| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/00432/И |
| Дугаар | 146/ШШ2018/00011 |
| Огноо | 2018-01-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 146/ШШ2018/00011
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Б сум, дүгээр багт оршин суух, Ш овогт Р.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймаг, Б сум, дугаар баг, тоотод оршин суух, Н овогт Ч.Ж-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ог, хариуцагч Ч.Ж, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2002 онд гэр бүл болсон. 2003 онд том охин Ж.Утөрсөн, 2006 онд охин Ж.Х, 2012 онд хүү Ж.А, 2013 онд бага охин Ж.Снарыг төрүүлсэн. Хариуцагч засвар хийдэг болохоор байнга архи ууж гэртээ агсам согтуу тавьдаг. Би 4 хүүхэдтэйгээ байх газар олдохгүй ийм шийдвэр гаргасан. Намайг 4 дэх хүүхдээ төрүүлээд 9 сартай байхад гавлаад хүйтэн грашинд байлгаж байсан. Би сүүлдээ айгаад энэ хүнээс хол байх шийдвэр гаргасан. Хариуцагч манай ээжид гар хүрч байсан. Манай гэр бүлийг их дарамтладаг. Тэр үед энэ хүнийг манайхан цагдаа сэргийлэхэд өгөөгүй. Хүн ойлговол ойлгохоор л байгаа. Энэ хүн ухамсарлахгүй байгаа. Хариуцагч засрана гэж хэлдэг ч засардаггүй. Би энэ хүнээс хэд хоног тусдаа байж үзсэн. Эргээд очихоор бүр дордчихсон байдаг. Би өвлийн хүйтэнд гэрээсээ гараад гадаа хүйтэн машинд олон удаа сууж байсан. Энэ хүн хүүхдүүдээ хүртэл айлгадаг. Том охиндоо хүртэл гар хүрч 2-3 удаа зодож байсан. Хүүхдүүд нь ааваасаа айж байгаа. Энэ хүн засрахгүй, архи уух нь даамжраад байгаа. Би энэ хүнийг засрана гэдэгт одоо итгэхгүй байна. Гэрлэлтээ цуцлуулмаар байна. Би хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна гэв.
Хариуцагч Ч.Ж шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2002 онд гэрлээд 2003 онд охин Ж.У төрсөн, 2006 онд охин Ж.Х, 2012 онд хүү Ж.А, 2013 онд охин Ж.Снар төрсөн. Бид хоёр гэрлэхээс өмнө би жаахан архи уудаг байсан. Гэрлэснийхээ дараа архи уухаа байсан. Би 2006 оноос эхлэн авто засвар ажилуулж эхэлсэн. Хүмүүс баярласан сэтгэлээ илэрхийлж надад пиво их авч өгдөг байсан. Би архи уудаггүй байсан. Гэр бүлд таарамжгүй зүйл байдаг. Би хийсэн гэмээ ойлгож байгаа. Цаашид 4 хүүхэд, эхнэртэйгээ сайхан амьдрах боломжтой гэж бодож байгаа. Хааяа нэг хэрэлдэх асуудал гардаг. Банкны зээлтэй болохоор тэрэндээ бухимдаад асуудал гаргадаг байсан гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч Ч.Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Р.О, Ч.Ж нар 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2003 оны 08 дугаар сарын 08-ны өдөр охин Ж.У, 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Ж.Х, 2012 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүү Ж.А, 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин Ж.С нар төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрлэгчдийн батлахын нотариатаар батлуулсан хуулбар, мөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбарууд, хүүхдүүд эрүүл өсөж байгаа талаарх Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эмчийн ууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Охин Ж.У, охин Ж.Х, хүү Ж.А, охин Ж.Снар нь эх Р.О-ийн асрамжинд байгаа бөгөөд хариуцагч Ч.Ж хүүхдүүдийн асрамжид маргаагүй тул хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.
Хариуцагч Ч.Ж нь эхнэр Р.О-ийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т ...гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтнаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан болох нь тогтоогдсон бол шүүгч эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно.. гэж заасан байх тул шийтгэх тогтоол болон гэрлэгчдийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Р.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Жд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэгт эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцалж, охин Ж.Ундармаа, охин Ж.Х, хүү Ж.А, охин Ж.С нарыг эх Р.О-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Р.Жигжидсүрэнгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Од олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 .Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Ш овогт Р.О, Х овогт Ч.Ж нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 онд төрсөн охин Ж.У, 2006 онд төрсөн охин Ж.Х, 2012 онд төрсөн хүү Ж.А, 2013 онд төрсөн охин Ж.С нарыг эх Р.О-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ж-с 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.О-д олгосугай.
4. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцлуулсан тухай шийдвэрийн хувийг хүчинтэй болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Хонгорзулд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигч, түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА