Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2018/00082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, ***************** дугаар регистртэй, Т овогт Д.У-ийн

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ......................... оршин суух, **************** дугаар регистртэй, Т овогт А.Х-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2017/01272/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч Д.У нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Х бид хоёр 2001 онд Булган аймгийн Сайхан суманд гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд 2002 онд хүү Х.О, 2003 онд хүү Х.А, 2008 онд охин Х.Д нар төрсөн. Миний бие муудаж, нүүр ам татан муруй болоход манай нөхөр гэр бүлээс гадуур харилцаанд орж, намайг хэл амаар доромжилж зодох болсон. Би гурван хүүхдээ бодож араас нь гуйж хөөцөлдсөн боловч эргэж ирээгүй, одоо өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Бид тусдаа амьдраад 5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд маань өсөж том болоод хэрэглээ нь өндөр болсон. А.Х хүүхдүүдээ ерөөсөө харж ханддаггүй байсан, энэ жилээс цөөхөн хэдэн төгрөг нэмэрлэж өгдөг болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү Х.О, хүү Х.А, охин Х.Д нарыг өөрийн асрамжид авч, эцэг А.Хаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлнэ. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч А.Х шүүхэд гаргасан тайлбартааМиний бие нь Д.Утай 2001 онд хууль ёсоор гэр бүл болж, хамт амьдрах хугацаандаа 2002 онд хүү О, 2003 онд хүү А, 2008 онд охин Д нарын хүүхдүүдтэй болсон. Нэхэмжлэгч Дгийн Утай хамтран амьдарч байх хугацаанд би Булган аймгийн Сайхан сумын нутаг яваад ирэхэд миний хувцас хунар, бүх миний гэсэн бичиг баримт бүх зүйлийг шатааж, чамд хүнээр юм хийлгэсэн, үхээгүй юу гэх мэтээр ах дүүтэйгээ нийлж байнга хөөж тууж, янз бүрээр доромжилж, дээрэлхэж, өөрийнхөө энэ муухай ааш зангаасаа болж зүгээр байсан бие амаа мурийлгасан. Би энэ нутагт ирж 3 хүүхэдтэй болсон нь үнэн. Миний хувьд 3 хүүхдээ бодоод амьдрах байсан ч Угийн болон ах дүү нарын нь муухай ааш зан, доромжлолыг тэвчээгүй. У нь миний араас амьдаръя гэж хэзээ ч хэлээгүй, харин ч өмсөх хувцас ч үгүй намайг гудамжинд хөөж гаргасан. Миний хувьд би улирлын чанартай ажил хийдэг учир ажил хийж байх хугацаандаа боломжоороо мөнгө аваачиж өгдөг. Би 3 хүүхдээ боломжоороо харж явна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Х.О, хүү Х.А, охин Х.Д нарыг эх Д.Угийн асрамжид үлдээж, гурван хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч А.Хаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2012 оноос одоог хүртэл буюу удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа болон гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2001 оны дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, 2002 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын иргэн, РД: ****************, Нөхрийн овог: Т, Эцэг эхийн нэр: А, Нэр: Х, Монгол улсын иргэн, РД: *****************, Эхнэрийн овог: Т, Эцэг эхийн нэр: Д, Нэр: У нарын 2001/08/03-нд гэр бүл болсныг Булган аймгийн Сайхан сумын 20-рт 2002/12/02-нд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/000072 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Х.О, 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү Х.А, 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин Х.Д нар төрсөн болох нь Г-№0070, Г-№10, №0220661-823 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.О, 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Х.А, 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Х.Д нарыг эх Д.Угийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж заасан тул эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг А.Хаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд хүү Х.О, хүү Х.А, охин Х.Д нар нь эцэг А.Хтай хэдийд ч уулзах эрхтэй болно.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдаж байна.

Иймд Д.У, А.Х нарын гэрлэлтийг цуцалж, хүү Х.О, хүү Х.А, охин Х.Д нарыг эх Д.Угийн асрамжид үлдээж, эцэг А.Хаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2002 оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн хүү Х.О 15 нас 03 сар, 2003 оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн хүү Х.А 14 нас 02 сар тус тус хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийг тус бүр хүү Х.О, хүү Х.А нарт, 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Х.Д 9 нас 02 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг охин Х.Д нарт сар бүр эцэг А.Х төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Х.О, хүү Х.А, охин Х.Д нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 5.205.000 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Д.У нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул хариуцагч А.Хаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 98.230 төгрөг, бүгд 168.430 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Хариуцагч А.Хт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т овогт Дгийн У, Т овогт Аийн Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.О, 2003 оны **** дүгээр сарын ****-ны өдөр төрсөн хүү Х.А, 2008 оны **** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн охин Х.Д нарыг эх Д.Угийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.Оийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээрГэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Х.Аыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээрГэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Х.Дыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг А.Хаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг А.Х, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Д.У нарт тус тус даалгасугай.

 

5Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж нийт 68.430 төгрөгийг хариуцагч А.Хаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА