| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0334/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/374 |
| Огноо | 2020-12-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа
Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914003130242 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,******* овогт**************
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,******* овогт**************
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 17-ноос 2017 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг Бунхан сайрын бригад гэх газраас*******ийн эзэмшлийн 3 тооны монгол үүлдрийн үхрийг хулгайлж бусдад 700 000 төгрөгийн хохирол учруулсан ТОДОРХОЙЛОХ нь: Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би*******ийн 3 тооны монголын үхрийг, Батмөнхийн 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас хэргийн 213- 217 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 26-28, 170-171 дугаар тал/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийнмэдүүлэг өгөхгүй гэв.
3. Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2019 оны 03 сарын 20-дын үед Баянцагаан сумын нутагт байх хамаатныхаа айлд очих гэж мориор гарч явж байгаад “Хулангийн шанд” гэх газрын ойролцоо 700-800 тооны мал эзэнгүй явж байхаар нь дундаас нь мал тастаад туугаад явсан. Явж байхдаа малаа тоолоход 23 эр. 2 нийт 26 ямаа байсан. Би тэр ямааг мал авч байсан Баатарынд аваачиж өгч I эс- Од гэх хүнээс мөнгө авсан.. Мөн *******ын хамт Батмөнхийн 4 тооны үхрийг хулгайлсан..” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 69-72 дугаар тал/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Хохирогч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2018 оны 01 дүгээр сарын үед тийшээ очиход манай үхрээс 4 тооны бяруу хулгайд алдагдсан байсан юм.. Би бяруунуудаа буцаагаад авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дугаар тал
6. Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед хадам талынхаа Батсуурь гэж хүнд нийт 26 тооны монголын үхэр маллуулахаар өгсөн байсан. Энэ 26 тооны үхрээс 11 тооны монголын үхэр нь миний үхэр байсан. Ингээд миний бие 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг Бунхан сайрын бригад гэх газарт өөрийнхөө үхрээс мууг нь авах санаатай Батсуурийн гэрт очиход 2-3 хоногийн өмнө шар тарлан шүдлэн үхэр, улаан бяруу , ягаан бяруу гэсэн 3 тооны үхэр алга болсон талаар хэлсэн. Ингээд үхрээ олохгүй сураг тавиад байсан. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баян- овоо сумын иргэн Хосбаяр гэж хүний малд миний алдагдсан 3 тооны үхрийн улаан бяруу нь байгаа сурагтай байхаар нь очиж үзэхэд миний бяруу зүсээрээ байсан. Ингээд би Хосбаяраас энэ миний алдагдсан бяруу байна хаанаас ирсэн яагаад танай үхэрт байгаа юм гэж асуухад 2018 оны 1 дүгээр сарын дундуур манай үхэрт нийлсэн байсан хааснаас ирсэн яагаад манай үхэрт нийлснийг нь мэдэхгүй гэж байсан. Миний хувьд уг улаан бярууг 2018 оны 05 дугаар сарын дундуур Хосбаяраас авсан. Тэгэхэд Баянхонгор сумын 1- р багийн засаг дарга ажилтай Батжаргал гэж хүн би бяруу алдсан байсан чинь чи ирээд авсан сурагтай байна гэхлээр нь өөрийнхөө бярууг үзүүлэхэд******* гэх залуугаас өвөл 100,000 төгрөгөөр худалдаж авсан бяруу мөн байна гэж хэлээд явсан. Энэ******* гэх залуу нь манайхтай саахалт айл явдаг нэг сум, нэг багийн хүмүүс байгаа юм. Миний хувьд хулгайд алдсан 3 тооны монголын үхрийнхээ 1 тооны улаан бярууг зүсээр нь буцаан авсан одоо буцааж аваагүй байгаа 2 тооны монголын үхэр буюу шар тарлан шүдлэн үхэр, ягаан бярууны үнэ болох 500,000 төгрөг, мөн үхрийг үнэлэхэд үнэлгээчинд 30,000 төгрөг болсон... ******* нь хохирол төлж барагдуулж уучлалт гуйсан тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 166-172 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 188-189 дүгээр тал, 3 дугаар хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/,
7. Иргэний нэхэмжлэгч У.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ манай нөхөр Баянбаатар бид 2 2017 оноос хойш мал, ноолуурын ченж хийж байна.******* нь манай утас руу залгаад ямаа өгөх гэсэн юм танай өвөлжөөний ойр байна гэхээр нь манайх аймагт байсан тул Сэр-Од гэж хүнийг явуулж ямааг авхуулсан. Тухайн үед ямааны мөнгө гэж 2280000 төгрөг Сэр-Од руу шилжүүлсэн.*******аас 2280000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар тал/
8. Гэрч М.Сэр-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний хувьд гэх юм бол Баянхонгор аймгийн Баацагаан суманд 2018 оны намраас амьдарч байгаа юм. Ерөнхийдөө түүхий эд авдаг юм. 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр санаад байна******* надад ирээд би өөрийнхөө машинаа зараад оронд нь ямаа авсан байгаа юм. Ямаа яг хэдтэй байна гэж асуухаар нь эр ямаа 100.000, эм ямааг 50.000 төгрөгийн үнэтэй байх аа гэж хэлсэн юм. Тэгсэн тэр яваад тус өдрөөс 3 хоногийн дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хадам ах болох Баатар утсаар 3 залгаад******* хэдэн тооны ямааг манайд хөдөө байх гэрт туугаад очсон юм шиг байна чи очиж аваадах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баатар ахын хөдөө байх гэрт нь тус өдөртөө очсон юм. Тэнд очиход******* ямаагаа туугаад ирсэн байгаа Мөн тэр тухайн үед явган явж байсан ба цуг туусан залуу одоо араас ирж байгаа гэж хэлсэн. Тэрийг нь болохоор Батбаяр гэж байсан байх би өөрөө Баацагаан- сумын хүмүүсийг бол сайн таньдаггүй юм. Тэгээд******* мөн надтай цуг явж байсан Доржванчиг бид гурав*******ын туугаад ирсэн ямааг бүртгэхэд 11 тооны ямаа байсан. /бүгд эр ямаа/ Ихэнх ямааны 2 эвэр нь улаан будагтай байсан. Им тэмдгийн бол сайн анзаараагүй. Тэгээд тэдгээр ямаануудыг Баатар ахын мал дээр нийлүүлэх гээд явж байхад Батбаяр гэх банди мотоциклтой ирсэн. Тэгээд 11 тооны ямааг Батбаяр,******* хоёр туугаад Баатар ахын мал дээр аваад нийлүүлсэн. Тэгээд Доржванчиг бид хоёр түрүүлээд сум руу буцсан юм. Сум дээр буцаж ирээд байж байхад араас******* ирээд мөнгө асуухаар нь дансаар шилжүүлье гэхэд тэр надад бэлэн мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би банк руу яваад түүнд мөнгө авчирч өгсөн юм. Тухайн үед түүнд 2.280 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тэгэхэд түүнтэй Батбаяр цуг явж байсан. Мөн тухайн үед Доржванчиг бол цуг байсан. Дээрх 23 ямааны 21 ямааг 100.000 төгрөгөөс 1 ямааг нь 90.000 төгрөгөөр тус тус авсан юм..Дээрх авсан 23 ямааг Баатар ахын мал дээр нь байхад эзэн нь болох Батсуурь өөрөө ирээд аваад явсан...******* анх ирэхдээ 26 тооны ямааг тууж ирсэн ба би үүнээс 23 тооны ямааг худалдаж авсан юм. 3 тооны ямааг******* хүн ирж авах юм байгаа гэж хэлээд Баатар гэж малчинд захиад үлдээгээд тэрийг нь хүн ирж авсан юм шиг байна лээ. Энэ талаар Баатар ахын малчин Баяраа мэдэж байгаа...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар тал
9. Гэрч Т.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “******* нь цөөхөн хэдэн малтай байж байгаад зарж үрээд 2017 оноос хойш малгүй болсон. 2014, 2015 оны үед би өөрийнхөө хонгор зүсмийн үрээг*******ад өгч байсан. Уг хонгор үрээг******* яасныг би мэдэхгүй..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар тал /
10. Гэрч Б.Сайнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2019 оны 03 сард******* нь манайд 25 тооны ямаа тууж ирээд 23 ямааг Баатарт зараад 3 ямааг Дэнхэр халзан ирж гээд үлдээсэн байхад маргааш нь Дэнхэр халзан ирээд 3 ямааг аваад явсан.. гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал/
11. Гэрч П.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн******* нь 2019 оны 03 дугаар сарын дундуур 1 ямаа өгнө гээд надаас 150000 төгрөг авсан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа******* над руу залгаад Баяраагийн 3 ямаа тавьсан ирж аваарай гэхээр н* маргааш нь очоод Баяраагаас 3 тооны ямааг авчирсан... Тэр 3 ямааг эзэн нь гэж хүн ирээд аваад явсан.******* нь надад 150000 төгрөг өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/
12. Гэрч О.Амартүвшиний мөрдөн байцаалтын шатанд өгсөн Миний зүгээс *******ыг дарамталсан байхгүй. Одоо тухайн үеийг нарийн сайн санахгүй байна түүнээс мэдүүлэг авсан хэргийн талаар өөрөө тодорхой ярьсан. Баацагаан сумын Бунхан сайрын тэрүүгээр тамиргүй болсон 2 тооны бяруу, 1 тооны шүдлэн ачсан талаар дурдсан Мөн 1 бярууг, багийн Засаг даргад зарлаа гээд байсан. Нөгөө нэгийн яасаныг одоо сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 226-227 дугаар тал/
13. Гэрч Д.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний бие 2017 оны 12 дугаар сарын сүүлд байх өдрийг нь мэдэхгүй байна ******* гэх залуугаас 100 000 төгрөг нэг улаан зүсмийн монголын охин бярууг худалдаж аваад айлд шохойн буланд тавьж байсан чинь алга болчихсон байсан тэгсэн чинь Хосбаяр гэж хүний мал нийлж тэнд тэжээж байсныг нь эзэн нь гээд Идэрмөнх гэж хүн авсан сураг гараад би очиж үзэхэд миний худалдаж авсан улаан бяруу мөн байсан...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 106- 108, 181-182 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 216-217 дугаар тал/ Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, байна гэж үзлээ. 4 Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, Ц.Эрдэнэбат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 17-ноос 2017 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг Бунхан сайрын бригад гэх газраас*******ийн эзэмшлийн 3 тооны монгол үүлдрийн үхрийг авто машин ашиглан хулгайлж бусдад 700 000 төгрөгийн хохирол учруулсан Иймд шүүгдэгч *******ыг бусдын малыг ганцаараа, бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч*******ыг бусдын малыг бүлэглэн хулгайлах, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж дүгнэж тэдэнд дээрх хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч *******,******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, шүүгдэгч *******ын хувьд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлагыг хүлээлгэлээ. Шүүгдэгч нар нь 2017 оны 12 дугаар сарын 17-ноос 2017 оны 12 дугаар сарын 18- нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг Бунхан сайрын бригад гэх газраас*******ийн эзэмшлийн 3 тооны монгол үүлдрийн үхрийг авто машин ашиглан хулгайлж бусдад 700 000 төгрөгийн хохирол учруулсан Шүүгдэгч******* нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багийн нутаг “Хөтөл” гэх газраас 2019 оны 03 сарын 25- 27-ны өдрийн хооронд иргэн Ч.Батсуурийн эзэмшлийн 26 тооны ямааг морь ашиглаж буюу машин механизм ашиглаж хулгайлж гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн үйлдлийг бүлэглэж, машин механизм ашиглаж гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан хүндрүүлэх нөхцөл болгон УИХ-с 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хуульчлан баталсан боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл...ийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн...нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “үйлдэл...г гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулиар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад******* нь алдсан үхрийнхээ үнийг төлүүлж авсан, хохирогч Б.Батмөнх нь алдагдсан 4 бяруугаа буцааж авсан, хохирогч Ч.Батсуурь алдсан 26 тооны ямаагаа буцаан авсан талаар тус тус илэрхийлсэн тул шүүгдэгч *******,******* нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгч******* нь хохирогч Ч.Батсуурийн 26 тооны ямааг иргэний 5 нэхэмжлэгч У.Болортуяад 2.280.000 төгрөгөөр зарсан байсан бөгөөд уг ямааг хохирогчид буцаан олгосон тул шүүгдэгч*******аас 2.280.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч У.Болортуяад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч *******,******* нар нь ганцаараа болон бүлэглэн хохирогч*******ийн 3-н тооны монголын үхэр, Б.Батмөнхийн 4 бярууг хулгайлахдаа *******ын эзэмшлийн 2563 БНХ улсын дугаартай портер машин ашигласан бөгөөд түүний үнэ нэг сая төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч******* нь Ч.Батсуурийн 26 тооны ямааг хулгайлахдаа ашигласан морь буюу түүний үнэ 700.000 төгрөгийг шүүгдэгч*******аас гаргуулж улсын төсөвт тус тус шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч******* нь Б.Батмөнхийн 4 тооны бярууг *******тай бүлэглэн хулгайлсан тул түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1- д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1- д зааснаар үйлдэл...ийг ....оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн зарчмыг баримтлан түүний үйлдэл тус бүрийг нэмж нэгтгэлгүй хүндрүүлсэн зүйл хэсгээр нэг удаа ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 134 хоног цагдан хоригдсон тул түүний эдлэх ялаас хасаж тооцож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв. Учир нь шүүгдэгч *******ын 134 хоног цагдан хоригдсон хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг найман цагаар тооцоход 1027 цаг болж байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв. Мөн энэ хэргийн учир шүүгдэгч*******ын 158 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцлоо. Шүүгдэгч *******,******* нар нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт**************ыг бусдын малыг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч******* овогт Жанцангийн*******ыг бүлэглэн бусдын малыг хулгайлах, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч******* овогт**************ыг долоон зуун хорин цагийн / 720 / хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч******* овогт Жанцангийн*******ыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус 6 шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч*******ад оногдуулсан хоёр жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******ын 158 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ын 134 хоног цагдан хоригдсон хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хассугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч*******аас 2.280.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч У.Болортуяад олгосугай.
7. Шүүгдэгч *******,******* нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч*******ын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан авто машины үнэ 1.000.000 төгрөгийг, шүүгдэгч*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 700.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн тоолсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч *******ыг долоон хорин цагийн / 720 / хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаа шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ