| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/01051/И |
| Дугаар | 01299 |
| Огноо | 2017-12-14 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 01299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: И овогт Б-ын Б /РП................../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х м овогт Л-ын Б /РХ................... -д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Л.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Б нь Л.Б-тай 2013 онд танилцаж, үерхэж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б-ийг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин амьдарч байсан юм. Хүүхдээ гарснаас хойш Л.Б бидэн дээр ирэх нь бага болж, одоо бүр миний хүүхэд биш гэх болсон.
Иймд Л.Б-ыг миний хүү Б-ийн төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд тайлбарлахдаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багт оршин суух, иргэн Л.Б миний бие нь Б.Б-ын шүүхэд ирүүлсэн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Л.Б нь Б.Б-тай 2014 онд танилцаад үерхэж байгаад 20... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр хүү Б төрсөн бөгөөд Б.Б нь миний хүүхэд мөн юм. Тухайн үед бид хоёр нэг гэрт ороогүй, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Тэгээд хүү Б-ийг төрснөөс хойш зан харьцааны хувьд хоорондоо таарамжгүй болж тус тусдаа амьдрах болсон.
Иймд Л.Б миний бие нь хүү Б.Б-ийн эцэг мөн бөгөөд хүүдээ хуульд заасны дагуу тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Л.Б-ыг хүүхдийн эцгээр тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Л.Б нарыг эр, эмийн харьцаатай байсны улмаас Б.Б нь жирэмсэн болж тэдний дундаас хүү Б.Б төрсөн болох нь доорх баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Тухайлбал: Хэрэгт авагдсан 20.... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр төрсөн хүү И овогт Б-ын Б /РЮ....................../-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Энх-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Мөнхтуяагийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “ Б овогтой Б нь 1 нас 9 сартай, эрэгтэй, эрүүл” гэх эмнэлгийн тодорхойлолт,
Нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд “...Л.Б-тай 2013 онд танилцаж, үерхэж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б-ийг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин амьдарч байсан юм ...” гэх,
Хариуцагч Л.Б-ын шүүхэд “...Миний бие Л.Б нь Б.Б-тай 2014 онд танилцаад үерхэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б төрсөн бөгөөд Б.Б нь миний хүүхэд мөн бөгөөд хүүдээ хуульд заасны дагуу тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна ...” гэх шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү И овогт Б-ын Б/РЮ..................../-ын эцэг Л.Б мөн болохыг тогтоож, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн хүү Б.Б нь төрсөн цагаасаа эхлэн эх Б.Б-ын асрамжинд эрүүл бойжиж байгаа тул эх Б.Б-ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б-ын хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь “ эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд хуульд зааснаар 29534 төгрөг, нийт 99.734 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байх бөгөөд үүнээс гэрлэлт цуцлуулахад төлөх 70.200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 29.534 төгрөгийг нийт 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас 99.734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хэрэгт авагдсан 20....... оны ....... дүгээр сарын.....-ны өдөр төрсөн хүү И овогт Б-ын Б /РЮ............../-ын эцэг Х м овогт Л-ын Б /РХ.............../ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Л.Б-аас 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү Б.Б-т сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА