гэсэн дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,

10. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-63-р хуудас/

11. Шүүгдэгч *******ын хохирогч *******т өгсөн мөнгөний баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн нутагт Соёлын төвийн ард *******тай хувийн таарамжгүй харьцаанааы улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч *******ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч, Б.*******,, Д.*******, Д. нарын мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 ны 05 дугаар сарын 31-ний өдрийн №7294 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт, хохирогч *******ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеийн өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна.

Шүүгдэгч *******ыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд байх тул хэрэгт ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.   

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хүндэвтэр төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр буюу 01 жилийн хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн бөгөөд түүнд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг, 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч *******т сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******т ял оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо төлж гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулав.

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Би хавтаст хэрэгт 1.780.000 төгрөгний гэм хорын хохирлын баримт бүрдүүлснийг ******* төлсөн. Үүнээс  гадна 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг өгсөн. Харин удахгүй нүдний хагалгаанд 1.600.000 төгрөгөөр орно. Мөн бусад наашаа цаашаа явах зардал мөнгө нийлээд 2.000.000 төгрөг нэхэмжилнэ. Би хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас ажил хөдөлмөр хийж чадахгүй байгаа. Сант сумын уурын зууханд галч хийдэг 10 сарын 01-ны өдрөөс 05 сарын 01-ийг хүртэл ажилладаг. Авах ёстой байсан цалин болон амралтын мөнгө 2.840.000 төгрөг тус тус нэхэмжилж байна гэв.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснар гэм буруутай этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй боловч хохирогч нь ямар ажил эрхлээд хэдэн төгрөгний цалин авдаг, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт байхгүй, холбогдох цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр болон бусад холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хэдэн төгрөгний орлого олох ёстой байсан зэрэг нь тодорхойгүй буюу нотлох баримт байхгүй байх тул шүүх дээрх нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

Хохирогч ******* нь ирээдүйд нүдний хагалгаанд орно гэж тайлбарлаж байх бөгөөд шүүх ирээдүйд гарах зардалыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хохирогч нь өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

  Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 -д заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овгийн *******ийн *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар тооцогдсон болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч *******т анхааруулсугай.

7.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******т гэм хорын хохирол 2.780.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч ******* нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДЭЛГЭРСАЙХАН