| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0297/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/301 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Хохирогч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1914006270391 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн БаянОвоо сумын нутаг Дуурсахын хөндий гэх газарт микрокредит банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн тоёота приус маркийн 01-65 УБА улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана ...гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгслийг түрэх үйлдэл хийж байсан *******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ******* нь хохирлын баримтаа гаргаж өгвөл хохирлыг барагдуулна... гэх мэдүүлэг / хх-ийн 116-117/
Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Наадамд явж байгаад машин түрэх шаардлагатай болоод *******, Д.*******ын нөхөр бид гурав түрэхээр буусан. Тэгээд би машины урд талд зогсож байтал гэнэт машин хөдлөөд миний хөл рүү мөргөсөн. ******* намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Эмчид үзүүлтэл Улаанбаатар хот руу явах шаардлагатай гэсэн. Д.*******тай хамт Улаанбаатарт очоод хагалгаанд орсон гэв. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт Даншиг наадам болж морины наадам үзэхээр ******* гэгчийн машинтай *******, , , нартай Баян-Овоо сумын Дуурсахын хөндий явж морь барианы газарт ирээд , бид гурав машинаас буухад уруу газар байсан. *******ын машины урд талд машинууд байсан тул буцааж хойшоо ухрах гэтэл хүч нь дийлэхгүй байсан бөгөөд Д.******* машины урд талаас хойш нь түрээтэх гэхээр нь , бид гурав түрэх болсон би машины хамар дээр нэг гараа тавьсан урд байсан приус 30 маркийн машины араас нь мөргөсөн бөгөөд уг хоёр машины дунд би хавчуулагдаж зүүн талын өвдөг гэмтсэн ... миний зүүн талын хөл өвдөг хэсгээр мөн нарийн шилбэ хэсгээр хугарч гэмтсэн одоо болтол гэмтэлтэй байна. Эмчилгээнд 5000000-6000000 төгрөгийн зардал гараад байгаа бөгөөд цаашдаа дахин эмчилгээ хийлгүүлэх болсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн ... ******* гэх эмэгтэй 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 12,600,000 төгрөгийн зээлийн 36 сарын хугацаатай авсан ба зээлийн барьцаанд 01-65 УБА улсын дугаартай тоёота приус-30 маркийн машиныг тавьсан юм. ******* нь манай байгууллагад тавьсан машинаа жолоодож яваад Баянхонгор аймагт зам тээврийн осол хийсэн талаар өөрөөс нь сонссон ... Манай байгууллагад ******* нь зээлийн төлбөрөө хэвийн төлөөд явж байгаа учраас нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн ... Миний урд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн урд мэдүүлэг дээрээ бүх зүйлээ ярьсан учир дахин мэдүүлэг өгөхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... миний унаж явсан ланд 80 маркийн 17-17 БНХ улсын дугаартай автомашинд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... ******* машинаа бариад хойшоо буюу уул өөд ухрах үед хүч алдахаар нь *******, бид гурав машинаас бууж машиныг хойш түрэх гээд машины урд гараад машины урд кобуд дээр гараа тавиад түлхсэн хойшоо явахгүй гэнэт урагшаа гулсаж орж ирээд урд байсан приус-30 маркийн машиныг мөргөсөн. Уг хоёр машины завсар ******* хавчуулагдаж зүүн талын хөлийг нь гэмтээсэн. машины руль дээр сууж машиныг хойш нь ухрааж гаргасан. Бид нар нийлж байгаад *******г аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч яваад үзүүлж Улаанбаатар хот руу явж гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...Уулын өөд машин ухарч чадахгүй байсан тул машинаас , ******* бид гурав бууж машиныг хойш нь түрэх гээд машины урд ороод түлхэх гэтэл машин гэнэт урагшаагаа өнхөрч урд талын машиныг мөргөсөн бөгөөд уг хоёр машины дунд ******* нь хавчуулагдаж гэмтсэн байсан , приус нь мөн урдаа байсан ланд-80 маркийн машиныг хойш ухрааж *******г автал зүүн талын хөл гэмтсэн байхаар нь *******г машинд суулгаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж Улаанбаатар хот руу яаралтай явж үзүүл гэж байсан ... /хх-ийн 73-75/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 551 дугаар шинжээчийн 1. *******гийн биед зүүн дунд чөмөг ясны дотор булуу, шаант ясны гадна булууны үе дайрсан сэлтэрхий бүхий ташуу хугарал, дотор талын жийргэвч мөгөөрс, холбоосын ургадал, зүүн өвдөг, шилбэнд шарх, цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- 4 т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтан тогтонги нөлөөлөх эсэх нь гэмлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 84/ Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 онын 09 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар шинжээчийн 1. Тухайн зам тээврийн осол нь жолооч *******ын буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1- т.. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.... гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Тухайн зам тээврийн осол гарахад цаг агаар болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. 3. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд ******* овогтой ******* нь В ангиллалын 1035609 дугаартай жолоочийн үнэмлэх хүчинтэй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 106/
“Энх-Нахиа ХХК”-ний 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 515 дугаар шинжээчийн ... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 14,000,000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 110/, зэрэг нотлох баримтууд тус тус болно. - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 28-30/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ий 31/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 33-34/, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-39, 41-45/, Хан Үнэлэмж ХХК-ний хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 78-79/, хохирогч *******гийн эмнэлгийн баримтууд /хх-ийн 86-100/, шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 122/, Номгон санчир трейд ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар /хх-ийн 124-126/, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 128/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 136/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 137/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалах хуудас /хх-ийн 138/, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 141-147/, 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 276 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 148-150/, депозит дансны хуулгууд /хх-ийн 153-157/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Дуурсахын хөндий гэх газарт микрокредит банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн тоёота приус маркийн 01-65 УБА улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана... гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгслийг түрэх үйлдэл хийж байсан *******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч *******ын ... өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. гэмэдүүлэг / хх-ийн 116-117/
Хохирогч *******гийн .... Би машины хамар дээр гараа тавьсан урд байсан приус 30 маркийн машины араас нь мөргөсөн бөгөөд уг хоёр машины дунд би хавчуулагдаж зүүн талын өвдөг гэмтсэн ... миний зүүн талын хөл өвдөг, нарийн шилбэ хэсгээр хугарч гэмтсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/
Иргэний нэхэмжлэгч ... ******* нь зээлийн төлбөрөө хэвийн төлөөд явж байгаа учраас нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/ Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн ... Миний урд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн урд мэдүүлэг дээрээ бүх зүйлээ ярьсан учир дахин мэдүүлэг өгөхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/ Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... миний унаж явсан ланд 80 маркийн 17-17 БНХ улсын дугаартай автомашинд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/
Гэрч ... хоёр машины завсар ******* хавчуулагдаж зүүн талын хөлийг нь гэмтээсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/ Гэрч *******ын ... хоёр машины дунд ******* нь хавчуулагдаж зүүн талын хөл гэмтсэн,... аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж Улаанбаатар хот руу авч явсан ... /хх-ийн 73-75/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 551 дугаар шинжээчийн .... *******гийн биед зүүн дунд чөмөг ясны дотор булуу, шаант ясны гадна булууны үе дайрсан сэлтэрхий бүхий ташуу хугарал, дотор талын жийргэвч мөгөөрс, холбоосын ургадал, зүүн өвдөг, шилбэнд шарх, цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо .... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 84/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 онын 09 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар шинжээчийн ... жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан... Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн, ... ******* нь В ангиллалын 1035609 дугаартай жолоочийн үнэмлэх хүчинтэй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 106/
“Энх-Нахиа ХХК”-ний 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 515 дугаар шинжээчийн ... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 14,000,000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 110/, зэрэг хэрэгт авагдсан болон бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 -т зааснаар 3 жил, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар 2 сарын баривчлах ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 276 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдаж байсан ба 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хэргийн хохирогч С.Шаварсамбуугийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эд хөрөнгөд учирсан гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх, эвдэрсэн эд зүйлсийг солих, засах зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч ******* нь жирэмсэн ба жирэмсэн эмэгтэй хөтөч карт, түүний эрүүл мэнд, хэвлий дэх ургийг хэвийн нөхцөлд өсөж торних боломжийг бүдрүүлэхийн тул шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******д эмчилгээний болон бусад зардалд нийт 1820572 төгрөг төлж барагдуулсан байна. Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт нийт 3763050 төгрөг нэхэмжилснээс эмчилгээний зардалд 1383950 төгрөг, бензины зардалд 612400 төгрөг, Улаанбаатар хот руу явсан зардал 106700 төгрөг нийт 2103050 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, хохирогч *******д олгож, харин нэхэмжлэлийн шаардлагаас малаа маллуулсан малчины хөлс 1400000 төгрөг, Улаанбаатар хотод гэр түрээслэж байсан төлбөр 260000 төгрөг нийт 1660000 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул хэрэгсэхгүй болгож, мөн хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх талаар болон бусад холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй . Эд мөрийн баримтаар хураагдсан... 02432898... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ...1035609... дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг *******д буцааж олгохоор шийдвэрлэлээ. Нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн “...01-65 УБА улсын дугаартай тээрийн хэрэгсэл ...-ийг Микрокредит ББСБ-д, ... телевизор...-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д хэрэгцээний дагуу буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хууийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч *******аас 2,103,50 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,660,000 төгрөгийг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож, цаашид холбогдох нотлох баримт болон эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4- д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар.... 02432898 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, .... 1035609 ... дугаартай жолоочийн үнэмлэхийг *******д буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар битүүмжлэгдсэн ... 01-65 УБА улсын дугаартай тээрийн хэрэгсэл.., ... телевизор...-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА