Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ц.Мөнгөн-давалгаа, шүүгдэгч Г.Өлзийорших, Б.******* тэдгээрийн өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814002300120 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******. / Регистрийн дугаар:******* /,

2. Шүүгдэгч, Монголусын иргэн, ******* овогт *******гийн *******. / Регистрийн дугаар:******* /,

3. Шүүгдэгч, Монголулсын иргэн, ******* тайж овогт ы Мөнхбат./ Регистрийн дугаар: /,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч: , Г.Өлзий-орших, Б.******* нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын Уу-булан 1 дүгээр багийн нутаг Хужгийн ам гэх газар нутаглаж байгаа Ц.Батбаатарын эзэмшлийн мал болох 16 тооны эр ямааг хулгайлж бусдад 1 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: .... Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол улсын эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хуульд заасан яллагдагчийн эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. гэх мэдүүлэг /хх-н 110-111/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Тухайн өдөр миний 98886194 дугаарын утас руу Мөнхбат өөрийнхөө утсаар 16- 18 цагийн хооронд залгаад намайг 10 мянгат руу дуудсан тэгэхээр нь би тийшээ ганцаараа өөрийнхөө мотоциклтой яваад очиход Мөнхбат, *******тай цуг байсан ба айлын хашааны үүдэнд зогсож байсан. Хажууд нь унаа, тэрэг бол байхгүй байсан. Тэгснээ Мөнхбат надад танай тэр хавиар мөнгө болгочихоор тарган мал байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгээд Мөнхбат тус өдрийн орой харанхуй болж байхад миний 98886194 дугаарын утас руу дахин залгаад Гантөмөртэй ярьсан чинь гайгүй юм байж магадгүй гэж ярьж байна би нэг унаа олоод чам руу эргээд ярья гэж хэлсэн. Тэгж ярьсны дараагаар удаа ч үгүй дахин залгаад ******* бид хоёр машин олчихлоо Гүнж дэлгүүрийн урд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь тийшээ ганцаараа мотоциклтой явж очиход цэнхэр өнгийн портер маркийн машинтай зогсож байсан ба хэний машин болох талаар нь бол юм хэлээгүй. Би бодохдоо Мөнхбатын машин байна гэж бодсон юм. Хохирогчийг бол зүс танина. Тухайн хулгай хийсэн өдөр Ц.Батбаатарын гэр гэдгийг мэдэж байсан юм. Ер нь бид гурав гурвуулаа мэдэж байсан юм. Манай ах юм байгаа гэж хэлсэн зүйл байхгүй.Тийшээ очъё гээд Мөнхбат хэлсэн Ц.Батбаатар гэх хүнийг Төмөртогоо гэх айлд хонож байгаа талаар түүний мал эзэнгүй байгаа талаар судалсан байсан. Хэрхэн яаж судалсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Миний зүгээс түүнтэй ярьсан зүйл байхгүй. Хэрэгт түүний оролцоо байгаа байхаа. Би сайн мэдэхгүй байна. Бид нарыг хулгай хийхэд өөр хүн бол оролцоогүй. Надад нэмж ярих зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 115-116/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрмэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

5. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... *******ы ******* нь манайхтай саахалтын айл юм байгаа. *******той 2018 оны өвлөөс танилцсан юм. Аймаг орж ирээд тааралдахдаа хоорондоо мэндтэй устай байдаг юм. Тэгээд би 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Батбаатар гэх хүнээс 8.500.000 төгрөгт түүний цэнхэр өнгийн портер маркийн машиныг авахаар болоод урьдчилгаа 4.000.000 төгрөгийг өгч тус машиныг худалдан авсан юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь надад байгаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байгаа юм. Одоо тус тээврийн хэрэгсэл Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Дөвөнтийн нуруу" гэх газарт байх манай хаваржаанд байгаа ба моторын цохиулсан явахгүй байгаа. /Батбаатар:89348080/ Тус тээврийн хэрэгслийг *******тай цуг яваад худалдан авсан юм. Миний хувьд гэх юм бол тээврийн хэрэгсэл жолоодож чаддаггүй юм. Тэгээд машиныг *******гаар жолоодуулан явж байсан юм. Тэгээд бид хоёр гүнж дэлгүүрээс тамхи аваад байж байхад миний 86443699, 94411475 дугаарын утасны аль нэг рүү Г.******* залгасан байх одоо сайн санахгүй байна. Тэр залгаснаа хаана байгаа гэхэд би аймаг дээр байна Гүнж дэлгүүрийн гадаа байгаа талаар хэлэхэд байж бай би одоо яваад очъё гэж тэр өөрийнхөө мотоциклтой ганцаараа ирсэн. Гадаа бол харанхуй болж байсан. Одоо бодоход 20 цагийн үед байх би цагийг нь буруу ч хэлж байж магадгүй сайн мэдэхгүй байна. Тэр ирснээ манай машинд орж ирээд суусан. Тэгснээ манай ахын гэр лүү нь очиж ямаа ачиж ирье гэхэд нь би өөрийнхөө ажилтай байгаа талаар хэлэхэд тэр би түлшийг хийж өгье манай ахын гэр эндээс ойрхон 40 километрийн зайд байдаг гэхээр нь би за гэж хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд Өлзийн унаж явсан мотоциклыг Гүнж дэлгүүрийн урд талд байх хашаанд үлдээсэн. Тэгээд аймгийн төвөөс хөдлөөд ертөнцийн зүгээр баруун тийшээ явсан юм. Тухайн үед тээврийн хэрэгслийг ******* жолоодож байсан. Яваад 2 цаг гаран болсон байх замыг болохоор ******* заагаад явж байсан. Тэгээд *******ын ахын айл гэх тийшээ яваад очиход айл эзэнгүй байсан тэгэхээр нь ах чинь хаана байгаа бэ гэж асуухад айл руу явсан юм шиг байна энд байгаа ямаанууд миний өөрийн эзэмшлийн ямаанууд юм байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр айлын малын хашаа руу ӨлзийОрших түрүүлж ороод ямааг бариад надад өгөөд би түүнийг портерын дээр байсан *******д өгөөд байсан юм. Тэндээс нийт 16 тооны ямааг ачсан. Бүгдээрээ ноолууртай байсан. Бид нар тухайн үед асаагуурын гэрэлтэй явж байсан юм. Тэгээд тэндээс ачиж аваад хойшоо Бөмбөгөр сумын нутгаар явсан. Тэгээд замдаа манай аав, ээжийн гэр лүү очсон. Бид нарыг гэрт ирэхэд манай аав, ээж байсан. Тухайн үед манай аав *******гаас хэний ямар учиртай ямаа болох талаар асуухад манай найз *******ын ямаа нь юм байгаа гэж хэлсэн. Тэнд нийт 16 тооны ямаа байсан ба бид гурав самнасан юм. Тэгээд самнаж дуусчхаад аймаг руу орж ирсэн. Аймаг руу орж ирээд төв колонкын наад талын дэлгүүрт очиж ноолуураа өгсөн. Ноолуурыг болохоор *******, ******* хоёр оруулж өгсөн. Би болохоор гадаа машинд байсан юм. Тэр хоёр 6 килограмм ноолуур болсон талаар хэлж байсан. Надад түлш хийж аваарай гээд 200.000 төгрөгийг ******* өгсөн. *******од ойролцоогоор 600.000 хэдэн мянган төгрөг байсан. Ямаануудыг самнаж дуусчхаад манай гэрийн гадаа үлдээсэн байсан юм. Аймгийн төвд орж ирсний дараагаар ӨлзийОрших аймагт үлдээд ******* бид хоёр буцаад хөдөө очсон юм. ******* замдаа Дөвөнтийн уурхайд үлдсэн. Түүний мотоцикль нь тэнд байсан. Тэгээд би тэндээс гэр лүүгээ очиж маргааш өглөө нь 16 тооны ямааг аваад *******гийн гэрт аваачиж 16 тооны ямааг буулгасан юм. Хулгай хийх санааг ******* гаргасан. *******ын ахынх нь гадаа очиж малыг ачаад замдаа манай гэр лүү явж байхад хулгай хийсэн талаар хэлж байсан юм. Тухайн үед хулгай хийсэн болохоо мэдсэн юм. Тухайн үед Өлзий- Орших энэ хулгайны ямаа байгаа шүү минийх биш шүү гэж хэлсэн үүнийг ******* бас сонссон. *******гийн малд байгаа. Хэд хоногоос хохирогчтой ярьж байгаад аваачиж өгнө. Сайн бол танихгүй. Хулгай хийх өдөр Ходгоонтой ерөөсөө яриагүй. Ходгоонтой ******* ярьсан байх гэж бодож байна. ******* тухайн үед хүмүүстэй яриад байсан. Нэг л удаа ярьсан юм. Тэр өөрөө залгасан. Өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв гэх мэдүүлэг /хх-ийн 112-114/ 

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Өөрийн эсрэмэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно. 7. Хохирогч Ц.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Манай гэр Жинст сумын Уу булан 1-р багийн нутаг Хужгийн ам гэх газар байдаг.,.2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед чулуун хороондоо бог малаа оруулж хаалгыг нь уячхаад Төмөртогоо гэх айл руу явсан. Тус айлдаа хоночхоод өглөө 06 цагийн үед гэртээ очтол хорооны гадуур машин мөр байсан. Машины мөр чулуун хорооны зүүн хойшоо тойроод явсан харагдсан. Би тэр үед хар төрж машины мөрийг дагж явсаар Сарын гэзгийн худгийн хажуугаар өнгөрөөд төв шороон зам оруулаад мэдэгдэхээ болиод мөр бүдгэрсэн.Би эргэж очоод малаа тоолж үзэхэд 16 тооны бүдүүн эр ямаанууд дутсан. Би дүгнэлттэй танилцлаа манай ямаанууд ноолуур сайтай тиймээс үндсэн үнэ дээр нь нэг ямаанаас гарах ноолуурын үнийг тухайн үеийн ханшаар нэмж нэхэмжлэх саналтай байна.Хулгайд алдагдсан ямаануудаа хайж 100.000 төгрөгийн шатахуун зарцуулсан. Шатахууны төрөл А92 юм. Надад гаргах санал хүсэлт алга харин гэмт этгээдүүдээс хохирлоо барагдуулаад өгчих юм бол гомдол санал алга байна./ххийн 37-39/ ...Манай Жинст сумын 1-дүгээр багийн хужаагийн ам гэх газар зусаж байгааоны 04 дүгээр сарын 14-нд буюу орой 20 цагийн үед малаа хороонд нь буюу хашаанд нь хашиж хаалгыг нь уячхаад доошоо буюу Төмөр-Тогоо гэдэг айлд очиж хоноод өглөө 6-н цаг гээд гэртээ ирэхэд машин ирсэн бололтой мөр байсан харин нөгөө мөр хорооны зүүн хажууд ирж зогсоод зүүн хойшоо иргээд явсан байсан. Би яагаад манай хорооны хажууд байдаг билээ гэж бодоод нөгөө мөрийг нь хөөж яваад төв зам руу ороод аймаг чигтээ яваад өгсөн цааш мэдэгдээгүй тэгээд цагдаад мэдэгдсэн юм. гэх мэдүүлэг /ххийн 40-44/ Миний бие үнэлгээчин Л.Наранцэцэгийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Тус үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Надад 16 тооны ноолуургүй бүдүүн ямааг хэргийн холбогдогч нар буцааж авчирч өгсөн. Одоо би 16 тооны ямааныхаа ноолуурын үнэлгээ болох 800 000 төгрөг, хулгайд алдсан ямаануудаа эрж хайх үеийн болон сумаас наашаа, цаашаа явсан түлшний зардал болох 150 000 төгрөгийг нийт 950 000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 / 8. Гэрч Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Зүс танина. Манай дэлгүүрээр заримдаа орж гараад яваад байдаг. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2012 оноос хойш “Баялаг" нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байна. 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр 6 килограмм ноолуурыг Мөнхбат, *******, ******* гурав манай дэлгүүрт орж ирээд ямаагаа самнасан юм аа гэж хэлээд 1 килограммыг нь 100.000 төгрөгөөр нийт 600.000 төгрөгт ноолуурыг өгсөн. Тухайн үед тэд нар машинтай л явж байсан ямар өнгийн ямар маркийн машин байсан эсэхийн хэлж мэдэхгүй байна. Надад хулгайны ноолуур болохыг хэлээгүй, өөрсдийнхөө ямаагаа самнаад ирлээ гэж тэд нар хэлсэн. Байгаа. Гэхдээ тухайн үеийн бичлэгүүд одоо байхгүй устсан байх. Гурвуулаа л явж байсан. Өөр хүн цуг байгаагүй. Зах дээр ноолуур авдаг хүмүүст зарсан. Тэдгээр хүмүүсийг бол сайн танихгүй. Өөр ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Ах, дүү төрөл садны холбоо байхгүй. ыг бол зүс танина. Бусдыг нь бол сайн танихгүй. Би тухайн тээврийн хэрэгслийг 2018 оны 04 дүгээр сарын яг хэдний өдөр зарсан эсэхээ сайн санахгүй байна. Миний тээврийн хэрэгсэл Портер маркийн тээврийн хэрэгсэл байсан юм. Би тус тээврийн хэрэгслийг Мөнхбат гэх бандид зарсан юм. Тус тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байгаа болохоос би түүнийг Мөнхбатад зарсан юм. Аавтайгаа цуг ирээд надаас худалдан авсан. Надад нэмж хэлэх зүйл алга байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/

10. Гэрчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... ******* гэгчийг огт танихгүй, Мөнхбатыг бол зүс танина. Г.Өлзий- Орших нь манай хүргэн байсан юм. Яг он, сар, өдрийг нь бол сайн санахгүй байна. Надад Мөнхбат залгаад Батбаатар ахын гэр хаана байгаа бэ гэж асуухаар нь Жинст сумын 1 дүгээр багийн нутагт байх гол дээр байгаа гэж хэлсэн юм. Надаас өөр зүйл бол асуугаагүй. Тухайн үед жи мобайл дугаараар залгасан. Би бодохдоо тэр *******ын утсаар ярьсан байх гэж бодож байна. Би тэд нартай өөрийнхөө гэртээ байхдаа ярьсан юм. Урьд өмнө надтай ярьдаггүй байсан. 3зөвхөн тэдний гэр хаана байгаа талаар асуусан. Тэгэхэд нар жаргах дөхөж байсан. Би түүнийг дуу хоолойны өнгөөр нь таньсан юм. *******ын утсаар ярьж байсан болохоор асуусан асуултад нь хариулсан юм. Надад нэмж хэлэх зүйл алга байна. гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/

14.Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлсийн үнэлгээний оронбус комиссын 2018 оны 04 сарын 20-ны өдрийн шинжээчийн: ...Нас гүйцсэн эр ямаанууд 16 толгой нэг бүр нь 70.000 төгрөг бүгд 1.120.0дүгнэлт /хх-ийн 81-82/

15. “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 06 сарын 05-ны өдрийн шинжээчийн: ...Нас гүйцсэн ноолууртай эр ямаанууд 16 толгой нэг бүрийн 110.000 төгрөг нийт үнэ 1.760.000 төгрөг, Нас гүйцсэн эр ямаа ноолуургүй 16 толгой 60.000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 90-91 /,

16. “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 06 сарын 05-ны өдрийн шинжээчийн: ...Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл В.2476 ангилал хөдөлгүүрийн багтаамжтай, бага оврын 2001 онд үйлдвэрлэгдсэн хуучин 3.500.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 98-99/ Хавтаст хэргийн 134-136 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.*******, , Г.******* нар нь урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 117- 131 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.*******, , Г.******* нарын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, 157-181 дүгээр хуудсанд авагдсан 98886891 дугаарын эзэмшигчийн ярианы орсон гарсан дуудлага, хавтаст хэргийн 16-34 дүгээр хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, зэргийг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах шатаЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******, Г.Өлзий-орших, нь бүлэглэн 2018 он04 дүгээр сарын 14-нөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын Уу-булан 1 дүгээр багийн нутаг Хужгийн ам гэх газар нутаглаж байгаа Ц.Батбаатарын эзэмшлийн мал болох 16 тооны эр ямааг хулгайлж бусдад 1 760 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Батбаатарын мэдүүлэг, гэрч Д, , Б.*******,, Г.*******, нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч , Г.Өлзий-орших, Б.******* нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэж, шүүгдэгч , Г.Өлзийорших, Б.******* нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан”гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүхээс тэднийг “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэгт нь Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар мэтгэлцээгүй бөгөөд өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч нарт оногдуулах ялыг тэнсэж өгөх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5-д “мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн,...-ийг цээрлүүлэх,...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино”, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасан “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,...хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй...хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарт хорих ялыг оногдуулж, тэдний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Иймд өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгч нарт оногдуулах ялыг тэнсэж өгөх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин шүүх шүүгдэгч Б.******* нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хоёр жил таван сарын / 2 жил 05 сар / хугацаагаар шийтгүүлж хоёр / 02 / жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тул тухайн гэмт хэрэгт ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас түүний эдлээгүй үлдсэн нэг сар арван зургаа хоног / 01 сар 16 хоног /-ийн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.*******гийн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, нэмж тэдэнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хорих ялын хугацаатай адил хугацаагаар хамруулахаар шийдвэрлэж уг үүргийг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Хохирогч Ц.Батбаатарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайд алдсан ямаагаа тоо ёсоор бүрэн бүтэн хүлээн авснаа мэдүүлсэн бөгөөд 16 ямааны ноолуурын үнэ найман зуун мянган / 800000 / төгрөг, эрж хайсны зардал нэг зуун тавин мянган / 150000 / төгрөг нийт есөн зуун тавин мянган / 950000 / төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт 16 ямаанаас нийт хэдэг кг ноолуур гарах байсан түүний үнэ зах зээлийн үнэлгээгээр хэд болох байсан, мөн эрж хайсны зардалд хаанаас шатахуун авсан зэрэг бичгийн нотлох баримт хавсаргагдаагүй тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 27-08 БНА улсын дугаартай Хюндай портер маркийн авто машины үнэ гурван сая таван зуун мянган / 3500000 / төгрөгийг ялтан Б.*******, Г.Өлзий-орших, нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх авто машин нь шүүгдэгч ын өмчлөлд биш харин гэгч хүний өмчлөлд байгааг харгалзан шүүгдэгч нарын хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй орлогоос хувь тэнцүүлэн албадан гаруулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл ын өмчлөлд байгаа нь хавтаст хэрэгт авагдсан 01887373 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон тул уг авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч т буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн ногоон өнгийн “мустанг”-150 маркийн мотоциклыг, шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн улаан өнгийн “мустанг”-5 маркийн мотоциклыг, шүүгдэгч ын эзэмшлийн улаан өнгийн мотоциклыг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.*******, Г.Өлзий-орших, нарт тус тус буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Б.*******, Г.*******, нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******, ******* овогт *******гийн *******, ******* тайж овогт ы Мөнхбат нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******, ******* овогт *******гийн *******, ******* тайж овогт ы Мөнхбат нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******гийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хоёр жил таван сарын / 2 жил 05 сар / хугацаагаар шийтгүүлж хоёр / 02 / жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ялаас эдлээгүй үлдсэн нэг сар арван зургаа хоног / 01 сар 16 хоног /-ийн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.*******гийн нийт эдлэх ялыг нэг жил нэг сар арван зургаа хоног / 01 жил 01 сар 16 хоног /-оор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д нэг жил нэг сар арван зургаа хоног / 01 жил 01 сар 16 хоног /-ийн хугацаагаар, шүүгдэгч Г.*******, нарт нэг / 01 / жилийн хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар ялтан Б.*******, Г.*******, нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч Ц.Батбаатараас есөн зуун тавин мянган / 950000 / төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдаж, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлд зааснаар уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож авто машины үнэ гурван сая таван зуун мянган / 3500000 / төгрөгийг ялтан Б.*******, Г.Өлзий-орших, нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлж, авто машиныг эзэмшигч т буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн ногоон өнгийн “мустанг”-150 маркийн мотоциклыг, шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн улаан өнгийн “мустанг”-5 маркийн мотоциклыг, шүүгдэгч ын эзэмшлийн улаан өнгийн мотоциклыг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.*******, Г.Өлзий-орших, нарт тус тус буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******, Г.*******, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж тэдний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******, Г.*******, нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ