| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, ерөнхий шүүгчЛ.Эрдэнэбат, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Тосон илч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, РК89042212 дугаар регистртэй, Хөшөөт овогт Даваажавын Бямбацогтын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1973 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөлаймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 28-10 тоотод оршин суух, РЭ73080211 дугаар регистртэй, Боржигон овогт Даваабалжирийн Сүхбаатарт холбогдох Гэм хорын хохирол 4.060.000 /дөрвөн сая жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч Д.Бямбацогт, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Д.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нар оролцлоо. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Д.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Д.Сүхбаатар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Сод Монгол шатахуун түгээх станцын хойд замд миний унаж явсан Allion маркын ХӨВ 54-51 улсын дугаартай автомашиныг мөргөсний улмаас би нөгөө эгнээнд явж байсан машиныг мөргөж, миний машины хоёр тал гэмтсэн. Миний машинд хадам аав, таваас доош насны 3 хүүхэд, жирэмсэн эхнэр маань сууж явсан. Д.Сүхбаатарын буруутай үйлдэл болохыг Цагдаагийн газар тогтоож, зөрчлийн хэрэг үүсгэн, түүнд торгуулийн арга хэмжээ авч, намайг учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж хэлсэн. Миний машины ар талын хаалга, кузов, салхины шил, хойд гэрэл, гэрэл, хойд тэвш, хойд гуферт гэмтэл учирч бүгдийг солих шаардлагатай болсон. Д.Сүхбаатар учруулсан хохирлоо нөхөн төлнө гэсээр намайг Тосонцэнгэл сумаас байнга нааш цааш явуулж их хэмжээний зардал гаргасан бөгөөд тэрээр мөнгөө өгөөгүй. Машинд их хэмжээний хохирол учирсан гэдгийг Д.Сүхбаатар өөрөө мэдэж байгаа. Тэр миний машины гэмтэлд 2.525.000 төгрөгийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байсан. Би тэр үнэлгээг зөвшөөрөхгүй. Улаанбаатар хотод миний машины эвдрэлийг засах боломжтой гэсэн тул аргагүйн эрхэнд 2017 оны 08 сарын сүүлээр өөрийн зардлаар машинаа ачуулж, засварын газраар засвар үйлчилгээ хийлгэж, сэлбэг эд анги худалдан авч тавьсан. Тэнгэрийн шугам хязгаарлагдмал хариуцлагатай компаниар машинаа ачуулж, төлбөр 500.000 төгрөг өгсөн, кузов засварын ажлын хөлс 2.000.000 төгрөг, Да хүрээ захаас машины эд анги болох салхины шил 160.000 төгрөг, хойд гэрэл 180.000 төгрөг, гэрэл 160.000 төгрөг, хойд хаалга 180.000 төгрөг, хойд тэвш 150.000 төгрөг, хойд куфер 300.000 төгрөгөөр тус тус авч тавьсан. Мөн Д.Сүхбаатар одоо хүрээд ир, хоёулаа тохирьё гэж олон удаа нааш цааш явуулж байсан шатахууны үнэ 310.000 төгрөг, машинаа үзэхээр Улаанбаатар хот хоёр удаа явсан, ирэх очих зардал 120.000 төгрөг надаас гарсан. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 4.060.000 төгрөгийг Д.Сүхбаатараас гаргуулж авна гэсэн боловч зарим баримтууд шаардлага хангахгүй байгаа тул шатахууны үнээс 33.000 төгрөгийг хасч тооцоод, нийт 4.027.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв. Хариуцагч Д.Сүхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би Д.Бямбацогтын машиныг мөргөж осол гаргасан нь үнэн. Тус машины эвдрэл гэмтлийн талаар үнэлгээ тогтоолгоход Д.Сүхбаатар хамт явсан ба энэ талаар мэдэж байсан. Хохирол төлбөрийг барагдуулахаар түүнтэй ярилцахад надаас их хэмжээний мөнгө нэхэж, эвлэрэх боломж өгдөггүй. Манай гэрт очиж, эхнэр хүүхдийг минь янз бүрээр хэлж дарамтласан байсан. Машинд хохирол учирсан тул тодорхой хэмжээний хохирол төлнө. Хэдий хэмжээний хохирол төлөхийг мэдэхгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр гарах төлбөрийг төлж барагдуулна гэв. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.Бямбацогт нь хариуцагч Д.Сүхбаатарт холбогдуулан гэм хорын хохирол 4.060.000 /дөрвөн сая жаран мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд 4.027.000 /дөрвөн сая хорин долоон мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ. Хэргийн зохигч зам тээврийн осол болсон талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь их хэмжээний мөнгө нэхэж байгаа тул шүүхийн шийдвэрээр гарах хохирлыг төлнө, нэхэмжлэгч нь машинд их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан тул түүнийг засаж, янзлуулахад гарсан зардал болон хохирлоо авна гэж маргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хариуцагч Д.Сүхбаатараас гэм хорын хохирол 3.630.000 /гурван сая зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбацогтод олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. Д.Сүхбаатар Соната маркийн 98-81 ХӨА улсын дугаартай, автомашиныг жолоодож яваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Сод Монгол шатахуун түгээх станцын хойд замд Д.Бямбацогтын эзэмшлийн Allion маркийн 54-51 ХӨВ улсын дугаартай автомашиныг мөргөж, эд зүйлд эвдрэл гэмтэл учруулсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчийн хариу мэдэгдэх хуудас, зам тээврийн осол болсон үеийн автомашины гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдлоо. Тус зам тээврийн осол болсны улмаас Д.Бямбацогтын автомашинд эвдрэл гэмтэл учирч түүнийг Улаанбаатар хотод засч янзуулсан нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 4125967 дугаар регистртэй, Тэнгэрийн шугам хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1. ХӨВ 54-51 Allion автомашиныг Мөрөнгөөс Улаанбаатар хот хүртэл ачих тээвэрлэлтийн хөлс, 1 ширхэг, 500.000 төгрөг гэх бичилттэй зарлагын баримт, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хан мандал кузов засварын ХӨВ 54-51, Allion авто машины кузов засварын ажлын хөлс 1 ширхэг, 2.000.000 төгрөг гэх бичилттэй баримт, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Да хүрээ №41, 42 салхины шил 1 ширхэг 160.000 төгрөг, хойд гэрэл R 1 ширхэг 180.000 төгрөг, гэрэл L 1 ширхэг 160.000 төгрөг, хаалга хойд L 1 ширхэг 180.000 төгрөг, хойд тэвш 1 ширхэг 150.000 төгрөг, хойд куфер 1 ширхэг 300.000 төгрөг, дүн 1.130.000 төгрөг гэх бичилттэй зарлагын баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгч Д.Бямбацогт засварт оруулсан автомашинаа үзэхээр Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хооронд хоёр удаа зорчсон нийт зардал 120.000 төгрөг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Мөрөн сумдын хооронд зорчихдоо хэрэглэсэн шатахууны үнэ 277.000 төгрөг, бүгд 397.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч түүний шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу зорчсон 364445, 3865197 дугаартай хот хоорондын зорчих тасалбарууд нь автомашинаа засуулахаар Улаанбаатар хот руу ачуулсан цаг хугацааны хувьд зөрүүтэй, шатахуун авсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, түүнийг давхар нотлох баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл Д.Бямбацогт автомашиныг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ачуулсан мөртлөө Улаанбаатар хот руу өөрөө 1 сарын дараа буюу 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр явсан нь машин ачуулсан цаг хугацаатай тохирохгүй байх ба мөн шатахуун авсан гэх баримтууд тухайн ослын улмаас 277.000 төгрөгийн шатахуун хэрэглэсэн гэдгийг нотлохгүй юм. Хариуцагч Д.Сүхбаатар их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлзэж байгаа ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно. Иймд хариуцагч Д.Сүхбаатараас гэм хорын хохирол 3.630.000 /гурван сая зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбацогтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 397.000 /гурван зуун ерэн долоон мянга/ төгрөгийгхэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.630.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 73.030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: | |