Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2018/00118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын -  дугаар багийн 35-02 тоотод оршин суух Х.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын Б дүүргийн - дүгээр хорооны -  дугаар байрны 87 тоотод оршин суух С.Б-д холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Х.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 онд С.Б-тэй танилцан үерхэж нөхөрлөсөн билээ. Би 2016 оны 6 дугаар сард жирэмсэн болж, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр охин Энхлэн төрсөн. С.Б нь намайг жирэмсэн төрөх гэж байхад орхин зугтааж, өөр хүүхэнтэй явалдаж, нялх биетэй байхад хот руу явсан билээ. Тэр үеэс хойш охин маань миний асаргаанд өсөн торниж байна.

С.Б нь өөр хүүхэнтэй болж түүнтэйгээ хамт амьдардаг болсон бөгөөд ор сураггүй болж, хүүхдээ нэг ч удаа асууж байгаагүй, зан харилцаа нь муудсан. Миний хувьд нялх биетэй, охиноо хараад ажил хийх боломжгүй байгаа ба аав, ээжийнхээ гэрт амьдардаг. Аав маань тэтгэвэрт, ээж маань ажил хийдэггүй , орлого багатай. Ийм учир С.Б-ийг охин Э-гийн төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: ...Миний бие С.Б нь Х.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, хэргийн материалтай танилцах шаардлагагүй тул уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр, миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.  Учир нь миний бие Улаанбаатар хотод албан ажилтай байгаа тул очих боломжгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч С.Б-д холбогдуулан, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Х.Х,  С.Б нар нь 2016 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр охин Х.Э төрсөн болох нь 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн №6701000198 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч С.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа охин Х.Э-ийн төрсөн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, Х.Энхлэн нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Х.Э-г эх Х.Х-ын асрамжид үлдээж, эцэг С.Б-өөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч С.Б-д 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдэгдэж  хэргийн материалыг  танилцуулахаар 2017 оны 12 дугаар сарын 25, 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрүүдэд түүний эзэмшлийн -  дугаарын утас, Улаанбаатар хот Б дүүргийн -р хорооны -  дугаар байрны 84 тоот хаягаар тус тус мэдэгдсэн боловч хэргийн материалтай танилцах шаардлагагүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.   

Нэхэмжлэгч Х.Х-ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгон тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Х.Э-д Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөгийн тэтгэлгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, нийт 99.734 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон