Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс

Шүүгдэгч С.Даваадорж, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимт хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Даваадоржид холбогдох эрүүгийн 1914006220393 тоот хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Цахир тайж овогт Содномпилийн Даваадорж,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Даваадорж нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Хоолтын гарам гэх газарт 2019 оны 09 сарын 05-ны өдөр улсын дугааргүй мустанг маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасны улмаас араар нь суун зорчиж явсан иргэн Ц.Гантулгын 2 амь насыг хохироосон буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Шүүгдэгч С.Даваадоржийн мөдөн байцаалтад өгсөн ... Талийгаачийг нас барсаны дараагаар буюу 2 хоногийн дараа гаргасан юм. Тухайн үед Цагдаагийн байгууллагад эмнэлгийн байгууллагаас мэдэгдсэн байсан учир оршуулж болох байх гэж бодсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/

Хохирогч Д.Алтанчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Талийгаачийг Ц.Гантулга гэдэг манай төрсөн эх байгаа юм. Түүний хувьд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд аав С.Даваадоржийн хамт мал маллан амьдардаг байсан. Талийгаачийг анх осолд орсоны дараагаар манайд авчирсан ба талийгаач ухаан алдсан байсан. Талийгаачийг гэрт авчрангуут нь дуудлага өгсөн. Аав хэлэхдээ яаж унаснаа сайн мэдэхгүй гээд байгаа юм. Урдуур нь хар юм орсон гэж байсан .... гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/

Гэрч Г.Баттогтохын мөрдөн байцаалтад өгсөн ... “Хоолтын гарам” гэж нэрлэдэг газар ирэхэд нэг эрэгтэй хүн эмэгтэй хүнийг тэвэрсэн сууж байсан хажууд нь мотоцикль данхраадаж замын хажуу хэсгээр зогсоосон байсан. Зөрөөд явж байсан чинь нөгөө эрэгтэй хүн нь гараараа далалсан юм. Би зогсож тэр хүнээс юу болсон талаар асуухад аймаг руу явж байгаад мотоцилиос уначихлаа эхнэр ерөөсөө ухаан орохгүй байна гэж хэлсэн. Эхнэрийн ойртож харахад нүүр ам нь танигдахааргүй болсон байсан мөн мотоцикльд явж чадахааргүй болсон байхаар нь машинд оруулж хэвтүүлээд аймагт байх гэрт нь хүргэж өгсөн. Аваарт орсоны дараагаар дахин мотоциклиор унаад эхнэрээ араараа суулгаж хэсэг явсан тэгхээр нь эхнэр уначих гээд байхаар нь зогссон гэж байсан. замдаа явж байсан чинь уначихлаа гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/  

Гэрч Л.Алтанзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн ... тус хүнийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цаг 15 минутанд түргэний эмч авчирсан. Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийгүүлж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 10 цаг 29 минутанд нас барсан. Авто осол, тархины хүнд доргилт, суурь ясны хугарал тэдгээрийн улмаас үүссэн цусан хураа, тархины оврого /3-4 зэргийг/, хавирганы хугарал гэсэн оношийг тавьсан. Эмнэлэгт ирснээс хойш 3 хоног 16 цаг болсон ба энэ хугацаанд гавлын дотоод даралт бууруулах, тархины цусан хангамж сайжруулах, цус бүлэгнүүлж тогтоох, зүрх судаж дэмжих, амьсгалыг зохиомол амьсгалаар удирдах, ухаангүй байсан учир судсаар тэжээх эрдэс шингэн нөхөх болон бусад шинж тэмдгээс нь шалтгаалж эмчилгээнүүдийг хийсэн юм. Эмчилгээ хийж байх хугацаанд ухаан ороогүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/

Гэрч Г.Оюундарийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн үед 103-д мотоциклиос унасан хүн ухаангүй байна гэх дуудлага ирсэн. Тус дуудлагын дагуу очиход эмэгтэй хүн байсан ба ухаангүй байсан. Тэнд байсан хүмүүсээс болсон явдлын талаар асуухад мотоциклиор араар сууж яваад онхолдсон гэж байсан. Баянхонгор аймгаас 100 км зайтай газраас гараад Баянхонгор аймаг руу явах замдаа онхолдож хэсэг байж байгаад 17 цагт аймагт ирсэн гэж байсан. Осол аваар нь 13 цагийн үед болсон гэж байсан. Тухайн хүн харвалт өгсөн даралт нь ихэссэн мөн ухаангүй байсан учир холбогдох арга хэмжээг нь авч аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт авчирж хэвтүүлсэн. Мотоциклийг нөхөр нь өөрөө жолоодож явсан талаараа хэлсэн ... /хх-ийн 89-90/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаар шинжээчийн 1. Тухайн зам тээврийн осол нь мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч С.Даваадорж /РД:ВИ70062319/-ын буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна. 2. Тухайн зам тээврийн осол гарах болсон шууд шалтгаан нь С.Даваадорж нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. 3. Тухайн зам тээврийн осол нь замын нөхцөл байдлаас шалтгаалж гараагүй байна. 4. Цагдаагийн байгууллагын жолоочийн мэдээллийн нэгдсэн сангаас С.Даваадорж /РД:700623190-ийн жолоочийн эрхтэй эсэх талаар шалгахад жолоочийн А ангиллын 974048 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна./ Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан С.Даваадорж /РД:70062319/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в/ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч 4 тээвэрлэхгүй байх: 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, залшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авсан гэсэн тус тус заалтыг зөрчсөн тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна ... гэх дүгнэлт /хх-ийн 94-95/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн 86 дугаар шинжээчийн 1. Талийгаачийн гавлын зүүн чамархай, зулай, дагз, суурь ясны баруун, зүүн урд хонхор, турк эмээлийн хугарал, их, бага тархины орой болон суурийн хэсгийг хамарсан тархмал аалзан хальсны доорх цус харвал, зүүн бөөрний эдийн няцрал, уушги, бөөр, хуйханд цус хуралт, зүүн нүдний алимны салст, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд бүгд нэг дор үүсгэгдсэн байх боломжтой байна.

Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 3. Талийгаач Ц.Гантулгын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаачийн цус нь О (I) бүлгийн харъяалалтай байна … гэх дүгнэлт /хх-ийн 100-101/ зэрэг нотлох баримт болно. -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 3-5/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 10-13/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 16-17/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18/, цогцосыг оршуулсан газраас гарган, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-35/, эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /ххийн 76-78/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-37 /, талийгаачийн эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн баримтууд /хх-ийн 40-66/, талийгаачийн нас барсаны гэрчилгээний хуулбар /хх-ийн 108/, шүүгдэгч С.Даваадоржийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 233 дугаартай тодорхойлолт /хх-ийн 106/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 69/, депозит дансны хуулгууд /хх-ийн 72-74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч , хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм 5 буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч С.Даваадорж нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Хоолтын гарам гэх газарт 2019 оны 09 сарын 05-ны өдөр улсын дугааргүй мустанг маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасны улмаас араар нь суун зорчиж явсан иргэн Ц.Гантулгын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч С.Даваадоржийн ...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/ Хохирогч Д.Алтанчимэгийн ... талийгаачийг анх осолд орсоны дараагаар манайд авчирсан ба талийгаач ухаан алдсан байсан ... Аав хэлэхдээ яаж унаснаа сайн мэдэхгүй урдуур нь хар юм орсон гэж байсан .... гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/

Гэрч Г.Баттогтохын ... аймаг руу явж байгаад мотоцилиос уначихлаа эхнэр ерөөсөө ухаан орохгүй байна гэж хэлсэн. Эхнэрийн ойртож харахад нүүр ам нь танигдахааргүй болсон байсан мөн мотоцикльд явж чадахааргүй болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 84- 85/ Гэрч Л.Алтанзаяагийн ... нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийгүүлж байгаад нас барсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/

Гэрч Г.Оюундарийн ... Тус дуудлагын дагуу очиход эмэгтэй хүн байсан ба ухаангүй байсан ... хүмүүсээс болсон явдлын талаар асуухад мотоциклиор араар сууж яваад онхолдсон гэж байсан ... Тухайн хүн харвалт өгсөн даралт нь ихэссэн мөн ухаангүй байсан учир холбогдох арга хэмжээг авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаар шинжээчийн С. Даваадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в/ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх: 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, залшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авсан гэсэн тус тус заалтыг зөрчсөн... гэх дүгнэлт /хх-ийн 94-95/ Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн 86 дугаар шинжээчийн ... Талийгаачийн гавлын зүүн чамархай, зулай, дагз, суурь ясны баруун, зүүн урд хонхор, турк эмээлийн хугарал, их, бага тархины орой болон суурийн хэсгийг хамарсан тархмал аалзан хальсны доорх цус харвал, зүүн бөөрний эдийн няцрал, уушги, бөөр, хуйханд цус хуралт, зүүн нүдний алимны салст, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ … гэх дүгнэлт /хх-ийн 100-101/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүгийн хуулийг зөв хэрэглэсэн 6 байх тул шүүхээс С.Даваадоржийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч С.Даваадорж нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Даваадоржийг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Даваадорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.Даваадорж нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Д.Алтанчимэг нь шүүгдэгч Ц.Мөнхдоржоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ бичгээр гаргаж илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, түүнчлэн шүүгдэгч С.Даваадорж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн / сахарын шинж өвчний учир эмчийн хяналтанд байдаг талаар эмчийн тодорохойлолт, улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт/ байдлыг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий 7 ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Даваадорж нь оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,шүүгдэгч С.Даваадоржийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваадоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Даваадоржийн 974048 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч С.Даваадорж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг дурдав.

Мөн шүүгдэгч С.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг дурдав. Шүүгдэгч С.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжилсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цахир тайж овогт Содномпилийн Даваадоржийг автотээврийн хэргэслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг 8 үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Даваадоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.Даваадоржийг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.Даваадорж нь тэнссэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Даваадоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн ял дээр нэмж оногдуулсан тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Даваадоржийн 974048 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, ... СиДи... нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 -д зааснаар шүүгдэгч С.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Даваадоржид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны 9 төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Даваадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА