Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан,

Төв аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Санзай овогт Хүрэлбаатарын С, Сандаг овогт Мөнхбатын О нарт холбогдох 201719000315 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,эрхэлсэн тОорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 ахын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, урьд нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж байсан, хэрэг хариуцах чадвартай, О гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.С, М.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутагт иргэн Э.Атарбаярыг адуу хулгайлсан гэх шалтгаанаар шалтаглан зОож бие махбОид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТООРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.С, М.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутагт иргэн Э.Атарбаярыг адуу хулгайлсан гэх шалтгаанаар шалтаглан зоож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүх хуралдаан дээр шүүгдэгч Х.Сн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2017 оны 05 сарын сарын 10-ны өдөр 17 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд О ахын хамт явж байгаад хот хоорондын Истана маркын машинтайгаа явдаг залуу зогсож байсан, тэгээд уулзаад юм ярьж байгаад би дэлгүүрээс 3 лаазтай Нийслэл нэртэй пиво аваад О ахын машинд нь суугаад О, Атарбаяр бид 3 нэг нэгээр нь хувааж уусан, Атарбаяр дэлгүүрээс дахиад 2,5 литрийн Нийслэл пиво аваад тэрийгээ О ах цагаан өнгийн Бонго машинаа бариад Эрдэнэсант сумын төвөөс урагшаа гарч яваад хогийн жалганы хажууд очиж зогсоО Атарбаяр, О ах бид 3 хувааж уусан. Тэр үед 18 цаг болж байсан байх тэр 2,5 литрийн Нийслэл пивоо бид 3 хувааж ууж байхдаа би Атарбаярд хандан чи малын хулгайн хэргээр шалгагдаад байсан чамайг айлын хонь хулгайлсан 2016 оны 12 сард манай 1 тооны хүрэн зүсмийн хязаалан насны байдас хөлөөрөө алга болсон юм чи хулгайлчихсан юм бишүү гэхэд Атарбаяр би танай 1 адуу алга болсон гэж мэдсэн тэгэхдээ би хулгайлж аваагүй гэж хэлж байсан ба тэгээд бид 3 тэр пиво ууж дуусгачхаад би Атарбаярыг пиво аваад өгчих гээд Эрдэнэсант сумын төврүү яваад Өлзийцэцэг гэж хүний хүнсний дэлгүүрийн гадаа очиж зогсоО Атарбаяр дэлгүүрт орж О ах бид 2 машиндаа сууж үлдсэн. Тэр үед 18 цаг өнгөрсөн байсан нарийн минутыг нь мэдэхгүй байна орой болж байсан ба тэгсэн Атарбаяр тэр дэлгүүрээс гарч ирээд баруун зүгрүү дэнж рүү үлдээсэн машин руугаа явган гүйгээд зугтаагаад явахаар нь би машинаас буугаад араас нь хөөж гүйж очоО барьж аваад хөл рүү нь хавирч унагаад Атарбаярыг газар унахад нь бөгсөн хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөж аваад байж байхад О ах машинтайгаа хөдлөөд хүрээд ирэхээр нь Атарбаярыг машиндаа суулгаад Эрдэнэсант сумын төвөөс урагшаа яваад түрүүнд нь очиж пиво уусан хогийн жалга гэх газар очоО Атарбаярыг машинаас буулгаад Атарбаярыг чи манай 1 тооны хүрэн зүсмийн байдсыг хулгайлсан манайх 2016 оны 12 сард дээрх байдсаа алдсан гэхэд Атарбаяр би танай байдсыг хулгай хийгээгүй, би хонь хулгайлсан тэр хэрэгтээ шалгагдаж байгаа гэж хэлсэн тэгэхлээр нь би баруун талын гараараа Атарбаярын нүүрэн тус газар нь 2 удаа цохиж авахад Атарбаярын хамраас нь цус гарсан тэгэхлээр нь 3-4 удаа бөгсөн хэсэгт нь өшиглөж зОсон тэгэхэд хажууд байсан О ах Атарбаярын бөгсөн хэсэгт мөн 2 удаа өшиглөж зОсон. Тэгэхэд хажууд байсан О ах Атарбаярын бөгсөн хэсэгт мөн 2 удаа өшиглөж аваад тэгээд О ах Ооо больцгоо гэхэд Атарбаяр би та хоёрт пиво авч өгье Эрдэнэсант сумын төв рүү оръё гэхээр нь Атарбаярыг машинд суулгаад Эрдэнэсант сумын төв рүү ороО Баярмаа гэж хүний дэлгүүрийн гадаа зогсоО Атарбаяр дэлгүүрт орсон, О ах бид 2 машиндаа сууж байхад цагдаа ирээд Атарбаяр зОуулсан гэж утсаар дуудлага өгсөн гээд О ах бид хоёрыг саатуулсан юм. ... Би Атарбаярыг 2016 оны 12 сард хөлөөрөө алга болсон хүрэн зүсмийн байдсыг Атарбаярыг хулгайлсан гэж сэжиглэдэг байсан ба Атарбаяр тухайн үед айлаас хонь хулгайлаад цагдаагаар шалгуулаад байсан, би пиво уугаад халсандаа Атарбаярыг дээрх байдсыг хулгайлсан гэж сэжиглээд чи манай байдсыг хулгайсан уу гээд тэгээд хулгайлаагүй гээд байхаар нь уур хүрээд зОож цохисон ба О ах дараа нь миний хажууд зогсож байгаад чи Сгийн адууг авсан юм бишүү гээд Атарбаярыг зогсож байхад нь бөгсөн хэсэг рүү нь байсан байх 2 удаа өшиглөж авсан тэгээд за за больцгоо наад адуу малын асуудлаа дараа нь учраа олцгоо гээд тэгээд больсон юм. ...Намайг Атарбаярыг өшиглөж зОоО байж байхад О ах хажууд байснаа Атарбаярыг зогсож байхад нь бөгсөн хэсэг рүү нь 2 удаа өшиглөж авч байгаа харагдсан өөр миний харснаар өшиглөж зОоогүй бид хоёрын адуу малаас болж маргалдаад байхаар нь Атарбаярыг болиоч гээд өшиглөсөн байх...Би Эрдэнэсант сумын төвд Өлзийцэцэг гэж хүний дэлгүүрээс Атарбаяр зугтаагаад явахаар нь араас нь явган хөөж очоО барьж аваад хөл рүү нь өшиглөж хавирч газар унагаад газар унасан байхад нь баруун хөлөөрөө бөгсөн хэсэгт нь 2 удаа өшиглөж аваад тэгээд машинд нь суулгаад Эрдэнэсант сумын төвөөс урагшаа яваад 1 км орчимд байдаг хогийн жалганд очоО Атарбаярыг машинаас буулгаад би баруун гараараа Атарбаярын нүүрэн хэсэгт нь мөн 3-4 удаа өшиглөж зОсон юм өөр зОож цохиж зОоогүй... Би тэнд байсан 1 архины шилийг чулуун дээр цохиж хагалсан тэгэхдээ Атарбаярын хоолойд тулгаагүй ба тэр архины шилийг хагалж бариад Атарбаярыг айлгаж адуу хулгайлсныг нь хэлүүлэх гэсэн юм, мөн би Атарбаярын өмссөн байсан цамц, футболкыг нь тайлуулсан зүйл байхгүй ба Атарбаярыг би адуу хулгайлснаа хэл, хүлээ гээд бид 2 зууралдаж байхад цамц, футболк нь татагдаад тайлагдсан Атарбаярын дух, толгой дээр нь гишгэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

шүүх хуралдаан дээр шүүгдэгч М.Оын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: "...Би 2017 оны 05 сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд хашааныхаа гадаа машин дээрээ байж байгаад хуурай дүү Стай тааралдсан. Бид 2 миний 38-16 УНТ улсын дугаартай, цагаан өнгийн Бонгопронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй дэлгүүр ороО дэлгүүрээс С бид 2 мөнгө нийлүүлээд 2,5 литрийн Нийслэл пиво аваад тэр пивоо Эрдэнэсант сумын баруун талд гудамны баруун үзүүрт очиж зогсож байгаад машиндаа хоёулхнаа хувааж уусан. Тэгээд 17 цагийн орчим болсон байх пивоо ууж дуусгаад доошоо уруудаад дэнжийн хот хоорондын микроны зогсоол дээр очихО Атарбаяр гэж залуу Истана машинтайгаа зогсож байхтай тааралдаж уулзсан. Тэгээд С дэлгүүрээс 3 лааз Нийслэл нэртэй пиво аваад тэр пивоо миний машинд С, Атарбаяр бид 3 хувааж уусан ба тэр пивоо дуусгахад Атарбаяр авсан байх 2,5 литрийн Нийслэл пиво аваад явж Эрдэнэсант сумын төвийн урд талд байдаг хогийн жалга гэх газар очиж зогсоО задалж бид 3 хувааж уусан. Тэр пивийг уугаад сууж байхад С 1 тооны адуу хулгайд алдсан чи хулгайлж авсан уу гээд Атарбаярт хэлээд Атарбаяр нь би танай адууг хулгай хийгээгүй гээд маргалдаад байх шиг байсан, би больцгоо битгий маргалд гэж хэлж байсан бөгөөд тэр пиво дуусгасан би тэгээд тухайн үед их согтоО тасарсан байсан ба миний санаж байгаа нь хогийн жалга гэх газар Атарбаяр, С нар машинаас буусан Атарбаярыг С чи манай алдсан 1 тооны адууг хулгайлсан биздээ гээд Атарбаяр нь би хулгай хийгээгүй гээд хоорондоо маргалдаад С Атарбаярын нүүр лүү гараараа 1 -2 удаа цохиж авч байгаа харагдсан тэгэхлээр нь би больцгоо гээд дундуур нь орж салгаснааа санаж байна тэгээд хоорондоо маргалдаад байсан ба дараа нь Атарбаяр би адуу хулгай хийсэн нь үнэн гэсэн юм ярьж цамцаа тайлаад байсан би та хоёрт пиво авч өгье төврүү явъя гэхээр нь би машинаа бариад С, Атарбаяр нар суугаад Эрдэнэсант сумын төв рүү орж ирээд Баярмаа гэж хүний дэлгүүрийн гадаа ирж зогсоО Атарбаяр дэлгүүрээс пиво авч өгье гэж ороО гарч ирэхгүй байсан тэгсэн цагдаа ирээд С бид хоёрыг саатуулсан юм... Миний санаж байгаагаар С Атарбаярын нүүрэн тус газар нь гараараа цохиж аваад Атарбаярын хамраас нь цус гараад байгаа харагдсан би хэсэг хугацаанд согтоО тасарсан байсан. Өлзийцэцэг гэж хүний дэлгүүрийн гадаа очсоноо санахгүй байгаа мөн Атарбаярыг зОож цохихыг нь мэдэхгүй санахгүй байгаа...” гэх мэдүүлэг,

хохирогч Э.Атарбаярын мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн "...Намайг 2017 оны 05 сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд Улаанбаатар хот руу явах гээд хүн авах гээд хот хоорондын хүн тээврийн машинууд зогсдог зогсоол дээр өөрийн 82-43 БНХ улсын дугаартай, хөх өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад орой 17 цагийн орчим О гэж хүн өөрийнхөө цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй С гэж залуугийн хамт хоёулаа над дээр ирсэн тэгээд намайг машиндаа суучих гэхээр нь суусан чинь Нийслэл нэртэй 2 лааз пиво гаргаж ирээд намайг аягалчих гэхээр нь би задлаад аягалсан О, С нар хоёулаа халамцуу байсан ба би тэр лаазтай пивийг нь аяглаж өгсөн ба О намайг уу гээд байхаар нь тэр пивоноос бага зэргийг уусан бөгөөд тэр пивийг уугаад дуусахад О, С нар Ооо чи пиво авч өг гээд байхаар нь би О, С нартай машинд нь сууж яваад дунд лаагарын гэр хороололд байдаг Хишигтогтох гэж хүний дэлгүүрт очоО би ороО Хишигтогтох гэж хүнээс 2,5 литрийн Нийслэл пиво зээлээр аваад гарч ирж машинд нь суугаад хөдөлж яваад гэр хорооллын баруун захад жалганд очиж машинд нь сууж байгаад би аягалж тэр пивийг О, С бид 3 хувааж уусан. Намайг уу гээд байсан ба тэгэхэд С намайг манайх 1 тооны адуу хулгайд алдсан чи мэдэж байгаа чи хулгайлсан гээд байхаар нь би мэдэхгүй би аваагүй гэж хэлсэн. Тэр пивийг хувааж ууж дуусаад хөдлөөд сумын төврүү орохО О, С нар намайг Ооо дахиад пиво авч өг гэхээр нь надад мөнгө байхгүй шүү дээ гэхэд чи зээлээр аваад өг зээлээр өгөх дэлгүүрийн чинь гадаа очъё гэж яваад Жагаа гэх хүний дэлгүүрийн гадаа очиж зогсохоор нь би пиво зээлээр авахаар дэлгүүрт нь орохО эхнэр Өлзийцэцэг нь худалдагчаар сууж байхаар нь би пиво зээлээч гэж хэлэхээс санаа зовоО дэлгүүрээс буцаад гарсан. О машиндаа рулийнхээ ард байсан С утсаар яриад гадаа зогсож байхаар нь би машинд суугаад надад пиво зээлээр өгөхгүй байна гэж хэлэхэд С нь утсаар ярьж дуусаад чи пизда минь пиво авч өгч чадна шүү дээ гэж хэлээд намайг машинаас татаж буулгаад газар хавирч унагаад миний толгой руу гараараа цохиж авахаар нь би Сгаас салаад баруун зүгт дэнж рүү машин руугаа зугтааж гүйгээд дэнж рүү өгсөж байхад О машинаа бариад Сгийн хамт араас шороон замаар тойроО хоёулаа машинтай ирээд С намайг газар хавсарч унагаад нүүр лүү гараараа 2 удаа цохиж аваад машинд суу гэхээр нь би суухгүй гэхэд намайг О, С нар чирээд машиндаа суулгасан. Тэгээд сумын төвийн баруун урд талд байдаг хогийн жалга гэх газар очиж хогийн жалганы зүүн хойд талд захад очиж зогсоО С намайг машинаа чирч буулгаад чи манай алдсан 1 тооны адууг хулгайлсаннаа хэл гээд миний хамар руу гараараа 2 удаа цохиж авахад миний хамраас цус гарсан ба намайг цамц, футболкоо тайл гэхээр нь цамц футболкоо тайлахад С намайг газар суниай гэхээр нь би газар 3 удаа суниахад О намайг бос гээд бөгсөн хэсэг рүү өшиглөж авахаар нь босохО С чи яасан овоо пизда вэ гээд намайг барьж аваад миний хамар луу дахиад мөргөсөн ба тэгэхэд миний хамраас бүүр их цус гарсан. Тэгээд С тэнд байсан Соёрхол нэртэй архины хоосон шилийг хагалаад хүзүүг нь бариад миний хоолойд тулгахад О боль яах гээд байгаа юм гээд болиулсан ба С цаашаа эргээд явахаар нь би хогийн жалганаас урд зүгт хөдөө хээр газар руу зугтааж гүйхэд С миний араас явган гүйж хөөсөн ба би хогийн жалганаас урагшаа гүйж байгаад Сд баригдахад С миний нүүр, толгойн хэсэг рүү 2-3 удаа цохиж авахаар нь би Ооо болъё гэхэд пиво авч өгөх юмуу пизда минь гээд байсан. Тэгсэн О араас нь машинтайгаа хүрээд ирсэн ба тэр үед би газар унасан байхад О ирээд цээжин дээр дарчхаад хөдөлгөхгүй байсан. С миний толгой дээр гишгээд пиво авч өгөх юм уу гээд байхаар нь би пиво авч өгье сумын төв рүү оръё гэж хэлээд босоО машинд нь сууж яваад сумын төвийн урд захад байдаг Баярмаа гэж хүний дэлгүүрт очсон. Тэр үед Баярмаа гэж хүн өөрөө байхгү, худалдагч нь байсйан тэгээд би утсаар нь сумын цагдаад дуудлаг өгүүлсэн ба удалгүй цагдаа ирэж О, С нарыг саатуулж би хамт цагдаагийн хэсэг дээр очсон цагдаа иртэл би дэлгүүр дотор байж О, С нар гадаа хүлээж байсан юм...Бид нарын хооронд өр авлага өс хонзонтой зүйл байхгүй С л намайг хулгайд алдсан 1 тооны адуугаа чи хулгайлсан гээд зОоО байсан..., Ихэнхдээ С намайг цохиж зОоО байсан ба сумын төвд байхад дэлгүүрийн гадаа намайг С машинаас чирч буулгаад нүүр рүү цохисон тэгээд зугтаагаад гүйхэд араас хөөж ирээд намайг газар хавсарч унагаад нүүр рүү гараарааа цохиж зОоО машиндаа суулгаад явсан. Тэгээд хогийн жалганд очоО миний хамар руу гараараа 2 удаа цохиж авахад миний хамарнаас цус гарсан тэгэхэд цамц, футболк тайлуулаад намайг газар суниалгасан тэгээд босоО ирэхэд хамар нүүр рүү мөргөж авсан дахиад намайг зугтаахад С араас явган хөөж ирж барьж аваад нүүр, толгой руу гараараа цохиж зОсон газар унасан байхад толгой дээр гишгээд байсан ба С бол намайг хэзээ хаанаас алдсаныг нь мэдэхгүй 1 тооны адуугаа хулгайд алдсан тэр адууг чи хулгайлсан чи мэдэж байгаа чи хулгай хийснээ хүлээ гээд зОоО байсан. О гэж хүн намайг хогийн жалганд газар суниаж байхад бос гээд бөгсөн хэсэг рүү 1 удаа өшиглөж авсан ба намайг босоО ирэхэд чи Сгийн адууг авсан юм бол авснаа хэлчхээч гээд нүүр рүү гараараа цохиж авсан юм...., Миний зүүн талын нүд хөхөрсөн, зүүн мөрөнд хөхөрсөн, хамар, хүзүүнд зулгарсан байсан, баруун талын завж дотор талдаа язарсан байсан, зүүн шанаа зүүн мөр тухайн үед хавдсан байсан ба дээрх гэмтлүүдийг С намайг цохиж зОож учруулсан ба харин зүүн мөрний хөхрөлт, зүүн мөрний хавдалтыг О намайг хогийн жалганаас урагшаа зугтаагаад баригдах үед араас ирж барьж аваад газар хэвтэж байхад учруулсан ба миний зүүн талын гарыг мөрөөр нь мушгиад цээжин дээр дараад босгохгүй байсан. С миний толгой дээр гишгээд байсан юм...О, С нар над дээр ирэхдээ хоёулаа халамцуу байсан бө тэгээд нэмж пиво уугаад хоёулаа их согтсон байсан би нээх пиво уугаагүй согтсон зүйл байгаагүй зүгээр байсан... Би О, С нарт зОуулж цохиулж, хэрэгт гүтгүүлсэндээ гомдолтой байна. 2017 оны 05 сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумаас ЗуунмО суманд ирж шүүх эмнэлэгт үзүүлэхэд, байцаалт өгөхөд ирж буцахад машиндаа түлш хийж явсан тэр түлшний мөнгө 20000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

гэрч Ч.Өлзийцэцэгийн "...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд Есөн- Эрдэнэ дэлгэрэх нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг ба 2017 оны 05 сарын 10-ны орой 17-18 цагийн хооронд байсан нарийн цагийн нь санахгүй банйа. Намайг худалдагчаар дэлгүүртээ сууж байхад манай дэлгүүрт Э.Атарбаяргэж залуу ганцаараа орж ирээд манай нөхрийг байгаа юу гэж асуухаар нь манай нөхөо тухайн үед гэртээ байхгүй байсан тул би зөрүүлээд манай нөхөр харин харагдана уу гэж асуухад Атарбаяр буцаад гараад яваад өгсөн юм. Тэгээд дахин орж ирээгүй ба хэд хоногийн дараа байсан хэдний өдөр гэдгийг санахгүй байна Э.Атарбаяр гэж залуу манай дэлгүүрт орж ирэхэд нь аль нүдийг нь санахгүй байна хөхөрсөн байхаар нь чи яасан юм бэ гэхэд хүнд зОуулаад л гэж хэлж байсан... Дээрх хүмүүсээс М.О өглөө 9 цагийн орчим байх манайд орж ирээд 1 шил архи авчихаад гараад явсан би ямар архи байсныг нь санахгүй байна Э.Атарбаяр, Х.С нарын хүмүүс бол манайхаар архи, пиво аваагүй...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Отгонбаярын "Би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Баярмаа гэж хүний 8 нэрийн Эрдэнэсийн мандал дэлгүүрт худалдагч хийдэг ба 2017 оны 05 сарын 10-ны өдөр худалдагчаар ажиллаж байх үед орой 19 цагийн орчим байсан байх нарийн цагийг нь сайн санахгүй байна манай дэлгүүрт хааяа Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй бараа зөөж ирээд байдаг Э.Атарбаяр гэж залуу нүүүр, гар нь цус болсон орж ирээд дэлгүүрийн эзэн Баярмаа эгчийг байна уу гэхээр нь байхгүй байгаа гэхэд дэлгүүр дотор лангууны наагуур цаагуур явж байснаа би хүнд зОуулчихлаа утсаар цагдаад хэлээд өгөөч гэхээр нь би дэвтэр дээрээс Эрдэнэсант сумын цагдаагийн утсыг хараад тэгээд утсаар яриад манай Эрдэнэсийн мандал хүнсний дэлгүүрт 1 хүн зОуулсан гээд орж ирээд байж байна гэхэд сумын цагдаа удалгүй ирээд дэлгүүрийн гадаа зогсож байсан цагаан өнгийн Пронтер байсан бах машинтай О, С нарын хүмүүсийг саатуулаад манай дэлгүүрт байсан Атарбаярыг дагуулаад явсан юм.... Тухайн үед Э.атарбаяр гэж залуу намайг хогийн жалганд аваачаад зОдог байна шдээ гэж хэлж байсан тэрнээс ямар ямар хүнд яаж зОуулж цохиулсан талаараа хэлж байгаагүй... Э.Атарбаяр гэж залуугийн хамраас нь цус гарсан тэр нь нүүр, гаранд нь цус болсон байдалтай байсан тэрнээс би нүүүрэнд харагдах ил харагдах тийм шарх гэмтэл байхыг нь анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Батсайханы: "...Намайг Төв аймгийн Эрдэнэсант сум дахь цагдаагийн хэсэг дээр ажил дээрээ байхад 2017 оны 05 сарын 10-ны орой 17 цагийн орчим байсан санагдаж байна Эрдэнэсант сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс мандал 8 нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч утсаар яриад манай дэлгүүрт хүнд зОуулсан гэж цусандаа холилдсон хүн ороО ирсэн байна дэлгүүрийн лангууны ард нуугдаад байна гэсэн дуудлагын дагуу дээрх дэлгүүрт очихО дэлгүүрээс

Э.Атарбаяр гэж залуу гүйгээд гараад ирсэн тэгэхэд нүүр, цээж, гар нь цус, хамраас нь цус гарсан бололтой хамар нь хавдсан байсан бөгөөд дэлгүүрийн гадаа зогсож байсан 3816 улсын дугаартай, цагаан өнгийн амбаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 залуу байсан. Тэр хоёрыг зОож цохисон талаар хэлсэн тэгээд тухайн 2 хүнийг саатуулж, цагдаагийн хэлтэс дээр авчирахад М.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул Лүн сумын Замын цагдаагийн постонд аваачиж драгер багаж үлээлгэж, шалгуулахаар миний бие Лүн сумын Замын цагдаагийн поструу авч явж постон дээр очиж драгер үлээлгэхэд 1.05 хувьтай гарсан тул замын зохицуулагчаар Төв аймгийн ЗуунмО сум руу баривчлуулахаар явуулсан. М.О нь урьд нь тээврийн хэрэгсэл жолоОох эрхээ хасуулсан байсан харин Э.Атарбаярыг Х.С, М.О нар зОсон мэдээллийг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Элбэгманлай материалжуулж шалгасан юм... Э.Атарбаяр бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба бага зэрэг халамцуу байсан тухайн үед өөрөө М.О, Х.С нар намайг хүчээр уулгасан гэж байсан М.О, Х.С нар их согтолттой байсан намайг дуудлагын дагуу очихО Х.С нь машиныхаа хажууд зогсож байсан М.О гэж хүн Э.Атарбаярын араас дэлгүүрт орсон байсныг саатуулж шалгасан... Э.Атарбаярын хүзүү нь улайсан, хамар нь хавдсан, хамраас нь их цус гарсан бололтой нүүр, цээж, гар нь цус болсон байдалтай байсан... Э.Атарбаяр надад хэлэхдээ Х.С, М.О нар намайг пиво авч өг, чи малын хулгайч манай адууг хулгайлсан гээд зОож цохисон гэж хэлж байсан тул Э.Атарбаярт шүүх эмчид үзүүлэх шинжээч томилох тогтоол үйлдээд өгч явуулсан юм...” гэх мэдүүлэг,

  1. Э.Атарбаярын биед зүүн нүдний зовхи, зүүн мөрний шонтонд цус хуралт, хамар, хүзүүнд зулгаралт, баруун завьжны салстын сорви, зүүн шанаа, зүүн мөрний шонтонд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх        гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хатуу мохоо гэх зүйлд мО, чулуугаар үүсгэгдэх үйлдлийн аль аль нь хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2017.05.10-нд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Цаашид            энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.05.16-ны акт, гэмт хэргийн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Санзай овогт Хүрэлбаатарын С, Сандаг овогт Мөнхбатын О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Х.С, М.О нарыг бүлэглэн хүний бие махбОид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйчлэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн ххуулийн 6.7-д зааснаар шүүгдэгч Х.С, М.О нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Х.С, М.О нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйтэй байна.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар шүүгдэгч Х.С, М.О нарыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх тухай хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авна.” Гэж заасан байх ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д оногдуулах ялын санкц нь“нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр заасан байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасанаар ялаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зүйл хэсэгт хорих зорчих эрх хязгаарлах ялын санкц тусгагдаагүй байх тул Х.С, М.О нарыг ялаас чөлөөлөх үндэсгүй.

Иймд шүүгдэгч Х.С, М.О нарт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.Атарбаяр нь шүүгдэгч нараас эмчилгээний зардал, унааны зардалд баримтгүй 200,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нар 2017 оны 07 сарын 24-ны өдөр хохирогч Э.Атарбаярын Хаан банкны 5748180837 тоот дансанд 200000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүх хуралдаанд ирүүлсэн байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Төв     аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.С, М.О нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч         С, О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 

З.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Х.С, М.О нарыг тус бүр 245 /хоёр зуун дөчин тав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар Х.С, М.О нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулгугай.

 

  1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар эүйлийн 1-д зааснаар 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн КогесИ маркийн 19 инчийн зурагт, гомзеп маркийн хөлдөөгч, 2017 оны 05 сарын 28-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Ргез1есН хөлдөөгч, ЗоИ Нпе маркийн хөргөгч зэргийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

  1. Х.С, М.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

 

  1. Х.С, М.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  2. Шүүхийн         шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С, М.О нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Шүүхийн           шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

Ц.ОТГОНЖАРГАЛ

Text Box: Ц.ОТГОНЖАРГАЛДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ