| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/1228/И |
| Дугаар | 155/ШШ2018/00149 |
| Огноо | 2018-01-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2018/00149
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т сумын 1 дүгээр багт оршин суух У.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын - дугаар багийн - дугаар байрны - тоотод оршин суух Ц..Б-т холбогдох,
600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие өмгөөлөгч Ц.Б-т хүргэн Г.М-д өмгөөллийн туслалцаа үзүүлэх зорилгоор өмгөөлөгчөөр авч 600.000 төгрөгийн гэрээ байгуулж 550.000 төгрөгөөр нэг удаа, мөн 50.000 төгрөгөөр нэг удаа тус бүрдээ Хаан банкны эзэмшлийн данс руу нийтдээ 600.000 төгрөгийг шилжүүлсэн билээ. Энэ өмгөөлөгч нэг ч удаа хууль зүйн туслалцаа үзүүлж байгаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай шүүх хуралдаанд өмгөөлөгчгөөр оролцоогүй зугтаасан. Иймд би хууль зүйн туслалцаа авахаар өгсөн 600.000 төгрөгийг өмгөөлөгч Ц.Б-аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г-ын М гэх хүнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн буюу мөрдөн байцаалтын шатыг дуусаж улмаар хэрэг прокурорын шатанд шилжих болон прокурор дээр хэрэг байх хугацаанд түүний өмгөөлөгчөөр ажилласан. Өмгөөлөгч би хууль зүйн зөвлөгөө өгөх үүргээ бүрэн биелүүлсэн. Хавтаст хэргээс тодорхой харагдана. Гэрээ ч бичгээр байгуулсан. Түүнд заасан үүргийг бүрэн биелүүлсэн ба орхин зугтаагүй болно. Мөн өөр хүнээс шилжүүлсэн баримтыг нэмж оруулсан байна...гэжээ.
Нэхэмжлэгч У.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн хүсэл зоригийн дагуу бүрэн татгалзаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч У.О нь хариуцагч Ц.Б-т холбогдох 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч У.Оийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон