Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2018/00110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т сумын 1 дүгээр багт оршин суух Б.А /-гийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Хөвсгөл аймгийн Э сумын 5 дугаар багт оршин суух Б.О-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие эхнэр Б.О-тай 2003 оны 3 дугаар сарын 20-ний өдөр гэр бүл болж, 2004 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү А.Ө 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, одоо 13 настай. Охин Ө 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, одоо 12 настай. Э сумын ЕБС-ын 7 дугаар ангид сурдаг. Бид 2005 оныг хүртэл хамт амьдарч байсан бөгөөд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2005 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа болно. Одоо хүүхдүүд маань ээжтэйгээ байдаг бөгөөд бид хоёр хэн хэн нь тусдаа өөрийн гэсэн амьдралтай болж, О нь өөр хүүхэдтэй болсон тул цаашид нэг гэр бүл болж хамт амьдрах боломжгүй болно. Хүүхдүүдээ цаашид ээжийнх нь асрамжид үлдээнэ. Иймд миний эхнэр Б.О-тай гэр бүл болсон гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэмжийн асуудлаар маргаангүй болно гэв.

Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нөхөр Б.Атай 2003 оны 3 дугаар сарын 20-ний өдөр гэр бүл болж, 2004 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн... Бид 2005 оныг хүртэл хамт амьдарч байсан бөгөөд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2005 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа юм. Одоо хүүхдүүд маань надтай байдаг бөгөөд бид хоёр хэн хэн нь тусдаа өөрийн гэсэн амьдралтай болсон тул цаашид гэр бүл болж хамтран амьдрах боломжгүй. Иймд Б.А-тай гэр бүл болсон гэрлэлтийг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Ө, охин Ө нарыг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар бид харилцан тохиролцсон. Мөн эд хөрөнгийн асуудлаар ямар нэгэн маргаангүй болно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.О-т холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2003 оны 3 дугаар сарын 20-ниы өдөр гэр бүл болж, 2003 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №06 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү А.Ө төрсөн болох нь 2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №15 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин А.Ө төрсөн болох нь 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №0116531 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад 13 жил өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид тохиролцсон тул 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү А.Ө, 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин А.Ө нарыг төрсөн эх Б.О-ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч нь  нь хүүхдийн тэтгэлэг дээр харилцан тохиролцсон тул гаргуулахгүй гэсэн болохыг дурьдав.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон