| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0192/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/375 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002550125 тоот хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт**************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багт оршин суух иргэн*******ы хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мустанг-5 маркийн мотоцикл хулгайлж бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, 2 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн Өөрийнхөө хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн барагдуулсан болно...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 97/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч*******ы байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 04 дүгээр сарын 15-ны үеэр мотоциклоо хайрцгаас гаргаж угсраад 10 хоног унаж байсан. 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд эхнэр Д.Одончимэг төрөх гээд аймгийн төв байсан. Би 2017 оны 05 дугаар сарын 06- ний өдөр Баянхонгор аймгаас гарах үедээ хадам эгч Д.Одгэрэлд манайд очоод мотоцикл гаргаад гал түлээдэх гэж хэлэхэд над руу залгаад мотоцикл байхгүй болохоор нь гал түлсэнгүй гэж хэлсэн. Тухайн үед гэрт нь ороход Д.Одгэрэл эгч та 2 яг мотоциклоо гэртээ хийсэн юм уу гэж хэлэхээр нь мотоциклоо алдсан талаар сумын олон нийтийн цагдаа Оюунжаргалд дуудлага өгөөд, удаагүй хэргийн газрын үзлэг хийж зургийг нь дараад явсан ...гэх мэдүүлэг .... би эхнэр Д.Одончимэгийг аваад Баянхонгор аймаг руу яах үедээ мотоциклоо гэртээ оруулж цоожлоод гэрийн түлхүүрээ эхнэрийн эгч Д.Одгэрэлд үлдээгээд явсан,...түлхүүрийг би өөрөө өгсөн,хэн нэгэнд түлхүүрээ үлдээгээгүй,.. гэрийн цоожийг эвдээд цүү дээр нь зүүгээд үлдээсэн байсан ба гэрийн гэрийн үүд хэсгээр арзгар хээтэй арматурын төмөр хэвтэж байсан, түүгээр онгойлгож дотогшоо орсон байх, манай гэрийн үүдээр бол амбаар байхгүй шууд гэрүү ордог ... гэм мэдүүлэг /хх-ийн 43-44,48-49/,
4. Гэрч Д.Одончимэгийн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрөх гээд нөхөр*******ы хамт аймгийн төв рүү явсан. Эгч Д.Одгэрэл рүү залгаад гэрт очоод мотоцикл гаргаад гал түлээдхээрэй гэж хэлэхэд мотоцикл алга , мөн гэрийн чинь хаалганы цоожийг цохиод эвдэлчихсэн , онгойлгож ороод хартал гэр дотор 2 хоёр хутга гаргаад ирсэн байна гал түлсэнгүй гэж ярьсан. Д.Одгэрэл эгчийнд очоод олон нийтийн цагдаа Оюунжаргалд мэдэгдсэн, зургийг нь авхуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/
5. Гэрч Г.Дэлгэрдалайн байцаалтын шатанд өгсөн ...Би 2017 оны 05 дугаар сарын эхээр хөдөөгөөс орж ирсэн. Хадам болох Баяраа гэж айлын гадаа цэнхэр өнгийн 42-61 БНХ улсын дугаартай портер маркийн машин хашаан дотор орж зогссон тэгэхэд манай эхнэрийн дүү болох *******, Л.Ганхуяг нар бор өнгийн амбаар дотор улаан өнгийн мотоцикл хийж байсан хэний мотоцикл гэж асуухад Одоо эгчийн дүүгийн мотоцикл гэж хэлсэн. Эхнэр бид хоёрыг хүнд битгий хэлээрэй, чимээгүй байгаарай гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа ирээд нөгөө мотоцикл байгаа юу гэж асуухад байхгүй *******, Л.Ганхуяг хоёрын төрсөн ах Б.Алтангэрэлийн хамт Баянхонгор аймгийн Галуут суманд хүнд өгсөн байсан. Галуут сумаас Архангай аймгийн Тамир сум руу зарсан гэж *******, Л.Ганхуяг хоёр эхнэр Буян-Өлзий бид хоёрт хэлсэн, энэ талаар хүмүүст хэлж болохгүй Ариунбуяны мотоцикл гэж хэлсэн .... Л.Ганхуяг байгаагүй тэр мотоциклийг зөвхөн Б.Баянтогтох амбаар луу түрж оруулж байсан, Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ андуураад ******* цуг байсан 3 гэж буруу мэдүүлэг өгсөн байна, ... миний мэдүүлэг өгсний дараа Л.Ганхуяг мэдүүлэг өгсөн, над руу утсаар залгаад би байгаагүй, ямар учраас худлаа мэдүүлсэн гээд байсан, сайн бодоод үзсэн чинь Л.Ганхуяг байгаагүй байсан....” гэсэн мэдүүлэг, /хх-ин 54/
6. Гэрч Г.Ууганбаярын байцаалтын шатанд өгсөн ...Б.Алтангэрэл 2017 оны 05 дугаар сарын эхээр утсаар манай дү*******од нэг мотоцикл байна чи авах уу гэхээр нь би зав муутай байна надаа дөхүүлээд Харганы өвөрт авчирч өг гэсэн. Би мотоциклийг 600.000 төгрөгөөр худалдаж авсан, Б.Алтангэрэлд бэлэн 600000 төгрөг өгсөн, .. би сандраад дансаар гээд хэлсэн байна, ... би Ц.Нямдаваад 100000 төгрөгөөр зарсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 59/,
7. Гэрч Ц.Нямдаваагийн байцаалтын шатанд өгсөн ..Би Г.Ууганбаяраас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр улаан өнгийн 150 маркийн мотоцикл авсан гаалийн бичиг байгаа юу гэж асуусан байгаа гэж хэлсэн тухайн үед унаж байсан мотоциклоо 500000 төгрөгөөр бодож өгөөд нэмж их морио 1000000 төгрөгөөр өгөөд нийт 1.500.000 төгрөгөөр авч байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 63-64/
8. Гэрч Б.Алтангэрэлийн байцаалтын шатанд өгсөн ... Манай дүү ******* утсаар залгаад мөнгөний хэрэг гараад мотоциклоо зарах хэрэгтэй байна гэхээр нь Г.Ууганбаяртай ярьж дүү мотоциклоо зарах гэж байгаа талаар хэлэхэд тус тусын мотоциклоор Галуут сум руу явсан. Г.Ууганбаяр мотоциклийг үзэж харж байгаад 600.000 төгрөгөөр тохироод ******* бид 2 Бөмбөгөр сум руу буцаад би *******ыг сумын төвд буулгаад өөрөө хөдөө байх гэр лүүгээ буцсан,...дүү *******оос ямар учиртай мотоцикл гэж асуухад хаанаас хэнээс авсан талаар юм хэлээгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 70-71/
9. Гэрч Одгэрэлийн байцаалтын шатанд өгсөн ... дүү Д.Одончимэг төрөх хугацаа нь болоод аймаг руу явсан.******* гэрийнхээ түлхүүрийг өгсөн, ...******* утсаар залгаад аймгаас гарах гэж байна гэр лүү очоод мотоцикл гаргаад гал түлж байгаарай гэхээр нь галлахаар очиход гэрийн хаалганы цоожийг нь эвдээд төмрөөс нь зүүгээд үлдээсэн мотоцикл алга байхаар нь******* руу залгаад үүд чинь онгорхой байна илүү түлхүүр байдаг юм уу гэж асуухад,.. гэрийн үүдэнд цоожийг хөшсөн гэмээр төмөр байсан түүгээр цоожийг эвдлээд орсон байсан. Тэгээд гэр лүү нь шагайтал мотоцикл нь байхгүй болохоор нь олон нийтийн цагдаа Оюунжаргалд тэр даруй мэдэгдсэн.... гэх мэдүүлэг, /хх-ийн 73/
10. Гэрч Г.Оюунжаргалын байцаалтын шатанд өгсөн ...*******ы гэр лүү очиход гэрийнхэн хаалга онгойлгосон, цоожийг эвдэлсэн байсан, мотоцикл хулгайд алдагдсан байна гэсэн, би албан ёсоор хэргийн газрын үзлэг хийгээгүй, харин өөрийнхөө гар утсаар зураг авсан, тухайн барьж байсан утас эвдэрсэн, зураг байхгүй... гэм мэдүүлэг / хх-ийн 81- 82/
11. Гэрч В.Хуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...*******ы гэрт очиход цоожийг эвдэлсэн байсан, дотогшоо орж үзэхэд мотоцикл алга байсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 84-85/ 4 12. Баянхонгор аймгийн “Энх Нахиа “ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 02- ны өдрийн 169 дугаартай шинжээчийн ...мотоциклийн үнэ 1700000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 89/ -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 07-08/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/, хэрэг бүртгэлтийн хэргийг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 27/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан сэхийг шалгах хуудас/ хх-ийн 100/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 104/, депозит дансны хуулга /хх-ийн 107-109/, шүүгдэгч *******ын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 113-115, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол / хх-ийн 116/, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг / хх-ийн 117/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багт оршин суух иргэн*******ы хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мустанг-5 маркийн мотоцикл хулгайлж бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд прокуророос түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж зааснаар түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан шийтгэх нь эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэж дээрх зүйл ангид зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн шийдвэрлэв. Учир нь 2015 оны Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 30-с 2017 оны 05 дугаар сарын 06-ний хооронд гэмт хэрэг үйлдсэн гэж нотлох баримтаар тогтоогдсон байх тул 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Иймд Шүүхээс шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багт оршин суух иргэн*******ы хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мустанг-5 маркийн мотоцикл хулгайлж бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч*******ы мэдүүлэг, гэрч Д.Одончимэг, Г.Дэлгэрдалай, Г.Ууганбаяр, Ц.Нямдаваа, Б.Алтангэрэл, Одгэрэл, Г.Оюунжаргал, В.Хуяг нарын мэдүүлэг, Энх-Нахиа ХХК-ийн 169 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна 5 гэж дүгнэлээ. Ийм учир шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “ Ял, Эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Нийгэмд аюултай үйлдэл,...гэмт буруутайд этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 164 хоног буюу 05 сар 04 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон бөгөөд шүүх уг хугацааг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч******* нь мотоциклоо буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, байсан бөгөөд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 28 дугаар захирамжаар түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс түүнд уг ялыг нэмж нэгтгэх үндэслэлгүй гэж дүгнэж шийдвэрлэлээ
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч******* овогт**************ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч******* овогт**************ыг дөрвөн сарын / 04 / хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан дөрвөн сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан ганцаарчлан эдлүүлсүгэй.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 164 хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж дөрвөн сарын баривчлах ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Уг хэрэгт шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн / 04 / сарын баривчлах ял эдлэхээс чөлөөлж, түүнийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цагдан хорих байрнаас сулласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ