| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/1028/И |
| Дугаар | 01367 |
| Огноо | 2017-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 01367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командлагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 7-4 тоотод оршин суух, ЧМ59022070 дугаар регистртэй, Өндөр овогт Авирмэдийн Дагийн
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 14-03 тоотод оршин суух, РС90042515 дугаар регистртэй, Баяжих овогт Бадмаанямбуугийн Төрмөнхөд холбогдох
Автомашины үлдэгдэл үнэ 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/01028/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч А.Дагий нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Дагий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эзэмшлийн Вулберд Ю14 маркийн 85-21 ХӨА улсын дугаартай, моторгүй, аккумляторгүй автомашиныг Б.Төрмөнх нь 800.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирон, төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор өгөхөөр болж гэрээ байгуулсан. Гэвч гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлж 600.000 төгрөг өгсөн. Үлдэх 200.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй бөгөөд тус мөнгөнд тооцож нүүрс өгсөн боловч шаталт муу, асахгүй байсан тул буцааж өгсөн. Бидний байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон боловч одоо үлдсэн 200.000 төгрөгөө Б.Төрмөнхөөс гаргуулж авна. Алданги тооцохгүй гэв.
Хариуцагч Б.Төрмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь уг хүнд эхлээд 2 шуудай нүүрс өгсөн. Дараа нь 15 шуудай нүүрс өгье гэхэд авъя гэсэн. Тэгээд портер хөлслөөд 13 дугаар хорооноос ачаад хашаандаа аваачиж хонуулаад буцаад гэрт нь ачаад очсон чинь ах нь авахаа болилоо гэсэн. Би нэг явахдаа портерийн үнэ 10.000 төгрөгөөр явсан, 3 рейс хийсэн, нийлээд 30.000 төгрөг болсон. Урд нь өгсөн 2 шуудай нүүрс 10.000 төгрөг, нийлээд 40.000 төгрөг болно. Би тэр хүнд 150.000 төгрөг өгье гэхэд авахгүй гэсэн. Би 150.000 төгрөг өгч чадна, түүнээс илүүг өгч чадахгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Дагий нь хариуцагч Б.Төрмөнхөд холбогдуулан автомашины үлдэгдэл үнэ 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч автомашин худалдсан, худалдан авсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь үлдэгдэл 200.000 төгрөг авна, хариуцагч нь 150.000 төгрөг өгнө гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбогдох баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч А.Дагий нь Вулберд Ю14 маркийн 85-21 ХӨА улсын дугаартай моторгүй, аккумляторгүй автомашиныг 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр Б.Төрмөнхөд худалдаж, төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор өгч авах, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 1 хувийн алданги тооцохоор тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний гол нөхцөл болох автомашины үнэ, төлөх хугацааны талаар харилцан тохирч, автомашиныг Б.Төрмөнх хүлээн авсан тухай гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар зохигч дээрх гэрээнд алданги төлөхөөр тохирсон ч нэхэмжлэгч алданги нэхэмжлээгүй байна.
Хариуцагч Б.Төрмөнх гэрээнд заасан хугацаанд автомашины үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй учир зохигчийн хооронд маргаан үүсчээ.
Б.Төрмөнх ...портероор 3 удаа нааш цааш явсан төлбөр 30.000 төгрөг, 2 шуудай нүүрс өгсөн 10.000 төгрөг, бүгд 40.000 төгрөг болсон. Одоо 150.000 төгрөг өгнө гэж мэтгэлзэж байгаа ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Иймд автомашины үлдэгдэл үнэ 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хариуцагч Б.Төрмөнхөөс гаргуулж, нэхэмжлэгч А.Дагийд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Б.Төрмөнхөд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: