Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2018/00086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Э сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт Б-ын А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Э сумын 4 дүгээр багт оршин суух Б овогт Б-ын Ж-т холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгон,  тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.А нь Б.Ж-тай 2010 онд танилцаж үерхэж байгаад 2011 оны 9 дүгээр сарын 17-нд охин М-ыг төрүүлсэн. Бид  албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бие биенийхээ гэрээр ирэн очин амьдарч байсан. Хүүхэд гарснаас хойш Б.Ж нь бидэн дээр ирээгүй. Иймд  Б.Ж-ыг М-ын эцэг мөн болохыг тогтоолгон, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Б.Ж шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ж нь Б.А-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би А-тай 2010-2011 онуудад ирэн очин үерхэж байх хугацаанд Б.А нь жирэмсэн болсон бөгөөд бидний дундаас охин М 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн нь үнэн. Б.А-тай амьдрах хүсэл надад байсан хэдий ч хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас болоод салсан. Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлага болох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Ж-аас хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.Ж нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч тэд эр эмийн харьцаатай үерхэж байсан болох нь, мөн энэ хугацаанд нэхэмжлэгч Б.А нь жирэмсэлж охин А.М төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн Т овогт А-ийн М ын №0000577276 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Э сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.О-ийн “Б овогтой А нарын гэр бүлд  2011 оны 9 сарын 17-ны өдөр 3,700 кг жинтэй, 52 см урт охин төрж эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Иймд 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Торгууд овогт А-ийн  М-ын эцэг Б овогт Б-ын Жн мөн болохыг тогтоолгох, эцэг Б.Ж-аас хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Б.А нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч     Б.А-ийн охин А.М-ын эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд 29.534 төгрөгийг нийт 99.734 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Ж-аас гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Т овогт А-ийн М-ын эцэг Б овогт Б-ын Ж /РФ84011470/ мөн болохыг тогтоосугай.     

          2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 9 дүгээр сарын 17-нд төрүүлсэн охин Т овогтой А-ийн М-д 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай  болтол  амьжиргааны  доод

 

түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Ж-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Ж-с улсын тэмдэгтийн хураамжид  99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА