| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/1095/И |
| Дугаар | 00032 |
| Огноо | 2018-01-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдаанытанхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1988 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, малчин, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух, РТ88061181 дугаар регистртэй, Хурцуул овогт Нарантогтохын Булганы,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ханх суманд 1976 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух, РО76073071 дугаар регистртэй, Шарнууд овогт Цэдээгийн Түвшинтөрд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ныөдөр хүлээн авч, 155/2017/01095/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Н.Булган, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Ц.Түвшинтөр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Булган шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Түвшинтөртэй 2008 онд танилцан үерхэж байгаад 2009 оны 11 дүгээр сард гэрлэлтээ батлуулж байсан боловч тусдаа амьдарч байгаад 2010 онд хуримаа хийж, дагавар хүү Б.Сумъяабазарыг дагуулж очсон. Бидний дундаас 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Түвшинзаяа, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин Б.Булганзаяа нар төрсөн. Хамтдаа 3-4 сар амьдарч байгаад бага охиныг төрүүлсний дараа таарамжгүй харилцааны улмаас хүүхдүүдийн хамт намайг ээжийнд маань хүргэж өгсөн. Түүнээс хойш тусдаа амьдарч байна. Ц.Түвшинтөр хүүхдүүдтэйгээ огт уулзаагүй, дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй. Бага охин маань аавыгаа танихгүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охин Т.Түвшинзаяа, Т.Булганзаяа нарыг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Хүү Б.Сумъяабазарт хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ц.Түвшинтөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Булган бид хоёр 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж, хамт амьдарсан. Дагавар хүү Б.Сумъяабазар нь Н.Булганы аав, ээж дээр байдаг байсан. Бидний дундаас 2010 онд охин Т.Түвшинзаяа, 2012 онд охин Б.Булганзаяа нар төрсөн. Хамт амьдрах хэдэн сарын хугацаанд Н.Булган нь хүүхдүүдээ аваад ээжийнх рүүгээ явчихдаг байсан ба хадам ээжтэй таарамж муутай байсан зэрэг шалтгаанаар 2012 оноос тусдаа амьдрах болсон. Бид цаашид эвлэрч, хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, охин Т.Түвшинзаяа, Т.Булганзаяа нарыг эх Н.Булганы асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Булган нь хариуцагч Ц.Түвшинтөрөөс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2012 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа болон гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын иргэн РО76073071, Нөхрийн овог: Шарнууд, Эцэг эхийн нэр: Цэдээ, Нэр: Түвшинтөр, Монгол Улсын иргэн РТ88061181, Эхнэрийн овог: Хурцуул, Эцэг эхийн нэр: Нарантогтох, Нэр: Булган нарын 2009/11/24-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Ханх сумын 18-рт 2009/11/25-нд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 00/005254 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Түвшинзаяа, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин Т.Булганзаяа нар төрсөн болох нь №0450480-№79, №0000741070-№60дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн Түвшинтөрийн Булганзаяа 5 настай, /РТ12280200/, эмэгтэй. Манай Жаргалан хүүхдийн цэцэрлэгийн Эрвээхэй бэлтгэл бүлэгт суралцдаг нь үнэн гэх бичилттэй 10 тоот тодорхойлолт, Бага боловсрол хариуцсан сургалтын менежерийн ...Т.Түвшинзаяа нь /РТ10282303/ 2б ангид сурдаг нь үнэн гэх сурагчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, мөн 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Т.Түвшинзаяа, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Т.Булганзаяа нарт эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, хүүхдийн амьдрах орчин, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Н.Булганы асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Ц.Түвшинтөрөөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь хүү Б.Сумъяабазарт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тус тус дурьдаж байна.
Иймд Н.Булган, Ц.Түвшинтөр нарын гэрлэлтийг цуцалж, охин Т.Түвшинзаяа, охин Т.Булганзаяа нарыг эх Н.Булганы асрамжид үлдээн, хариуцагч Ц.Түвшинтөрөөс охин Т.Түвшинзаяа, охин Т.Булганзаяа нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Т.Түвшинзаяа 7 нас 04 сар, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Т.Булганзаяа 5нас 04 сар тус тус хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг тус бүр охин Т.Түвшинзаяа, охин Т.Булганзаяа нарт сар бүр эцэг Ц.Түвшинтөр төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Т.Түвшинзаяа, охин Т.Булганзаяа нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.082.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч Н.Булган нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул хариуцагч Ц.Түвшинтөрөөс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 48.262 төгрөг, бүгд 118.462 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: